Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх ийн Шүүгчийн захирамж

2016 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 305

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох  тухай

 

     Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Үүрийнтуяа би

Нэхэмжлэгч: “Арвайхээр тохижилт үйлчилгээ” ОНӨААТҮГазрын гүйцэтгэх захирлыг түр орлон гүйцэтгэгч Ч.Бат-Өлзийгийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 10 дугаар баг 51-01 тоотод оршин суух, Баяраагийн Баасанжаргалд холбогдох

“785000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Арвайхээр тохижилт үйлчилгээ” ОНӨААТҮГазрын гүйцэтгэх захирлыг түр орлон гүйцэтгэгч Ч.Бат-Өлзийшүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Б.Баасанжаргал нь тус газрын Арвайхээр сумын 10, 11 дүгээр баг хариуцсан хураамжийн байцаагчаар ажиллаж байсан. 2016 оны 01, 02 дугаар сард айл өрхөөс хураасан хог хаягдлын үйлчилгээний хураамж 785000 төгрөгийг тушаалгүй хувьдаа ашигласан. Тус байгууллага ажлын хариуцлага алдаж ажил олгогчийн итгэл хөсөрдүүлсэн тул 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдөр үүрэгт ажлаас нь халж хувьдаа ашигласан хураамжийн орлогын мөнгийг 2 сарын хугацаанд төсөвт тушааж тооцоо дуусгахаар тохирсон боловч одоо хүртэл тушаагаагүй тул 785000 төгрөгийг иргэн Б.Баасанжаргалаас гаргуулж өгнө үү гэжээ.                       

Хариуцагч Б.Баасанжаргал шүүхэд гаргасан тайлбартаа: Баяраа овогтой Баасанжаргал миний бие Өвөрхангай аймгийн “Арвайхээр тохижилт үйлчилгээ” ОНӨААТҮГазрын нэхэмжилсэн 785000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг ойлголоо гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Арвайхээр тохижилт үйлчилгээ” ОНӨААТҮГазрын гүйцэтгэх захирлыг түр орлон гүйцэтгэгч Ч.Бат-Өлзий нь “Б.Баасанжаргалд холбогдуулан 785000 төгрөг гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

     Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Баасанжаргал “785000 төгрөг гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд ирүүлсэн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1-д тус тус заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч “Арвайхээр тохижилт үйлчилгээ” ОНӨААТҮГазрын гүйцэтгэх захирлыг түр орлон гүйцэтгэгч Ч.Бат-Өлзийгийн нэхэмжлэлтэй Б.Баасанжаргалд холбогдох “785000 төгрөг гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Баасанжаргал хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Баасанжаргалаас 11695 төгрөгийг гаргуулж орон нутгийн5540607728 тоот дансанд оруулсугай.

3. Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг хариуцагчид мэдэгдсүгэй.

4. Шүүгчийн захирамжинд нэхэмжлэгч, хариуцагч нар давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                                   А.ҮҮРИЙНТУЯА