Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 187

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС   

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга В.Орхон, 

улсын яллагч Х.Эрдэнэтуяа,      

шүүгдэгч А.Г , түүний өмгөөлөгч Б.Мөнхзаяа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х   овогт А-ийн  Г-т  холбогдох эрүүгийн 1710010530640 дугаартай хэргийг 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.  

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:       

            Монгол Улсын иргэн, ......оны .... дугаар сарын .....-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ....настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл .........хамт, Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, ....... тоотод  оршин суух, ял шийтгэлгүй, Х овогт А-ийн  Г  /РД:.............../    

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч А.Г  нь 2017 оны 11 дүгээр сарын 29-30-нд шилжих шөнийн 01 цагийн үед Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Аэро цэнгээний газар хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн Г.Ч-ийн виза картыг хүч хэрэглэхгүйгээр илээр, хууль бусаар авч 375.000 төгрөгийг картнаас нь уншуулан авсан гэмт хэрэгт холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ нь:   

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч А.Г  нь 2017 оны 11 дүгээр сарын 29-30-нд шилжих шөнийн 01 цагийн үед Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Аэро цэнгээний газар хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн Г.Ч-ийн виза картыг хулгайлж 375.000 төгрөгийг картнаас нь уншуулсан болох нь:  

1. Шүүгдэгч А.Г ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/   

            2. Хохирогч Г.Ч-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....Дурсамж нэртэй пабд орж 2-3 шил пиво уусан намайг уг газар ороход миний хажуу талын ширээн дээр 30 орчим настай халзан үстэй, шар царайтай туранхай биетэй залуу ганцаараа сууж байсан Тэгэхээр нь би очоод цуг пиво уугаад хоорондоо харилцсан. Тэр залуу өөрийгөө Боожий гэж танилцуулж байсан. Хаана ажилладаг, юу хийдэг талаараа хэлэээгүй. Бид хоёр тэнд пиво ууж байгаад би согтсон ямар ч байсан тэндээс гараад Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, АЭРО баар луу орсон. Тэнд бас пиво авч уусан. Тухайн үед би өөрийнхөө Голомт банкны цалингийн картаараа тооцоо хийж байсан. Тухайн залуу намайг картаараа тооцоо хийж байхад миний картны нууц дугаарыг цээжилсэн юм шиг байгаа юм. Намайг хүч хэрэглэж дээрэмдсэн асуудал байхгүй. Миний хэтэвчинд иргэний үнэмлэх, нэрийн хуудас, Голомт банкны виза карт байсан. Картанд байсан мөнгөнөөс 375.000 төгрөг алга болсон байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14, 88/

            3. Хохирогч Г.Ч-ийн Голомт банкны 1309238623 тоот дансны зарлагын баримт /...2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр данснаас 376.000 төгрөгийн зарлага гарсан байна.../ /хх-ийн 10, 98/

            4. Хохирогчид 375.000 төгрөг төлсөн тухай баримт  /хх-ийн 35/

            5. Шүүгдэгч А.Г ын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “....Би тухайн ахад хандаж надад 100.000 төгрөг байна. Өнөөдөр дайлна гэж хэлээд 4 пиво захиалсан. Пиво ууж дуусгаад одоо ах нь чамд юм авч өгнө гээд надад мөнгөний картаа өгсөн. Тухайн ах надад картныхаа нууц кодыг хэлсэн. Тэгээд картыг нь барьж очоод баарнаас 5-6 пиво аваад ахын виза картаар төлсөн. Тэгээд би нөгөө ахын утсаар өөрийн найз Заяаг Нисэхэд хүрээд ирээч гэж дуудсан. Гэтэл Заяа орой болчихсон очиж чадахгүй гэсэн. Би тооцоо хийчихээд картыг нь буцааж өгөөгүй. Би хүний юмыг авч явсандаа гэмшиж байна. Тэрнээс биш дээрэмдсэн асуудал байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.   

            Шүүгдэгч А.Г  нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 31/-аар тогтоогдлоо.  

            Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал хангалттай хийгдсэн байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.

Учир нь шүүгдэгч нь А.Г  нь 2017 оны 11 дүгээр сарын 29-30-нд шилжих шөнийн 01 цагийн үед Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Аэро цэнгээний газар хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн Г.Ч-ийн виза картыг хулгайлж 375.000 төгрөгийг картнаас нь уншуулан бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй гэж үзнэ.

Иймд шүүгдэгч А.Г ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.  

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсан, хохирогч Г.Ч-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “....надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 35, 88/, түүний хувийн байдал /....30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, эхнэр, хүүхдийн хамт.../ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3, 7.2 дугаар зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Г т хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэх нь зохимжтой гэж үзсэн болно.      

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9 дэх хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Г т хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 2 /хоёр/ жилийн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох албадлагын арга хэмжээний биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгая.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан А.Г  нь энэ хэрэгтээ 7 /долоо/ хоног цагдан хоригдсоныг  дурдах нь зүйтэй.          

            А.Г т холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдъя.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:  

            1. Шүүгдэгч Х   овогт А-ийн  Г ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.    

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3, 7.2 дугаар зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х   овогт А-ийн  Г-т  хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох албадлагын арга хэмжээ авсугай.   

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9 дэх хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Г т хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 2 /хоёр/ жилийн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох албадлагын арга хэмжээний биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.  

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан А.Г  нь энэ хэрэгтээ 7 /долоо/ хоног цагдан хоригдсоныг  дурдсугай.   

            5. А.Г т холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

            6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн /согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох/ үүргийг биелүүлээгүй бол тэнссэн  шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулдаг болохыг А.Г т сануулсугай.

            7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд А.Г т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.   

            8. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.   

            Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд А.Г т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

                        ДАРГАЛАГЧ,

                                                ШҮҮГЧ                                              Б.БАТБОЛОР