Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
Хэргийн индекс | 102/2016/00654/И |
Дугаар | 01843 |
Огноо | 2016-03-02 |
Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 03 сарын 02 өдөр
Дугаар 01843
2016 оны 3 сарын 02 өдөр | Дугаар 102/ШШ2016/01843 | Улаанбаатар хот |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа би,
Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 2-р хороо, Рокмон бюлдинг 308-2 тоотод байрлах, “Их Ирээдүй капитал” ББСБ-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн 11-р хороо, 2-р хэсэг Арзайсан гудамж, 97-р байр 506 тоотод оршин суух, регистр ЧО70061517, Боржигон овогт Галсандоржийн Эрдэнэбатад холбогдох 120 639 333 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүссэн хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Их Ирээдүй капитал” ББСБ нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г.Эрдэнэбат нь 2014 оны 12 сарын 19-ний өдөр ЗГ2014/12/24 тоот зээлийн гэрээ болон БГ2014/12/24 тоот барьцааны гэрээ байгуулж 100 000 000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 4% хүүтэй олгосон. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болох Баянгол дүүргийн 20-р хороо, Үйлдвэрийн баруун бүс, Москва гудамж 56/1 тоотод байрлах ЭХЭУБГэрчилгээний №000354841, Улсын бүртгэлийн Ү-2205057005 дугаарт бүртгэгдсэн 120 мкв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө барьцаалсан. Г.Эрдэнэбат нь манай байгууллагатай харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үүргийг удаа дараа зөрчин зээл төлөлтийг 2015 оны 9 сарын 22-ны өдрөөс хойш төлөлгүй нийт 106 хоног буюу 4 сар болж байгаа ба г.Эрдэнэбаттай байгуулсан зээлийн болон барьцааны гэрээний хугацаа 2015 оны 12 сарын 21-ний өдөр дуусгавар болсон. Иймд Г.Эрдэнэбатын барьцаалсан Баянгол дүүргийн 20 хороо, Үйлдвэрийн баруун бүс, Москва гудамж 56/1 тоотод байрлалтай ЭХЭУБГэрчилгээний №000354841, Улсын бүртгэлийн Ү-2205057005 дугаарт бүртгэгдсэн 120 мкв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг албадан борлуулсан үнийн дүнгээс үндсэн зээл 100 000 000 төгрөг, зээлийн үндсэн хүү 17 999 333.33 төгрөг, хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 2 640 000 төгрөг нийт 120 639 333.33 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Г.Эрдэнэбат шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Г.Эрдэнэбат нь 2014 оны 12-р сарын 19-ний өдөр “Их Ирээдүй капитал” ББСБ-тай 100 000 000 төгрөгийг ЗГ2014/12/24 дугаартай зээлийн гэрээ байгуулж, барьцаанд нь өөрийн эзэмшлийн Баянгол дүүргийн 20-р хороо, Үйлдвэрийн баруун бүс, Москвагийн гудамж 56/1 тоот 120 мкв орон сууц, мөн 800 мкв талбайтай эзэмших эрхийн гэрчилгээтэй газрыг тус тус барьцаалсан. Зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү болох 120 639 333 төгрөгийг дараах байдлаар төлж барагдуулах санал гаргаж байна. Үүнд:
Хэрэв хугацаандаа төлж чадахгүй тохиолдолд барьцаанд байгаа өөрийн эзэмшлийн хөрөнгийг “Их Ирээдүй капитал” ББСБ-д өгч хохирлыг барагдуулах болно гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Батчимэг нь шүүхэд гаргасан тайлбартаа: Г.Эрдэнэбатын гаргасан хүсэлттэй танилцаад Г.Эрдэнэбатаас нэхэмжилсэн 120 639 333.33 төгрөгийн төлбөрийг
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Их Ирээдүй капитал” ББСБ нь Г.Эрдэнэбатад холбогдуулан 120 639 333 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хариуцагч Г.Эрдэнэбат нь нэхэмжлэлийн шаардлага 120 639 333 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч,
- 2016.05.30-ны дотор 20 639 333 төгрөг,
- 2016.06.30-ны дотор 30 000 000 төгрөг,
- 2016.07.30-ны дотор 30 000 000 төгрөг,
- 2016.08.30-ны дотор 40 000 000 төгрөгийг төлж барагдуулах, төлбөрийг хуваарийн дагуу төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Баянгол дүүргийн 20-р хороо, Үйлдвэрийн баруун бүс, Москвагийн гудамж 56/1 тоот 120 мкв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх /Ү-2205057005, ГД-№000354841/ хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “Их Ирээдүй капитал” ББСБ-ын нэхэмжлэлийн шаардлага 120 639 666 төгрөгийг хүлээн зөвшөөрч,
- 2016.05.30-ны дотор 20 639 333 төгрөг,
- 2016.06.30-ны дотор 30 000 000 төгрөг,
- 2016.07.30-ны дотор 30 000 000 төгрөг,
- 2016.08.30-ны дотор 40 000 000 төгрөгийг төлж барагдуулах, төлбөрийг хуваарийн дагуу төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Баянгол дүүргийн 20-р хороо, Үйлдвэрийн баруун бүс, Москвагийн гудамж 56/1 тоот 120 мкв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх /Ү-2205057005, ГД-№000354841/ хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 761 150 төгрөгийн 380 575 төгрөгийг улсын төсвөөс, 380 575 төгрөгийг хариуцагч Г.Эрдэнэбатаас тус тус гаргуулж нэхэмжлэгч “Их Ирээдүй капитал” ББСБ-д олгосугай.
3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА