Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 03916

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 102/ШШ2016/03916

Улаанбаатар хот

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

         Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

              Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 1-р хороо, Гранд оффис 1 давхарт байрлах, “ЛАВИВА” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

              Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн 4-р хороо, Их наран 7-р гудамж 10 тоотод оршин суух, регистр УП94051215, Цахир овогт Дэлгэрэхбулагийн Энхдөлгөөнд холбогдох 3 299 225 төгрөг гаргуулахыг  хүссэн нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.

 

             Шүүх хуралдаанд нэхэмжлэгч “Лавива” ХХК-ийн захирал А.Намсрай, хариуцагч Д.Энхдөлгөөн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Лхагвасүрэн нар оролцов.

 

                                                                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие “Лавива” ХХК-ийн нэхэмжилсэн 3 299 225 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Уг төлбөрийг 2016 оны 5-р сарын 12-оос 2017 оны 5-р сарын 12-ны өдрийг хүртэл 12 сарын хугацаанд сар бүр 274 935 төгрөг 40 мөнгийг Лавива ХХК-ийн Голомт банкны 1605005361 тоот дансанд сар бүрийн 4-ний дотор шилжүүлнэ гэв.

 

Нэхэмжлэгч “Лавива” ХХК-ийн захирал А.Намсрай шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчийн тайлбарыг хүлээн зөвшөөрч байна гэв.

                                                                                                                     ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч “Лавива” ХХК нь Д.Энхдөлгөөнд холбогдох 3 299 225 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Шүүх хуралдааны шатанд хариуцагч Д.Энхдөлгөөн нь нэхэмжлэлийн шаардлага 3 299 225 төгрөгийг 2016 оны 5-р сарын 12-ны өдрөөс 2017 оны 5-р сарын 12-ны өдрийг хүртэл хугацаанд сар бүрийн 4-ний дотор 274 935,4 төгрөгийг төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106-р зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

                                                                                                              ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Лавива” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 3 299 225 төгрөгийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2016 оны 05-р сарын 12-ны өдрөөс 2017 оны 5-р сарын 12-ны өдрийг хүртэл сар бүрийн 4-ний дотор 274 935,4 төгрөгийг төлж барагдуулахыг зөвшөөрсөн хариуцагч Д.Энхдөлгөөний зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106-р зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Лавива” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 67 800 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Д.Энхдөлгөөнөөс 33 900 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Лавива” ХХК-д олгосугай.

 

3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Р.АЛТАНТУЯА