| Шүүх | Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ванд-Очир Цэцэнбилэг |
| Хэргийн индекс | 129/2022/00809/и |
| Дугаар | 211/МА2024/00006 |
| Огноо | 2024-01-30 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 211/МА2024/00006
211/МА2024/00006
Т.Г, Т.Г, Ю.Н нарын
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч В.Ц даргалж, шүүгч Т.Д, шүүгч Н.Э нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
А аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 129/ШШ2023/00550 дугаартай шийдвэртэй
О овгийн Т Г, О овгийн Т Г, Б овгийн Ю Н нарын нэхэмжлэлтэй
Ц овгийн Д Г, Б овгийн С Б нарт холбогдох
Хариуцагч Д.Гоос нэхэмжлэгч Т.Г 10.266.800 төгрөг, нэхэмжлэгч Ю.Н, Т.Г нар тус бүр 9.750.000 төгрөг, хариуцагч С.Бгаас нэхэмжлэгч Т.Г 12.000.000 төгрөг, нэхэмжлэгч Ю.Н 10.000.000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,
Хариуцагч Д.Г нэхэмжлэгч Т.Гоос 52.500.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Сын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн
шүүгч В.Цийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч Ц.С
Хариуцагчийн өмгөөлөгч С.П
Хариуцагчийн өмгөөлөгч Г.Э
Нарийн бичгийн дарга Б.Д нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нар анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: : Нэхэмжлэгч бид нар хариуцагч Д Гтой хамтарч 2021 оны намар үхэр, хонь, ямааны мах худалдан авч, борлуулах, түүнээс ашиг олох зорилгоор хөрөнгө оруулалт хийж хамтран ажилласан юм. Бид хамтран ажиллах гэрээг бичгээр байгуулаагүй ч амаар харилцан тохиролцож оруулсан мөнгөний хэмжээ харгалзахгүйгээр олсон ашгийг 4 хувааж авахаар болсон. Ингээд нэхэмжлэгч бид нар хариуцагч Д.Г болон малчдын данс руу үхэр, хонь, ямааны мах авахад нь зориулж нийт 180.255.000 төгрөгийг шилжүүлсэн. Энэхүү бизнесийн үйл ажиллагааг нэхэмжлэгч Т.Г, хариуцагч Д.Г нар хариуцаж ажиллахаар болж үхэр, хонь, ямааны махыг худалдан авч борлуулсан ба худалдан борлуулсан төлбөр тооцоог хариуцагч Д.Г өөрийн дансаар дамжуулж авсан байгаа. Хариуцагч Д.Гийн зооринд тухайн худалдан авсан үхэр, хонь, ямааны махыг хийж хадгалах шаардлагатай байсан учраас түүнд үхэр, хонь, ямааны мах худалдан авах, борлуулах эрхийг олгосон юм. Гэтэл хариуцагч Д.Г оруулсан хөрөнгө оруулалтын мөнгөнөөс нэхэмжлэгч Т.Гын 7.255.000 төгрөгийг өгөөгүй ба олсон ашгийг хамтран ажилласан бусад гишүүдэд өнөөдрийг хүртэл тооцож өгөөгүй хохироож байна.Уг бизнесийг хийхэд нэхэмжлэгч Т.Г 12.255.000 төгрөгийн, нэхэмжлэгч Т.Г 110.000.000 төгрөгийн, нэхэмжлэгч Ю.Н, 58.000.000 төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийсэн. Нэхэмжлэгч Т.Г, Ю.Н нарын оруулсан мөнгийг буцааж өгсөн. Харин тухайн бизнесийн ашгийг тооцож өгөөгүй. Нэхэмжлэгч Т.Г нийт 12.255.000 төгрөг оруулсан ба түүнээс 5.000.000 төгрөгийг /идэшний үхэр, хонины мах оролцуулан/ авсан. Харин үлдэгдэл 7.255.000 төгрөгийг өнөөдрийг хүртэл өгөөгүй ба тухайн бизнесээс олсон ашгийг мөн хариуцагч Д.Г өгөөгүй байна. Нэхэмжлэгч нар нийт 180.255.000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн ба энэ бүх мөнгийг хариуцагч Д.Г болон малчдын данс руу шилжүүлсэн. Гэтэл хариуцагч Д.Г нь 158.831.000 төгрөгөөр үхэр 11.849 тонн, хонь 5 тонн, ямаа 6 тонн махыг тус тус авсан гэж тайлбарладаг. Энэхүү бизнесээс олсон ашгаа хамгийн багаар тооцож үзэхэд 30.000.000 төгрөгийн ашиг олсон байна. Энэ нь оруулсан мөнгөний 20-30 хувьтай тэнцэх юм. Үүнийг 4 хувааж тооцоход нэг гишүүнд 7.500.000 төгрөгийн ашиг хуваарилах ёстой байна. Хариуцагч Д.Гоос нэхэмжлэгч Т.Г үндсэн хөрөнгө оруулалтын мөнгөний үлдэгдэл 7.255.000 төгрөг дээр ашиг 7.500.000 төгрөг нэмэхэд нийт 14.755.00 төгрөг, нэхэмжлэгч Т.Г ашиг 7.500.000 төгрөг, нэхэмжлэгч Ю.Н ашиг 7.500.000 төгрөг, нийт 29.755.000 төгрөгийг авахаар байна. Түүнчлэн 2022 оны хавар 4 сард нэхэмжлэгч Т.Г, хариуцагч Д.Гтой хамтарч ноолуур худалдаж авсан. Энэхүү бизнесийн ашиг нийт 5.000.000 төгрөг болсон. Үүнээс 2.500.000 төгрөгийн ашгийг нэхэмжлэгч Т.Год хариуцагч Д.Г өгөх ёстой боловч өнөөдрийг хүртэл өгөхгүй хохироож байна. Энэхүү төлбөрийг нэхэмжлэгч Т.Гын авах ёстой мөнгөн дүн дээр тооцож үзэхэд хариуцагч Д.Гоос нэхэмжлэгч Т.Г 17.255.000 төгрөгийг авахаар байна. Иймд хариуцагч Д.Гоос нийт 32.255.000 төгрөгийг гаргуулж, биднийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, нэмэгдүүлсэн тайлбартаа: Тус шүүхэд иргэн Т.Г, Т.Г, Ю.Н нарын нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Гт холбогдох “32.255.000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэрэг хянагдаж байгаа билээ. Хариуцагч С.Бгийн шүүхэд гаргасан хариу тайлбартай 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдөр танилцаж, нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодруулан нэмэгдүүлж байна. Нэхэмжлэгч нар нь хариуцагч Д.Гтой хамтарч 2021 оны намар үхэр, хонь, ямааны мах худалдан авч, борлуулах, түүнээс ашиг олох зорилгоор хөрөнгө оруулалт хийж хамтран ажилласан. Мөн нэхэмжлэгч Т.Г, хариуцагч Д.Г нар 2022 оны хавар 3-6 сарын хооронд нэхэмжлэгч нарын хөрөнгө оруулсан дээрх мөнгөөр ноолуур худалдан авч борлуулан түүнээс олсон ашгийг хувааж авахаар тохиролцсон. Хамтран ажиллахдаа нэхэмжлэгч нар нийт 180.255.000 төгрөгийн хөрөнгө оруулсан ба ийнхүү хөрөнгө оруулахдаа нэхэмжлэгч Ю.Н хариуцагч Д.Гийн эхнэр буюу хариуцагч С.Бгийн данс руу 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 10.000.000 төгрөгийг мах худалдан авч борлуулах, түүнээс ашиг олох зорилгоор шилжүүлсэн. Гэтэл хариуцагч С.Б нь нэхэмжлэгч Т.Год нэхэмжлэгч Ю.Нгаас шилжүүлэн авсан мөнгийг өгөөгүй, энэхүү мөнгөөр мах худалдаж аваагүй, нэхэмжлэгч Ю.Н руу буцаан шилжүүлээгүй болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байна. Мөн нэхэмжлэгч Т.Г нь хариуцагч Д.Гийг мах худалдаж авахад нь зориулж гүүний хүсэлтээр түүний эхнэр хариуцагч С.Бгийн Хны 5153035920 дугаарын данс руу 2023 оны 12 дугаар дугаар сарын 02-ны өдөр 12.000.000 төгрөгийг шилжүүлсэн боловч энэхүү шилжүүлсэн мөнгөөр мах худалдан аваагүй болох нь хариуцагч Д.Гийн шүүхэд нотлох баримтаар аргаж егсөн хар дэвтэр болон хариуцагч болон нэхэмжлэгч нарын дансны хуулгаар тодорхой харагдаж байна. Түүнчлэн хариуцагч Д.Г нь 158.831.000 төгрөгөөр үхрийн мах 11.849 тонн, хонины мах 5 тонн, ямааны мах 6 тонныг тус тус худалдаж авсан талаар тайлбарладаг. Тэгэхээр хариуцагч С.Б руу шилжүүлсэн нийт 22.000.000 төгрөгөөр мах худалдаж аваагүй, нэхэмжлэгч нарт буцаан шилжүүлж өгөөгүй болох нь тодорхой харагдаж байна. Хариуцагч Д.Гийн шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн хар дэвтрээс үзэхэд хонь, үхэр, ямааны махыг нийт 158.832.500 төгрөгөөр худалдаж авсан байх ба түүнээс олсон ашгийг дундаж үнээр тооцож үзэхэд нэг хүнд ногдох ашиг 9.750.000 төгрөг болж байна. Үүнээс нэхэмжлэгч нар нийт 156.849.300 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байх ба харин хариуцагч Д.Г нь 1.983.200 төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ. Энэхүү хамтран ажилласан ашгийг хуваарилж үзэхэд нэхэмжлэгч Т.Гын авах ёстой ашиг 9.750.000 төгрөг, үүнээс хариуцагч Д.Гийн хөрөнгө оруулсан 1.983.200 төгрөгийг хасахад 7.766.800 төгрөг, ноолуур борлуулсны ашиг 2.500.000 төгрөг, нийт 10.266.800 төгрөгийг нэхэмжлэгч Т.Год, нэхэмжлэгч Т.Г. Ю.Н нарт тус тус 9.750.000 төгрөгийг хариуцагч Д.Гоос тус тус гаргуулж авахаар байна. Хариуцагч Д.Гоос нэхэмжлэгч Т.Г нь 5.000.000 төгрөгийн мах авч хэрэглэсэн бөгөөд энэ нь энэхүү хөрөнгө оруулалттай хамааралгүй, харин хариуцагч Д.Г, нэхэмжлэгч Т.Г нарын хооронд өөр тооцоо байсанд суутгаж авсан болно. Иймд хариуцагч С.Бгаас нэхэмжлэгч Ю.Н 10.000.000 төгрөгийг, нэхэмжлэгч Т.Г 12.000.000 төгрөгийг тус тус, гаргуулах, харин хариуцагч Д.Гоос нэхэмжлэгч Т.Г 10.266.800 төгрөгийг, нэхэмжлэгч Г.Г 9.750.000 төгрөгийг, нэхэмжлэгч Ю.Н 9.750.000 төгрөгийг тус тус гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулан нэмэгдүүлж байна гэжээ.
Хариуцагч Д.Г анхан шатны шүүхэд гаргасан тайлбартаа: Энэ нэхэмжлэлд хариуцагчаар татагдаж байгаа Д.Г би нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. 2021 оны намар үхэр хонь ямааны мах худалдан авч борлуулах зорилгоор нэхэмжлэгч нартай хамтран ажилласан нь үнэн. Мах авахад зориулж, шилжүүлсэн гэх мөнгөний Т.Г, Ю.Н нарын шилжүүлсэн гэх мөнгөтэй маргахгүй. Эдгээр мөнгөнөөс ихэнх нь малчид руу шилжиж байсан. Т.Г бол 12.255.000 төгрөг оруулсан гэдгийг мэдэхгүй байгаа. Харин миний өөрийн 15.000.000 төгрөг ч мах авахад орсон. Ингээд нийт дээрх мөнгөөр малчид, иргэдээс мах худалдан авч, уг махыг зооринд хадгалж байгаад 2022 оны 3 сараас зарж эхэлсэн. Мах зарж борлуулсан мөнгөнөөс миний дансаар 86.000.000 төгрөг, Т.Гын дансаар 124.342.000 төгрөг орсон. Миний дансаар орсон мөнгийг би өөрийн данснаас Т.Гын дансанд шилжүүлсэн. Үүнээс өмнө буюу 2022 оны 1, 2, 3 дугаар саруудад Т.Год 5.000.000 төгрөг өгсөн байсан. Худалдан авсан махаа эргэж зарж борлуулсан бүх мөнгө буюу 215.342.000 төгрөг Т.Год төвлөрсөн. Үүнээс Ю.Нд 58.000.000 төгрөг, Т.Гт 110.000. 000 төгрөг өгөгдсөн. Үлдсэн мөнгө Т.Год байгаа. Миний ашиг надад бүрэн ирээгүй. Үйл ажиллагаа явуулахад хөлс өгч хүн ажиллуулах, зооринд засвар үйлчилгээ хийлгэх, цэвэрлэгээ хийлгэх зэргээр хөлс төлж хүн ажиллуулах, цэвэрлэгээний материал авах, махны шинжилгээний бичиг авах зэрэгт надаас зардал гарсан. Уг зардлыг ч надад эргүүлж ч тооцож өгөөгүй, би дунд нь хохирч байгаа. Т.Г нь ноолуурын ашиг 5.000. 000 төгрөг болсон, үүнээс 2.500.000 төгрөг гаргуулна гэжээ. 2022 оны 05 дугаар сард надаар дамжиж авагдаж, буцааж зарсан ноолуурын мөнгө Т.Гын дансанд орсон. Үүнээс харин би өөрөө ашиг авах ёстой. Иймээс Д.Г миний бие дээрх нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
Хариуцагч С.Б анхан шатны шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Т.Г, Ю.Н нар нь анх манайд манай хөргүүрийг ашиглаж, манай нөхөр Д.Гтой нийлж мах авах, нөөцлөх талаар ярьсан. Ингээд Ю.Н нь 58 сая төгрөг гаргах болж, Т.Гын дансанд 48 сая төгрөг шилжүүлье, 50 саяас дээш мөнгө шилжихээр татвар авдаг болохоор 10 саяыг нь өөр дансанд шилжүүлье, Х банкны данс байвал сайн байна гэж байсан. Тэгээд миний Х банкны данс руу 10 сая төгрөгөө шилжүүлэх болж, 2021 оны 10 сарын дунд үеэр Ю Нямдаваа уг мөнгийг шилжүүлсэн, тухайн мөнгийг миний дансанд орсны дараа Ганболд бэлэн мөнгөөр нь гаргуулан авсан. Уг мөнгөөрөө мах л авсан шүү дээ. Т.Г гэдэг хүнтэй бол Т.Г л уулзаж ярьж, өөрөө мөнгө авч байсан байх. Түүний хэдэн төгрөг оруулсан, хэнд өгсөн, хэрхэн зарцуулсан талаар би мэдэхгүй. Малчдаас худалдан авч нөөцөлж байгаа махыг чи надад тусалж байгаа үедээ дор бүр нь бичээрэй, Т.Г ч давхар бичиж байг тэгэхгүй бол дунд нь авсан мах бичигдэхгүй хаягдаж тооцоо зөрнө гэж манай нөхөр надад хэлсэн. Тэгээд би өөрөө байх үедээ хөргүүр рүү хийсэн махыг бичиж явсан юм. Тэгээд Ганболдтой бичсэн “хар” дансаа тулгая, ганц нэг удаагийн мах бичигдээгүй үлдсэн гэхэд Ганболдод бичсэн зүйл байхгүй байсан, харин миний “хар” данснаас зарим тоог хуулж аваад байдаг байсан. Мэдээж би Д.Гийн эхнэр, тэр гэр бүл, тэр ажлын байранд байгаа болохоор мах авч нөөцөлсөн, зарсан, мөнгө төгрөг хэний дансанд яаж орсон талаар бол мэднэ. Мах зөөх тээвэр, хөдөө явахад хийх бензин тос, махны шинжилгээ. хөргүүрийн тог цахилгаан, цэвэрлэгээний материалын үнэ, грушикийн хөлс гээд мах худалдан авч нөөцлөхөд гарсан зардал бол нэлээд их бий. Үүнийг ерөөсөө тооцоогүй, тэр хөрөнгө нийлсэн мөнгөндөө л шингээд явсан. Нөөцөлсөн махыг худалдаж борлуулаад, бүх мөнгө Т.Гын дансанд төвлөрсөн. Харин би хамгийн сүүлд 2022 оны 5 сарын сүүл, 6 сарын эхээр шилжүүлсэн 80 сая төгрөгийг “Мах” гэж утга бичихийг “Ноолуур” гэж андуурч бичиж шилжүүлсэн. Энэ мөнгө бол мах зарж борлуулсны мөнгө юм. Бидний хооронд ноолуурын гэх мөнгөний тооцоо байхгүй. Үүнийг Т.Г мэдэж байгаа гэжээ.
Хариуцагч Д.Г анхан шатны шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч Т.Гоос мах худалдан борлуулсны ашиг 22.500.000 төгрөг гаргуулах тухай. Хариуцагч Д.Г би Т.Г, Т.Г, Ю.Н нарын нэхэмжлэлийн шаардлагын эсрэг нэхэмжлэгч Т.Гоос мах борлуулсны ашиг гаргуулах дараах сөрөг нэхэмжлэлийг гаргаж байна. 2021 оны 09 дүгээр сарын дунд үеэс эхлэн 2022 оны 05 дугаар сарын дунд үе хүртэл хугацаанд Д.Г би Т.Г нартай хамтран ажиллаж нөөцийн мах бэлтгэж, бэлтгэсэн махаа худалдан борлуулж, олсон ашгаа тэгш хуваах зорилгоор хамтран ажилласан юм. Ингээд 2021 оны 10 дугаар сараас 12 дугаар сарыг дуусах хүртэл хугацаанд 190.0 орчим сая төгрөгийн мах бэлтгэж зооринд нөөцлөөд уг махыг 2022 оны 3-5 дугаар саруудад зах зээлд зарж борлуулсан. Улаанбаатар хотод бидний дууддагаар “Пивга' буюу Б гэдэг хүнээс мах борлуулсан мөнгө 2022 оны 03, 04 дүгээр саруудад 6 удаагийн гүйлгээгээр Т.Гын дансанд 116.368.000 төгрөг, А аймагт махны ченж Эрдэнэболор гэж хүнээс 7.590 .000 төгрөг нийт 124.152.000 төгрөг орсон. Д.Г би өөрийн дансанд орсон мөнгөнөөс 86.000.000 төгрөг Т.Гын дансанд шилжүүлж төвлөрүүлсэн. Үүнээс 80.000.000 төгрөгийн манай эхнэр мөнгө шилжүүлэхдээ утга дээр нь ноолуур гэж буруу бичээд хийчихсэн юм байна лээ. Энэ бүх мөнгө мах зарж борлуулсан мөнгө юм. Ингээд Т.Гын дансанд нийт мах зарж борлуулсан 210.152.000 төгрөг төвлөрсөн. Үүнээс Т.Г нь Т.Гаас мах авахад зориулж хөрөнгө оруулсан 110.000.000 төгрөг Ю.Нгаас мах авахад зориулж хөрөнгө оруулсан 58.000.000 төгрөг өөрийн хөрөнгө оруулсан гэх мөнгөний үлдэгдэл 7.255.000 төгрөгийг тус тус хасч тооцоход түүнд 34.897.000 төгрөг үлдэж байгаа. Дээрх нэр бүхий нэхэмжлэгч нараас миний дансаар дамжиж махны мөнгө ороогүй, эдгээрийн мөнгөний тооцоог Ганболд хийж байсан болно. Махны мөнгийг нэхэмжлэгч Т.Гын дансанд төвлөрүүлсэн бөгөөд Т.Г нь гүйлгээний утга дээр ноолуур гэж буруу бичсэнийг далимдуулж надаас мөнгө нэхэж байгаа гэж ойлгож байна. Ноолуурын мөнгө гэж Т.Г нь 2022.04.09-нд 20.000.000, 10.000.000, 2022.04.19-нд 440.000 төгрөг, 2022.05.05-нд 15.000.000 төгрөг нийт 45.440.000 төгрөг шилжүүлснээс 2022.04.11-нд 20.000.000 төгрөг буцааж надаас авсан. Мөн 2022 оны 05 дугаар сард Билгээ гэдэг хүнд миний авсан байсан 99.9 кг ноолуурыг Т.Г өөрөө зарж, түүний үнэ 13.986.000 төгрөгийг өөрөө дансаараа авсан. Мөн Эрдэнэмандал суманд миний авсан 109.4 кг ноолуурыг Т.Г нь Доржзодов гэдэг хүнд өгч түүний үнэ 10.940.000 төгрөгийг өөрөө авсан.Эрдэнэмандал суманд Цог-Эрдэнэ гэдэг хүн надад ноолуур өгнө гэж 10.000.000 төгрөг авсан байсан. Үүнийг Т.Г өөрийн дансаар буцааж авсан. Энэ 2-ын хооронд өөр тооцоо байсан байх Цог-Эрдэнэ нь 8.600.000 төгрөг шилжүүлсэн гэсэн. Энэ бүхнээс үзэхэд Т.Г нь миний шилжүүлж төвлөрүүлсэн мах борлуулсан орлогыг өөртөө төвлөрүүлсэн болох нь харагдана. Дээрх тооцооноос үйл ажиллагааны ашиг бөгөөд уг ашгаас Т.Гын өөрийнх нь авах ашгийг хасч Д.Г надаас Т.Г, Ю.Н нарын нэхэж байгаа ашиг болон Д.Г миний авах ёстой ашиг нийт 22, 500, 000 төгрөгийг гаргуулна. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримтыг хавсаргав. Т.Г нарын нэхэмжлэлтэй хэрэгт авагдсан дансны хуулга, шүүхээс надаас гаргуулахаар шаардсан ‘хар дэвтэр” зэрэг нь энэ сөрөг нэхэмжлэлийн нотлох баримт болно. Жич: Т.Г нь бас өөрөө хар дэвтэр хөтөлж байсан. Үүнийг нотлох баримтаар гаргуулан авах хүсэлттэй. Учир нь миний дэвтэр бичигдээгүй үлдсэн худалдаж авсан мах Т.Гын дэвтэрт бичигдсэн байх талтай болно гэжээ.
Нэхэмжлэгч Т.Г сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч Д.Гийн тус шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь, 2021 оны намар нэхэмжлэгч бид нар, хариуцагч Д.Гтой хамтарч үхэр, хонь, ямааны мах худалдан авч, борлуулах, түүнээс ашиг олох зорилгоор хөрөнгө оруулалт хийж хамтран ажилласан. Энэхүү бизнесийн үйл ажиллагааг нэхэмжлэгч Т.Г миний бие нь хариуцагч Д.Гтой хамт хариуцаж ажиллахаар тохиролцож, хариуцагч Д.Гийн зооринд тухайн худалдан авсан үхэр, хонь, ямааны махыг хадгалсан ба тухайн зоорины түлхүүр хариуцагч Д.Гт байсан. Надад зоорины түлхүүр байдаггүй учраас би ганцаараа очиж зоориноос мах авах эрхгүй. Мах худалдан борлуулахдаа заавал Д.Гтой хамт очиж авдаг байсан. Ийм учраас миний худалдан борлуулсан махны тооцоо, орж ирсэн мөнгөний тооцоо тодорхой байгаа. Энэ нь нэхэмжлэгч Т.Г миний эзэмшлийн Хны дансны хуулгаар нотлогдоно. Тухайн бизнест нэхэмжлэгч нар нийт 180.255.000 төгрөгийн хөрөнгө оруулсан. Миний хөрөнгө оруулсан 12.255.000 төгрөгөөр хамгийн анх мах худалдан авсан ба хариуцагч Д.Гийн дүү Д.Г данс руу мах худалдан авах зорилгоор 7.000.000 төгрөгийг, хариуцагч Д.Гт 1.000.000 төгрөгийг, үлдсэн 255.000 төгрөгийг хариуцагч Д.Гийн хэлсний дагуу малчдын данс руу тус тус шилжүүлсэн. Харин нэхэмжлэгч Т.Гын 110.000.000 төгрөг, нэхэмжлэгч Ю Нямдаваагийн 48.000.000 төгрөг миний дансанд орж ирсэн. Нэхэмжлэгч Ю Нямдаваа 10.000.000 төгрөгийн хөрөнгө оруулалтаа хариуцагч Д.Гийн эхнэр Байгалмаагийн данс руу шилжүүлсэн байдаг. Энэхүү мөнгө нь мах худалдан авч, борлуулахад зориулсан хөрөнгө оруулалт юм. Нэхэмжлэгч миний бие нь мах худалдан авахдаа хөдөө орон нутгаар хариуцагч Д.Гтой заримдаа хамт явдаг байсан. Заримдаа хариуцагч Д Г ганцаараа явж малчдын данс руу миний данснаас шилжүүлэг хийлгэж мах худалдан авдаг байсан. Гэтэл нэхэмжлэгч Т.Г, Ю.Н нарын хөрөнгө оруулалт хийсэн нийт 158.000.000 төгрөгөөс миний бие 156.773.000 төгрөгийн мах худалдан авсан байдаг. Хөрөнгө оруулалт хийсэн дээрх төлбөрөөс хариуцагч Д.Гийн эхнэр Байгалмаа руу нэхэмжлэгч Ю.Нгийн шилжүүлсэн 10.000.000 төгрөг, миний хөрөнгө оруулалт хийсэн мөнгөнөөс 7.255.000 төгрөг, нийт 17.255.000 төгрөг Д.Гоос орж ирээгүй байна. Худалдан авсан махыг буцаагаад зарж борлуулсан ашгийг бусад хөрөнгө оруулсан гишүүдэд хуваарилах ёстой. Хариуцагч Д.Г нь нэхэмжлэгч Т.Г, Ю.Н нарын өмнөөс надаас мөнгө нэхэмжлэх эрх байхгүй гэж үзэж байна. Иймд хариуцагч Д.Гийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
А аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дугаар сарын 23-ны өдрийн 129/ШШ2023/00550 дугаартай шийдвэрээр: Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д зааснаар хариуцагч Д.Гоос нэхэмжлэгч Т.Г 10,266,800 төгрөг, нэхэмжлэгч Т.Г 9,750,000 төгрөг, нэхэмжлэгч Ю.Н 9,750,000 төгрөг гаргуулах, хариуцагч С.Бгаас нэхэмжлэгч Ю.Н 10,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч С.Бгаас 2,336,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т.Год олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 9,664,000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д зааснаар нэхэмжлэгч Т.Гоос 5,925,750 төгрөг гаргуулж хариуцагч Д.Гт олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 46,574,250 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 544,734 төгрөгөөс 416,780 төгрөгийг улсын орлогод үлдээж, илүү төлсөн 127,954 төгрөгийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгч Т.Г, Т.Г, Ю.Н нарт, хариуцагч С.Бгаас 52,326 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т.Год тус тус олгож, хариуцагч Д.Гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307,950 төгрөгийг улсын орлогод үлдээж, нэхэмжлэгч Т.Гоос 109,762 төгрөг гаргуулж хариуцагч Д.Гт олгож, хариуцагч Д.Гоос улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 112,500 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж, Зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан А аймгийн Эрүү Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдаж, Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласан байна.
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Сын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Уг иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд Ц.С миний бие нь зөвхөн нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон ба харин өмгөөлөгчөөр оролцоогүй юм. Учир нь, А аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны үүхийн шүүгчийн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 129/Ш32023/01919 дугаартай захирамжаар нэхэмжлэгч Т.Гыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахаас татгалзаж шийдвэрлэсэн. Энэхүү шүүгчийн захирамжийг хянаж тогтоол гарсан ба түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахаас татгалзсан тул нэхэмжлэгч Т.Г арга буюу өөрөө шүүх хуралдаанд оролцохын тулд 2023 оны 03 дугаар сарын 17- ны өдөр Ц.С надад олгосон итгэмжлэлээсээ татгалзсан. Түүний дараа нэхэмжлэгч Т.Г шүүх намайг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд /шүүх хуралдаанд оролцуулахаас татгалзсан учир би чамд итгэмжлэл олгоё гээд 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Ц.С надад шүүхэд төлөөлөх итгэмжлэл олгож, энэхүү итгэмжлэлийн дагуу Ц.С миний бие нь түүний өмгөөлөгчөөр биш, мөн бусад нэхэмжлэгч нарын өмгөөлөгчөөр биш, харин нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр шүүх хуралдаанд оролцсон. Нэхэмжлэгч Т.Г нь А аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 129//ШШ2023/00550 дугаартай шийдвэрийг гардаж авахаар 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр шүүх дээр очсон. Шүүгчийн туслах Э нэхэмжлэгч Т.Гыг хэргийн оролцогч, зохигч биш гэх үндэслэлээр түүнд шүүхийн шийдвэрийг гардуулаагүй, танилцуулаагүй байдаг. Өөрөөр хэлбэл, А аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 129/Ш32023/01919 дугаартай захирамж үйлчлээд байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт “Зохигч, гуравдагч этгээд, түүнчлэн энэ хуулийн 12.1.2-12.1.4-т заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож багаа этгээдийг хэргийн оролцогч гэнэ” гэж, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт хэргийн зохигч гэдэгт нэхэмжлэгч, хариуцагч хуульд заасны дагуу тэдгээртэй эрх зүйн хувьд ижил эрх, үүрэгтэйгээр хэрэгт оролцож байгаа этгээд хамаарна” гэж тус тус заасан. Нэхэмжлэгч Т.Г уг иргэний хэргийн оролцогч, хэргийн зохигч болохын хувьд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 6.2.6 дахь хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэртэй танилцах, гардан авах, шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнд гомдол гаргах эрхтэй. Гэтэл шүүх нэхэмжлэгч Т.Гын шүүхийн шийдвэртэй танилцах, гардан авах, түүнчлэн шүүхийн шийдвэрт гомдол гаргах эрхийг хязгаарласан үйлдэл нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчиж байна. Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 5 дахь хэсэгт “Зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан А аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай” гэж заасан байгаа. Дээрх хууль болон шүүхийн шийдвэрт зааснаас үзвэл нэхэмжлэгч Т.Г ь шүүхийн шийдвэрийг гардан авах, шийдвэрийг эс зөвшөөрвөл хуульд заасан хоногийн дотор гомдол гаргах эрхтэй байна. Гэтэл шүүх нэхэмжлэгчийн эрхийг зөрчиж эрхийн хязгаарлаж байна. Үүнийг анхан шатны шүүхийн шүүгчийн туслах Энххүүгээс ямар учраас нэхэмжлэгч Т.Год шүүхийн шийдвэрийг гардуулаагүй, танилцуулаагүй талаар асууж тодруулж өгнө үү. Энэ нь анхан шатны шүүхийн шийдвэрийг хянан хэлэлцэхэд ач холбогдолтой болно. Шүүгчийн туслах Э утасны дугаар:94000000/ Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэгт “Зохигч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тэгш эрх эдэлнэ” гэж заасныг анхан шатны шүүх зөрчиж байна. Өөрөөр хэлбэл, тус шүүхийн шүүгчийн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 129/Ш32023/01919 дугаартай захирамжаар нэхэмжлэгч Т.Гын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох бүх эрхийг шүүх хязгаарлаж байгаад маш их гомдолтой байна. Нэхэмжлэгч Т.Г Иргэний хуульд зааснаар хэн нэгэн этгээдэд өөрийгөө үрэн төлөөлүүлэх итгэмжлэлийг олгох эрхтэй, итгэмжлэл олгосныхоо төлөө эрхээ бүрэн хязгаарлуулах, түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахаас татгалзах, хэргийн оролцогч, зохигч биш гэж үзэх эрх шүүхэд байхгүй. Монгол улсын Үндсэн хууль болон Иргэний хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэгч нь хэн нэгэн этгээдэд өрийгөө төлөөлүүлэх бүрэн эрх олгосон ч өөрийнхөө гаргасан нэхэмжлэлтэй иргэний хэрэгтэй, шүүхийн шийдвэртэй хэзээ ч, хаана ч танилцах, шүүхийн шийдвэрийг гардан авч эс зөвшөөрвөл түүнд гомдол гаргах эрх нээлттэй байгаа. Гэтэл нэхэмжлэгч Т.Г нь дээрх хуульд заасан эрхийг эдэлж чадахгүй байна. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчийг тэгш эрхээр хангаж ажиллаж чадахгүй нэхэмжлэгчийн эрхийг хязгаарлаж байгаад маш их гомдолтой байна. Анхан шатны шүүх нэхэмжлэгч Т.Гыг шүүхэд өөрийгөө төлөөлүүлэх итгэмжлэл олгосных нь төлөө “нэхэмжлэгч” байх эрхийг хязгаарлаж, нэхэмжлэгч Т.Гыг шүүхийн шийдвэрт өөрөө гомдол гаргах эрхгүй болгож, Монгол улсын Үндсэн хууль болон Иргэний хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуульд заасан эрхээ эдэлж чадахгүй нөхцөл байдалд хүргэж байгааг ойлгохгүй байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “ ... харин хариуцагч Д.Гийн хамтран ажиллахад буюу мах худалдан авахад 30,000,000 төгрөгийн хөрөнгө оруулсан нь нотлох баримтаар нотлогдохгүй байна ...” гэжээ. Хариуцагч С.Б, хариуцагч Д.Гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.П нарын 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн шүүхэд гаргасан тайлбарт Д.Г нь “Миний данснаас мах авахад хамгийн багаар бодоход 40,0 орчим сая төгрөг зарцуулагдсан ...” гэх тайлбар, 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн шүүх хуралдаан болон 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагч Д.Гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.П, хариуцагч С.Б нарын гаргасан тайлбарт хариуцагч Д.Гийн Хны 500000000 тоот дансны хуулгыг шинжлэн судлахад “... хариуцагч Д.Г хамтарч ажиллахдаа өөрөөсөө мах авахад 80 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулсан байна” гэж тайлбарласан. Нэхэмжлэгч талаас хариуцагч Д.Гийн оруулсан мөнгөн хөрөнгөтэй маргаагүй. Гэтэл шүүх хуралдааны тэмдэглэлд энэ тайлбар тусгагдаагүй байх тул А аймаг дахь сум дундын Иргэний хэргийн тамгын газраас уг иргэний хэргийн 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн шүүх хуралдаан болон 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлийн аудио бичлэгийг шалган, сонсож үзлэг хийж өгөхийг хүсч байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч талаас хариуцагч Д.Гийн мах авахад оруулсан хөрөнгө оруулалттай маргаагүй. Маргахгүй гэдгээ ч нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.С миний бие тус шүүх хуралдаануудад тайлбарлаж хэлсэн, хүлээн зөвшөөрсөн. Мөн энэ нь хариуцагч Д.Гийн хэрэг авагдсан Хны 50000000000 тоот дансны хуулгаар нотлогдоно. Нэхэмжлэгч Т.Г, Т.Г, Ю.Н, хариуцагч Д.Г нар нь хэн нь хэдэн төгрөг оруулсан нь хамаагүй, мах худалдан авч олсон ашгаа тэнцүү 4 хувааж авах нөхцөлтэйгөөр хамтран ажилласан юм. Шүүх нэхэмжлэгч Т.Г, Т.Г, Ю.Н, хариуцагч Д.Г нарын оруулсан нийт хөрөнгө оруулалтаас тэдгээрт ногдох ашгийг бодож тэнцүү хуваах ёстой. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Т.Гын 12,255,000 төгрөг, нэхэмжлэгч Т.Гын 110,000,000 төгрөг, нэхэмжлэгч Ю.Нгийн 58,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт буюу 180,255,000 төгрөгийн хөрөнгө оруулалт дээр хариуцагч Д.Гийн хөрөнгө оруулсан гээд байгаа 80 гаруй сая төгрөгийг нэмээд түүнээс нэг гишүүнд ногдох хэсэг буюу нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлага болох ногдох ашиг 9,750,000 төгрөг ногдож байгаа эсэхэд дүгнэлт хийж тооцоолох ёстой байсан. Зөвхөн нэхэмжлэгч нарын оруулсан нийт 180,255,000 төгрөгийн хөрөнгө оруулалтаас хэрэгт авагдсан нэхэмжлэгч Т.Г, хариуцагч Д.Г нарын шүүхэд гаргаж өгсөн хар дэвтэр болон тэдгээрийн дансны хуулгаар тооцоход нэг гишүүнд ногдох хувь 9,750,000 төгрөг болж байгааг нэхэмжлэгч талаас тайлбарласан. Гэтэл шүүх үндэслэл бүхий тайлбар ч хийж чадахгүй хариуцагч Д.Гийг 30,000,000 төгрөгийн хөрөнгө оруулсан нь нотлох баримтаар нотлогдохгүй байна гэх үндэслэлгүй тайлбар хийжээ. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт“... Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч Ц.С “үхрийн мах 1 килограммыг нь 7500 төгрөгөөр аваад 9800-10,000 төгрөгөөр, ямааны мах 1 килограммыг нь 5300 төгрөгөөр аваад 6500-6600 төгрөгөөр, хонины мах 1 килограммыг нь 6900 төгрөгөөр аваад 8000 төгрөгөөр зарсан тооцоо дэвтрээс харагддаг. Т.Г, Д.Г нар 11849 кг үхрийн мах, 5300 кг хонины мах, 6000 кг ямааны мах худалдан авсан. Үүнээс нийт 39,087,700 төгрөгийн ашиг олсноос нэг хүнд ногдох ашиг 9,750,000 төгрөг болж байна” гэж тайлбарлаж байгаа боловч энэ нь нотлох баримтаар нотлогдоогүй буюу хамтран ажиллахдаа 39,087,700 төгрөгийн ашиг олсон гэдгээ нотолж чадахгүй байна ...” гэснийг эс зөвшөөрч байна. Учир нь, 1 кг үхрийн мах, ямааны мах, хонины махыг хэдэн төгрөгөөр худалдан авч, хэдэн төгрөгөөр худалдан борлуулж байсан болох нь нэхэмжлэгч Т.Гын хэрэгт авагдсан хар дэвтэр, түүний Хны 500000000 тоот дансны хуулга, хариуцагч Д.Гийн хэрэгт авагдсан хар дэвтэр, түүний Хны 5099508999 тоот дансны хуулгаар тус тус нотлогдоно. Гэтэл анхан шатны шүүх ... хамтран ажиллахдаа 39,087,700 төгрөгийн ашиг олсон гэдгээ нотолж чадаагүй ... гэх үндэслэлгүй дүгнэлт хийсэнд маш их гомдолтой байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “ ... хариуцагч Д.Гт хэдэн кг, хэдэн төгрөгийн мах худалдан борлуулахаар өгснийг нэхэмжлэгч тал нотлох баримтаар нотлоогүй ...” гэснийг эс зөвшөөрч байна. Учир нь, нэхэмжлэгч нар мах худалдан авахад зориулж нийт 180,255,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Хариуцагч тал энэхүү үнийн дүнтэй маргадаггүй бөгөөд харин ч 190 гаруй сая төгрөгөөр /200 гаруй сая төгрөгөөр/ мах авсан гэж тайлбарладаг. Хариуцагч Д.Гийн хэрэгт авагдсан хар дэвтэрт 158,0 сая гаруй төгрөгөөр мах авсан болох нь тэмдэглэгдсэн байдаг. Мөн нэхэмжлэгч Т.Гын Хны 5135808270 тоот дансанд төвлөрсөн нийт 170,255,000 төгрөг мах худалдан авахад зарцуулсан гэдэг нь нэхэмжлэгч Т.Гын Хны 5135808270 тоот дансны хуулгаар хангалттай нотлогдоно. Харин нэхэмжлэгч нарын хөрөнгө оруулсан нийт 22,000,000 төгрөгөөр хариуцагч Д.Г, С.Б нар нь мах худалдан аваагүй болох нь хариуцагч Д.Гийн хэрэгт авагдсан хар дэвтэр, хариуцагч Д.Г, С.Б нарын хэрэгт авагдсан дансны хуулгаар тус тус нотлогдож байгаа. Гэхдээ ашгийг тооцохдоо нэхэмжлэгч нарын хөрөнгө оруулсан 180,255,000 төгрөг болон хариуцагч Д.Гийн хөрөнгө оруулсан гээд байгаа хамгийн бага үнийн дүн болох 40,0 гаруй сая төгрөгөөс буюу нийт 220,000,000 төгрөгөөс тооцоход нэхэмжлэгч нарын нэхэмжлэлээд байгаа нэг гишүүнд ногдох 9,750,000 төгрөг хангалттай хэмжээгээр тооцогдоно. Жишээ нь: Нэхэмжлэгч Т.Гын 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдөр худалдан борлуулсан үхэр 2161 кг махыг 19,016,000 төгрөгөөр, 2022 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хонь 1329 кг махыг 10,366,000 төгрөгөөр, 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр үхэр 1902 кг махыг 17,879,000 төгрөгөөр, нийт 47,261,000 төгрөгөөр худалдан борлуулсан. Үүнийг 2021 оны 09 дүгээр сараас 2021 оны 12 дугаар сар хүртэл 1 кг үхрийн махыг 7500 төгрөгөөр, 1 кг хонины махыг 6900 төгрөгөөр тус тус худалдаж авсан болох нь хариуцагч Д.Г, нэхэмжлэгч Т.Г нарын хэрэгт авагдсан хар дэвтэрт тусгагдсан байдаг. Тэгэхээр 3 удаагийн худалдан авалтаар нийт 39,687,500 төгрөгөөр мах худалдан авч, худалдан борлуулахдаа нийт 47,261,000 төгрөгөөр худалдан борлуулсан болох нь харагдаж байна. Нийт 47,261,000 төгрөгийн борлуулалт хийхэд нийт 7,573,400 төгрөгийн ашиг буюу хамгийн багадаа 19,1 хувийн ашиг ногдохоор байна. Иймд нэхэмжлэгч болон хариуцагч нарын оруулсан нийт 220,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалтыг 19,1 хувиар ашиг тооцоход нэг гишүүнд 10,505,000 төгрөг ногдож байгаа нь нэхэмжлэгч нарын нэхэмжлэлээд байгаа 9.750.000 төгрөг нэг гишүүнд хангалттай ногдохыг шүүх анхаарч үзсэнгүй. Үүнийг хариуцагч Д.Гийн оруулсан 80,0 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг тооцож ашиг тооцоход нэхэмжлэгч нарын нэхэмжлэлээд байгаа нэг гишүүнд ногдох 9,750,000 төгрөгийн ашиг хангалттай хэмжээгээр бодогдоно. Хариуцагч Д.Г болон С.Б нар нь хөрөнгө оруулалт хийж худалдан авсан махыг хадгалах зоорийг эзэмшдэг, зоорины түлхүүрийг хариуцагч нараас өөр хэн ч эзэмшдэггүй. Нэхэмжлэгч Д.Г түлхүүр байдаггүй, энэ талаар хариуцагч нар маргаагүй. Нэхэмжлэгч Т.Гын худалдан борлуулсан махны үнэ түүний Хны 5135808270 тоот дансаар тодорхой харагдана. Нийт 123,958,000 төгрөгийн мах худалдан борлуулсан байдаг. Энэ нь ашиг орсон дүн юм. Үүнийг хамгийн багадаа 19,1 хувиар тооцож бодоход 23,675,978 төгрөгийн ашигтай мах худалдан борлуулсан байх бөгөөд харин 100,282,022 төгрөгийн анхны үнэлгээтэй мах худалдан борлуулсан байна. Хариуцагч талаас нэхэмжлэгч Т.Гыг нийт 123,958,000 төгрөгийн мах худалдан борлуулсан гэдэгт маргадаггүй. Тэгэхээр хариуцагч Д.Г нийт 79,972,978 төгрөгийн мах худалдан борлуулсан гэж үзэхээр байгаа. Өөрөөр хэлбэл, хариуцагч Д.Г нь нийт 79,972,978 төгрөгийн мах худалдан борлуулсан байх ёстой. Энэ нь ашиг тооцогдоогүй үнийн дүн юм. Харин үүний ашгийг тооцож үзвэл 15,274,838 төгрөг болж байгаа юм. Хариуцагч Д.Г нь зөвхөн мах авсны нийт төлбөрт 95,247,816 төгрөг шилжүүлэхээр байна. Нэхэмжлэгч Т.Гын мах худалдан борлуулсан 123,958,000 төгрөгийн үлдэгдэл болох 65,958,000 төгрөгийг ноолуур луу оруулж хамтран ноолуур авсан. Нэхэмжлэгч Т.Г нь өөрийн зарж борлуулсан махны мөнгөний үлдэгдлийг ноолуур авах зориулж оруулаад байхад хариуцагч Д.Г нийт 86,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Энэ нь нэхэмжлэгч Т.Г, хариуцагч Д.Г нарын хэрэгт авагдсан Хны дансны хуулга болон гэрч С.Б, Д.Г, З.М, Н.Ц нарын мэдүүлгээр тус тус нотлогдоно. Гэтэл шүүх хариуцагч Д.Гт хэдэн кг, хэдэн төгрөгийн мах худалдан борлуулахаар өгснийг нэхэмжлэгч тал нотолж чадаагүй гэх үндэслэлээр үндэслэлгүй дүгнэлт хийж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байгаад маш их гомдолтой байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт“... Хариуцагч Д.Г нэхэмжлэгч Т.Гын данс руу 80,000,000 төгрөг шилжүүлэхдээ гүйлгээний утгыг “ноолуур” гэж шилжүүлсэн байдаг. Үүнийг нэхэмжлэгч Т.Г ноолуурын мөнгө гэж, хариуцагч Д.Г махны мөнгө шилжүүлсэн гэж тайлбарладаг.... Хариуцагч Д.Г Т.Гтой 2 удаа хамтарч ноолуур авсан, авсан ноолуурыг Т.Г зарж мөнгө нь Т.Гын данс руу ордог байсан гэж тайлбарладаг нэхэмжлэгч Т.Г хэдэн төгрөгөөр ноолуур авсан болон ноолуурыг хэдэн төгрөгөөр зарж борлуулж нийт 5,000,000 төгрөгийн ашиг олсноо тайлбарлаж нотлоогүй, мөн Т.Г, Д.Г нарыг хамт ноолуур авч байсан талаар мэдүүлсэн гэрч С.Буянтогтох, Д.Г, З.Мөнх-Эрдэнэ нарын мэдүүлгээр дээрх үйл баримт нотлогдохгүй байх тул хариуцагч Д.Гоос ноолуурын ашиг 2,500,000 төгрөг гаргуулах нэхэмжлэгч Т.Гын нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна. Ийнхүү ноолуур авахдаа хамтран ажиллаж ноолуурын мөнгө, ашиг 80,000,000 төгрөг болсон гэдгээ Т.Г нотлоогүй учир хариуцагч Д.Гийн тайлбар болон хариуцагч С.Бгийн “Д.Г надад Болд руу 80,000,000 төгрөг хийчих гэхээр нь би Д.Гийн картнаас Т.Г руу 80,000,000 төгрөг шилжүүлсэн. Тэр нь ноолуурын үе байсан учир ноолуур гээд биччихсэн юм” гэсэн тайлбарыг үндэслэн хариуцагч Д.Гийн данснаас нэхэмжлэгч Т.Гын данс руу шилжүүлсэн 80,000,000 төгрөгийг Д.Гоос шилжүүлсэн махны үнэ гэж үзлээ. Нэхэмжлэгч Т.Гын дансанд орсон худалдсан махны үнэ 123,958,000 төгрөг, хариуцагч Д.Гийн шилжүүлсэн махны мөнгө 80,000,000 төгрөг, нийт 203,958,000 төгрөг нь талуудын 180,255,000 төгрөгөөр худалдан авсан махыг ашиг олох зорилгоор худалдсан орлого байх ба энэ нь нэхэмжлэгч Т.Гын дансанд төвлөрснөөс нэхэмжлэгч Ю.Нд 58,000,000 төгрөг, нэхэмжлэгч Т.Гт 110,000,000 төгрөгийг буцаан өгсөн. Үүнээс тооцож үзэхэд хамтран ажиллах гэрээгээр талууд нийт 23,703,000 төгрөгийн /203,958,000-180,255,000/ ашиг олж, талуудын тохиролцсоны дагуу тооцоход нэг хүнд 5,925,750 төгрөгийн ашиг ногдох ба нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “мах худалдан борлуулсан мөнгөнөөс Д.Г нэхэмжлэгч нарт ашиг тооцож өгөөгүй” гэсэн тайлбараар нэхэмжлэгч Т.Г гэрээний талуудад уг ашгийг өгөөгүй байна. Хамтран ажиллах гэрээний дагуу олсон ашиг нэхэмжлэгч Т.Гын дансанд орсон тул хариуцагч Д.Г нь нэхэмжлэгч Т.Г, Т.Г, Ю.Н нарт хамтран ажиллах гэрээний дагуу ашиг төлөх үүрэг хүлээхгүй. Иймд хариуцагч Д.Гоос махны ашиг 7,766,800 төгрөг гаргуулах нэхэмжлэгч Т.Гын нэхэмжлэлийн шаардлага, тус бүр ашиг 9,750,000 төгрөг гаргуулах нэхэмжлэгч Ю.Н, Т.Г нарын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна ...” гэсэн үндэслэлгүй дүгнэлт хийснийг эс зөвшөөрч байна. Учир нь, нэхэмжлэгч Т.Г нь хариуцагч Д.Гийн шилжүүлсэн 80,000,000 төгрөгийг тайлбарлахдаа ноолуурын мөнгө гэж тусдаа мөнгө байхгүй. Мах авсан мөнгийг ноолуур луу оруулсан гэж тайлбарласан. Мах авахаар хөрөнгө оруулсан мөнгө болон махны мөнгөний ашгаар ноолуур авсан учраас үүнийг ингэж тайлбарлаад байгаа. Хариуцагч Д.Гт ноолуур авахаар махны мөнгө шилжүүлсэн. Харин хариуцагч Д.Г нэхэмжлэгч Т.Гын шилжүүлсэн махны мөнгөөр ноолуур авсан учраас буцааж шилжүүлэхдээ “ноолуур” гэсэн утга бичиж шилжүүлсэн байгаа. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Т.Г мах худалдан борлуулсан мөнгөний үлдэгдэл 123,958,000 төгрөгөөс 58,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Ю.Нд өгсөн. Үүнээс үлдсэн 65,958,000 төгрөг дээр мөнгө нэмээд хариуцагч Д.Гтой хамтарч ноолуур авсан байдаг. Ноолуурыг хариуцагч Д.Г худалдан борлуулж төлбөрийг хариуцагч Д.Г авч, ноолуур борлуулсан мөнгөнөөсөө нэхэмжлэгч Т.Г руу нийт 86,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Өөр мөнгө шилжүүлээгүй. Нэхэмжлэгч Т.Г ноолуур авах зорилгоор өөрийн зарж борлуулсан махны мөнгө болох 123,958,000 төгрөгөөс үлдсэн 65,958,000 төгрөг дээр мөнгө нэмж хариуцагч Д.Гтой хамтарч ноолуур авахдаа хариуцагч Д.Г болон түүний ах, дүү хамаатан садан, бусад малчдын данс руу шилжүүлсэн. Энэ нь хэрэгт авагдсан нэхэмжлэгч Т.Гын Хны 50000000 тоот дансны хуулга, гэрч С.Буянтогтох, Д.Г, З.Мөнх-Эрдэнэ, Н.Цогт-Эрдэнэ нарын гэрчийн мэдүүлэг зэргээр хамт ноолуур авч байсан болох нь тус тус нотлогдоно. Хамгийн эхлээд Хэнтий аймагт ноолуур авахдаа хариуцагч Д.Гийн төрсөн дүү болох гэрчээр оролцсон Д.Г 5100000000 тоот данс руу 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр нийт 1,500,000 төгрөг, 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 500,000 төгрөг, хариуцагч Д.Гийн Хны 500000000 тоот данс руу 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр 820,000 төгрөг, мөн 2022 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр 10,000,000 төгрөг, мөн 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр 440,000 төгрөг, мөн 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 6.000.000 төгрөг, 2022 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр 5.000.000 төгрөг, нийт 11,000,000 төгрөгийг тус тус АТМ-ээс бэлнээр, мөн 2022 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хариуцагч Д.Гийн хамаатан М Х банкны 510000000 тоот данс руу ноолуур авахад нь зориулж 20.000.000 төгрөг, хариуцагч Д.Гийн Хны 5099508988 тоот данс руу 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 15.000,000 төгрөгийг, нийт 59,260,000 төгрөгийг хариуцагч Д.Г болон түүний хамаарал бүхий хүмүүс рүү шилжүүлж ноолуур авсан байна. Харин хариуцагч Д.Гийн хэлсний дагуу малчдаас ноолуур авч байхдаа 2022 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Хны 510000000 тоот данс руу 1,548,000 төгрөг, 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Хны 5139071138 тоот данс руу 4,785,000 төгрөг, 2022 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Хны 5006542442 тоот данс руу 4,140,000 төгрөг, мөн өдөр Хны 5030895238 тоот данс руу 348,000 төгрөг, 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Хны 5100000000 тоот данс руу 866,000 төгрөг, 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Хны 5135572333 тоот данс руу 668,000 төгрөг, 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Хны 5153007062 тоот данс руу 2,076,000 төгрөг, 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Хны 5154184734 тоот данс руу 846,000 төгрөг, мөн өдөр Хны 5138213745 тоот данс руу 2,108,000 төгрөг, 2022 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Хны 5153071651 тоот данс руу 3,276,000 төгрөг, мөн өдөр Хны 5005907347 тоот данс руу 406,000 төгрөг, 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Хны 5153023164 тоот данс руу 3,357,000 төгрөг, 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Хны 5135468050 тоот данс руу 1,755,000 төгрөг, 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Хны 5149112030 тоот данс руу 216,000 төгрөг, 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Хны 5149128652 тоот данс руу 469,000 төгрөг, нийт 26,864,000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгэхээр хариуцагч Д.Г нь зөвхөн нэхэмжлэгч Т.Гын ноолуур авахад зориулсан махны мөнгийг буцаагаад “ноолуур” гэсэн утгаар шилжүүлсэн болохоос тусдаа ноолуур авсан мөнгө байхгүй. Хариуцагч Д.Гийн шилжүүлсэн нийт 86,000,000 төгрөг нь нэхэмжлэгч Т.Гын шилжүүлсэн махны мөнгөөр ноолуур авсан учраас хариуцагч “Ноолуур" гэж зөв утга бичиж шилжүүлсэн гэж үзэж байна. Харин хариуцагч Д.Г нь өөрийн зарж борлуулсан махны мөнгийг огт шилжүүлээгүй, ашиг битгий хэл нэхэмжлэгч нарын хөрөнгө оруулсан үндсэн мөнгөнөөс мөнгө дутсан учраас шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан байгаа. Хэрэв хариуцагч тал өөрөө хохирсон бол эхлээд шүүхэд нэхэмжлэл гаргах байсан гэж үзэж байна. Гэтэл анхан шатны шүүх үндэслэлгүй дүгнэлт хийж, нотлох баримтад үндэслэж үндэслэл бүхий дүгнэлт хийхгүйгээр зөвхөн нэг талыг баримталж шийдвэр гаргаж байгаад маш их гомдолтой байна. Нэхэмжлэгч Т.Г, хариуцагч Д.Г нар нь хамтарч ноолуур авч байсан болох нь хэрэгт авагдсан тэдгээрийн Хны дансны хуулга болон хариуцагч нарын тайлбар, гэрч нарын мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдоно. Гэтэл шүүх нэхэмжлэгч Т.Гыг хэдэн төгрөгөөр ноолуур авсан гэдэг нь нотлогдохгүй байна, хариуцагч Д.Гийн данснаас нэхэмжлэгч Т.Гын данс руу шилжүүлсэн 80,000,000 төгрөгийг Д.Гоос шилжүүлсэн махны үнэ гэж үзлээ гэх үндэслэлгүй дүгнэлт хийж, нэхэмжлэгч нарыг хохироож шийдвэр гаргаж байгаад маш их гомдолтой байна. Мөн шүүх нэхэмжлэгч Т.Гын мах зарж борлуулсан нийт 123,958,000 төгрөг дээр хариуцагч Д.Гийн шилжүүлсэн 80,000,000 төгрөг, нийт 203,958,000 төгрөгийг махны ашиг, хөрөнгө оруулалт гэж үзэж, үүнээс ашиг тооцож, ашиг нь нэхэмжлэгчийн дансанд орсон гэж үзээд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон үндэслэлгүй дүгнэлт хийж байгаад үнэхээр хэлэх үг олдохгүй байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “ ... улмаар нэхэмжлэгч Т.Г 58,000,000 төгрөгийг Ю.Нд төлсөн тул түүнийг хамтран ажиллах гэрээний хөрөнгө оруулсан 10,000,000 төгрөгийг хариуцагч С.Б төлөх үүрэггүй ...” гэх дүгнэлтийг эс зөвшөөрч байна. Нэхэмжлэгч Ю.Н мах авахад хөрөнгө оруулахдаа хариуцагч С.Бгийн Хас банкны данс руу 10,000,000 төгрөг шилжүүлсэн. Гэтэл хариуцагч Д.Г нь нэхэмжлэгч Ю.Нгийн хариуцагч С.Б руу шилжүүлсэн 10,000,000 төгрөгөөр мах авсан гэдэг нь нотлогдохгүй байгаа, мөн нэхэмжлэгч нарын мах авах зорилгоор хөрөнгө оруулсан махны мөнгийг хариуцагч Д.Г шилжүүлээгүй учраас үүнийг хариуцагч С.Бгаас нэхэмжилсэн. Тухайн үед нэхэмжлэгч Ю.Нд 58,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Т.Г шилжүүлсэн хэдий ч түүний өөрийнх нь хөрөнгө оруулсан 12,255,000 төгрөг болон хамтран хөрөнгө оруулсан нэхэмжлэгч Т.Гын үндсэн төлбөрөөс мөнгө дутсан тул нэхэмжлэгч Ю.Нгаас 10,000,000 төгрөгийг Т.Г нь буцааж авсан. Энэхүү мөнгийг Ю.Н хариуцагч С.Бгаас нэхэмжилж өөрөө авах нь зүйтэй гэж үзээд нэхэмжлэл гаргасан юм. Энэ нь хэрэгт авагдсан хариуцагч Д.Гийн хар дэвтэрт бичсэнээр хариуцагч С.Б руу шилжүүлсэн 10,000,000 төгрөгөөр мах авсан гэдэг нь нотлогдохгүй байгаа. Энэ талаар нэхэмжлэгч талаас мэтгэлцэж тайлбарласан байгаа. Гэтэл шүүх үндэслэлгүй дүгнэлт хийж нэхэмжлэгч Ю.Нгийн хариуцагч С.Бгаас нэхэмжилсэн 10,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “.... 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр нэхэмжлэгч Т.Гын данснаас 12,000,000 төгрөг С.Бгийн Хны 5156035920 тоот данс руу шилжүүлсний дараа мөн өдөр “мах Дүгээ” гэж 2,000,000 төгрөг, “мах О” гэж 3,664,000 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 10-нд “аавд” гэж 4,000,000 төгрөг тус тус шилжүүлжээ. Гэрч Д.Г “Г, Г хоёрт би өөрөөсөө 5 үхэр гаргаж өгсөн. Энэ 5 үхрийн мөнгийг л аавынхаа данс руу хийлгэж авсан. 4,000,000 гаруй төгрөг болоод зөрүүг нь бэлэн мөнгөөр авсан. Байгалмаагийн данснаас “аавд” гэж 4,000,000 гаруй төгрөг шилжүүлсэн нь мах өгсөн, махны мөнгө авсан тооцоонд орсон” гэсэн мэдүүлгээр 4,000,000 төгрөгөөр Т.Г, Д.Г нарын худалдаж авсан махны үнийг төлсөн байх тул хариуцагч С.Б нь нэхэмжлэгч Т.Гоос шилжүүлсэн 12,000,000 төгрөгөөс 9,664,000 төгрөгөөр мах худалдан авсан, ....” гэх дүгнэлт хийснийг эс зөвшөөрч байна. Учир нь, нэгдүгээрт хариуцагч талаас өөрөө хөрөнгө оруулж мах авсан гэж тайлбарладаг. Энэ ч нотлох баримтаар нотлогддог. Нэхэмжлэгч талаас хариуцагч нарын хөрөнгө оруулсан махны үнийн дүнтэй маргаагүй. Хариуцагч С.Бгийн “аавд” гэж бичээд 4,000,000 төгрөг шилжүүлснийг мах авсан гэж дүгнэлт хийж байгаа нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч Т.Гын хариуцагч С.Б руу шилжүүлсэн 12,000,000 төгрөгөөр мах аваагүй болох нь хариуцагч Д.Гийн шүүхэд гаргаж өгсөн, хэрэгт авагдсан хар дэвтрээр нотлогдоно. Үүнийг шүүх хуралдаан дээр мэтгэлцсэн. Гэтэл шүүх ямар ч үндэслэлгүй дүгнэлт хийж байгаад маш их гомдолтой байна. Нэхэмжлэгч Т.Г хариуцагч Д.Г нараас шүүхэд гаргаж өгсөн 2 ширхэг дэвтэрт бичигдсэн тоо, тооцооны талаар талууд тайлбарлаж мэтгэлцээгүй, бичигдсэн зүйлүүд ойлгомжгүй тул уг дэвтрийг үнэлээгүй болно” гэсэн дүгнэлт хийснийг эс зөвшөөрч байна. Учир нь, нэхэмжлэгч Т.Г, хариуцагч Д.Г нарын хэрэгт авагдсан хар дэвтрийн талаар талууд мэтгэлцсэн. Нэхэмжлэгч Т.Г, хариуцагч Д.Г нарын хар дэвтэр дээр хонь, үхэр, ямааны махыг хэдэн төгрөгөөр авсан талаар тэмдэглэгдсэн. Нийт хэдэн кг махыг, хэдэн төгрөгөөр авсан гэдэг нь тодорхой байгаа. Гэтэл шүүх талуудыг мэтгэлцээгүй, хар дэвтэрт бичигдсэн зүйлүүдийг ойлгомжгүй гэх үндэслэлээр нотлох баримтаар үнэлээгүйд маш их гомдолтой байна. Эцэст нь дүгнэхэд анхан шатны шүүх зөвхөн нэг талыг баримталж, хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй, нотлох баримтыг үнэлээгүй орхигдуулсан, нэхэмжлэгчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахаас татгалзаж, нэхэмжлэгч Т.Гын шүүхийн шийдвэрт өөрөө гомдол гаргах эрхийг хязгаарласан тул шүүхийн шийдвэр хүчингүй болгох үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд А аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 129/ШШ2023/00550 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн өмгөөлөгч С.Пгийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Давж заалдах гомдолтой холбоотойгоор тайлбарыг өнөөдрийн шүүх хуралдаан дээр гаргах боломжгүй байна. 2023 оны 11 сарын 23-ны өдрийн шүүхийн шийдвэр гарахаас өмнөх цаг хугацаанд Гоос надад олгосон байсан итгэмжлэлийн хугацаа дууссан байсан. Энэ байдлыг шүүхийн шийдвэр гарсны дараа хугацаагаа анзаарч мэдсэн. Гийн эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигджээ. Одоо шийдвэрлээд байгаа хэрэгтэй холбоотойгоор гаргаад байгаа давж заалдах гомдол дээр бол тайлбар хэлэх боломжгүй. Гийн эрхийг сэргээх асуудлыг бол давж заалдах шатны шүүхийн анхаарч үзнэ үү. Нэгэнт ийм нөхцөл байдал үүссэн учраас дэлгэрэнгүй тайлбар хэлэх боломжгүй байна гэв..
Хариуцагчийн өмгөөлөгч Г.Эын давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2022 оны 11 сарын 17-ны өдөр Г П хоёр нэг жилийн хугацаатай итгэмжлэл байгуулсан байсан. Шүүх хурлаас өмнө нь дуусчихсан байсныг анзаараагүй байх тул шүүхийн шийдвэр хүчингүй болох үндэслэл болж байна гэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Сын давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, нотлох баримтыг үнэлээгүй, нотлох баримтын шаардлага хангаагүй баримтыг үндэслэж дүгнэлт хийсэн учраас одоо анхан шатны шүүхийн 2023 оны 11 сарын 23-ны өдрийн 550 дугаартай шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож анхан шатны шүүх рүү дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэсэн саналтай байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хяналаа.
Нэхэмжлэгч Т.Г, Т.Г, Ю.Н нар нь Д.Г, С.Б нарт холбогодогдуулан хариуцагч Д.Гоос нэхэмжлэгч Т.Г 10.266.800 төгрөг, нэхэмжлэгч Ю.Н, Т.Г нар тус бүр 9.750.000 төгрөг, хариуцагч С.Бгаас нэхэмжлэгч Т.Г 12.000.000 төгрөг, нэхэмжлэгч Ю.Н 10.000.000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч,
Хариуцагч Д.Г нь нэхэмжлэгч Т.Год холбогдуулан 52.500.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасныг нэхэмжлэгч Т.Г эс зөвшөөрч тус тус маргасан байна.
Анхан шатны шүүх хариуцагч Д.Гоос нэхэмжлэгч Т.Г 10.266.800 төгрөг, нэхэмжлэгч Ю.Н, Т.Г нар тус бүр 9.750.000 төгрөг, хариуцагч С.Бгаас нэхэмжлэгч Т.Г 12.000.000 төгрөг, нэхэмжлэгч Ю.Н 10.000.000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлийн шаардлага болон хариуцагч Д.Г нэхэмжлэгч Т.Гоос 52.500.000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох агуулга бүхий гомдлыг давж заалдах шатны шүүхэд гаргасан байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т...Төлөөлөгчийн бүрэн эрхийг төлөөлүүлэгчээс бичгээр олгосон итгэмжлэл, бусад бичиг баримтаар тодорхойлогдоно...гэж, Иргэний хуулийн 67 дугаар зүйлийн 67.2.6-д...төлөөлөл бүрэн эрх хэрэгжүүлэх хугацаа дууссан бол дуусгавар болно...гэж тус тус хуульд заажээ.
Хариуцагч Д.Г 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр өөрт холбогдох иргэний хэрэгт төлөөлүүлэхээр С.Пд 1 жилийн хугацаатай итгэмжлэл олгосон ба уг итгэмжлэлийн хугацаа 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр дууссан байхад анхан шатны шүүх хариуцагч Д.Гийг төлөөлөх эрхгүй этгээдийг шүүх хуралд оролцуулж хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчжээ.
Мөн анхан шатны шүүх 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 129/ШЗ2023/01213 дугаартай шүүгчийн захирамжаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Пгийн шинжээчийн дүгнэлт гаргуулах тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн ба арилжааны банкинд байгаа дансаар гарсан орлого зарлагын гүйлгээний анхан шатны баримт байхгүй гэсэн үндэслэлээр дүгнэлт гаргахаас татгалзсаныг хүлээн авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээж хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
Уг хэргийг...мах авахад Т.Г, Д.Г нарын данснаас гаргаж зарцуулсан мөнгөний тооцоо, авсан махны үнийн дүнгийн тооцоо, Т.Гын дансанд Д.Гийн данснаас шилжүүлсэн мөнгөний тооцоо, мөн хугацаанд Т.Гын дансанд махны үнэ гэж шилжиж орсон мөнгөний үнийн дүн, тэдгээрийн нийт дүн, Т.Гын данснаас Д.Гийн данс руу 2022 оны 3 сараас 2022 оны 6 сар хүртэл хугацаанд шилжүүлсэн мөнгө түүнийг эргүүлэн шилжүүлсэн үнийн дүнгийн тооцоонд дүгнэлт гаргуулахаар шинжээч томилуулах...хүсэлт хангасан захирамжинд заасан шинжээчийн дүгнэлт гарсны эцэст хэрэг хянан шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.
Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэсэн үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч талын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 416.784 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. А аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 129/ШШ2023/00550 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т
зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр төлсөн 416.784 /Дөрвөн зуун арван долоон зургаан мянга зуун наян дөрөв / төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ В.Ц
ШҮҮГЧИД Т.Д
Н.Э