Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 188

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС   

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга В.Орхон,

улсын яллагч Б.Гүнсэл,   

шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М  овогт Б-ийн   Б-т  холбогдох эрүүгийн 1810021970087 дугаартай, 187/2019/0167/Э индекстэй хэргийг 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.  

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, .....оны ... дугаар сарын ....-нд Сэлэнгэ аймагт төрсөн, ..... настай, эмэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын эрүүл мэндийн төвд эмч ажилтай, ам бүл 6, Орхон аймгийн Баян-Өндөр ........... тоотод оршин суух хаягтай боловч Өмнөговь аймгийн Мандал овоо сум Баянхошуу 2 дугаар багт түр оршин суух, ял шийтгэлгүй, М  овогт Б-ийн   Б  /РД:..................../  

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Б.Б нь иргэн Д.Б-тай  “facebook” /фэйсбүүк/ цахим хуудсаар холбогдон өөрийгөө Хууль сахиулах их сургуулийн багш гэж худлаа хэлж танилцуулж, хүүхдийг чинь тус сургуулийн лицей ангид оруулж өгнө гэж хэлээд 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдрөөс 9 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл хугацаанд нийт 2.402.500 төгрөг залилан авсан гэмт хэрэгт холбогджээ.       

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Б.Б нь иргэн Д.Б-тай  “facebook” /фэйсбүүк/ цахим хуудсаар холбогдон өөрийгөө Хууль сахиулах их сургуулийн багш гэж худлаа хэлж танилцуулж, хүүхдийг чинь тус сургуулийн лицей ангид оруулж өгнө гэж хэлээд 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдрөөс 9 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл хугацаанд нийт 2.402.500 төгрөг залилсан болох нь:  

1. Шүүгдэгч Б.Б ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “....Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна....” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/ 

            2. Хохирогч Д.Б-ны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....2018 оны 8 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн фэйсбүүк хаягаар ХСИС-ийн лицей сургуульд хүүхэд оруулах боломжтой хүн байна уу? гэж асуухад тэр өдрөө над руу Б  Баярхүү гэсэн хаягнаас “би оруулж өгье, манай ах лицей сургууийн захирал хийдэг би өөрөө гэрээгээр багшилдаг гэж хэлсэн. Төлбөр нь 1.500.000 төгрөг баталгаатай оруулж өгнө гэсэн. Мөн өөрийгөө цагдаагийн ахмад удахгүй шалтгалтаар Завхан явна, төлбөрөө яаралтай хийх хэрэгтэй байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэр хүний фэйсбүүк хаяг руу орж үзэхэд цагдаа хувцастай эмэгтэй байсан ба пост зурагнууд нь дандаа цагдаатай холбоотой байхаар нь би итгээд дансаар нь 750.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд 2 хоногийн дараа байх над руу утсаар залгаад би Завханд явж байна танай хүүхэд нэгэнт хоцорчихсон юм чинь төлбөрөө гүйцэд хийгээд баталгаажуулах шаарлагатай байна, ах асуугаад байна, танай хүүхэд орох юм уу, орохгүй юм уу гээд байхаар нь тэр өдөртөө 600.000 төгрөг дансаар хийгээд маргааш нь 150.000 төгрөг шилжүүлсэн. Мөнгө гамшиг болон усны дадлагын кредит мөнгө 272.500 төгрөгийг шилжүүлсэн. Зуны формны мөнгө 150.000 төгрөг, эрүүл мэндийн бичиг, бүртгэлийн хураамж 55.000 төгрөг, Завхан явах гээд байна 400.000 төгрөг гуйгаад байхаар нь буцааж авах тохиролцоотой зээлсэн. Ингээд нийт 2.405.000 төгрөг өгч залилуулсан. Б  одоо бол утас нь холбогдохгүй, өөрөө хаана байгаа нь тодорхойгүй зугтаад алга болсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11-12/ 

            3. Д.Б-ны Хаан банкны  депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 115-116/

            4. Шүүгдэгч Б.Б ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2018 оны 8 дугаар сард би өөрийнхөө хувийн Баярхүү Б  нэртэй өөрийнхөө зурагтай хаягаараа фэйсбүүк цахим хуудсанд юм үзэж сонирхож байж байтал нэг зарын группт хууль сахиулах их сургуульд хүүхэд оруулж өгөх хүн байна уу, байвал холбоо бариарай гэсэн зар байсан. Тэрний дагуу зар тавьсан хүний хувийн чат руу хандсан. Тэр хүний нэр нь одоо миний санаж байгаагаар Баярсайхан гэсэн нэртэй байсан. Би тэр хүний чат руу би хууль сахиулахын их сургуульд багшилдаг, хүүхдийг чинь оруулж өгч чадна гэж хэлсэн. Тэгээд тэр хүн хүүхдээ оруулъя гэж хэлсэн. Тэр хүнд сургалтын төлбөр 3.000.000 төгрөг байдаг, та тэр мөнгийг нь над руу шилжүүлээрэй гэж хэлсэн. Яг хэдэн төгрөгөөр оруулна гэж тодорхой үнэ хэлж тохиролцоогүй. Эхний ээлжинд 2.377.000 төгрөг авсан. Уг мөнгийг өөрийнхөө Хаан банкны 5675393064 дугаарын дансаа өгөөд шилжүүлэн авсан. Тэр хүнд өөрийнхөө 88854131 гэсэн дугаараа өгсөн. Тэр хүн мөнгөө өгсний дараа юу болж байна вэ гэж над руу залгадаг байсан бөгөөд би арай болоогүй байна гэж хойшлуулдаг байсан. Тэгж байгаад би сүүлдээ утсаа салгасан...Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 102-104/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.

            Шүүгдэгч Б.Б нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 137/-аар тогтоогдлоо.

            Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал хангалттай хийгдсэн байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.

Учир нь шүүгдэгч нь Б.Б нь иргэн Д.Б-тай  “facebook” /фэйсбүүк/ цахим хуудсаар холбогдон өөрийгөө Хууль сахиулах их сургуулийн багш гэж худлаа хэлж танилцуулж, хүүхдийг чинь тус сургуулийн лицей ангид оруулж өгнө гэж хэлэн Хаан банкны 5675393064 дугаарын дансаа өгч 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдрөөс 9 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл хугацаанд нийт 2.402.500 төгрөг залилж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй.  

Иймд шүүгдэгч Д.Б ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.  

            Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгч тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогч Д.Б-ны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “....надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 106/, түүний хувийн байдал /....27 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын эрүүл мэндийн төвд эмч ажилтай, ам бүл 6.../ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Б ийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний урьдчилан цагдан хоригдсон 19 /арван ес/ хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцон хасч 165.000 /нэг зуун жаран тав/ төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй.   

Шүүгдэгч Б.Б ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдъя. 

            Б.Б-т  холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдъя.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч М  овогт Б-ийн   Б ийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М  овогт Б-ийн   Б ийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Б-т  450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний урьдчилан цагдан хоригдсон 19 /арван ес/ хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцон хасч 165000 /нэг зуун жаран тав/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.    

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Б-т  оногдуулсан 165.000 /нэг зуун жаран тав/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.     

            5. Б.Б-т  холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.  

            6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг Б.Б-т  сануулсугай.  

            7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

            8. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

            9. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Б.Б-т  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ,

                                                ШҮҮГЧ                                              Б.БАТБОЛОР