| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хашхүүгийн Одбаяр |
| Хэргийн индекс | 187/2018/0555/Э |
| Дугаар | 140 |
| Огноо | 2019-02-18 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Д.Мөнхцэцэг |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 02 сарын 18 өдөр
Дугаар 140
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Т.Ган-Эрдэнэ хөтөлж,
улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Мөнхцэцэг,
шүүгдэгч Б.Х- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Алаг адуут овогт Б-ын Х-д холбогдох эрүүгийн .................. дугаартай хэргийг 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар
/яллах дүгнэлтэнд бичигдснээр/
Шүүгдэгч Б.Х- нь Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо ... тоотод 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хамтран амьдрагч буюу хохирогч Э.С- болон түүний ээж /хадам ээж болох/ хохирогч Б.Ш- нарыг галын төмөр хайчаар зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хоёр хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Х- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугийн талаар маргахгүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.
Мөн хавтаст хэргээс:
Хохирогч Э.С- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Хосоо ирээд намайг хажуу талын айл руу чирээд оруулсан. Айлын хүүхэд нь манайх руу орчихсон. Тэгсэн Х- гэрийн хаалгыг түгжээд “чи надаас салах гээд байгаа юм уу, салах юм бол би өөрийгөө алчихъя, эсвэл чамайг ална” гэхээр нь “чи юу яриад байгаа юм бэ” гээд айлаас гараад гэртээ ороход араас орж ирээд миний нүд рүү хэд хэдэн удаа цохисон. Ээж Х-д “хүүхэд аллаа, болиоч” гэхэд тэрээр галын хайчаар ээжийн толгой руу цохиход толгойноос нь цус гараад ээж ухаан алдсан. Тэгснээ галын хайчаараа миний гар руу цохисон. …Урьд нь Х- намайг 3 удаа зодож байсан. …Өмнө нь Х- зодохоос өөр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байгаагүй. Би гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй…гэх мэдүүлэг /хх-ийн 23-29, 123-р хуудас/,
Хохирогч Б.Ш- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … 2018 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр манай охин С-ийг сургууль дээрээ монтажны зураг авахуулах гээд байж байхад нь хүргэн Х- очиж аваад хэл амаар доромжлон зочид буудалд оруулаад зодоод явуулсан байсан. …2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 14 цагийн үед охин С- гадаа нүүрс савлаж байхад хүргэн Х- ирээд С-ийг хажуу айлд оруулан айлгаад хутга тулгаад гэрт хамт орж ирсэн. Би Х-д “чи юу хийж байгаа юм бэ, яах гэж ирсэн юм бэ, чи миний охиныг яагаад зодож байгаа юм бэ” гэхэд “танай охиноос болсон, хэлээч чи” гээд охин С-ийг цохихоор нь “чи болиоч” гээд түлээний нарийн мод шидэхэд цээж рүү нь оносон. Тэгсэн охин руу дахиж дайраад орон дээр унагаагаад дээрээс нь дарж хэвтүүлээд нүүр рүү нь цохиод байсан. Би “болиоч” гээд орилоход Х- намайг үсдээд доош дараад толгойны зулай хэсэгт галын хайчны бариулаар цохиж толгой хагалаад “ална шүү чамайг” гэж хэлсэн. …2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Х- намайг галын хайч, дэгээ төмөр хоёрыг давхар барьж байгаад толгой руу нэг удаа цохисон. Өөрөөр намайг цохиж зодсон зүйл байхгүй. Би гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй…гэх мэдүүлэг /хх-ийн 16-21, 125-р хуудас/,
Гэрч Б....а мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2018 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр манай ангийнхан Тэнгис кино театрын хажууд байрлах “Дурсамж” гэрэл зургийн газар зургаа авахуулж байтал Х- ирээд С-ийг чирээд аваад явсан. Дараа нь С-ийн хүзүү улайсан байхаар нь юу болсон талаар асуухад Х- зочид буудалд оруулаад зодсон гэж хэлсэн…гэх мэдүүлэг /хх-ийн 38-р хуудас/,
Гэрч Э.Н... мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: С-ийг Х- 2018 оны 01 дүгээр сарын эхээр Модны 2-ын буудалд оруулж нэг удаа зодсон гэсэн. Мөн маргааш нь манай гэрт ирж ээж, дүү хоёрыг зодсон байсан…гэх мэдүүлэг /хх-ийн 127-р хуудас/,
Насанд хүрээгүй гэрч Э.... мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Би 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр эгч С- руу залгахад “найз залуу Х- гэрт ирээд ээж бид хоёрыг зодчихоод явлаа” гэхээр нь би Х- ах руу залгаад “та яагаад ээж, эгчийг зодож байгаа юм бэ” гэхэд “би зодоогүй” гэж хэлсэн. …Ээжийн толгой хагарсан гээд боолт хийлгэсэн байсан…гэх мэдүүлэг /хх-ийн 129-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №1585 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:
1. Б.Ш-ийн биед зулайн хуйхны язарсан шарх, зүүн өвдөгний зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хоёр ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэх боломжтой шинэ гэмтэл байна.
4. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдуулахгүй. /хх-ийн 41-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №1586 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:
1. Э.С-ийн биед зүүн нүдний дотор булангийн цус хуралт, шарх, зөөлөн эдийн няцрал, доод уруулын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, язрал, хүзүү, зүүн, баруун, мөр, баруун суга, баруун бугалга, шуу, тохойны урд хонхор, баруун гуя, шилбэний цус хуралт, баруун сарвууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, баруун далны цус хуралт, зулгаралт, нурууны зулгаралт, зүүн гуяны зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэх боломжтой шинэ гэмтэл байна.
4. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдуулахгүй. /хх-ийн 44-р хуудас/,
Аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 13-14-р хуудас/,
Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх-ийн 72-83-р хуудас/,
Шүүгдэгч Б.Х- мөрдөн байцаалтанд яллагдагчаар мэдүүлэхдээ: …Би 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хадмынд очтол С- гадаа нүүрс хагалаад сууж байхаар нь хамт уутанд хийлцээд гэрт нь ороод орон дээр хүүхдээ аваад сууж байтал С- архи үнэртээд байна гээд хүүхэд авчихаар нь түүний нүүр рүү 2-3 удаа алгадсан. Гэтэл хадам ээж мод аваад над руу шидээд “манайхаас зайл” гээд хөөхөөр нь би уурлаад аргалын авдарт нь байсан галын хайчийг аваад хадам ээжийн дух руу нэг удаа цохьчихоод гараад явсан. …Би 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр С-ийг Модны 2-т байх “Бэрс” зочид буудалд оруулаад 2-3 удаа алгадаж ор руу түлхэж унагаасан. Би өмнө нь С- болон түүний ээжийг ямар нэгэн байдлаар айлган сүрдүүлж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, зодож байгаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 52-53, 147-р хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 55-р хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 57-р хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 62-р хуудас/ зэргийг шинжлэн судлав.
Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотлогдвол зохих байдлуудыг шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Хос-Эрдэнийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.
Шүүгдэгч Б.Х- нь 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо ... тоотод хамтран амьдрагч хохирогч Э.С- болон түүний ээж /хадам ээж/ хохирогч Б.Ш- нарыг галын төмөр хайчаар зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хоёр хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:
Хохирогч Э.С-ийн …Х- гэрийн хаалгыг түгжээд “чи надаас салах гээд байгаа юм уу, салах юм бол би өөрийгөө алчихъя, эсвэл чамайг ална” гэхээр нь “чи юу яриад байгаа юм бэ” гээд айлаас гараад гэртээ ороход араас орж ирээд миний нүд рүү хэд хэдэн удаа цохисон. Манай ээж Х-д “хүүхэд аллаа, болиоч” гэхэд тэрээр галын хайчаар ээжийн толгой руу цохиход толгойноос нь цус гараад ээж ухаан алдсан. Тэгснээ галын хайчаараа миний гар руу цохисон…гэх мэдүүлэг /хх-ийн 23-29, 123-р хуудас/,
Хохирогч Б.Ш-ийн …Би Х-д “чи юу хийж байгаа юм бэ, яах гэж ирсэн юм бэ, чи миний охиныг яагаад зодож байгаа юм бэ” гэхэд “танай охиноос болсон, хэлээч чи” гээд охин С-ийг цохихоор нь “чи болиоч” гээд түлээний нарийн мод шидэхэд цээж рүү нь оносон. Тэгсэн охин руу дахиж дайраад орон дээр унагаагаад дээрээс нь дарж хэвтүүлээд нүүр рүү нь цохиод байсан. Би “болиоч” гээд орилоход Х- намайг үсдээд доош дараад толгойны зулай хэсэгт галын хайчны бариулаар цохиж толгой хагалаад “ална шүү чамайг” гэж хэлсэн… гэх мэдүүлэг /хх-ийн 16-21, 125-р хуудас/,
Гэрч Б....агийн …2018 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр манай ангийнхан Тэнгис кино театрын хажууд байрлах “Дурсамж” гэрэл зургийн газар зургаа авахуулж байтал Х- ирээд С-ийг чирээд аваад явсан. Дараа нь С-ийн хүзүү улайсан байхаар нь юу болсон талаар асуухад Х- зочид буудалд оруулаад зодсон гэж хэлсэн… гэх мэдүүлэг /хх-ийн 38-р хуудас/,
Гэрч Э.Наранбайгалийн …С-ийг Х- 2018 оны 01 дүгээр сарын эхээр Модны 2-ын буудалд оруулж нэг удаа зодсон гэсэн. Мөн маргааш нь манай гэрт ирж ээж, дүү хоёрыг зодсон байсан… гэх мэдүүлэг /хх-ийн 127-р хуудас/,
Насанд хүрээгүй гэрч Э....ын …Би 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр эгч С- руу залгахад “найз залуу Х- гэрт ирээд ээж бид хоёрыг зодчихоод явлаа” гэхээр нь би Х- ах руу залгаад “та яагаад ээж, эгчийг зодож байгаа юм бэ” гэхэд “би зодоогүй” гэж хэлсэн. …Ээжийн толгой хагарсан гээд боолт хийлгэсэн байсан… гэх мэдүүлэг /хх-ийн 129-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №1585 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:
1. Б.Ш-ийн биед зулайн хуйхны язарсан шарх, зүүн өвдөгний зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хоёр ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэх боломжтой шинэ гэмтэл байна.
4. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдуулахгүй. /хх-ийн 41-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №1586 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:
1. Э.С-ийн биед зүүн нүдний дотор булангийн цус хуралт, шарх, зөөлөн эдийн няцрал, доод уруулын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, язрал, хүзүү, зүүн, баруун, мөр, баруун суга, баруун бугалга, шуу, тохойны урд хонхор, баруун гуя, шилбэний цус хуралт, баруун сарвууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, баруун далны цус хуралт, зулгаралт, нурууны зулгаралт, зүүн гуяны зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэх боломжтой шинэ гэмтэл байна.
4. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдуулахгүй. /хх-ийн 44-р хуудас/,
Аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 13-14-р хуудас/,
Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх-ийн 72-83-р хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгч Б.Хос-Эрдэнийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдлийн улмаас хохирогч нарын биед учирсан хөнгөн гэмтэл хоорондоо шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч Б.Х-, хохирогч Э.С- нар нь гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй, хамтран амьдарч байсан дундаасаа 1 настай хүүхэдтэй болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдож байна.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд “хамтран амьдрагч” энэ хуулийн үйлчлэлд хамаарах этгээд болохыг тодорхойлсон ба гэр бүлийн хүчирхийлэл гэдгийг “...гэр бүлийн харилцаатай хамаарал бүхий хүнийг зодох, харгис хэрцгий харьцах, догшин авирлах, тарчлаах, эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд нь халдах, сэтгэл санаанд нь дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө болон бие махбодид халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор заасан.
Шүүгдэгч Б.Х- нь хамтран амьдрагч хохирогч Э.С-ийг “надаас салах гэлээ” гэж шалтаглан зодож биед нь “зүүн нүдний дотор булангийн цус хуралт, шарх, зөөлөн эдийн няцрал, доод уруулын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, язрал, хүзүү, зүүн, баруун, мөр, баруун суга, баруун бугалга, шуу, тохойны урд хонхор, баруун гуя, шилбэний цус хуралт, баруун сарвууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, баруун далны цус хуралт, зулгаралт, нурууны зулгаралт, зүүн гуяны зөөлөн эдийн няцрал, цус хуралт” бүхий хөнгөн зэргийн гэмтлийг,
Мөн хадам ээж хохирогч Б.Ш-ийг үл ялих зүйлээр шалтаглан галын хайчаар толгой руу нь цохиж биед нь “зулайн хуйхны язарсан шарх, зүүн өвдөгний зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн зэргийн гэмтлийг тус тус нэг бус удаагийн үйлчлэлээр учруулсан хэргийн үйл баримтанд дүгнэлт хийхэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжтэй тул шүүгдэгч Б.Хос-Эрдэнийг гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.
Улсын яллагчаас шүүгдэгч Б.Хос-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан ба шүүгдэгч Б.Х- нь өөрөө өөрийгөө өмгөөлөн оролцохдоо гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.
Хохирогч Э.С-, Б.Ш- нар нь “гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн /хх-ийн 123, 125-р хуудас/ байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлагын талаар.
Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших ба тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлах нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...Яллагдагч, шүүгдэгч оргон зайлсан бол хөөн хэлэлцэх хугацаа тоолохыг оргон зайлсан өдрөөс зогсоож уг этгээд баригдсан өдрөөс хөөн хэлэлцэх хугацааг сэргээн тоолно” гэж заажээ.
Гэмт хэрэг 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр гарсан ба мөрдөн байцаалтанд яллагдагч Б.Х- нь оргон зайлсан үндэслэлээр 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр мөрдөн байцаалтын ажиллагааг түдгэлзүүлсэн ба 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр мөрдөн байцаалтын ажиллагааг сэргээн явуулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “хөөн хэлэлцэх хугацаа” дуусаагүй гэж үзнэ.
Шүүгдэгч Б.Хос-Эрдэнийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Улсын яллагчаас шүүгдэгч Б.Х-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлт гаргасан ба, шүүгдэгч Б.Х- нь улсын яллагчийн гаргасан эрүүгийн хариуцлагын талаар маргаагүй болно.
Шүүгдэгч Б.Х-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар болон шүүгдэгч Б.Х- нь эрхэлсэн тодорхой ажилгүй, тогтмол орлогогүй хувийн байдлыг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Х- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.