Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх ийн Шүүгчийн захирамж

2016 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 303

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох  тухай

 

     Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Үүрийнтуяа би

 

Нэхэмжлэгч: Мобиком корпорацийн гүйцэтгэх захирал Дэвид Холлидэйн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 3 дугаар баг Дэлгэрэх 16-16 тоотод оршин суух, Чонос овгийн Дүвжидийн Азжаргалд холбогдох

 

“404269 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Мобиком корпорацийн гүйцэтгэх захирал Дэвид Холлидэй шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч нь манай үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтээ гарган 22253727 тоот гэрээ байгуулан 99328121 дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг мөн гар утас, төхөөрөмж худалдах, худалдан авах нэмэлт гэрээ байгууланSamsung Galaxy E5 маркийн утсыг зээлээр худалдан авч ашиглаж эхэлсэн. Хариуцагч нь Харилцаа холбооны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т заасан болон гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрийг төлөөгүй учир үйлчилгээг зогсоон төлбөрийн үлдэгдлээ төлөхийг сануулж “анхааруулах хуудас” илгээсэн боловч төлбөр төлөгдөөгүй байна. Хариуцагчийн төлбөрөөс 20000 төгрөгийг хассан болно. Иймд Д.Азжаргалаас үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөр нийт 404269 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.Азжаргал шүүхэд гаргасан тайлбартаа: Д.Азжаргал миний бие Мобиком ХХК-ний нэхэмжилсэн 404269 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Тус мөнгийг 2016 оны 07 дугаар сарын 15-нд 204269 төгрөг, 2016 оны 07 дугаар сарын 30-нд 200000 төгрөгийг тус төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг ойлголоо гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Мобиком корпорацийн гүйцэтгэх захирал Дэвид Холлидэй нь Д.Азжаргалд холбогдуулан 404269 төгрөг гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

     Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.Азжаргал “404269 төгрөг гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд ирүүлсэн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1-д тус тус заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Мобиком корпорацийн гүйцэтгэх захирал Дэвид Холлидэйн нэхэмжлэлтэй Д.Азжаргалд холбогдох “404269 төгрөг гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д.Азжргал хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Д.Азжргалаас 6389 төгрөг, орон нутгийн орлогын 5540607728 тоот данснаас6389 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Мобиком корпорацийн гүйцэтгэх захирал Дэвид Холлидэйд олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 12778 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг хариуцагчид мэдэгдсүгэй.

4. Шүүгчийн захирамжинд нэхэмжлэгч, хариуцагч нар давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                                   А.ҮҮРИЙНТУЯА