Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 2019/ШЦТ/47

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

              Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч Т.Цэцэгмаа даргалж, нарийн бичгийн дарга Л.Мөнхцоож,  улсын яллагч А.Анхбаяр, шүүгдэгч Д.*******, түүний өмгөөлөгч Л.*******эцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Дуламжаваас   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д  зааснаар  яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлэн  ирүүлсэн шүүгдэгч ******* овогт *******ын *******т  холбогдох, 3600002006 дугаартай, 17/20/007/ индекстэй эрүүгийн хэргийг 20 оны 03 сарын 13-ны өдөр хүлээн авч, 20 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, оны 05 сарын 07-ны өдөр төрсөн, настай, эрэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, дизайнер мэргэжилтэй, ам бүл-3, эх, өвөөгийн  хамт Нийслэлийн Чингэлтэй  дүүргийн дугаар хорооны ы -3 тоотод оршин суух хаягтай, асар ХХКомпанид дизайнер  ажилтай, аминдаа  суудлын автомашин-1,  хоёр өрөө хувийн  орон сууц, хашааны газартай,  сарын өрхийн орлого 500000-700000 төгрөг, ******* дугаарын регистртэй ******* овогт *******ын *******

            Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд тусгагдсанаар:

Шүүгдэгч Д.******* нь Ховд аймгийн Жаргалант сумын Наран багийн нутаг дэвсгэрт  үйл ажиллагаа явуулдаг Өргөө зочид буудлын 0 тоот өрөөнөөс 201 оны 12 сарын 20-ноос 21-нд шилжих шөнө иргэн Б.*******-*******ийн эзэмшлийн 350000 төгрөгний үнэ бүхий “Samsung J-7” маркийн гар утсыг  хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан  гэмт хэрэгт  холбогджээ. 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудын шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр  шүүхийн хэлэлцүүлэгээр дараахи нотлох баримтыг шинжлэн судлав.

Эд зүйлд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тухай... “Samsung J-7” маркийн шаргал өнгийн ар талын хэсэгтээ “Samsung duos” гэсэн бичигтэй дэлгэцний гадна талд наасан наалтны дээд хэсгүүд эмтэрч зүүн хэсэгтээ хагарсан утсыг Б.*******-*******эд хүлээлгэн өгөв...гэх тэмдэглэл, гэрэл зураг / хэргийн 11 дүгээр хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч / 1 оны 11 сарын 16-ны өдөр Ховд аймагт төрсөн, 3 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эм зүйч мэргэжилтэй, сумын эмийн санч  ажилтай, Ховд аймгийн    сумын багт   оршин суух, ******* регистрийн дугаартай / *******  овогт *******ийн  *******-*******ийн  өгсөн...201 оны 12 сарын 20-ны өдөр эмчийн санчдийн баярыг “Итгэл” төвд тэмдэглээд тэндээсээ гараад “Өргөө” зочид буудал орсон. Тэндээ баяраа үргэлжлүүлэн тэмдэглэж байгаад 0 тоот өрөөнд амарсан. Өглөө нь бид нарыг унтаж байтал гаднаас нэг залуу орж ирээд, бид нарын хажууд байсан залууг дуудаж сэрээгээд...утсаа алдчихаад унтаж байгаагаа мэдэж байна уу “” гэхээр нь бид өөр өөрийн утсыг үзэхэд шүүгээнд байсан миний “Samsung J-7”  маркын гар утас алга болсон байсан. Тэгээд цагдаагийн байгуулагад дуудлага өгсөн. Тэр залуу  шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад ажиллладаг гэж байсан. Утсыг чинь  манай найз авчихсан байна. Би янз бүрийн юманд орооцолдмооргүй байна гэж хэлээд гараад явсан.  Би гар утсаа хүлээн авлаа. Миний гар утсан дээр байсан зурагнуудыг устгасан байна. Миний гар утсыг ашиглаж байсан байна. Надад ямар нэгэн  санал, хүсэлт алга...гэх мэдүүлэг / хэргийн 13-1 дүгээр хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд С.Жагваралын гэрчээр өгсөн...Өчигдөр буюу 201 оны 12 сарын 20-ны өдөр найз Б.Маралмаагийн шинэ жил тараад “Өргөө” зочид буудалд очиж үргэлжлүүлэн баяр тэмдэглэж байгаад Б.Маралмаа, Б.*******-*******э, Гантулга, Чулуунбат, Ц.Бадамхорлоо нарын хамт хоносон. Өглөө бид нарыг унтаж байтал гаднаас Б.Лхагватөмөр орж ирээд намайг сэрээж “та нар гар утсаа алдсанаа мэдэж байна уу?”  гэхээр нь дор бүрнээ гар утсаа үзээд Б.*******-*******ийн  утас алга байна. Б.Лхагватөмөр бид нарт хэлэхдээ манай найз Д.******* утсыг чинь авчихсан. Би иймэрхүү юманд орролцмооргүй байна гэж хэлчихээд явсан. Бид нар 03 цагийн орчимд  амарсан байх. Б.Лхагватөмөр Д.******* 2 хэдэн цагт гарч явсныг  сайн санахгүй байна.  Ямар ч байсан орж гараад яваад байсан...гэх мэдүүлэг / хэргийн 16 дугаар хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Маралмаагийн  гэрчээр өгсөн.... Өчигдөр буюу 201 оны 12 сарын 20-ны өдөр эмийн санч нарын шинэ жил тараад  “Өргөө” зочид буудалд очиж үргэлжлүүлэн баяр тэмдэглэж байгаад Б.*******-*******э, Гантулга, Чулуунбат, Ц.Бадамхорлоо нарын хамт хоносон. Өглөө бид нарыг унтаж байтал гаднаас Б.Лхагватөмөр орж ирээд ... тан нар гар  утсаа алдсанаа мэдэж байна уу гэхээр нь дор бүрнээ гар утсаа үзээд Б.*******-*******э миний  гар утас алга байна. Б.Лхагватөмөр бид нарт хэлэхдээ “манай найз Д.******* утсыг чинь авчихсан. Би иймэрхүү юманд орролцмооргүй байна” гэж хэлчихээд явчихсан. Б.*******-*******э “Samsung J-7”  маркийн  гар утас барьдаг байсан...гэх мэдүүлэг / хэргийн 1 дугаар  хуудас/ 

Мөрдөн шалгах ажиллагаанд  гэрч Г.Чулуунбатын   өгсөн...  Би буудлын 0 тоот өрөөнд байж байгаад 0 цаг 0 минутын үед гэрлүүгээ явсан. Өрөөнд С.Жагварал, Б.Маралмаа, Б.*******-*******э, Гантулга, Д.*******,  Б.Лхагватөмөр нар үлдсэн... гэх мэдүүлэг/ хэргийн дүгээр хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд  гэрч Б.Лхагватөмөрийн  өгсөн... Өглөө 06 цаг 30 минутын үед  Д.******* бид 2 буудлаас гараад явж байтал халааснаасаа  2 гар утас гаргаад ирсэн. Тэгээд би “эд нарын нэгнийх нь утсыг авчихсан” юм гэхээр нь чи юу яриад байна утсыг аваачиж өг гэж  хэлээд 1-р сургуулийн доод талын байранд буулгасан. Би ажлын цаг болоод яараад яваад өгсөн. Би Д.*******ыг буулгачихаад буудал орж нөгөө хүмүүсийг сэрээж “утсыг чинь Д.******* авчихсан байна шүү”  гэж хэлээд гэрийг нь зааж өгчихөөд ажил руугаа явсан. Д.******* 2 сим ордог Жи -7 маркийн гар утас гаргаж  ирээд 1 симийг нь гаргаад хаячихсан. Тэр утасны кодыг нь гаргаад нээчихсэн, дансанд нь байгаа мөнгийг бас мэдчихсэн байсан. Надад хэлэхдээ 2500000 төгрөг дансанд нь байгаа юм байна гэж хэлсэн. Д.******* өндөр нуруутай 12 см орчим, бага зэргийн мяраалаг биетэй , үсний засалт нь их содон, 2 талыг нь шулуулаад эгц хойшоогоо үсээ самнасан байсан ... гэх мэдүүлэг/ хэргийн 21-22 дугаар хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд  гэрч Ц.Бадамхорлоогийн   өгсөн...Бид нар тэр шөнө буудлын 0 тоот өрөөнд  баяр тэмдэглэж хоноод өглөө босоод гар утаснуудаа асаах гэтэл Б.*******-*******ийн Жи-7  маркийн гар утас өөр хэний утас байсан билээ ямарч байсан 3- гар утас шургуулганд байсан юм. Тэгээд гар утас хайгаад олохгүй болохоор нь  цагдаад дуудлага өгсөн юм. Би тэр хүнийг сайн санахгүй  байгаа юм. Нэрийг  нь Д.******* гэдэг, өндөр цагаан залуу байсан,   гэж манайхан ярьж байсан юм...гэх мэдүүлэг /хх-ийн 23-рт/

Мөрдөн шалгах ажиллагаанд  гэрч Д.Нямбаярын өгсөн...Улаанбаатар хотын харъяат Д.******* гэдэг залуутай 201 оны 12 сард Ховд аймгийн Жаргалант сумын төвд давхар дэлгүүрийн өмнө уулзаж анх танилцсан. Тухайн үед надтай миний найз болох Хэнтий аймгийн  харъяат дуучин Баярмагнай гэдэг залуу хамт явсан. Баярмагнай Д.*******той ажлын шугамаар уулзах үед нь би хамт очиж Д.*******той танилцсан. Түүнээс хойш Д.*******ыг таних болсон. Д.*******ыг хулгайн гэмт хэрэг үйлдэх үед нь хамт байгаагүй Д.*******, Баярмагнай бид 3 Баян-Өлгий аймаг явж байхад Ховд аймаг дахь цагдаагийн газраас Баярмагнай руу утсаар ярьж “Д.******* хүний гар утас хулгайлсан байна” гэж ярьсан Тэгээд Д.*******ыг гар утас  хулгайлсан  гэдгийг мэдсэн. Би Д.*******т чи ямар балай юм бэ хүний гар утас өгөөч гэхэд би тасарчихсан юу ч мэдэхгүй гэсэн. 2 хоногийн дараа Баян-Өлгий аймгаас Ховд аймаг руу явах гэхэд миний куртикны кармааны уранхайгаар хойшоо гүйсэн байна гээд та хүргээд өгчих. Би энд үлдлээ гээд Жи-7  маркийн гар утса өгөхөөр нь би Д.*******ыг үлдээхгүй Ховд аймагт гэртээ авч ирээд унтаж байхад надаас түрүүлж босоод гэрт байсан 7 хайрцаг алим зараад миний “Луна” гэсэн утас зэргийг  аваад явчихсан байсан. Баян Өлгий аймгаас Ховд аймаг руу явах үед миний утасны цэнэг дуусаад би тухайн гар утсанд сим картаа хийж ашиглаж байсан. Ховд аймагт ирээд Д.******* манай гэрээс явах үедээ миний утсыг солихгүйгээр хулгайн утсыг надад үлдээгээд миний өөрийн утсыг аваад явчихсан байсан...гэх мэдүүлэг/хх-ийн 2-26-рт/

Мөрдөн шалгах ажиллагаанд  гэрч Ц.Цогт-*******ийн  өгсөн...Намайг  20 оны 01 сарын 2-ний өдөр Үенч суманд явж байтал Нямбаяр гэдэг  манай сумын залуу Үенчийн гудамжинд тааралдаад энэ утсыг 963396 дугаарын утсаар ярьж байгаад аваачаад өгчихөөрэй гэж хэлсэн Тэгэхээр нь би аваад явсан... гэх мэдүүлэг/ хх-ийн 27-рт/

Эд зүйл үнэлсэн тухай тайлан ... “Samsung J-7” маркийн гар утас 350000 төгрөг / хэргийн 39 дүгээр хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэцүүлэгт   Д.*******ын өгсөн... Би Улаанбаатар хотоос 201 оны 12 сарын 13-ны өдөр гараад Ховд аймгийн төвд 201 оны12 сарын 15-ны орой ирээд хамт ирсэн ахынхаа гэрт унтаж амарчихаад Ховд аймагт ирээд танилцсан Б.Лхагватөмөр гэдэг залуутай Ховд аймгийн  Зэрэг суманд малын арьс ямар ханштай байгаа юм бол гэж судлахаар 201 оны 12 сарын 20-ны өдөр яваад орой 23 цагийн үед ирэхэд надтай урьд нь танилцаж байсан Б.Маралмаа гэх эмэгтэй “ хаана байгаа  юм бэ намайг “Итгэл” төвөөс ирээч аваач гэхээр нь за тэгье”   гэж хэлээд Б.Лхагватөмөрийн хамтаар “Итгэл” төв  дээр очиход байхгүй байсан.  Тэгээд бид 2-ыг Аравт клуб дээр хүрээд ир гэхээр нь тухайн газар явж очиход Б.Маралмаа хажуудаа 2 эмэгтэйгийн хамт  гарч ирээд бид хоорондоо ярилцаж байгаад” Өргөө” буудал дээр очиж нэг өрөө аваад архи пиво уусан. Тухайн  үед би хамт явсан Б.Лхагватөмөрийн хамт Б.Маралмаа хажуудаа эгч нь гэх Б.*******-*******э, найз нь гэх эмэгтэй байсан. Тэгээд удалгүй Б.Маралмаа нь хамт сууж байгаад 3-н найз залуугаа дуудаад бид нартай хамт суухаар болсон. Тэр 3-н найз залуу нь надад архи шахаж өгсөөр байгаад  би нилээд муудаад унтчихсан. Би Баян-Өлгий аймаг руу эрт явах ёстой гэж хэлсэн. Тэгээд өглөө нь 05-06 цагийн үед сэрээд Б.Лхагватөмөр би ажилтай одоо явахгүй  бол болохгүй  гэж байсан. Би  буудлаас гарч байтал миний  өмдний  тэлээ  байхгүй утас бас байхгүй байхаар нь буцаад өрөөрүү гээ ороод шүүгээнээс өөрийнхөө тэлээгээ аваад тэлээлж байтал миний  утас дуугарахаар нь би шүүгээнээс утсаа автал “чи хаана байна эртхэн Баян-Өлгий рүү явъя” гэхээр нь шүүгээнээс утаснуудаа аваад гарч явсанаа санаж байна. Нэг ухаан ороход Б.Лхагватөмөр би ажилдаа явлаа гээд миний байдаг айлаас гарч байсан санагдаж байна.  Ховд аймгийн төвөөс 09 цагийн үед гараад Баян-Өлгий  аймаг руу Д.Нямбаяр, Х.Баярмагнай нарын хамтаар явсан. Баян-Өлгий аймгийн  Толбо суманд явж байтал миний  утас руу Б.Маралмаа  залгаад “ Манай  эгч Б.*******-*******ийн  утас алга болчихсон байна. Бид нар цагдаагийн  газар дээр ирчихсэн байна. Чи ирж байцаалт өгөх шаардлагатай байна” гэхээр нь  би Баян-Өлгий аймаг ороод тухтайхан яръя гэж хэлсэн. Тэр үед Б.*******-*******э “чи эгчийнхээ утас авсан бол өгчихөөрэй гэж хэлэхээр нь өмсөж явсан хувцсандаа харъя, авсан бол таны хохирол мөнгийг барагдуулна” гэж хэлээд талсалсан. Тэгээд би Баян-Өлгий  аймагт ирээд куртикны кармаандаа харахад миний куртикний кармааны цоорхойгоор унаад куртикны ар талд гарчихсан байсан. Тэгээд Баян-Өлгий  аймагт 6-7 хоноод Ховд аймгийн төвд ирээд Д.Нямбаярт болсон хэргийн  талаар тайлбарлаж хэлээд “та энэ утсыг цагдаад өгчихөөрэй” гэж хэлэхэд “за тэгье” гээд тухайн гар утсыг аваад үлдсэн. Тэр үед Улаанбаатар хот руу явах унаа байсан болохоор суугаад явчихсан. Ард нь юу болсон талаар би сайн  мэдэхгүй. Гэм буруугаа ойлгон гэмшиж байна. Хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү...гэх мэдүүлэг  зэрэг болно.

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар.. ******* овогт *******ын ******* урьд нь  ял  шийтгэлгүй...гэх баримт /хэргийн 60 дугаар хуудас/

Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтуудыг мөрдөгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд өөр хоорондоо агуулгын зөрүүгүй, хэрэгт хамраалтай ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж үзэхэд: Шүүгдэгч Д.******* нь  Ховд аймгийн Жаргалант сумын Наран багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Өргөө” зочид буудлын 0 тоот өрөөнд  201 оны 12 сарын 20-ноос  21-нд шилжих шөнө иргэн Б.*******-*******э, Б.Маралмаа, С.Жагварал, Б.Лхагватөмөр, Гантулга нарын хамт эмийн санч нарын шинэ жилийн баярыг үргэлжлүүлэн  тэмдэглэж, архи ууж, тэндээ амарсан ба  өглөө 06-07 цагийн үед Д.******* нь Б.Лхагватөмөрийн хамт 0 тоот өрөөнөөс  гарч явсан.  Шүүгдэгч Д.*******ын  хэргээ хүлээн  мэдүүлснээр буцаж 0 тоот өрөөнд орж өөрийн тэлээ болон гар утсаа авах үедээ шүүгээнд байсан утаснуудаас J-7 маркын гар утсыг авсан ... гэж мэдүүлсэн.  Б.Лхагватөмөрт Д.******* нь  тухайн утсыг авсан  талаараа хэлсэн. Б.Лхагватөмөр нь Д.*******ыг   10 жилийн 1 дүгээр сургуулийн байрны гадна буулгаад буцаж  “Өргөө” зочид  буудлын 0 тоот өрөөнд ирж ... гарутсаа алдсанаа мэдэж байна  уу ... гэхэд тухайн өрөөнд амарч байсан хүмүүс гар утсаа шалгаж үзэхэд Б.*******-*******ийн “Samsung J-7”  маркын гар утас алга болсон тул цагдаагийн байгууллагад гомдол гарсан ба  Д.******* нь тухайн гар утсыг  Баян-Өлгий аймаг хүртэл авч яваад буцаж ирж, Д.Нямбаярт өгч, Д.Нямбаяр нь  тухайн утсыг  цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөнөөр хохирогч Б.*******-*******э нь цагдаагийн байгууллагаас өөрийн эзэмшлийн 350000 төгрөгний үнэ бүхий “Samsung J-7”  маркын гар утсыг хүлээн авсан хэргийн үйл баримт, нөхцөл байдал нь хохирогч Б.*******-*******э, гэрч С.Жагварал, Б.Маралмаа, Б.Лхагватөмөр, Д.Нямбаяр нарын мэдүүлэг, эд зүйлд үзлэг хийж, хүлээлгэн өгсөн  тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ тогтоосон тайлан  зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Д.*******  нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй ба хохирогчид   учирсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогч нь гомдолгүй болохоо илэрхийлсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцүүлэх хүсэлт гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17. дүгээр зүйлд  заасан  хэргийг хялбаршуулсан хянан шийдвэрлэх шаардлагад нийцэж байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцсэн болно.

Шүүгдэгч Д.*******ын дээрхи  гэмт үйлдэл нь...бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан...гэх гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг “ бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг :

 Хохирогч Б.*******-*******э  нь мөрдөн шалгах ажиллагаанд... Би гар утсаа хүлээн авлаа. Надад ямар нэгэн  санал, хүсэлт алга... гэж мэдүүлсэн тул шүүгдэгч Д.*******ыг хохирогчид учирсан 350000 төгрөгний хохирол төлсөн гэж үзлээ.                          

                            Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч  Д.******* нь   гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгасан, төлөх төлбөргүй байгааг  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал  тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Д.******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь хэргийн 60 дугаар хуудас дахь “ Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”- аар тогтоогдож байна. 

Улсын яллагчийн дүгнэлтэд: Шүүгдэгч Д.*******ын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдсон тул түүнийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр,  нууцаар,  хууль бусаар авсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, 06 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид учирсан 350000 төгрөгний үнэ бүхий  “Samsung J-7”  маркийн гар утсыг  буцаан өгсөн, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлтэд: Зүйлчлэлийн хувьд маргахгүй  байгаа. Шүүгдэгч Д.******* нь гэм буруугаа ойлгон гэмшиж байгаа тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.*******ыг   хорих ял оногдуулахгүйгээр  6 сарын хугацаагаар тэнсэж өгнө үү гэв

Шүүхээс шүүгдэгч  Д.*******ыг бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсан , Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших эрүүгийн хуулийн шударга  ёсны болон гэм буруугийн зарчимд нийцүүлэн улсын яллагчаас гаргасан дүгнэлт тайлбар,  шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлт, тайлбар,  шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэрэг хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учирсан хор  уршгийг арилгасан зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.*******ыг   хорих ял оногдуулахгүйгээр  6 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар ... оршин суух газар, ажил, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүрэг...хүлээлгэх нь зүйтэй байна.  

Эрүүгийн 3600002006 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч  Д.*******  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх 350000 төгрөг төлөгдсөн,  битүүмжлэгдсэн хөрөнгөгүй  болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид  “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үлдээв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  17 дугаар зүйлийн 17., 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1,2, дэх хэсэг, 36.6, 36.7, 36.,36.10,36.13  дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр,  нууцаар,  хууль бусаар авсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан  гэмт хэрэг  үйлдсэн  гэм  буруутайд тооцсугай. 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.*******ыг хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнссүгэй.

3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар ...оршин суух газар, ажил, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх...үүргийг шүүгдэгч Д.*******д  хүлээлгэсүгэй.

.Эрүүгийн 3600002006  дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Д.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх 350000 төгрөг төлөгдсөн,  битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

6.Шүүгдэгч Д.*******т “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үлдээсүгэй.

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн .5-д заасан  тэнсэнгийн хугацаанд хүлээлгэсэн үүрэг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч  Д.*******т тайлбарлан өгсүгэй.

   .Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 1 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Т.ЦЭЦЭГМАА