Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 001/ХТ2017/00974

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 57 дугаар магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 146 дугаар шийдвэрийн 2 дах заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-т заасныг баримтлан Ч.Гд холбогдох Дархан-Уул аймаг, Дархан сум, 5 дугаар баг, 20 дугаар хороолол, 4 дүгээр байр, 63 тоот 3 өрөө орон сууцыг Г.Ө, Д.О нарын өмчлөлд үлдээж, хариуцагчид ногдох хэсгийг тодорхойлох” тухай хэргийг хэрэгсэхгүй болгосугай”, 3 дах заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Оээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 388.150 төгрөгөөс 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 317.950 төгрөгийг Дархан уул аймгийн татварын хэлтсээс буцаан гаргуулж, хариуцагч Ч.Г-ээс улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид тус тус олгосугай”. гэж өөрчлөн магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Д.О-ийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 5 дугаар сарын 04-ний өдөр төлсөн 341.290 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ