Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 09

 

 Б.Сүрэнжав, Б.Эрдэнэчимэг, С.Отгончимэг

нарт холбогдох эрүүгийн хэргийн талаар

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Л.Наранбаяр даргалж, шүүгч О.Баатарсүх, шүүгч А.Энхбаатар нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны “В” танхимд хийв.

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга Г.Намуунзул,

Прокурор Ч.Мөнхзул,

Шүүгдэгч Б.Сүрэнжавын өмгөөлөгч М.Энхтуяа,

Шүүгдэгч Б.Эрдэнэчимэгийн өмгөөлөгч Т.Энхболд нар оролцов.

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Долгормаа даргалж шийдвэрлэсэн 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 29 дүгээр шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Ч.Мөнхзулын бичсэн эсэргүүцлээр Б.Сүрэнжав, Б.Эрдэнэчимэг, С.Отгончимэг нарт холбогдох эрүүгийн 201411000474 дугаартай хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч А.Энхбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 1962 оны 03 сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 55 настай, эрэгтэй, дээд боловсролтой, сантехникийн инженер мэргэжилтэй, “Дорнод нийтийн аж ахуй” ОНӨААТҮГазрын ус дулаан дамжуулах албаны дарга ажилтай, ам бүл 4, Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг, Зангиатын 5-17 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ХЛ62031819 регистрийн дугаартай, Хөвсгөл овогт Баваасангийн Сүрэнжав.

Монгол улсын иргэн, 1963 оны 02 сарын 18-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 54 настай, эмэгтэй, дээд боловсролтой, усан хангамжийн инженер мэргэжилтэй, “Дорнод нийтийн аж ахуй” ОНӨААТҮГазрын ерөнхий инженер ажилтай, ам бүл 3, Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг, 37-9 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ЖБ63021863 регистрийн дугаартай, Монгол овогт Болдын Эрдэнэчимэг.

Монгол улсын иргэн, 1992 оны 03 сарын 21-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 24 настай, эмэгтэй, дээд боловсролтой, усан хангамж, цэвэрлэгээний инженер мэргэжилтэй, “Дорнод нийтийн аж ахуй” ОНӨААТҮГазрын диспетчер ажилтай, ам бүл 8, Дорнод аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг, Бат-Уулын 4-1 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ЖЯ92032148 регистрийн дугаартай, Манхилаг овогт Сэр-Одын Отгончимэг.

Дорнод Нийтийн аж ахуй ОНӨАА газрын Ус дамжуулах албаны дарга Б.Сүрэнжав нь уг албаны өдөр тутмын үйл ажиллагааны шуурхай байдлыг ханган зохион байгуулж ажиллаагүйн улмаас "Барилгын тухай" хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1 дэх заалт "Барилга байгууламж нь дараах шаардлагыг хангасан байна. Хүн ажиллаж амьдрах таатай нөхцөл бүрдүүлсэн түүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй аюулгүй байдлыг хангасан" гэх заалтыг мөн өөрийн эзэмшлийн дулааны шугамд гэмтэл үүссэн байхад яаралтай засварлах арга хэмжээ аваагүй байгаа нь "Дулааны эрчим хүч хэрэглэх дүрэм"-ийн 5 дахь заалт "Дамжуулагч, түгээгч, хангагч, хэрэглэгч нь өөрийн эзэмшлийн дулааны шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн ашиглалтыг бүрэн хариуцаж үзлэг, үйлчилгээ, засвар шинэчлэлийг өөрийн хөрөнгөөр, мэргэжлийн байгууллага, ажилтнаар хийлгэнэ" гэх заалтыг тус тус зөрчсөний улмаас 2014 оны 09 сарын 6-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг, 23 дугаар байрны хойд талын дулааны шугамын хоолой цоорч халуун ус ихээр алдагдаж газрын хөрсөнд нэвчсэний улмаас тухайн газар явж байсан 14 настай Б.Батзаяа цөмрөн унаж түлэгдэн нас барсан гэмт хэрэгт,

     Дорнод Нийтийн аж ахуй ОНӨАА газрын Ерөнхий инженер Б.Эрдэнэчимэг нь өөрийн шууд удирдлагад ажиллах ажилтан болох диспетчер С.Отгончимэгт ажил үүргийн чиглэлээр холбогдох мэргэжлийн зааварчилгаа өгөөгүй буюу дүрэм журмаар зохицуулагдсан албан үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас диспетчер С.Отгончимэг нь аваарь, ослын тухай дуудлага мэдээллийг холбогдох албан тушаалтанд шуурхай дамжуулж засварлуулах арга хэмжээ аваагүйн улмаас 2014 оны 09 сарын 06-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг, 23 дугаар байрны хойд талын дулааны шугамын хоолой цоорч халуун ус ихээр алдагдаж газрын хөрсөнд нэвчсэний улмаас тухайн газар явж байсан 14 настай Б.Батзаяа цөмрөн унаж түлэгдэн, нас барсан гэмт хэрэгт,

Дорнод Нийтийн аж ахуй ОНӨАА газрын диспетчер С.Отгончимэг нь "Дулаан хэрэглэх тоног төхөөрөмж ба дулааны шугам сүлжээний техник ашиглалтын дүрэм"-ийн 1.2.7-ын в-д заасан "жижүүр нь ээлжийн хугацаандаа өөрт даалгагдсан хэсгийн тоноглолын аваарь-осолгүй ажиллагаа болон тухайн ээлжийн удирдах хүмүүсийн шуурхай шаардлага ба батлагдсан технологийн горимын дагуу ажиллуулах үүрэгтэй" гэх заалтыг зөрчсөний улмаас 2014 оны 09 сарын 06-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг, 23 дугаар байрны хойд талын дулааны шугамын хоолой цоорч халуун ус ихээр алдагдаж газрын хөрсөнд нэвчсэний улмаас тухайн газар явж байсан 14 настай Б.Батзаяа цөмрөн унаж түлэгдэн, нас барсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 29 дүгээр шүүгчийн захирамжаар: Шүүгдэгч Б.Сүрэнжав, Б.Эрдэнэчимэг, С.Отгончимэг нарт холбогдох эрүүгийн 201411000474 дугаартай хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр Дорнод аймгийн Прокурорын газарт буцааж, хэргийг Прокурорын газарт очтол шүүгдэгч Б.Сүрэнжав, Б.Эрдэнэчимэг С.Отгончимэг нарт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цоорсон труба 1 ширхэгийг хэргийн хамт хүргүүлэхийг шүүгчийн туслах Х.Байгалмаад даалгаж, энэ захирамжийг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 230 дугаар зүйлийн 230.2-т зааснаар прокурор уг захирамжийг хүлээн авснаас хойш ажлын 5 хоногт багтаан эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдэж шийдвэрлэжээ.

Прокурор Ч.Мөнхзул эсэргүүцэлдээ: Дорнод Нийтийн аж ахуй ОНӨААТҮ газрын Ус дулаан дамжуулах албаны дарга Б.Сүрэнжав нь уг албаны өдөр тутмын үйл ажиллагааны шуурхай байдлыг ханган зохион байгуулж ажиллаагүйн улмаас “Барилгын тухай” хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1 дэх заалт “Барилга байгууламж нь дараах шаардлагыг хангасан байна: Хүн ажиллаж амьдрах таатай нөхцөл бүрдүүлсэн түүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, аюулгүй байдлыг хангасан” гэх заалтыг мөн өөрийн эзэмшлийн дулааны шугамд гэмтэл үүссэн байхад яаралтай засварлах арга хэмжээ аваагүй байгаа нь “Дулааны эрчим хүч хэрэглэх дүрэм”-ийн 5 дахь заалт “Дамжуулагч, түгээгч, хангагч, хэрэглэгч нь өөрийн эзэмшлийн дулааны шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн ашиглалтыг бүрэн хариуцаж, үзлэг, үйлчилгээ, засвар шинэчлэлийг өөрийн хөрөнгөөр, мэргэжлийн байгууллага, ажилтнаар хийлгэнэ” гэх заалтыг тус тус зөрчсөний улмаас 2014 оны 09 сарын 06-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг 22 дугаар байрны хойд талын дулааны шугамын хоолой цоорч халуун ус ихээр алдагдаж газрын хөрсөнд нэвчсэний улмаас тухайн газар явж байсан 14 настай Б.Батзаяа цөмрөн унаж түлэгдэн, нас барсан гэх, Дорнод Нийтийн аж ахуй ОНӨААТҮ газрын Ерөнхий инженер Б.Эрдэнэчимэг нь өөрийн шууд удирдлагад ажиллах ажилтан болох диспетчер С.Отгончимэгт ажил үүргийн чиглэлээр холбогдох мэргэжлийн зааварчилга өгөөгүй буюу дүрэм журмаар зохицуулагдсан албан үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас диспетчер С.Отгончимэг нь аваарь, ослын тухай дуудлага мэдээллийг холбогдох албан тушаалтанд шуурхай дамжуулж засварлуулах арга хэмжээ аваагүйн улмаас  2014 оны 09 сарын 06-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг 22 дугаар  байрны хойд талын дулааны шугамын хоолой цоорч халуун ус ихээр алдагдаж газрын хөрсөнд нэвчсэний улмаас тухайн газар явж байсан 14 настай Б.Батзаяа цөмрөн унаж түлэгдэн, нас барсан гэх, Дорнод Нийтийн аж ахуй ОНӨААТҮ газрын диспетчер С.Отгончимэг нь “Дулаан хэрэглэх тоног төхөөрөмж ба дулааний шугам сүлжээний техник ашиглалтын дүрэм”-ийн  1.2.7-ын в-д заасан “жижүүр нь ээлжийн хугацаандаа өөрт даалгагдсан хэсгийн тоноглолын аваарь-осолгүй ажиллагаа болон тухайн ээлжийн удирдах хүмүүсийн шуурхай шаардлага ба батлагдсан технологийн горимын дагуу тоноглолыг хамгийн найдвартай хэмнэлттэй горимоор ажиллуулах үүрэгтэй” гэх заалтыг зөрчсөний улмаас 2014 оны 09 сарын 06-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг 22 байрны хойд талын дулааны шугамын хоолой цоорч халуун ус ихээр алдагдаж газрын хөрсөнд нэвчсэний улмаас тухайн газар явж байсан 14 настай Б.Батзаяа цөмрөн унаж түлэгдэн, насбарсан гэмт хэрэгт албан тушаалтан хууль тогтоомж, түүний дагуу гарсан дүрэм журмаар тодорхойлогдсон албан үүрэгтээ хайнга хандсаны улмаас хүнд хор уршиг учирсан гэмт үйлдэлд Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 272 дугаар зүйлийн 272.2 дахь хэсэгт зааснаар тус тус яллагдах бүрэн үндэслэлтэй гэж үзэн яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 201411000474 дугаартай хэргийг шүүхэд шилжүүлсэн. Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 29 дүгээр шүүгчийн захирамжаар уг хэргийг 2016 оны 07 сарын 19-ний өдрийн 5/19 тоот яллах дүгнэлтээр эцэслэн шийдвэрлэх боломжгүй мөрдөн байцаалтын ажиллагааг бүрэн биш хийсэн гэх үндэслэлээр хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгүүлэхээр прокурорт буцаасныг хүлээн авч хянавал:

Шүүгдэгч Б.Сүрэнжав шүүхийн хэлэлцүүлэгт:  "…2015 оны 9 сарын 06-ны өглөө 09 цагийн орчим станцаас манай байгууллагад мэдэгдсэнийг манай ажилтан холбогдох ажилтанд мэдэгдээгүй байсан. Хэрэв мэдэгдсэн бол уг осол аваар гарахааргүй байсан гэж бодож байна. … Энэ хэргийн буруутай эзнийг олохгүйгээр шийдэж болохгүй. Манай байгууллагын буруутай зүйл байгаа. Энэ нэмэлт усны алдагдлыг олж илрүүлэх ёстой ажилтан нь станцын ээлжийн инженер байсан. Ер нь дулааны сүлжээний нэмэлт усны алдагдал өглөөнөөс эхлээд тасралтгүйгээр үргэлжлээд байхад таслан зогсоох ёстой гэдгээ мэдэж байж НАА-н ажилтанд мэдэгдсэн болоод орхисон нь осол гарах шалтгаан болсон. ...Иймд буруутай эзнийг тогтоож өгөөч гэж хүсэж байна..." гэж, шүүгдэгч Б.Эрдэнэчимэг "…Намайг гол буруутгаж байгаа зүйл нь диспетчерийг мэргэжлийн удирдлагаар хангаагүй гэдэг. Манай диспетчер ус дулаан дамжуулах төвийн жижүүр маягаар ажилладаг… Отгончимэг Цэвэр усны ангид ажилд орохдоо анхны зааварчилгаа авахаар над дээр орж ирсэн. ... Дараа нь диспетчерийн албан тушаалд тавигдсан. Гэвч Улаанбаатар хот руу явах ажилтай байна гээд хувийн чөлөө авч яваад 9 сарын 06-ны өдөр шууд диспетчерээр ажилласан байсан. Миний ажлын байрны тодорхойлолтод диспетчерийг удирдаж ажиллуулна гэсэн чиг үүрэг байхгүй. …Нэмэлт усны алдагдлын асуудалд Станц ч гэсэн давхар хяналт тавьж арга хэмжээ авах боломжтой байсан." гэж, шүүгдэгч С.Отгончимэг "…2016 оны 9 сарын 01-ний өдрөөс диспетчерийн албанд томилогдон ажиллах байсан боловч хувийн шалтгаанаар чөлөө авч яваад 9 сарын 06-ны өдөр ажилдаа орсон. Тэгэхэд 09 цагийн орчим станцаас усны алдагдал гараад байна гэж хэлсэн. Тэгэхэд нь би өмнө нь ажиллаж байсан Амарболд инженерээс асуухад зүүн чиглэлээр шугам угааж байна, хэвийн явагдаж байна гэж хэлсэн. Тэгээд станцаас дахин холбогдоход нь хэвийн байна гэдгийг хэлсэн. Би авсан дуудлага мэдээллийг хэнд өгөх талаар мэдэхгүй байсан. Ингээд 16 цагийн орчим иргэнээс 22 дугаар байрны подвалд уур ихээр гараад байна гэсэн дуудлага ирэхээр нь слесарьд хэлж мэдэгдсэн. Надад хэн нэгэн албан тушаалтан ажлын байрны зааварчилгаа өгөөгүй …" гэж тус тус мэдүүл Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч,  иргэний хариуцагч, гэрчүүдийн өгсөн мэдүүлгүүд болон хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд С.Отгончимэгийг 2014 оны 08 сарын 29-ний өдрийн Б/68 дугаар тушаалаар 2014 оны 09 сарын 01-ний өдрөөс эхлэн диспетчерийн ажилд томилсон  тушаал гаргаж уг тушаалд хөдөлмөрийн гэрээнд өөрчлөлт оруулахыг Энхрийзулд, хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгч ажиллахыг ХАБ хариуцсан инженер Ууганбаяр нарт даалгасан боловч тухайн цаг хугацаанд тус байгууллагын албан тушаалтнаас С.Отгончимэгт ажлын зааварчилгаа өгсөн гэх баримт хэрэгт байхгүй, ажлын зааварчилга өгсөн гэх баримтад С.Отгончимэгээр гарын үсэг зуруулсан гэх боловч түүний гарын үсэг биш /4-р хавтас 57/ болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

     Түүнчлэн иргэний хариуцагчаар байцаагдаж байсан Ч.Гантөмөр нь тухайн байгууллагын ажилтнуудын албаны шуурхай байдлыг ерөнхий инженер Б.Эрдэнэчимэг хариуцан ажиллана. Ажил амралтын өдөр гарсан гэмтлийн дуудлагыг диспетчер хүлээн авч дуудлага мэдээллийн байдлаас шалтгаалан албаны дарга Б.Сүрэнжавт мэдэгдэнэ. Гэмтлийг олж тогтоох, засварлах, удирдлага зохион байгуулалтын арга хэмжээ авах ажлыг албаны дарга Сүрэнжав хариуцна …гэж мэдүүлсэн байх боловч /4-р хавтас 63/ хэрэг гарсан үед диспетчер нь тус байгууллагын ямар нэг албанд харьяалагдаж байгаагүй талаар шүүгдэгч Б.Сүрэнжав, Б.Эрдэнэчимэг нар мэдүүлж байна.

Иймд яллах дүгнэлтэд дурдсанаар шүүгдэгч Б.Сүрэнжав нь "Барилгын тухай" хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1, "Дулааны эрчим хүч хэрэглэх дүрэм"-ийн 5 дахь заалтуудыг тухайлбал: "Дамжуулагч, түгээгч, хангагч, хэрэглэгч нь өөрийн эзэмшлийн дулааны шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн ашиглалтыг бүрэн хариуцаж үзлэг, үйлчилгээ, засвар шинэчлэлийг өөрийн хөрөнгөөр, мэргэжлийн байгууллага, ажилтнаар хийлгэнэ" гэсэн заалтыг хэрхэн яаж,

Шүүгдэгч Б.Эрдэнэчимэг нь диспетчер С.Отгончимэгт "ажил үүргийн чиглэлээр   холбогдох   мэргэжлийн   зааварчилгаа өгөөгүй буюу дүрэм журмаар зохицуулагдсан албан үүргээ хэрхэн яаж биелүүлээгүй" болохыг дахин шалгах,

Мөн энэ хэрэгт тухайн үед ажиллаж байсан компанийн захирал, хөдөлмөр хамгаалал хариуцсан инженер, хөдөлмөрийн харилцааны менежер зэрэг албан тушаалтнуудын буруутай ажиллагаа байгаа эсэхийг давхар шалгах шаардлагатай гэж үзсэн.

Шүүгдэгч Б.Сүрэнжав, Б.Эрдэнэчимэг, С.Отгончимэг нар нь хууль тогтоомж, түүний дагуу гарсан дүрэм журмаар тодорхойлогдсон албан үүрэгтээ хайнга хандсаны улмаас бусдын амь нас хохироосон болох нь хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримт болох дараах баримтуудаар нотлогдсон гэж үзэж шүүхээс яллагдагч нарын гэм буруутайд тооцуулахаар яллах дүгнэлт үйлдэн шилжүүлсэн болно.

Тухайлбал: Хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтууд болох: Бичиг баримтанд үзлэг хийсэн тэмдэглэл 2014 оны 09 сарын 10-ны өдөр /хх-ийн 12-рт/,

Гэрч З.Ууганбаярын “...22 дугаар байрны подволоос халуун уур савсаад байна... дуудлага мэдээллийг 2014 оны 09 сарын 06-ны өдөр 15 цаг 56 минутад нийтийн аж ахуйн диспетчер өгсөн...” гэх /хх-ийн 33-рт/,

Гэрч Т.Гантөмөрийн “...би 09 цагийн үед Нийтийн аж ахуй ХХК-ийн жижүүрт манайхаас нэмэлт усны алдагдалтай байна танайхан хаагуур ямар ямар ажил хийж байна вэ тэрийг тодорхойлоод хэлээд өгөөч гэж нийтийн аж ахуйн жижүүрт мэдэгдсэн дараа нь ДШС-ны ээлжийн инженерт мэдэгдээд ээлжийн машин явуул гэж мэдэгдсэн. Удалгүй би өөрөө НАА-ны жижүүр рүү залгаад асуухад манайх цэвэр усны ажилчид ажиллаж байгаа байшингуудын бойлууруудыг залгаж байгаа гэсэн мэдээлэл өгсөн гэх мэдүүлэг /хх-ийн 40-р хуудас/

Гэрч Ө.Одын ...2014 оны 09 сарын 06-ны өглөө 08 цагт ажлаа хүлээж аваад 08 цаг 30 минутад ээлжийн мастеруудаас рапортуудыг аваад нэгтгэн үзэхэд “нэмэлт ус” буюу халуун усны алдагдалтай байсан. Ингээд инженерийн албаны даргад мэдээллээ өгчихөөд 09 цагт дулааны шугам сүлжээний цехийн ашиглалтын инженер Гантөмөрт нэмэлт усны алдагдалтай байна гэмтлийг тодорхойлж олох үүрэг чиглэл өгсөн. Тэгээд давхар Нийтийн аж ахуйн диспетчертэй 70584659 дугаарын утсаар нь холбоо бариад усны алдагдалтай байна гэмтлээ тодорхойл гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 42/

Гэрч Ч.Гантөмөрийн “...Чойбалсан хотын орон сууцны хорооллуудын ус дулаан дамжуулах шугам сүлжээний ашиглалт, засвар үйлчилгээ гэсэн үндсэн гурван ажлыг хариуцан ажилладаг. ...Батзаяа гэх охины осолдсон асуудалтай холбоотой дулааны шугамын гэмтэл илрүүлэх, засварлах ажиллагааны хувьд манай байгууллагын усан хангамж болон ариутгал засвар үйлчилгээтэй холбоотой ерөнхий ажлыг Ерөнхий инженер Б.Эрдэнэчимэг гэдэг хүн хариуцан удирдлага зохион байгуулалтаар хангаж ажилладаг. Харин өдөр тутмын ажил үйлчилгээг нь Ус, дулаан түгээх алба хариуцдаг уг албаны үйл ажиллагааг зохион байгуулан ажиллах үүрэг бүхий албан тушаалтан нь албаны дарга инженер Б.Сүрэнжав гэдэг хүн ажилладаг юм... гэх мэдүүлэг /хх-ийн 46-47-р хуудас /

Гэрч Д.Цэрэндолгорын “...Би 2014 оны 09 сарын 06-ны өдөр 16 цагаас ээлжийн диспетчерийн ажил хүлээн авахаар ажил дээр ирэхэд 16 цагт “22 дугаар байрны подволоос уур савсаад байна” гэсэн утгатай дуудлага ирээд түүнийг ажлаас бууж байсан Отгончимэг хүлээн авч тэмдэглэж байсан. Тэгэхэд Отгончимэг өөрийнхөө ээлжийн слесарь Эрдэнэжаргалд утсаар тэр даруйд нь дуудлагыг өгч байсан. ...Тэгээд намайг ажлаа авчихаад байж байхад ойролцоогоор 18 цагийн орчим Эрдэнэжаргал диспетчер рүү утсаар яриад 22 дугаар байрны подвол болон худаг, траншей бүгд халуун ус алдчихсан хүн орж хаах боломжгүй байна...” гэж хэлсэн гэх мэдүүлэг /хх-ийн 54-р хуудас/  

            Гэрч М.Эрдэнэжаргалын “...Би 2016 оны 09 сарын 06-ны өдөр ээлжийн дуудлагын слесерээр ажиллаж байсан. ...16 цагийн орчим “22 дугаар байрны подволоос уур савсаад байна” гэнэ яваад оч гэсэн тэгэхэд нь ажлаа дуусгаад ойролцоогоор 30-40 минут болсны дараа гарч яваад 22 дугаар байрны подволд очиход хаалга нь цоожтой харин хаалганы завсраар уур гарч байсан. Тэгэхээр нь би 22 дугаар байрны хойно байдаг худаг руу очиход уг худагны таг таглаатай байхаар нь авч үзэхэд худаг дотор хаалтнаас дээгүүр нэлээн их ус тогтчихсон хаалтыг хаах аргагүй болсон байсан. ...Подволын хаалгын түлхүүрийг жижүүрээс аваад онгойлгон үзэхэд хүн орохын аргагүй халуун уур савсаад подвол дотроо шагайнаас давсан ус цемэнтэн шалаар нь тогтсон байгаа харагдсан. Тэгээд л диспетчерт нөхцөл байдлын талаар мэдэгдсэн чинь нэмэлт слесарь явуулъя гэхээр нь би тухайн үед мотоциклтой явж байсан учир ажил руу очоод Ганхуяг гэдэг слесарь ахыг аваад буцаж очиход 22 дугаар байрны зүүн хойгуур байсан зарим хүмүүсээс саяхан энд хүүхэд цөмөрч унаад эмнэлэг явсан гэж ярихаар нь харахад замын баруун талд 1-2 метр орчим өргөнтэй зууван дугуйдуу хэлбэртэй нүх гарсан харагдсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 56-р хуудас/

            Ажлын байрны тодорхойлолт /1-р хх-ийн 149-рт, 3-р хх-ийн 201-202-рт/ /4-р хх-ийн 180-рт/

            2014 оны 09 сарын 02-ны өдрийн тушаалын хавсралт /Шуурхай зохицуулалтын диспетчерийн хариуцан гүйцэтгэх ажил үүрэг, эрх, хариуцлага/ /хх-ийн 153-рт/

            Ажил өөрчлөн томилох тухай 2014 оны 08 сарын 29-ний өдрийн Б/68 тоот тушаал

            Гэрч Л.Энхбаатарын “...би 2009 оноос Дорнод нийтийн аж ахуй ОНӨАТҮГазрын хэсгийн техникчээр ажиллаж байна... манай хэсэг Хэрлэн сумын 9-р багийн 1-4-р байр, 7,8-р байр, Хэрлэн сумын 6-р багийн 19-25-р байрууд, 63-р байр болон Хэрлэн сумын 4-р багийн 46-р байр, ТМС-ийн 3 шар байр зэрэг байр тэдгээрийн ойр орчим дахь халуун, хүйтэн ус, дулааны шугам сүлжээний ашиглалт, засвар үйлчилгээний ажлыг хариуцдаг... юм” гэх мэдүүлэг /хх-ийн 48-49-рт/

            2015 оны 02 сарын 25-ны өдрийн №04/092/08 дугаар бүхий Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын шинжээчийн дүгнэлт: ...”Дорнод нийтийн аж ахуйн” ОНӨААТҮГ-ын ашиглалтыг хариуцаж буй дулааны шугамд эвдрэл гэмтэл үүсч хүний амь насанд хохирол учруулсан нь “Барилгын тухай” хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1 дэх заалт “Барилга байгууламж нь даарах шаардлагыг хангасан байна. Хүн ажиллаж, амьдрах таатай нөхцөл бүрдүүлсэн, түүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, аюулгүй байдлыг хангасан” гэсэн заалтыг, “Өөрийн эзэмшлийн дулааны шугамд гэмтэл үүссэн байхад яаралтай засварлах арга хэмжээ аваагүй байгаа нь “Дулааны эрчим хүч хэрэглэх дүрэм”-ийн 5 дахь заалт “Дамжуулагч, түгээгч, хангагч, хэрэглэгч нь өөрийн эзэмшлийн дулааны шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн ашиглалтыг бүрэн хариуцаж, үзлэг, үйлчилгээ, засвар, шинэчлэлийг өөрийн хөрөнгөөр, мэргэжлийн байгууллага, ажилтнаар хийлгэнэ” гэсэн заалтыг, “Дулаан хэрэглэх тоног төхөөрөмж ба дулааны шугам сүлжээний техник ашиглалтын дүрэм”-ийн 1.2.7-ын В-д заасан “Жижүүр нь ээлжийн хугацаандаа өөрт даалгагдсан хэсгийн тоноглолын аваарь осолгүй ажиллагаа болон тухайн ээлжийн удирдах хүмүүсийн шуурхай хэмнэлттэй горимоор ажиллах үүрэгтэй” гэсэн заалтыг, “Эрчим хүчний тухай” хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.12 дахь заалт “Эрчим хүчний тусгай зөвшөөрөл эзэмшигч нь холбогдох дүрэм, журам, норм, стандарт, тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг хангаж ажиллах, үйл ажиллагаагаа технологийн горимын дагуу осол аюулгүй, техникийн өндөр түвшинд явуулах үүрэг хүлээнэ” гэж заасныг “Дорнод НАА” ОНӨААТҮГ тус тус зөрчиж байна.

            ...”Дулааны эрчим хүч хэрэглэх дүрэм” 5 дахь заалт “Дамжуулагч, түгээгч, хангагч, хэрэглэгч нь өөрийн эзэмшлийн дулааны шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн ашиглалтыг бүрэн хариуцаж, үзлэг, үйлчилгээ, засвар, шинэчлэлийг өөрийн хөрөнгөөр, мэргэжлийн байгууллага, ажилтнаар хийлгэнэ” гэж заасны дагуу “Дорнод нийтийн аж ахуй” ОНӨААТҮГазар олж тогтоох яаралтай засварлах үүрэгтэй.

            ...”Барилгын тухай” хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 “Барилга байгууламж гэж барилгын норм, дүрмийн дагуу боловсруулж магадлал хийгдсэн зураг төслөөр тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдийн барьсан орон сууц, олон нийт, иргэн болон үйлдвэрийн барилга, эрчим хүч, холбоо, зам гүүр, ус суваг, далан хаалт зэрэг барилга байгууламж, инженерийн шугам сүлжээг” гэж заасны дагуу дулааны шугам нь барилга байгууламж юм. Хавтаст хэрэгт байгаа материалуудыг судлан үзэхэд ашиглалтын байгууллага шуурхай арга хэмжээ авч дулааны шугамд яаралтай засварын ажлыг хийгээгүй зөрчил илэрч байна. ...Эрчим хүчний хяналтын улсын ахлах байцаагч Б.Мөнхсайхан, Хөдөлмөрийн аюулгүй байдлын хяналтын улсын ахлах байцаагч С.Баяраа, Д.Бямбасүрэн /хх-ийн 385-387/

Иргэний хариуцагч Ч.Гантөмөр:  “...тухайн байгуулалгын ажилтнуудын албаны шуурхай байдлыг ерөнхий инженер Б.Эрдэнэчимэг хариуцан ажиллана. Ажил амралтын өдөр гарсан гэмтлийн дуудлагыг диспетчер хүлээн авч дуудлага мэдээллийн байдлаас шалтгаалан албаны дарга Б.Сүрэнжавт мэдэгдэнэ. Гэмтлийг олж тогтоох, засварлах, удирдлага зохион байгуулалтын арга хэмжээ авах ажлыг албаны дарга Сүрэнжав хариуцна... гэж мэдүүлэг  /4-р хавтас 63/

Б.Сүрэнжавын яллагдагчаар өгсөн: “...Диспетчер надад бүүр сүүлд мэдэгдсэн. ...манай байгууллагад иргэд аж ахуйн нэгжээс гэмтлийн талаарх дуудлага мэдээллийг төв диспетчерт өгдөг диспетчерээс манай албаны ажилтнуудад өгч тухайн гэмтлийг олж тогтоох засварлах үндсэн үүргийг манай алба хэрэгжүүлэн хариуцдаг. ...манай албаны хувьд мэргэжил арга зүй болон ажлын зохион байгуулалтын арга хэмжээг алба хариуцсан инженерийн хувьд би авч хэрэгжүүлэн ажиллах ёстой байдаг юм гэх мэдүүлэг /хх-ийн 1-н 93-94-р хуудас/

Б.Эрдэнэчимэгийн яллагдагчаар өгсөн: “...С.Отгончимэг диспетчерт томилогдох үедээ чөлөө аваад байхгүй байж байгаад амралтын өдөр буюу ажлын бус цагаар үүрэг гүйцэтгэсэн тиймээс тухайн үед зааварчилга өгч чадаагүй байсан. Түүнээс өмнө би Отгончимэгт диспетчерт томилогдохын өмнө чөлөө авч байхад нь заавал чөлөө авах ёстой юм уу диспетчерийн ажил  чухал нийтийн аж ахуйн гол үүрэг нь диспетчер дээр гарч ирнэ шүү дээ гэх зэргээр хэлж зааварчилж байсан. Харин диспетчерийн ажлын нарийн ширийн буюу дуудлага ирвэл энэ хүнд дамжуулна гэх зэргийг хэлээгүй гэхдээ Отгончимэг бол энэ ажлыг мэдэж байх ёстой, зүгээр гудамжны хүн авчираад тавиагүй...   диспетчерийн албан тушаалыг ерөнхий инженер хариуцах ёстой гэх боловч байнга тэр хүмүүст зааварчилга өгдөггүй шаардлагатай үед өгдөг янз бүрийн  аваарь осол, бүртгэлийн дэвтэртэй танилцаж бичгээр болон амаар зааварчилга өгдөг... гэх мэдүүлэг /хх-ийн 4-н 72-73-р хуудас/ зэрэг бичгийн баримтуудаар хангалттай нотлогдож байна гэж үзсэн.

2. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Эрчим хүчний хяналтын улсын ахлах байцаагч Б.Мөнхсайхан 2016 оны 05 сарын 20-ны өдрийн 07/110/02 тоот дүгнэлтэндээ ...Орон сууцны айл өрхүүдийн хувьд хангагч байгууллага нь “Дорнод НАА” ХХК тул өөрийн эзэмшлийн шугам сүлжээний гэмтэл саатлыг яаралтай илрүүлэн холбогдох арга хэмжээг авах үүрэгтэй байсан. Харин гэмтэл саатал гарсан шугам сүлжээ нь “ДБЭХС” ТӨХК-д хамааралгүй тул уг гэмтлийг олж илрүүлэн засварлах үүрэг хүлээхгүй бөгөөд “ДБЭХС” ТӨХК-ний диспетчерээс “Дорнод НАА” ХХК-ний диспетчерт гэмтэл саатлыг олж илрүүлэн устгах шаардлагатай талаар мэдээ шийдвэрийг өгч ажиллах үүрэгтэй. /Нэгдсэн сүлжээний дүрмийн 3.3.7 “Төвлөрсөн дулаан хангамжийн бүрэлдэхүүн хэсэг бүр шуурхай ажиллагааг дараах чиглэлээр зохион байгуулна” ...3.3.7.5 “Гэмтэл саатлыг илрүүлэн арилгаж горим ажиллагааг сэргээн тогтворжуулах” гэжээ.

Гэтэл шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Т.Гантөмөр “...2014 оны 09 сарын 06-ны өдрийн 10 цагийн үед Дорнод НАА дээр очиж нэмэлт усны дуудлагатай явж байна гэдгээ хэлсэн. Би төвийн 1, 2, 3 дугаар магистрал шугамуудыг эргэсэн, өөрийн хариуцсан байгууллагын салаа шугамыг эргээгүй, манай үндсэн шугамууд хэвийн байна гэдгээ Ө.Од инженерт хэлсэн. Мөн шугамаа хааж үзэх үү гэхэд Ө.Од инженер хааж хэрэггүй гэсэн” гэж,

Шинжээч Б.Мөнхсайхан шинжээчийн дүгнэлтээ тайлбарлаж оролцогчдын асуултад хариулахдаа “...гэрч Т.Гантөмөр нь өөрийн байгууллагын харъяалах төв болон салаа шугамыг бүрэн шалгаж гэмтлийг тогтоох үүрэгтэй. Энэ шугамуудыг бүгдийг нь бүрэн шалгаагүй тохиолдолд Дорнод НАА-г 100 хувь буруутай гэж үзэх боломжгүй юм” гэж мэдүүлж байгаа түүнчлэн мөрдөн байцаалтад гэрч Ө.Од “ДШС-ний инженер Гантөмөр нэмэлт усны алдагдлын гэмтлийг тодорхойлж олох үүрэг чиглэл өгсөн. Давхар НАА-н диспетчертэй 70584659 дугаарын утсаар нь холбоо бариад усны алдагдалтай байна гэмтлээ тодорхойл гэж хэлсэн. Тэгээд ажиллаж байхад 11 цагт нэмэлт усны өөрчлөлт ороогүй бөгөөд ашиглалтын инженер Гантөмөр салаанууддаа үзлэг хийхэд гэмтэл илэрсэнгүй гэж хариу мэдэгдсэн. Салаануудад үзлэг хийнэ гэдэг нь манай цахилгаан станцын хариуцдаг төв магистрал шугамууд болон манай байгууллагын хариуцдаг салаа шугамнуудад үзлэг хийхэд гэмтэл илэрсэнгүй гэсэн утгатай хариу хэлсэн. /хх-н 42-1” гэж,

Гэрч Г.Нямдаваа “...Салаа шугаманд гарсан гэмтлийг НАА-тай хамтарч гэмтэл тодорхойлох асуудлыг шийдвэрлэдэг. Манай өөрийн хариуцсан шугаманд гарсан гэмтлийг өөрсдөө олж тогтоогоод засварлан устгана. ...энд тэнд шугам хоолой цоорч нэмэлт усны зарцуулалт өсөх, уур усны алдагдал байгаа нь манайд мэдэгдэнэ. Харин НАА-д газар доор ус алдаж байгаа тохиолдолд мэдэх боломжгүй. Гэмтэл тодорхойлох, олох, илрүүлэх, таслан зогсоох, устгах, зэрэг үйл ажиллагааг тухайн алба хаагчийн ажлын байрны тодорхойлолтод заасан байдаг. ..” гэж, /2-р хавтас 123/ тус тус мэдүүлснээс үзэхэд 2016 оны 09 сарын 06-ны өдрийн 19 цаг хүртэл нэмэлт ус алдагдсан асуудалд “ДБЭХС-ТӨХК улмаар холбогдох албан тушаалтнууд өөрийн ажлын байрны тодорхойлолтод заагдсан ажил үүргээ зохих ёсоор биелүүлээгүй буруутай эсэхийг өөрөөр хэлбэл: нэгдсэн сүлжээний дүрмийн 3.3.20, 3.3.14.3, 3.3.14.4-т заасны дагуу гэмтлийг бүрэн илрүүлж устгах арга хэмжээг бүрэн авсан эсэхийг дахин нягтлан шалгаж шинжээчийн дүгнэлт гаргуулах шаардлагатай гэж үзлээ... гэжээ

2. Үүнд дараах тайлбарыг гаргаж байна.

2016 оны 05 сарын 20-ны өдрийн 07/110/02 дугаартай “нэмэлт шинжилгээ хийсэн тухай” шинжээчийн дүгнэлтэд “Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК буюу дулаан хангагч байгууллага нь уг гэмтэл гарч усны алдагдал үүссэнийг мэдсээр байж хариуцагч байгууллага болох “Дорнод НАА” ХХК-ний диспетчерт утсаар мэдэгдсэн гэх нэрийдлээр дулааны усыг хаах, гэмтлийг олж таслан зогсоох арга хэмжээ аваагүй нь хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны болон бусад хууль тогтоомжийг зөрчсөн эсэх гэсэн асуултад дараах хариултыг өгсөн байна. Үүнд:

            ...Төвлөрсөн дулаан хангамжийн бүрэлдэхүүн хэсэг болох дамжуулагч /ДБЭХС ТӨХК/, түгээгч, хангагч /Дорнод НАА/, хэрэглэгч /Орон сууцны айл өрх/ нь өөрийн эзэмшлийн дулааны шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн ашиглалтыг бүрэн хариуцаж, засвар үйлчилгээг хийх үүрэгтэй байдаг. / “Дулааны эрчим хүч хэрэглэх дүрэм”-ийн 4. Дулааны шугам сүлжээг барихад гаргасан хөрөнгийг үндэслэн уг шугам сүлжээний эзэмшлийн заагийг өмчийн харъяаллаар тогтооно. 5. Дамжуулагч, түгээгч, хангагч, хэрэглэгч нь өөрийн эзэмшлийн дулааны шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн ашиглалтыг бүрэн хариуцаж үзлэг үйлчилгээ засвар, шинэчлэлийг өөрийн хөрөнгөөр, мэргэжлийн байгууллага, ажилтнаар хийлгэнэ, 38.5. хэрэглэгчийн дулааны тоног төхөөрөмж, шугам сүлжээний ашиглалт, засварын байдал, аюулгүй ажиллагааны шаардлага, халаалт, хэрэгцээний халуун ус хангамжийн чанар, уур ус, хувирсан усны алдагдал зэрэгт өөрийн төлөөлөгчөөр хяналт тавиулж, илэрсэн зөрчлийг арилгуулах/

Орон сууцний айл өрхүүдийн хувьд хангагч байгууллага нь “Дорнод НАА” ХХК тул өөрийн эзэмшлийн шугам сүлжээний гэмтэл саатлыг яаралтай илрүүлэн холбогдох арга хэмжээг авах үүрэгтэй байсан. Харин гэмтэл саатал гарсан шугам сүлжээ нь “ДБЭХС” ТӨХК-д хамааралгүй тул уг гэмтлийг олж илрүүлэн засварлах үүрэг хүлээхгүй бөгөөд “ДБЭХС”ТӨХК-ний диспетчерээс “Дорнод НАА” ХХК-ний диспетчерт гэмтэл саатлыг олж илрүүлэн устгах шаардлагатай талаар мэдээ, шийдвэрийг өгч ажиллах үүрэгтэй.

/“Нэгдсэн сүлжээний дүрэм”-ийн 3.3.7. “Төвлөрсөн дулаан хангамжийн бүрэлдэхүүн хэсэг бүр шуурхай ажиллагааг дараах чиглэлээр зохион байгуулна: .....3.3.7.5. гэмтэл саатлыг илрүүлэн арилгаж, горим ажиллагааг сэргээн тогтворжуулах”/

Дээрхи мэдээ, шийдвэрийн дагуу “Дорнод НАА” ХХК-ний диспетчерээс тухайн шуурхай ажиллагааны ээлжийн инженерүүдэд мэдэгдэж үүрэг өгсөнөөр тухайн гэмтлийг шуурхай ажиллагааны ээжлийн инженерүүд олж илрүүлэн устгах үүрэгтэй байсан. / “ Нэгдсэн сүлжээний дүрэм”-ийн 3.3.20. технологийн дамжлага хэсэгт аваари саатал гарсан үед ээлж солилцохыг хориглоно. Уг аваари саатлыг устгаж арилгах ажлын тухайн ээлжинд ажиллаж байсан шуурхай ажиллагааны ээлжийн инженерүүд шууд хариуцан гүйцэтгэнэ.”/

Мөн “Дорнод НАА” ХХК-нь мэдээлэл, шийдвэрийн биелэлтийг “ДБЭХС” ТӨХК-ний диспетчерт эргэж мэдэгдэж тайлагнан шуурхай ажиллааны журналд тэмдэглэн үлдээж байх үүрэгтэй. /“Нэгдсэн сүлжээний дүрэм”-ийн 3.3.14.3. Шийдвэр, мэдээ авч, өгч буй диспетчерүүд эхлээд нэр, хаяг, албан тушаалаа хэлж танилцуулах, авсан шийдвэрийг давтан хэлж зөв ойлгосноо бататгаж байх, 3.3.14.4. Шийдвэрийн биелэлтийг заавал эргэж мэдэгдэх, шийдвэр өгсөн авсан, гүйцэтгээд эргэж тайлагнасан цаг минутыг шуурхай ажиллагааны журналд бичиж байх/

Хэрвээ “Дорнод НАА” ХХК-ний зүгээс “ДБЭХС” ТӨХК-ний эзэмшлийн дулааны шугамын хаалт, арматурыг хаах, зарим салбар шугамыг таслах шаардлагатай тохиолдолд “ДБЭХС” ТӨХК-д захиалга өгч яаралтай арга хэмжээ авах ёстой байсан. /“Нэгдсэн сүлжээний дүрэм”-ийн 3.3.15.3. Ажиллж байгаа тоног төхөөрөмжийг бэлтгэлд болон засварт оруулах, туршилт тохируулга хийх захиалга батлагдсаны дараа түүнийг таслах, ажил эхлэх зөвшөөрлийг эх үүсвэр, дулааны сүлжээний диспетчерээс авбал зохино/

Мөн дараагийн асуулт болох “ДБЭХС” ТӨХК-д дулааны усыг хааж, гэмтлийг олж таслан зогсоох үүргийг /тухайн өдөр амралтын өдөр байсан/ уг байгууллагын ямар албан тушаалтан хариуцан хэрэгжүүлэх үүрэгтэй вэ? гэсэн асуултад дараах хариултыг өгсөн байна. Үүнд:

Орон сууцны айл өрхүүдийн хувьд хангагч байгууллага нь “Дорнод НАА” ХХК тул өөрийн эзэмшлийн шугам сүлжээний гэмтэл саатлыг яаралтай илрүүлэн холбогдох арга хэмжээг авах үүрэгтэй байсан. Харин гэмтэл саатал гарсан шугам сүлжээ нь  “ДБЭХС” ТӨХК-д хамааралгүй тул уг гэмтлийг олж илрүүлэн засварлах үүрэг хүлээхгүй бөгөөд “ДБЭСХ” ТӨХК-ний диспетчерээс “Дорнод НАА” ХХК-ний диспетчерт гэмтэл саатлыг олж илрүүлэн устгах шаардлагатай талаар мэдээ, шийдвэрийг өгч ажиллах үүрэгтэй. /“Нэгдсэн сүлжээний дүрэм”-ийн 3.3.7. “Төвлөрсөн дулаан хангамжийн бүрэлдэхүүн хэсэг  бүр шуурхай ажиллагааг  дараах чиглэлээр зохион байгуулна: .......3.3.7.5. Гэмтэл саатлыг илрүүлэн арилгаж, горим ажиллагааг сэргээн тогтворжуулах”/

Дээрх мэдээ, шийдвэрийн дагуу “Дорнод НАА” ХХК-ний диспетчерээс тухайн шуурхай ажиллагааны ээлжийн инженерүүдэд мэдэгдэж үүрэг өгсөнөөр тухайн гэмтлийг шуурхай ажиллагааны ээлжийн инженерүүд олж илрүүлэн устгах үүрэгтэй байсан гэсэн хариулт дүгнэлтийг Мэргэжлийн хяналтйн газрын Эрчим хүчний хяналтын улсын ахлах байцаагч Б.Мөнхсайхан гаргасан төдийгүй 2017 оны 01 сарын 06-ны өдрийн анхан шатны шүүх хуралдаанд дээрх гаргасан дүгнэлтийг тодорхой тайлбарлаж өгсөн ба шүүгдэгч Б.Сүрэнжав, Б.Эрдэнэчимэг нарын өмгөөлөгч болох М.Энхтуяа, Т.Энхболд нарын асуулт болон улсын яллагчийн асуусан асуултад тодорхой хариулт өгсөн. Тухайлбал: Дээрх усны алдагдал нь ДБЭХС ХХК-нд мэдэгдэж харин Дорнод нийтийн аж ахуй ХХК-нд мэдэгдэхгүй тул уг усны алдагдал буюу гэмтлийг  ДБЭХС ХХК олж илрүүлэх үүрэгтэй юу гэсэн асуултыг дахин тодруулж асуухад шүүх хуралдаанд оролцогч шинжээч Мэргэжлийн хяналтын газрын Эрчим хүчний хяналтын улсын ахлах байцаагч Б.Мөнхсайхан нь хэдийгээр дээрх гэмтэл нийтийн аж ахуй ХХК-д мэдэгдэхгүй боловч ДБЭХС ХХК усны алдагдал байгаа талаар нийтийн аж ахуй ХХК-д мэдэгдэх үүрэгтэй харин уг гэмтлийг олж устгах үүрэг хүлээхгүй гэж хариулсан. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан гэрч Ө.Од, Т.Гантөмөр нарын мэдүүлэг болон ДБЭХС ХХК-ний 70584671 гэсэн дугаараас “Дорнод НАА” ХХК-ний диспетчерт 70584659 дугаарын утас руу 2014 оны 09 сарын 06-ны өдөр 08 цаг 57 минут, 09 цаг 03 минут, 14 цаг 53 минутад мөн ДБЭХС ХХК-ний 70584547 дугаарын утаснаас 12 цаг 47 минутад тус тус залгаж усны алдагдалтай байгаа тул олж илрүүлэх талаар хэлж ярьсан төдийгүй гэрч Т.Гантөмөр нь Дорнод нийтийн аж ахуй дээр өөрийн биеэр очиж уулзан тухайн байгууллагын ажилтнуудын ажиллаж байгаа гэх маршрутын дагуу явж Хэрлэн сумын нэгдүгээр багийн нутагт засвар үйлчилгээ хийж байсан нийтийн аж ахуйн ажилтнуудтай уулзсан талаар хэлж мэдүүлдэг мөн шүүхийн хэлэлцүүлгийн явцад хэлсэн. Гэтэл нийтийн аж ахуйн диспетчер С.Отгончимэг нь дээрх ДБЭХС ХХК-наас залгасан ярьсан талаарх мэдээллийг огт бүртгэж аваагүй холбогдох албан тушаалтанд мэдэгдээгүй мөн тухайн өдрийн 15 цаг 57 минутад иргэн З.Ууганбаярын 99577264 дугаарын утсаар “22 дугаар байрны подволь халуун усны уур  савсаад байна” гэх дуудлагын дагуу очсон селесэрь 30-40 минутын дараа очсон бөгөөд очоод мөн өөрөө засварлах боломжгүй байсан тул өөрөө ажил руугаа буцаж очиж дахин нэмэлт хүч авчирхаар явах хооронд дээрх осол болсон нь гэрчүүдийн мэдүүлэг болон бусад бичгийн баримтуудаар тогтоогддог. Иймд хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх бүрэн боломжтой гэж дүгнэж байна. 

               Гэтэл өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөх түүнчлэн өөрийн гэм бурууг болон хэргийн бусад байдлыг нотлох үүрэг хүлээхгүй яллагдагч нарын шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гаргасан мэдүүлгийг үнэлж, түүнд үндэслэн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж байгаа нь үндэслэлгүй байна.

               Мөн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 82 дугаар зүйлийн 82.2 дахь хэсэгт зааснаар яллагдагчийн мэдүүлэг нь хэрэгт байгаа бусад баримтаар батлагдсан тохиолдолд шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгох төдийгүй Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт “Шүүхэд хэрэг хэлэлцэх ажиллагаа нь зөвхөн шүүгдэгчийн хувьд гагцхүү түүнийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор явагдана” гэж  заасны дагуу  яллагдагч Б.Сүрэнжав, Б.Эрдэнэчимэг, С.Отгончимэг нарт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хэмжээний дотор шийдвэрлэх боломжтой байна.

Иймд 2017 оны 01 сарын 07-ны өдрийн 29 дүгээр шүүгчийн захирамжийг Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2 дахь хэсэгт зааснаар хүчингүй болгуулж, анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр, мөн хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт заасны дагуу эсэргүүцэл бичив гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ч.Мөнхзул дүгнэлтдээ: Эсэргүүцлээ дэмжиж байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Анхан шатны шүүх нотлох баримтыг шалгах, үнэлэх талаар Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журам, шаардлагыг ханган мөн хуулийн 246 дугаар зүйлийн 246.1-д зааснаар “...Шүүгдэгчийн хувьд түүнийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор хянан шийдвэрлэх боломжтой” байх тул прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж  шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2, 317 дугаар зүйлийн 317.1.2, 319 дүгээр зүйлийн 319.1.1, 322 дугаар зүйлийн 322.1, 325 дугаар зүйлийн 325.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн   2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 29 дүгээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Хэргийг шүүхэд очтол яллагдагч Б.Сүрэнжав, Б.Эрдэнэчимэг, С.Отгончимэг нарт авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Магадлалыг уншиж сонсгомогц нэн даруй заавал биелүүлэх ба магадлалд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдсугай.

                                                         

                                  ДАРГАЛАГЧ                                Л.НАРАНБАЯР                        

                                   ШҮҮГЧИД                                   О.БААТАРСҮХ

                                                                                      А.ЭНХБААТАР