Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 175

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС   

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал,

улсын яллагч Х.Эрдэнэтуяа,

шүүгдэгч Б.Т нь А.Э , М.Т нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т  овогт Б-ийн  Т , Ө   овгийн М-ийн  Т , З  овогт А-ын Э  нарт холбогдох эрүүгийн 1810027310027 дугаартай хэргийг 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.         

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, ...оны ... дугаар сарын ...-нд Завхан аймгийн Нөмрөг суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ..... ажилтай, ам бүл ..... хамт, Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, ...... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Т  овогт Б-ийн  Т  /РД:.........../

Монгол Улсын иргэн, .... оны ..дугаар сарын .......-нд Булган аймаг Сайхан суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ........ хамгаалагч ажилтай, ам бүл ....... хамт, Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, .......оршин суух, ял шийтгэлгүй, Ө   овгийн М-ийн  Т  /РД:.........../

Монгол Улсын иргэн, .. оны . дугаар сарын .....-нд Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, С...... ажилтай, ам бүл 6, эцэг, эх, дүүгийн хамт, Хан-Уул дүүргийн .... хороо, ........... тоотод оршин суух, урьд 2014 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 695 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар 251 цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан, З  овогт А-ын Э  /РД:................./  

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Б.Т нь А.Э , М.Т нартай бүлэглэн 2018 оны 11 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнийн 01 цагийн үед Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг “Нисэх” караоке дотор найз А.Э ийг өмөөрч Ш.Азбаярыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

М.Т нь Б.Т нь А.Э  нартай бүлэглэн 2018 оны 11 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнийн 01 цагийн үед Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг “Нисэх” караоке дотор найз А.Э ийг өмөөрч Ш.Азбаярыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

А.Э  нь М.Т , Б.Т нартай бүлэглэн 2018 оны 11 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнийн 01 цагийн үед Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг “Нисэх” караоке дотор Ш.Азбаярыг эхнэртэйгээ хардан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Б.Т нь А.Э , М.Т нартай бүлэглэн 2018 оны 11 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнийн 01 цагийн үед Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг Нисэх караоке дотор найз А.Э ийг өмөөрч Ш.А-ын хөлөөрөө өшиглөж, нуруу бөөр орчимд цохьсон,    

М.Т нь Б.Т нь А.Э  нартай бүлэглэн 2018 оны 11 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнийн 01 цагийн үед Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг Нисэх караоке дотор найз А.Э ийг өмөөрч Ш.Азбаярыг гэдэс рүү нь өшиглөсөн,

А.Э  нь М.Т , Б.Т нартай бүлэглэн 2018 оны 11 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнийн 01 цагийн үед Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг Нисэх караоке дотор Ш.Азбаярыг “эхнэрийг хамт бүжиглье гээд өдөөд байсангэх шалтгаанаар эхнэртэйгээ хардан зодож хэрүүл мэндэд нь хөнгөн хохирол тус тус учруулсан болох нь:

1. Шүүгдэгч Б.Т гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

2. Шүүгдэгч М.Т ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

3. Шүүгдэгч А.Э ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/                                                                    

4. Хохирогч Ш.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....Би 2018 оны 11 дүгээр сарын 23-ны орой Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Нисэх" караокед сууж байгаад нэг ахтай танилцаад тухайн ахын сууж байсан ширээнд очиж юм уусан. Тэгтэл эсрэг талын ширээн дээр сууж байсан 3 залуугийн нэг нь нааш ир пизда минь, би чамайг дуудаж байна" гээд байхаар нь би өөрийн сууж байсан ширээн дээр очиж суусан. Тэгтэл нэг нэхий өмссөн залуу миний хажууд ирээд миний хүзүүн дээр гараа тавиад намайг "босоод ир" гээд байхаар нь "чи зүгээр бай" гээд би боссон чинь намайг хөлөөрөө хавсарч газар унагасан. Тухайн залуу намайг унагах үедээ өөрөө бас газар унасан. Тэгсэн чинь хамт явж байсан хүмүүс нь намайг газар унасан байхад өшиглөөд байсан. Тэгэхээр нь би босоод ширээ тойроод зугтаасан чинь нөгөө залуу болон хамт явж байсан залуучууд нь миний толгой руу өшиглөөд байсан. Миний нүд, хамарнаас цус гарч шүд хөдөлсөн байсан. Мөн миний цээж, зүүн гаын мөр хэсэг хөндүүртэй болсон байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12-13/    

            5. Гэрч Б.Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2018 оны 11 дүгээр сарын 23 -ны өдөр гэртээ нөхөр А.Э , түүний найз Б.Т Н.Т  нарын хамт архи ууж байгаад тэндээсээ Н.Түвшинтөр нарын хамт архи ууж байгаад тэндээсээ гараад "Нисэх" караокед оронгуутаа бие засах өрөө лүү нь орсон чинь нэг залуу бид нараас тамхи байна уу гэж асуугаад өдөөд байсан. Тухайн үед нь бид нар юм хэлээгүй, нэг нэг пиво захиалаад ууж, дуу дуулж   байгаад А.Э , Б.Т  Н.Т  нар тамхи татах гээд гарсан хойгуур зодуулсан гэх залуу манай ширээн дээр ирээд намайг "босоод ир хоёулаа бүжиглье" гээд өдөөд байсан. Тухайн үед манай нөхөр орж ирээд нөгөө залуутай муудалцсан. Тэгэхээр нь би гарч нөгөө хоёрыг дуудаж "Э  хүнтэй маргалдах гээд байна явъя" гэж хэлээд орсон. Миний араас нөгөө хоёр орж ирсэн. Энэ үед манай нөхөр нөгөө залуутай барьцалдсан байж байсан. Тэгээд удалгүй зодоон эхэлсэн. Тухайн үед манай нөхөр тэр залууг хавсарч унагах гэж байгаад өөрөө хамт унасан. Энэ үед Т  өшиглөсөн. Тэгэхэд зөөгч эгч салгасан чинь Т  ширээн дээрээс босч ирээд нөгөө залууг өшиглөсөн чинь ширээ тойрч зугтаасан. Э  нөгөө талаас нь гүйж очоод нэг удаа хацар орчим цохьсон. Тэгэхээр нь би Т г аваад Т  Э ийг аваад караокеноос гарсан. Н.Т  ямар ч байсан тайзны тэнд бөгс лүү нь хөлөөрөө өшиглөж байсан. А.Э  хацар орчимд нэг удаа хөлөөрөө өшиглөсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-18/  

          6. Гэрч Ч.М-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Нисэх" караокед ажилладаг. Би Би   2018 оны 11 дүгээр сарын 23 ны орой 01 цагийн үед ажил дээрээ байж байтал 2 залуу 1 залуутай маргалдаж байгаад тэр хоёр залуугийн нэг нь нөгөө залууг сууж байхад нь очоод бариал авсан чинь босч ирээд "яагаад байгаа юм" гээд түлхсэн чинь тэр залууг хавсарч унагаад цохиход хамт явж байсан залуу нь нөгөө залуугаа татаад салгах гээд байх шиг байсан. Тэгээд тэд нар тэндээ маргалдаад, барьцалдаад, зодолдоод байхаар нь би тэд нарыг салгаад караокеноос гаргасан гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-15/

          7. Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл "....Уг караокений баруун хойд булангийн таазны хэсэгт 1 ширхэг камер, зүүн урьд булангийн таазны хэсэгт 1 ширхэг хяналтын камер байх бөгөөд уг камерийн бичлэг нь бодит он, сар, өдөртэй таарч байлаа. Баруун булангийн камерийн бичлэгийг ухрааж 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн   бичлэг  үзэхэд  СН05_20181123010339.рт4  дугаартай   файл   байх  бөгөөд дэлгэцний баруун доод буланд сатега-5 гэсэн бичвэр гарч байлаа. Үзлэгийг цааш үргэлжлүүлэхэд ертөнцийн    зүгээр    караокений    зүүн   хойд    буланд    Б.Энхтуяа. А.Энхзшориг, Б.Т нар сууж үйлчлүүлж байлаа. Харин тэдгээр залуучуудын урд бүжгийн талбай дээр Ш.Азбаяр бүжиглэж байгаад голын ширээн дээр суух гэтэл зүүн
хойд талын ширээнд үйлчлүүлж байсан Б.Энхтуяа, А.Э , Б.Т нар дуудах
шиг болохоор нь Ш.Азбаяр очиход Ш.Азбаярыг Б.Энхтуяа түлхэхэд А.Э  босч
ирээд Ш.Азбаяр луу очих гэтэл Б.Энхтуяа хорьж суулгана. Б.Т босч ирээд
Ш.Азбаяртай уулзахад Ш.Азбаяр Т гийн чихэнд нь юм хэлээд ярилцаж байтал
А.Э  сууж байсан ширээнээсээ босч ирээд Ш.Азбаяр луу очих гэтэл Б.Энхтуяа
хориглоно. Энэ үед Б.Т г Ш.Азбаяр баруун гараараа цээж рүү нь түлхээд голын
ширээний урьд  ирээд суутал  Б.Т , А.Э  нар очоод ярилцсан  чинь
Б.Энхтуяа,   караокений   Ч.Мядагмаа   нар  "хорьж'  байтал   Ш.Азбаяр   босч   ирээд
А.Э ийг татах гэтэл А.Э  түүнийг хавсарч унагах гэж байгаад хоёулаа
газар унахад Б.Т хөлөөрөө хэвлий орчимд нь 1 удаа өшиглөж, гараараа цохих
гэж гараа далайж байгаад газар унах үед хажуугийн ширээн дээр 2 залуутай юм яриад
зогсож байснаа М.Т , Ш.Азбаярыг газар унасан байхад нь нүүр лүү нь баруун
хөлөөрөө 3 удаа өшиглөөд баруун гараа 1 удаа нүүрэн тус газарт нь цохиод газар унах
үед нь баруун хөлөөрөө толгой руу нь 1 удаа өшиглөнө. Энэ үед Ш.Азбаяр босч ирэхэд
Б.Т цээж рүү нь 1 удаа баруун хөлөөрөө өшиглөхөд А.Э  Ш.Азбаярын
зүүн шанаанд баруун гараараа 1 удаа цохино. Энэ үед Ш.Азбаяр зугтааж караокений
зүүн урд буланд очоод хальтирч унах үед М.Т нүүрэнд нь 1 удаа баруун
хөлөөрөө өшиглөөд буцна.  Энэ үед А.Э  зүүн чихнийх нь орчимд баруун
хөлөөрөө өшиглөөд үснээс нь зулгаах үед Б.Энхтуяа түүнийг салгаж караокеноос
аваад гарч байгаа бичлэг 2018.11.23 ны 01 цаг 05 минут байлаа".

Тухайн караокений зүүн урьд булангийн камерийн бичлэгийг ухрааж үзэхэд бодит он сар өдөртэй таарч байх бөгөөд баруун хойш хаалга руу чиглэлтэй бичлэг хийсэн байв. 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр бичлэгийг шүүж үзэхэд уг бичлэг нь СН07_20181123010713.рт4 дугаартай файл байх бөгөөд дэлгэцний баруун доод буланд сатега-7 гэсэн бичвэр гарч байлаа. Бичлэгийг үзэхэд 01:07 минут 55 секунтэд Ш.Азбаяр зугтаж байгаад газар унах үед М.Т баруун хөлөөрөө нүүрэнд нь 1 удаа өшиглөнө. Энэ үед А.Э  Ш.А-ын зүүн чих орчимд 1 удаа хөлөөрөө өшиглөөд үснээс нь зулгааж чирэх үед Б.Энхтуяа ирээд салгаж авч гарч байгаа бичлэг" байв гэсэн /хх-26-27/

  8.  Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№14030/-ний дүгнэлт:

   -Ш.А-ын биед зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, зүүн нүдний дээд доод зовхи, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд, доод зовхины дотор буланд шарх, 2 шүдний сулрал, духанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

   -Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх шинэ гэмтэл байна.

   -Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

    -Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй. /хх-31-32/

    9. Шүүгдэгч А.Э ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би 2018 оны 11 дүгээр сарын 23 ны өдөр гэртээ
эхнэр  Б.Энхтуяа  найз  Б.Т  Н.Т   нарын хамт архи ууж байгаад
тэндээсээ гараад Нисэх караокед орж нэг нэг пиво ууж, дуу дуулж байсан чинь
тухайн бааранд нэг залуу намайг өдөөд байгаа юм шиг ааш зан гаргаад байсан. Тэгтэл
тэр залуу манай эхнэрийг хамт бүжиглье гээд өдөөд байсан гэж эхнэрээс сонсоод уур
хүрээд тухайн залуутай хэрүүл маргаан хийж, сууж байсан суудал дээр нь очоод босгож
ирээд  хавсарч  унагах  гэж байгаад хамт  газар унасан.  Тухайн  үед  Б.Т ,
М.Т нар ирж намайг өмөөрч нөгөө залууг цохьсон. Би босоод нөгөө залууг
цохих гэсэн чинь бид нараас зугтаад караокены зүүн талын өнцөг рүү гүйхээр нь араас
нь хөөхөд тухайн залуу газар хальтраад унасан. Тэгсэн чинь Н.Т  хацар руу
нь хөлөөрөө өшиглөсөн, би   хүзүү хэсэг лүү хөлөөрөө  өшиглөсөн чинь тэнд байсан
хүмүүс бид нарыг салгасан. Тэгээд бид нар тэндээс гараад явсан. Тухайн залууг надаас
гадна Б.Т , М.Т нар хөлөөрөө, гараараа цохьсон чухам хаана нь
цохьсоныг би мэдэхгүй.  Би тухайн залууг хөлөөрөө хүзүүний хэсэгт цохьсон мөн
гараараа нүүрний хэсэгт цохьсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 58/,

          10. Шүүгдэгч Г.Т ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би 2018 оны 11 дүгээр сарын 23 ны өдөр хүргэн
ах А.Э ,  Б.Т нарын хамт архи ууж байгаад тэндээсээ эгч Энхтуяагийн
хамт бид нар гараад Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах
"Нисэх" караокед ороод нэг нэг пиво захиалаад ууж байгаад Э , Т  нарын
хамт гадаа гарч тамхи татсан. Буцаж ороод ширээн дээрээ сууж байгаад нөгөө ширээн
дээр  хамт ажилладаг 2 ах байхаар нь очиж юм яриад байж байтал нэг мэдсэн чинь
манай хүргэн ах нэг залуутай муудалцаад тэр хоёр газар унасан байсан. Тэгэхээр нь би
тухайн залууг хэд хэдэн удаа хөлөөрөө өшиглөж ганц хоёр удаа гараараа цохиод
тэндээс гараад явсан. Би тэр залуугийн нуруу бөөр орчимд хөлөөрөө нэлээн хэд
цохьсон, гараараа 1-2 удаа мөр орчимд нь цохьсон. Дараа нь тэр залуугийн араас хөөж
байгаад нүүрлүү нь хөлөөрөө нэг удаа өшиглөсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 49/,

          11. Шүүгдэгч Б.Т гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Миний санаж байгаагаар Би 2018 оны 11 дүгээр
сарын 23- ны өдөр найз А.Э ийн гэрт Б.Энхтуяа, Н.Т  нарын хамт архи
ууж байгаад тэндээсээ гараад Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт
байрлах "Нисэх" караокед ороод нэг нэг пиво захиалчихаад бид нар тухайн караокений
бие засах газарт ороод бие засчихаад гарахад нэг залуу тамхи асууж байсан. Тухайн
үед нь тамхи байхгүй гэж хэлж явуулчихаад бид нар ширээн дээрээ очиж суугаад пиво
ууж байгаад тамхи татахаар А.Э , Н.Т  нарын хамт гадаа гарч тамхи
татаж байтал Э  тамхиа татчихаад түрүүлээд орсон. Би шууд бие засах газар
орчихоод буцаад орсон чинь Э  нэг залуутай маргалдаад байж байсан. Тэгээд
тэр залууг хавсарч унагаах гэж байгаад өөрөө унасан. Тэгэхээр нь би тэр залууг
өшиглөсөн. Тухайн үед би цааш хальтирч унаад босоод ирсэн чинь тухайн караокений
ажилтан эгч намайг салгаад өөр  өрөөнд оруулсан. Тэгээд удалгүй бид нарыг гаргаж
явуулсан. Миний санаж байгаагаар би нэг удаа гэдэс лүү нь өшиглөсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 67-68/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.

            Шүүгдэгч Б.Т , М.Т нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 77, 81/, А.Э  нь урьд 2014 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 695 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар 251 цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан шийтгэх тогтоолын хуулбар /хх-88/-аар тогтоогдлоо. А.Э ийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.  

            Шүүгдэгч Б.Т , М.Т , А.Э  нарыг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№14030/-ний дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв. 

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.

Учир нь Б.Т нь А.Э , М.Т нартай бүлэглэн 2018 оны 11 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнийн 01 цагийн үед Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг “Нисэх” караоке дотор найз А.Э ийг өмөөрч Ш.А-ын хөлөөрөө өшиглөж, нуруу бөөр орчимд цохьсон,   

М.Т нь Б.Т нь А.Э  нартай бүлэглэн 2018 оны 11 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнийн 01 цагийн үед Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг “Нисэх” караоке дотор найз А.Э ийг өмөөрч Ш.Азбаярыг гэдэс рүү нь өшиглөсөн,

А.Э  нь М.Т , Б.Т нартай бүлэглэн 2018 оны 11 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнийн 01 цагийн үед Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг “Нисэх” караоке дотор Ш.Азбаярыг “эхнэрийг хамт бүжиглье гээд өдөөд байсан” гэх шалтгаанаар эхнэртэйгээ хардан зодож түүний биед зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, зүүн нүдний дээд доод зовхи, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд, доод зовхины дотор буланд шарх, 2 шүдний сулрал, духанд зулгаралт бүхий хөнгөн гэмтлийг бүлэглэж учруулсныг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэж үзнэ.    

Иймд шүүгдэгч Б.Т , А.Э , М.Т нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгч нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсан, хохирогч Ш.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Хохирол төлж барагдуулсан, надад гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 93/, Б.Т гийн хувийн байдал /...23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Жем газ” ХХК-нд ажилтай, ам бүл 3, эх, дүүгийн хамт амьдардаг.../, М.Т ын хувийн байдал /...20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “АБХА” ХХК-нд харуул хамгаалалтын албанд хамгаалагч ажилтай, ам бүл 6, ах, эгч, дүү нарын хамт амьдардаг.../, А.Э ийн хувийн байдал /...21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Сод монгол шатахуун түгээх газарт түгээгч ажилтай, ам бүл 6, эцэг, эх, дүүгийн хамт амьдардаг.../ зэргийг харгалзан Б.Т , А.Э , М.Т нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, уг торгох ялыг тус бүр 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зохимжтой гэж үзсэн болно.     

Мөн шүүгдэгч нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдъя.      

Б.Т , А.Э , М.Т нарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдав.   

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг СД-г хэргийн хадгалах хугацааг дуустал хэрэгт  үлдээж шийдвэрлэх нь зүйтэй.   

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Т  овогт Б-ийн  Т , Ө   овгийн М-ийн  Т , З  овогт А-ын Э  нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.   

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Т  овогт Б-ийн  Т , Ө   овгийн М-ийн  Т , З  овогт А-ын Э  нарыг  600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Т , А.Э , М.Т нарт оногдуулсан 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг тус бүр 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай. 

4. Б.Т , А.Э , М.Т нарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай. 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг Б.Т , А.Э , М.Т нарт сануулсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг СД-г хэргийн хадгалах хугацааг дуустал хэрэгт  үлдээсүгэй.    

7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

9. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Б.Т , А.Э , М.Т нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.   

 

 

 

                        ДАРГАЛАГЧ,

                                                ШҮҮГЧ                                              Б.БАТБОЛОР