Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 82

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС   

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал,

улсын яллагч Д.Мөнхцэцэг,       

хохирогч/шүүгдэгч Ж.Г ,  

шүүгдэгч Ц.Э нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б  овогт Ж-ын Г , А овогт Ц-ийн  Э нарт холбогдох эрүүгийн 1810007090852 дугаартай, 187/2019/0075/Э индекстэй хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. 

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, .... оны .. дүгээр сарын .....-ний өдөр Төв аймгийн Алтанбулаг суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ..... ажилтай, ам бүл ..., эмээгийн хамт Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо....... тоотод оршин суух, урьд 2013 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 55 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг ялыг 1 жилийн хугацаанд тэнсэж хянан харгалзсан, Б  овогт Ж-ын Г  /РД:................/ 

 

Монгол Улсын иргэн, ....оны ....дүгээр сарын .....-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн,..... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, ...... ажилтай, ам бүл 3, эгч, дүү нарын хамт Хан-Уул дүүргийн ....хороо, ............ тоотод оршин суух, ял шийтгэлгүй, А овогт Ц-ийн  Э /РД:................../ 

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Ж.Г  нь 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр Туул голын эрэг дээр Б.А-ын хамар руу мөргөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

Ц.Э нь 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр Туул голын эрэг дээр Ж.Г тай маргалдан ноцолдож байхдаа хамрыг хазаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.  

 

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Ж.Г  нь 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр Туул голын эрэг дээр Б.А-ын хамар руу мөргөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

Ц.Э нь 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр Туул голын эрэг дээр Ж.Г тай маргалдан ноцолдож байхдаа хамрыг хазаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь: 

1. Шүүгдэгч Ж.Г-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

2. Шүүгдэгч Ц.Э-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

3. Хохирогч Ж.Г-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/  

4. Хохирогч Б.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....Би 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Энхтулгатай пиво уугаад архи авч Туул голын урд эрэгт байдаг хадан хясаан дээр очиж суугаад архиа уух гэтэл Э Нандиагийн машин дотор явж байна гэхээр нь бид хоёр архиа уулгүйгээр хадан хясаанаас буугаад тэдэн дээр очиход тэд архи уугаад байж байсан. Тэгээд би Энхтулгаас жаахан хоцорч очсон болохоор тэдэнд юу байна гэж мэндэлтэл Г , чи одоо надтай юу байна гэж ярьдаг болчихсон юм уу, би танай ахын анги биз дээ гэхээр нь юм дуугаралгүй байж байтал шууд миний хамар хэсэгт толгойгоороо мөргөчихсөн. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-16/

            5. Хохирогч Ж.Г-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Э намайг газар унагааж ноцолдож байх үедээ хамраас хазаж гэмтээсэн. Уг асуудалд би Энхтулгатай эвлэрсэн, гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18/

            6.  Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№3927/-ний дүгнэлт:

            -Ж.Г-ын биед баруун хацар, хүзүү, хамрын зүүн угалз, уруулын доод хэсгийн зулгаралт, хамрын хазагдсан шарх, баруун чихний ар хэсгийн цус хуралт, баруун сарвууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

            -Дээрх гэмтэл нь мохоо ба мохоо ирмэгтэй зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

            -Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            -Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

            -Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байна. /хх-ийн 30/   

            7. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№4387/-ний дүгнэлт:

            -Амгаланбаатарын биед тархи доргилт, хамар ясанд хугарал гэмтэл тогтоогдлоо.

            -Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг ба хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

            -Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            -Цаашид энгийн хөдөлмөрийн тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

            -Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. /хх-ийн 31/  

            8. Шүүгдэгч Ж.Г-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “....Би Амгаланбаатартай насаар ах намайг чи гэлээ гэснээс болж маргалдаж, толгойгоороо нүүрэн тус газар нь мөргөчихсөн юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 41/

            9. Шүүгдэгч Ж Ц.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Ж.Г-ын биед учруулсан гэмтлүүдийг би санамсаргүй учруулсан. Хамрын гэмтлийг би түүний гарыг тавиулахын тулд хазчихсан. Би Г д эмчилгээний зардал 300.000 төгрөгийг өгсөн. Хийсэн хэрэгтээ их гэмшиж байна....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 61-62/  гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.        

            Шүүгдэгч Ц.Э нь ял шийтгэгдэж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 35/-аар, шүүгдэгч Ж.Г  нь урьд 2013 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 55 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг ялыг 1 жилийн хугацаанд тэнсэж хянан харгалзсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 41/, шийтгэх тогтоол /хх-ийн 43/-оор тус тус тогтоогдлоо.   

          2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.3-д “хүндэвтэр гэмт хэрэгт ял шийтгүүлсэн этгээд үндсэн ба нэмэгдэл ялаа эдэлж дууссанаас хойш таван жилийн дотор гэмт хэрэг шинээр үйлдээгүй” гэж зааснаар шүүгдэгч Ж.Г-ын ялгүй болох 5 жилийн хугацаа /хүндэвтэр гэмт хэрэг/ 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр дуусахаар байсан боловч 2015 оны Эрүүгийн хуульд ялтай байдал гэсэн ойлголт хуульчлагдаагүй байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ. 

            Шүүгдэгч нарыг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал хангалттай хийгдсэн, хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№4387, 3927/-ний дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгч нарын үйлдэлд тохирсон байна.

            Учир нь шүүгдэгч Ж.Г  нь 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр Туул голын эрэг дээр Б.Амгаланбаатарыг “чи одоо надтай юу байна гэж ярьдаг болчихсон юм уу, би танай ахын анги биз дээ” гэх шалтгаанаар хамар руу толгойгоороо мөргөж түүний биед тархи доргилт, хамар ясанд хугарал гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан,  

Ц.Э нь 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр Туул голын эрэг дээр Ж.Г тай маргалдан ноцолдож байхдаа хамрыг хазаж, түүний биед баруун хацар, хүзүү, хамрын зүүн угалз, уруулын доод хэсгийн зулгаралт, хамрын хазагдсан шарх, баруун чихний ар хэсгийн цус хуралт, баруун сарвууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй.        

Иймд шүүгдэгч Ж.Г , Ж Ц.Э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгч нар нь гэмт хэрэг анх удаа үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч Б.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “....гомдол санал байхгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16/, хохирогч Ж.Г-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “....гомдол санал байхгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/, шүүгдэгч Ж.Г-ын хувийн байдал /...27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Баянхонгор аймагт Интераль Голден гэх алтны уурхайд ажилтай, 1.000.000-1.200.000 төгрөгийн цалинтай, ам бүл 2, эмээгийн хамт.../, шүүгдэгч Ц.Э-ын хувийн байдал /...23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, Эко Фүүдс  компанид ажилтай, 1.400.000 төгрөгийн цалинтай, ам бүл 3, эгч, дүү нарын хамт.../, гэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон  гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцлийг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б  овогт Ж-ын Г , А овогт Ц-ийн  Э нарт тус бүр 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг тус бүр 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зохимжтой гэж үзсэн болно.          

Шүүгдэгч Ж.Г , Ж Ц.Э нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдъя.        

Шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:   

 

            1. Шүүгдэгч Б  овогт Ж-ын Г , А овогт Ц-ийн  Э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.   

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б  овогт Ж-ын Г , А овогт Ц-ийн  Э нарыг нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1000 /нэг мянга/ төгрөгөөр буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр тус тус торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ж.Г , Ж Ц.Э нарт оногдуулсан 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялыг тус бүр 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Ж.Г , Ж Ц.Э нарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.    

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг Ж.Г , Ж Ц.Э нарт сануулсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.  

8. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Ж.Г , Ж Ц.Э нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

  

 

 

 

                        ДАРГАЛАГЧ

                                                ШҮҮГЧ                                              Б.БАТБОЛОР