Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 122

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС   

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга В.Орхон,

улсын яллагч Т.Мижиддорж,      

хохирогч Ц-Х   ,             

шүүгдэгч Г.Г  , түүний өмгөөлөгч Д.Халзан нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хаалттай хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.10 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж Б  овогт Г-ын  Г-т холбогдох эрүүгийн 1810006670899 дугаартай, 187/2019/0117/Э индекстэй хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:        

            Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын .....-нд Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, .... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл ........... нарын хамт Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Ханс Вилл хотхоны ......дүгээр байрны 1404 тоотод оршин суух хаягтай, урьд Сүхбаатар дүүргийн шүүхийн 2009 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 256 дугаар шийтгэх тогтоолоор 3 жил 1 сарын хорих ял шийтгүүлж, хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, Баянзүрх дүүргийн шүүхийн 2012 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 488 дугаартай шийтгэх тогтоолоор 2 жил 1 сарын хорих ял шийтгүүлсэн, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 884 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар оногдуулах эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, Б  овогт Г-ын  Г  /РД:ЖЯ93032031/    

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Г.Г   нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 3 дугаар сарын 6-наас 7-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо “Ханс Вилл” хотхоны 103 дугаар байрны 2 дугаар орцны 10 давхарт хохирогч Ц-Х   д хүч хэрэглэн, тохуурхан доромжилж, хүчиндсэн гэмт хэрэгт холбогджээ. 

  

ТОДОРХОЙЛОХ нь: 

 

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Г.Г   нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 3 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Ханс Вилл хотхоны 103 дугаар байрны 2 дугаар орцны 10 давхарт хохирогч Ц-Х   ыг тэврэх гээд дайрахад нь цааш нь түлхэхэд Г  түүний цээж рүү нь гараараа нэг удаа цохиж, нүүр рүү алгадан цохиж, чи надтай унтана мэдэв үү секс хийнэ, секс хийж чадахгүй бол миний эрхтнийг хөх гэж хэлээд өмдөө тайлаад эрхтнээ гаргаж 10 тоолохын дотор хөхөхгүй бол би чамайг ална шүү, чи яагаад шүлсээ хаяад байгаа юм бэ, гоё биш байна уу, чи хөхөж чадахгүй байна одоо секс хийнэ гэж хэлэн Ц-Х   ыг босгож буланд шахаж өмдийг нь тайлж ар талаас нь хийх гэж байгаад болиод газар хэвтүүлж байгаад урдаас нь хийж чи тавьсан уу, чи онгон байсан юм уу гэж хэлэн түүнд 6.500 төгрөг өгөөд чи такси бариад явчих, ийм юм болсон талаар хүнд хэлбэл би чамайг ална шүү гэж айлган хүчиндсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь:       

1. Шүүгдэгч Г.Г  ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2018 оны 3 дугаар сарын 6-наас 7-нд шилжих шөнө бааранд сууж байгаад тооцоо хийх болоход тооцооны мөнгө хүрэхгүй болгохоор хохирогч Хонгорзулын дагуулаад гэрээсээ мөнгө авах зорилгоор хамт явсан. Гэхдээ би Хонгорзултай бэлгийн харьцаанд орсон. Түүнээс Хонгорзулыг зодоогүй. Хэрэг гарсны дараа хохирогч Хонгорзулын ах  болох Энхбат намайг хүүхдээ хараад гэртээ байхад 2 машинтай ирээд Солонгос явуулж өг тэгээд 50.000.000 төгрөг өгөөрэй гэж хэлсэн. Гэтэл хавтаст хэрэгт Хонгорзулын ах гэх хүн мэдүүлэг өгөөгүй байсан. Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо “Ханс Вилл” хотхоны 103 дугаар байранд Хонгорзултай бэлгийн харилцаанд орсон. Түүнээс тохуурхан, доромжилсон зүйл байхгүй. Надад холбогдуулсан хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би Хонгорзултай бэлгийн харилцаанд орсон гэдгээ хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/  

2. Хохирогч Ц-Х   ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “.....Тухайн өдөр би эгчийнхээ оронд хоёр өдөр ажиллаж байсан. Эхний өдөр ямар нэгэн асуудал болоогүй. Гэтэл манай бааранд Г  орж ирсэн. Миний бодлоор Г  манай баарны захирлыг танидаг юм шиг байсан. Г  манай захирлыг байгаа юу гэж асуугаад байсан. Танай захирал Г ыг манай найз байгаа юм аа гэж хэлсэн. Тэгээд манай бааранд хоёр охинтой орж ирээд нэг шил Болор архи авсан. Тухайн үед баарны тооцоо нь 60,000 төгрөг болсон гэтэл тооцооноос 20,000 төгрөг дутсан. Манай захирал Г тай хамт яваад мөнгө авчих гэж хэлсэн. Г  бид хоёр баарны гадаа зөндөө зогсож таксинд суусан. Г  найз руугаа залгаад дутуу төлбөр болох 20,000 төгрөгийг болгосон гэж хэлсэн. Тухайн хэрэг гарсан байр нь 103 дугаар байр байсан. Гэтэл Г  101 дүгээр байр гээд худлаа хэлээд байсан. Өнөөдрийн шүүх хуралдаанд мэдүүлсэн Энхбат гэх хүнийг би танихгүй, би Ганболдоос 50,000 төгрөгийг нэхсэн гэдгийг ч мэдээгүй. Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Ханс Вилл хотхоны 103 дугаар байрны хамгийн дээд давхарт гарсан. Тухайн үед Г  би гэртээ орж чадахгүй байна манай эхнэр ямар хүний хүүхэд гэдгийг чи мэдэхгүй байна гэж хэлээд шатан дээр суугаад байсан. Тэгэхээр нь захирал руугаа залгахад чи наанаа юу хийгээд байгаа юм хурдан ирж тооцоогоо хий, наад хүн чинь чамайг яачих ч юм билээ гэж хэлсэн. Гэтэл Г  намайг явуулахгүй болохоор нь захиралтайгаа Г ыг утсаар яриулсан. Манай захирал Г тай маргалдаад би энэ хүүхдийг чинь яавал гэж” гэж хэлсэн. Намайг тэврэх гээд дайраад байхаар нь би цааш нь түлхтэл намайг цээж рүү гараараа нэг удаа цохисноо нүүр рүү алгадаж цохьсон. Тэгээд чи надтай унтана мэдэв үү секс хийнэ, секс хийж чадахгүй бол миний эрхтнийг хөх гэж хэлээд өмдөө тайлаад эрхтнээ гаргаж байгаад 10 тоолохын дотор хөх, чи яагаад шүлсээ хаяад байгаа юм бэ гоё биш байна уу гэж хэлснээ чи хөхөж чадахгүй байна одоо секс хийнэ гээд намайг босгож ирээд буланд шахаад миний өмдийг тайлж байгаад ар талаас хийх гэж байгаад болиод газар хэвтүүлж байгаад урдаас хийсэн. Тэгээд босч ирснээ чи тавьсан уу, чи онгон байсан юм уу гэсэн тэгэхээр нь би та юу яриад байгаа юм бэ, би одоо явчихъя тэгэх үү гээд явах гэтэл надад 6500 төгрөг өгөөд чи такси бариад явчих гэж хэлснээ чи ийм юм болсон талаар хүнд хэлбэл би чамайг ална шүү гэж хэлсэн. Би маш их гомдолтой байна. Нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/      

3. Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст хохирогч Ц-Х   аас гаргасан өргөдөл /хх-ийн 9-10/  

            4. Хохирогч Ц-Х   ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....тэгээд ярьж дуусчихаад чи онгон уу гэж асуусан тэгэхээр нь би та юу яриад байгаа бэ гэж хэлтэл намайг тэврэх гээд дайраад байхаар нь би цааш нь түлхтэл намайг цээж рүү гараараа нэг удаа цохьсноо нүүр рүү алгадаж цохьсон тэгээд чи надтай унтана мэдэв үү секс хийнэ, секс хийж чадахгүй бол миний эрхтнийг хөх гэж хэлээд өмдөө тайлаад эрхтнээ гаргаж байгаад 10 тоолохын дотор хөхөхгүй бол би чамайг ална шүү, чи яагаад шүлсээ хаяад байгаа юм бэ гоё биш байна уу гэж хэлснээ чи хөхөж чадахгүй байна одоо секс хийнэ гээд намайг босгож ирээд буланд шахаад миний өмдийг тайлж байгаад ар талаас хийх гэж байгаад болиод газар хэвтүүлж байгаад урдаас хийсэн. Тэгээд босч ирснээ чи тавьсан уу, чи онгон байсан юм уу гэсэн тэгэхээр нь би та юу яриад байгаа юм бэ би одоо явчихъя тэгэх үү гээд явах гэтэл надад 6500 төгрөг өгөөд чи такси бариад явчих гэж хэлснээ чи ийм юм болсон талаар хүнд хэлбэл би чамайг ална шүү гэж хэлсэн. ..” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-21/   

            5. Гэрч Ш.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би манай зөөгч охиныг хурдан явуул гэж хэлэхэд та яагаад байгаа юм бэ гэхэд би энэ хүүхдийг явуулчихъя ш дээ энэ хүүхдийг би яавал гэж яасан сүртэй юм бэ гэж хэлсэн. Тэгэхээр нь би хурдан наад хүүхдийг явуул гэж ахиж хэлэхэд би яавал гэж энэ хүүхдийг явуулчихна гэж хэлээд утас нь тасарсан. Би буцаагаад Г ын утас руу залгасан холбогдох боломжгүй байсан. Мөн Ц-Х   ын утас руу залгахад холбогдох боломжгүй байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 32/

            6. Гэрч Д.Т-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....Г.Г   нилээн согтолттой байсан. Би найзтайгаа харьлаа гэх үед илүү согтсон байсан. Манай найз Итгэл гэх залуугаар дамжуулан 2016 оны 11 дүгээр сарын үед танилцаж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 34/

            7. Гэрч И.Х-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....Г.Г   нь нилээд согтуу байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 37/

            8. Гэрч Ц.О-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай дүүгийн найз М.Гэрэлтцацрал 2018 оны 3 дугаар сарын 07-ны өдөр намайг ажил дээрээ байхад 18 цагийн үед утсаар залгаж хэргийн талаар ярьсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 40/  

            9. 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 3617 дугаартай шинжээчийн дүгнэлт:

          -Ц-Х   ын биед гэмтэл тогтоогдохгүй байна.  

          -Хонгорзул нь урьд нь бэлгийн харьцаанд орсон хуучин сорвижилттой байна.

          -Үтрээний арчдас наалдцанд үрийн шингэн эр бэлгийн эс илрээгүй байна.

          -Ц-Х   ын биед арьс өнгөний өвчин илрээгүй байна.

          -Цус нь АВО-н системээр АII-р бүлэгтэй байна /хх-47/

           10. 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 3176 дугаартай шинжээчийн дүгнэлт:

            -Хохирогч Ц-Х   ын гэх хар өнгийн өмд, куртикэнд үрийн шингэн, эр бэлгийн эс илэрсэн. Уг илэрсэн эр бэлгийн эсийн эзэн холбогдогчийг ДНХ-ийн шинжилгээгээр тогтоолгож болно. /хх-49/  

            11. 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 4246 дугаартай шинжээчийн дүгнэлт:

            -Шинжилгээнд өөрийн биеэр ирсэн Г.Г  аас авсан шингэн цус нь В/III/ бүлгийн харъяалалтай байна.

            -Шинжилгээнд өөрийн биеэр ирсэн Г.Г   нь бэлгийн замын халдварт өвчингүй байна /хх-50/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.   

          Шүүгдэгч Г.Г   нь урьд Сүхбаатар дүүргийн шүүхийн 2009 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 256 дугаар шийтгэх тогтоолоор 3 жил 1 сарын хорих ял шийтгүүлж, хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, Баянзүрх дүүргийн шүүхийн 2012 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 488 дугаартай шийтгэх тогтоолоор 2 жил 1 сарын хорих ял шийтгүүлсэн, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 884 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар оногдуулах эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 83, 84-107/-аар тогтоогдлоо. 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд зааснаар ялтай байдлын талаар хуульчлагдаагүй байх тул Г.Г  ыг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.    

            Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал хангалттай хийгдсэн, бактериологийн шинжилгээ /№4246/-ний дүгнэлт, шинжээчийн дүгнэлт 3176 зэргийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

          Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.10 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгч Г.Г  ын үйлдэлд тохирсон байна.       

Учир нь шүүгдэгч Г.Г   нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 3 дугаар сарын 6-наас 7-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо “Ханс Вилл” хотхоны 103 дугаар байрны 2 дугаар орцны 10 давхарт хохирогч Ц-Х   ыг “та тооцоогоо хийгээч” гэж хэлэхэд “мөнгө дутчихаад байна, чи намайг дагаад яв, би хүнээс мөнгө авч өгчихөөд чамд такси дуудаад өгье” гэж хэлэн дагуулан явж Ц-Х   аас “чи онгон уу” гэж асуухад нь “та юу яриад байгаа юм бэ” гэхэд Ц-Х   ыг тэврэх гээд дайрахад нь цааш нь түлхэхэд Г  түүний цээж рүү нь гараараа нэг удаа цохиж, нүүр рүү алгадаж цохиж, “чи надтай унтана мэдэв үү секс хийнэ, секс хийж чадахгүй бол миний эрхтнийг хөх” гэж хэлээд өмдөө тайлаад эрхтнээ гаргаж “10 тоолохын дотор хөхөхгүй бол би чамайг ална шүү, чи яагаад шүлсээ хаяад байгаа юм бэ, гоё биш байна уу” гэж хэлснээ “чи хөхөж чадахгүй байна одоо секс хийнэ” гэж хэлэн Ц-Х   ыг босгож буланд шахаж өмдийг нь тайлж ар талаас нь хийх гэж байгаад болиод газар хэвтүүлж байгаад урдаас нь хийж “чи тавьсан уу, чи онгон байсан юм уу” гэхэд нь Ц-Х    “та юу яриад байгаа юм бэ, би одоо явчихъя тэгэх үү” гээд явахад Г.Г   түүнд 6.500 төгрөг өгөөд “чи такси бариад явчих, ийм юм болсон талаар хүнд хэлбэл би чамайг ална шүү” гэж хэлэн хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эсхүл хүчээр бэлгийн харьцаанд орсон, хохирогчийг тохуурхан доромжилж үйлдсэн үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй.         

            Иймд шүүгдэгч Г.Г  ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.10 дахь заалтад зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.10 дахь заалтад зааснаар хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, хүчээр бэлгийн харьцаанд орсон гэмт хэргийг хохирогчийг тохуурхан доромжилж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.10 дахь заалтад заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.          

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.  

            Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийн хувийн байдал /...25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ам бүл 7, эхнэр, хүүхэд, ах, эгч нарын хамт амьдардаг.../, шүүгдэгч Г.Г   шүүхийн хэлэлцүүлэгт “....Хонгорзултай бэлгийн харьцаанд орсон. Түүнээс тохуурхан, доромжилсон зүйл байхгүй...Хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй.../шүүх хуралдааны тэмдэглэл/ гэсэн мэдүүлэг, мөн тухайн гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, мөн хохирогч Ц-Х   ын  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “....чи ийм юм болсон талаар хүнд хэлбэл би чамайг ална шүү” гэж хэлсэн... Надад нэхэмжлэх зүйл байхгүй...Би маш их гомдолтой байна...”  гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/ зэргийг харгалзан шүүгдэгч Г.Г  т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.10 дахь заалтад зааснаар 6 /зургаа/ жил 8 /найм/ сарын хугацаагаар хорих ял оногдуулах нь зохимжтой гэж шүүх үзсэн болно.

            Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөх гэдэг нь хууль зүйн хувьд хэргийн үйл баримт, учирсан хохирол, хор уршиг, гэмт хэргийн зүйчлэлийн талаар маргаагүй байхыг ойлгох тул шүүгдэгч Г.Г  ыг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж үзэхгүй юм.   

            Шүүхээс гэмт этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор хугацаатай хорих ял оногдуулах нь зүйтэй гэж үзсэн бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, зөрчигдсөн эрхийн хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал /хх-ийн 83, 84-107/, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан Г.Г  ын эдлэх 6 /зургаа/ жил 8 /найм/ сарын хугацаатай хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.         

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Г.Г  ын энэ хэрэгтээ цагдан хоригдсон 2 /хоёр/ хоногийг түүний эдлэх ялын хугацаанд нь оруулан тооцохоор шийдвэрлэв.   

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Г.Г  т эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, хүчээр бэлгийн харьцаанд орсон гэмт хэргийг хохирогчийг тохуурхан доромжилж үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн нь энэ гэмт хэргийн хүндрүүлэх шинжид хамаарч байх тул эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцоогүй болно.    

            Г.Г  т холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдъя.        

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:  

 

            1. Шүүгдэгч Б  овогт Г-ын  Г ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.10 дахь заалтад зааснаар хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, хүчээр бэлгийн харьцаанд орсон гэмт хэргийг хохирогчийг тохуурхан доромжилж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.       

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.10 дахь заалтад зааснаар Б  овогт Г-ын  Г ыг 6 /зургаа/ жил 8 /найм/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.      

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан Г.Г  ын эдлэх 6 /зургаа/ жил 8 /найм/ сарын хугацаатай хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.    

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Г.Г  ын энэ хэрэгтээ цагдан хоригдсон 2 /хоёр/ хоногийг түүний эдлэх ялын хугацаанд нь оруулан тооцсугай.         

            5. Г.Г  т холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.   

            6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Г.Г  т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн тоолсугай.

            7. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

            8. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Г.Г  т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.        

   

  

 

 

              ДАРГАЛАГЧ

              ШҮҮГЧ                                                     Б.БАТБОЛОР