Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 04826

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 102/ШШ2016/04826

Улаанбаатар хот

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

           Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа би,

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн 1-р хороо, Бага тойруу 3/9-д байрлах, “Жи-Мобайл” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

         Хариуцагч: Баянгол дүүргийн 10-р хороо, Зүүн наран 11-р гудамж, 62 тоотод оршин суух, регистр МД80111272, Боржигон овогт Бадарчийн Ерөөлтөд холбогдох 180 000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянаад

   ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Амаржаргал шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Жи Мобайл” компанийн нэхэмжлэлтэй Б.Ерөөлтөд холбогдох төхөөрөмжийн үнэ 90 000 төгрөгийг нэхэмжилсэн нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Гэвч хариуцагч Б.Ерөөлт төлбөрөө бүрэн төлж барагдуулсан байх тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

         Нэхэмжлэгч “Жи-Мобайл” ХХК нь Б.Ерөөлтөд холбогдуулан 180 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хариуцагч Б.Ерөөлт нь нэхэмжлэлийн шаардлага 180 000 төгрөгийг төлж барагдуулсан байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

  ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Жи-Мобайл” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 180 000 төгрөгийг төлж барагдуулсан хариуцагч Б.Ерөөлт нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6 050 төгрөгийн 3 025 төгрөгийг улсын төсвөөс, 3 025 төгрөгийг хариуцагч Б.Ерөөлтөөс тус тус гаргуулж нэхэмжлэгч “Жи-Мобайл” ХХК-д олгосугай.

 

3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

 

 

                                         ШҮҮГЧ                                            Р.АЛТАНТУЯА