Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 225

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн, улсын яллагч Э.Энхбат, шүүгдэгч Г.Ө, түүний өмгөөлөгч Ж.Гантулга нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Б овогт Г.Ө-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1808 05622 0117 дугаартай хэргийг 2019 оны 02 дугаар сарын 02-ны хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б овогт Г.Ө, Монгол Улсын иргэн, *** оны ** дүгээр сарын **-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн, 37 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, нярав мэргэжилтэй, *** газарт үйлчлэгчээр ажилладаг, ам бүл тав, нөхөр, гурван хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, *** тоотод оршин суудаг, регистрийн дугаар ***, урьд ял шийтгүүлж байгаагүй.  

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Г.Ө нь Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Драгон худалдааны төвийн нэгдүгээр давхарт байрлах “Очир Бумбат Хорол” ХХК-ны Гэгээн нэртэй барьцаалан зээлдүүлэх газрын салбар хариуцсан теллерээр 2018 оны 1 дүгээр сарын 31-ний өдрөөс хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж эхэлсэн ба зээл гаргах өдөр тутмын итгэмжлэн хариуцуулсан мөнгөнөөс 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Б гэх хүнээс “iPhone 5S” загварын гар утсыг 100,000 төгрөгөөр, 2018 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Б гэх хүнээс “iPhone 6” загварын гар утсыг 180,000 төгрөгөөр, 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдөр М гэх хүнээс “Samsung S6 Edge” загварын гар утсыг 160,000 төгрөгөөр, 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Н гэх хүнээс “iPhone 6 plus” загварын гар утсыг 210,000 төгрөгөөр тус тус барьцаалж зээл олгосон гэж барьцаалан зээлдүүлэх гэрээг бүрдүүлэн нийт 650,000 төгрөгийг хувьдаа авч завшиж, “Очир Бумбат Хорол” ХХК-д 650,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “шүүгдэгч Б овогт Г.Ө нь Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Драгон худалдааны төвийн нэгдүгээр давхарт байрлах “Очир Бумбат Хорол” ХХК-ны Гэгээн нэртэй барьцаалан зээлдүүлэх газрын салбар хариуцсан теллерээр 2018 оны 1 дүгээр сарын 31-ний өдрөөс хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж эхэлсэн ба зээл гаргах өдөр тутмын итгэмжлэн хариуцуулсан мөнгөнөөс 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Б гэх хүнээс “iPhone 5S” загварын гар утсыг 100,000 төгрөгөөр, 2018 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Б гэх хүнээс “iPhone 6” загварын гар утсыг 180,000 төгрөгөөр, 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдөр М гэх хүнээс “Samsung S6 Edge” загварын гар утсыг 160,000 төгрөгөөр, 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Н гэх хүнээс “iPhone 6 plus” загварын гар утсыг 210,000 төгрөгөөр тус тус барьцаалж зээл олгосон гэж барьцаалан зээлдүүлэх гэрээг бүрдүүлэн нийт 650,000 төгрөгийг хувьдаа авч завшиж, “Очир Бумбат Хорол” ХХК-д 650,000 төгрөгийн хохирол учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

1. Шүүгдэгч Г.Ө-ийн шүүх хуралдаанд өгсөн: “...Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн. Би хохирогчид учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан...” гэсэн мэдүүлэг;

2. Хохирогч Г.М-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2018 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр Г.Ө салбар хариуцсан теллерээр ажилд авсан ба Г.Ө 7 хоногт 1 өдөр амардаг, амарсан өдөр нь тооллого хийж тооцоо тулгадаг байсан. Иргэнээс барьцаалсан гар утсыг заавал гялгар уутанд хийгээд хүнээр нь гарын үсэг зуруулдаг. Тэгтэл 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдөр иргэн Б гэх хүнээс хүнээс “iPhone 5S” загварын гар утсыг 100,000 төгрөгөөр, 2018 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Б гэх хүнээс “iPhone 6” загварын гар утсыг 180,000 төгрөгөөр, 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдөр М гэх хүнээс “Samsung S6 Edge” загварын гар утсыг 160,000 төгрөгөөр, 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Н гэх хүнээс “iPhone 6 plus загварын гар утсыг 210,000 төгрөгөөр барьцаанд авсан гэх баримтууд байсан мөртөө гар утаснууд байхгүй байсан. Тэгэхээр нь Ө-с гар утаснууд яасан талаар асуухад “намайг уучлаарай, надад мөнгөний хэрэг гараад баримт өөрөө бөглөөд мөнгө гаргаад авчихсан юм аа” гэж хэлсэн. Ингээд захиралд хэлэхэд захирал Г Ө-тэй уулзахад дахиж ийм асуудал гаргахгүй гэж хэлсэн ба Ө 2 хоногийн дараа 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр ажлаа хаяад явсан...Г.Ө 4 ширхэг баримт бөглөж, 4 хүнээс гар утас барьцаалж авсан болгож харагдуулж ломбардаас нийт 660,000 төгрөгийг гаргаж хувьдаа ашигласан. Г.Ө-т тухайн өдрийн гүйлгээ ямар байхаас шалтгаалаад өмнөх өдрийнхөө үлдэгдэл мөнгөн дээр дунджаар 1,000,000-1,500,000 төгрөгийг бэлнээр өгөөд кассын дэвтэр дээр гарын үсэг зуруулдаг. Энэ мөнгөн дээр тухайн өдөр зээл хааж орж ирсэн мөнгийг захиран зарцуулах эрхтэй. Нийт 650,000 төгрөгийн хохирол учруулсныг Г.Ө бүрэн төлж барагдуулсан болохоор гомдол, саналгүй...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 52-55 дугаар хуудас);

3. Г.Ө-ийн “Очир Бумбат Хорол” ХХК-д ажиллаж байсныг нотолсон хөдөлмөрийн гэрээ, ажилд орох анкет (хх-ийн 33-38 дугаар хуудас), “Очир Бумбат Хорол” ХХК-ийн барьцаалан зээлдүүлэх газраас хураан авсан Г.Ө-ийн хуурамчаар бүрдүүлсэн 4 ширхэг барьцааны гэрээ (хх-ийн 22-25 дугаар хуудас);

4. Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн бичгийн хэвийн адилтгалын шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 304 дугаартай “...Очир Бумбат Хорол ХХК-ийн 4 ширхэг баримт дээрх шинжилж буй гар бичмэлүүд нь нэг хүний гараар үйлдэгдсэн байх бөгөөд Г.Ө-ийн гэх бичгийн хэвийн загваруудтай тохирч байна...” гэсэн дүгнэлт (хх-ийн 16-17 дугаар хуудас);

5. Шүүгдэгч Г.Ө-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн128 дугаар хуудас), урьд ял шийтгүүлж байгаагүй талаарх эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 83 дугаар хуудас);

6. Шүүгдэгч Г.Ө-ийн яллагдагчаар өгсөн “...би өөрөө хуурамчаар 4 ширхэг баримт бөглөж, 660,000 төгрөгийг гаргаж авсан. Үүнийг тодруулбал Б, Н, Б, М гэж худлаа баримт бөглөж 660,000 төгрөгийг авсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 74-75 дугаар хуудас) зэрэг нотлох баримт болно.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан “хөрөнгө завших” гэдэгт бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшиж өөрийн өмчийн адил захиран зарцуулсан, эсхүл захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн санаатай үйлдлийг ойлгох бөгөөд шүүгдэгч Г.Ө-ийн үйлдэл нь хөрөнгө завших гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, төгссөн гэмт хэрэгт тооцогдоно.

Шүүхийн шинжилгээний эрх бүхий тусгай байгууллагаас гаргасан дүгнэлтэд “хуурамчаар үйлдсэн гэх дөрвөн ширхэг баримт дээрх гар бичмэлүүд нь нэг хүний гараар үйлдэгдсэн ба Г.Ө-ийн гэх бичгийн хэвийн загваруудтай тохирч байна” гэсэн байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар үнэлж, мөн гэмт хэргийн улмаас учирсан хохирол нь 650,000 төгрөг буюу Эрүүгийн хуульд заасан бага хэмжээнээс дээш байх тул “хөрөнгө завших” гэмт хэргийн шинжийг хангаж байна.

Шүүгдэгч Г.Ө-ийн үйлдэл нь идэвхтэй бөгөөд ухамсартай үйлдэл байхын сацуу хууль бус болох нь илэрхий атал шунахайн сэдлээр бусдын эд хөрөнгийг хууль бусаар авсан байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэргийн “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг хууль бусаар авч өөрийн дураар захиран зарцуулсан, бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Түүнчлэн, шүүх хуралдааны үед шүүгдэгч Г.Ө нь хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэл, учирсан хохирлын талаар маргаагүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, түүний өмгөөлөгч гэм буруугийн талаар маргаан байхгүй тул шүүх хуралдаанд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцоно гэсэн болно.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүхээс шүүгдэгч Г.Ө-ийг хөрөнгө завших гэмт хэргэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирогч Г.М нь хохирлоо бүрэн авсан, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ мөрдөн байцаалтын явцад мэдүүлсэн байх тул шүүгдэгч Г.Ө-ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэн тогтоолд дурдах нь зүйтэй.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:   

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Г.Ө нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Г.Ө нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн байх боловч шунахайн сэдлээр, үргэлжилсэн үйлдлээр, төлөвлөж гэмт хэрэг үйлдсэн байх тул түүнийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхгүй.

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...шүүгдэгч Г.Ө-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг компакт диск, 4 ширхэг барьцаат зээлийн гэрээг хэрэгт хадгалан үлдээх саналтай байна. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Миний үйлчлүүлэгч анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлоо нөхөн төлсөн. Хувийн байдлын хувьд 5-10 насны 3 хүүхэдтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй. Иймд 6 сарын хугацаагаар тэнсэж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч Г.Ө нь зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн бөгөөд гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад заасан хуулийн шаардлагыг хангаж байх тул түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж үүрэг хүлээлгэж, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх боломжтой гэж шүүх үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад “...эсхүл гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх...” гэж заасан тул шүүх өмгөөлөгчөөс гаргасан “зургаан сарын хугацаагаар тэнсэж өгнө үү” гэсэн саналыг хүлээн авах боломжгүй байна. Тодруулбал, тэнсэх нь дангаараа эрүүгийн хариуцлагад хамаарахгүй тул дан ганц тэнсэх шийдвэр гаргах боломжгүй юм.

Иймд шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх заалтыг журамлан шүүгдэгч Г.Ө-т мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2 дахь заалтад зааснаар “гурван сарын хугацаагаар зан үйлээ засах сургалтад хамрагдах” үүрэг хүлээлгэх нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, хэргийн нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон бөгөөд түүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх бодит үр нөлөөтэй гэж дүгнэлээ.

Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг компакт диск, дөрвөн ширхэг барьцаат зээлийн гэрээг хэргийг хадгалах хугацаагаар хавсарган үлдээх нь зүйтэй.

Энэ хэрэгт битүүмжилсэн зүйлгүй, шүүгдэгч Г.Ө нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Б овогт Г.Ө-ийг хөрөнгө завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх заалтыг журамлан шүүгдэгч Г.Ө-т мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.  

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Г.Ө-т “гурван сарын хугацаагаар зан үйлээ засах сургалтад хамрагдах” үүрэг хүлээлгэсүгэй.

4.Шүүгдэгч Г.Ө нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, эсхүл тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол мөн зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг сануулсугай.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Ө нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

6.Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дөрвөн ширхэг барьцааны гэрээ, нэг ширхэг компакт дискийг хэргийг хадгалах хугацаагаар хэрэгт хавсарган үлдээсүгэй.

7.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Г.Ө-т урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ШҮҮГЧ                                                Б.БАТАА