Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 189

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС   

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга В.Орхон,

улсын яллагч Д.Мөнхцэцэг,    

шүүгдэгч Д.Б  , түүний өмгөөлөгч Д.Ганхуяг /ҮД:1484/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х  овогт Д-ийн  Б холбогдох эрүүгийн1810007290082 дугаартай, 187/2018/0168/Э индекстэй хэргийг 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.     

  

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн,  ....оны ...дугаар сарын ......-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, ..... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, шаварчин мэргэжилтэй, ам бүл ....... хамт, Дархан-Уул аймгийн Дархан сумын ...... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Х  овогт Д-ийн  Б     /РД:.................../     

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

Д.Б   нь Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Янгир хайрхан”  цайны газарт тогтоочийн ажилтай Э.Х-ын  2018 оны 3 дугаар сарын 16-ны өдөр дуу татуулах гэж итгэмжлэн хариуцуулж өгсөн Эл жи ви-20, Самсунг таблет маркийн гар утаснуудыг буцааж өгөлгүй завшиж, 781.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Д.Б   нь Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Янгир хайрхан”  цайны газарт тогтоочийн ажилтай Э.Х-ын  2018 оны 3 дугаар сарын 16-ны өдөр дуу татуулах гэж итгэмжлэн хариуцуулж өгсөн Эл жи ви-20, Самсунг таблет маркийн гар утаснуудыг буцааж өгөлгүй завшиж, 781.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

1. Шүүгдэгч Д.Б  ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “....Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...Гэм буруугийн талаар маргаан байхгүй...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

          2. . Хохирогч Э.Х-ын  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 3 дугаар сарын 16-ны өдөр зүс таних залуу манай цайны газарт хоол идэх гээд ороод ирэхэд нь Эл жи ви-20, Самсунг таблет маркийн гар утаснуудыг өгч, дуу татаад өгөөч гэхэд аваад буцааж өгөлгүй сураггүй болсон. Шинээр ажилд орсон гээд манай цайны газарт 2 удаа хоол идээд бидэнтэй ярилцаж байсан. Би үнэлгээгээр хохирлоо барагдуулж авмаар байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27-29/ 

            3. Дамно ХХК-ний 2018 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн ХУ2-18-266 үнэлгээ ....781.000 төгрөг..../хх-ийн 37-38 /   

             4. Д.Б  ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны “Янгир хайрхан” дэлгүүрт хамгаалагчаар ажилладаг байсан юм. 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдөр цайны газрын тогооч Хонгорзул над дээр ирээд утсан дээр фэйсбүүк дуу татаад өгөөч гээд өөрийн Самсунг таблет, Эл жи ви-20 маркийн 2 ширхэг гар утсаа өгсөн юм. Би тэр өдрөө ажлаас халагдаад шууд Дархан-Уул аймаг руу унаанд суугаад явсан. Би Хонгорзулын 2 ширхэг гар утсыг аймгийн 18 дугаар буудлын ломбарданд Самсунг табыг 80.000 төгрөгөөр зарчихсан. Эл жи гар утсыг мөн ломбарданд 400.000 төгрөгөөр зарсан. Тухайн үед мөнгөний хэрэг гараад утсыг нь аваад явчихсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 69-70/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.

             Шүүгдэгч нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 42/-аар тогтоогдлоо.

            Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал хангалттай хийгдсэн, хүний биед хийгдсэн байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.

Учир нь Д.Б   нь Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Янгир хайрхан”  цайны газарт тогтоочийн ажилтай Э.Х-ын  2018 оны 3 дугаар сарын 16-ны өдөр дуу татуулах гэж итгэмжлэн хариуцуулж өгсөн Эл жи ви-20, Самсунг таблет маркийн гар утаснуудыг буцааж өгөлгүй завшиж, 781.000 төгрөгийн хохирол учруулсныг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй.

Иймд шүүгдэгч Д.Б  ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

            Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрөө төлж барагдуулсан, хохирогч Э.Х-ын  “....Надад гомдол санал байхгүй, хохирлыг төлж барагдуулсан...” гэсэн хүсэлт /хх-ийн 100/, мөн түүний хувийн байдал /....20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, шаварчин мэргэжилтэй, ам бүл 2, эхийн хамт амьдардаг.../ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Б  ыг 312 /гурван зуун арван хоёр/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Д.Б  ад 312 /гурван зуун арван хоёр/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, түүний урьдчилан цагдан хоригдсон 39 /гучин ес/ хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагтай тэнцүүлэн 312 /гурван зуун арван хоёр/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг хасч түүнийг уг ялыг эдэлсэнд тооцов.

Шүүгдэгч Д.Б  ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдъя. 

             Д.Б  ад холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Х  овогт Д-ийн  Б    ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х  овогт Д-ийн  Б    ыг 312 /гурван зуун арван хоёр/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Д.Б  ад 312 /гурван зуун арван хоёр/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, түүний урьдчилан цагдан хоригдсон 39 /гучин ес/ хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагтай тэнцүүлэн 312 /гурван зуун арван хоёр/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг хасч түүнийг уг ялыг эдэлсэнд тооцсугай.     

            4. Д.Б  ад холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

            5. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Д.Б  ад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

            6. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

            7. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд өсвөр насны шүүгдэгч Д.Б  ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ,

                                                ШҮҮГЧ                                              Б.БАТБОЛОР