| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамрагчаагийн Батболор |
| Хэргийн индекс | 187/2019/0170/Э |
| Дугаар | 192 |
| Огноо | 2019-03-06 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Ш.Алтанцэцэг |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 03 сарын 06 өдөр
Дугаар 192
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга В.Орхон,
улсын яллагч Ш.Алтанцэцэг,
шүүгдэгч Я.Д нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж Б овогт Я Д-д холбогдох эрүүгийн 1910002500145 дугаартай, 187/2019/0170/Э индекстэй хэргийг 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ...... оны .... дугаар сарын .......-нд Улаанбаатар хотод төрсөн, .... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл .... хамт, Баянзүрх дүүргийн .... дугаар хороо, ..... тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянзүрх дүүргийн ......тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй, Б овогт Я Д /РД:УК94060931/
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Я.Д нь 2019 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мишээл экспо”-ийн худалдааны төвийн 1 дүгээр давхарт иргэн Д.П-ийн халааснаас “Айфонэ-6 эсплас” загварын гар утсыг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлан авч 480.000 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн 2019 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мишээл экспо”-ийн худалдааны төвийн 1 давхарт иргэн М.С-ийн халааснаас “Самсунг галакси жи-5” загварын гар утсыг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлан авч 354.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Я.Д нь 2019 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мишээл экспо”-ийн худалдааны төвийн 1 дүгээр давхарт иргэн Д.П-ийн халааснаас “Айфонэ-6 эсплас” загварын гар утсыг нь хулгайлан авч 480.000 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн 2019 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мишээл экспо”-ийн худалдааны төвийн 1 давхарт иргэн М.С-ийн халааснаас “Самсунг галакси жи-5” загварын гар утсыг нь хулгайлан авч 354.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан болох нь:
1. Шүүгдэгч Я.Д-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “....Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
2. Хохирогч Д.П-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 01 дүгээр сарын 19-ний бямба гаригт Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Мишээл экспод цагаан сарын үзэсгэлэн худалдааны үеэр сонирхоод явж байхдаа халааснаас Айфонэ-6 эс плас загварын гар утсаа хулгайд алдсан. Тэгээд цагдаагийн байгууллагаас над руу залгаж алдсан утсаа аваарай гэсэн. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан. 2017 онд Японд байдаг дүүгээс надад ирүүлж байсан, би дүүгээс захиалж авч байсан ба тухайн үед 1.200.000 төгрөгөөр худалдан авч байсан. Одоо би алдсан Айфонэ-6 эс плас загварын саарал өнгийн гар утсаа 600.000 төгрөгөөр үнэлж байна. Гадуур хуучин барьж байсан Айфонэ-6 эс плас загварын гар утас ийм үнэ хаштай байгаа юм...Алдсан утсаа олж авсан болохоор асуудал алга гэхдээ гэм буруутай этгээдэд хариуцлага тооцож өгнө үү...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-18/
3. Хохирогч Д.С-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....Хохирогч М.С-ийн 2019 оны 01 дүгээр сарын 19-ний бямба гаригт би Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Мишээл экспод цагаан сарын үзэсгэлэн худалдааны үеэр цагаан сарын бэлтгэлээ базаах гээд нөхрийнхөө хамт явж байсан юм. Тэгээд гэр ахуйн барааны лангууны орчим явж байхдаа куртикныхаа баруун халаасандаа гар утсаа хийсэн байсан юм. Тэгээд манай нөхөр мөнгөө төлөх гэж байхад миний халаасанд байсан утас алга болчихсон байсан...Тэгээд цагдаад мэдэгдэх гээд очсон чинь миний гар утсыг олчихсон ширээн дээр хэдэн утас гаргаад тавьчихсан байсан ба миний гар утас ширээн дээр байсан. Миний алдсан утас бол 2016 оны 10 сард Е-Март төвийн гар утас зардаг хэсгээс 600.000 төгрөгөөр үнэлж байна. Алдсан утсаа олж авсан болохоор асуудал алга гэхдээ гэм буруутай этгээдэд хариуцлага тооцуулж өгнө үү...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11-13/
4. Гэрч Д.Т мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх таслан зогсоох чиглэлээр үүрэг гүйцэтгэж байх хугацаанд ..сэжиг бүхий этгээд явж байхад нь зогсоож шалгахад биеэс нь 3 ширхэг гар утас Айфонэ-6 эс плас, Самсунг галакси жи-5, Самсунг галакси эс-2 гарч ирсэн ба уг утаснуудыг нь шалгаж үзэхэд иргэн Д.Пүрэвсүрэн, М.Саранцэцэг, А.Алтанцэцэг нар нь тус газраар үйлчлүүлж байхдаа халаас болон цүнхнээсээ хулгайд алдсан болох нь тогтоогдсон. Уг гар утас хулгайлсан этгээд нь 1994 онд төрсөн Янжмаа овогтой Д гэх ба хулгайн гэмт хэрэг үйлдлсэн байсан ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27-28/
5. Шүүгдэгч Я.Д-ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “....Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 70/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Я.Д нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 55/-аар тогтоогдлоо.
Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоогдож байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.
Учир нь шүүгдэгч Я.Д нь 2019 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мишээл экспо”-ийн худалдааны төвийн 1 дүгээр давхарт иргэн Д.П-ийн халааснаас “Айфонэ-6 эсплас” загварын гар утсыг нь хулгайлан авч 480.000 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн 2019 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мишээл экспо”-ийн худалдааны төвийн 1 давхарт иргэн М.С-ийн халааснаас “Самсунг галакси жи-5” загварын гар утсыг нь хулгайлан авч 354.000 төгрөгийн хохирол тус тус учруулсныг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй.
Иймд шүүгдэгч Я.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон бөгөөд шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг 360 /гурван зуун жаран/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн хүсэлт /хх-ийн 78/, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлуудыг хянаад шүүгдэгч Я.Д-д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч Д. Д-г ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдъя.
Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Я Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б овогт Я Д-г 360 /гурван зуун жаран/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Я.Д-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг Я.Д-д сануулсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
6. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
7. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Я.Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Б.БАТБОЛОР