Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 170

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал хөтөлж,

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Ш.Алтанцэцэг,

шүүгдэгч Д.М- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Бэсүд овогт Д-ийн М-т холбогдох эрүүгийн 1810029870139 дугаартай хэргийг 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн,

 

 

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэнд бичигдснээр/

Шүүгдэгч Д.М- нь 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 13 цагийн үед Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” ХХК-ний гадна “машин руу цохилоо” гэх шалтгааны улмаас хохирогч Я.М-тай маргалдаж, улмаар түүнийг цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

            Шүүгдэгч Д.М- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугийн талаар маргахгүй гэв.

 

Хавтаст хэргээс:

Хохирогч Я.М- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: …2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 13 цагийн үед Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” ХХК-ний зүүн талд байрлах компанийхаа граж руу орчихоод ...том төмөр хаалтан доогуур гараад ертөнцийн зүгээр баруун тийш явж байхад хойд талд машин чанга снгналдахад би цочсон. Хойшоо эргээд хартал 42-48 УБҮ улсын дугаартай, хар өнгийн “Тоёота Лексус 570” маркийн машин явж байсан. Тэр машин баруун гар талаар явж өнгөрөхөөр нь би тэр машины зүүн хойд хаалга руу гараараа тогштол 40 орчим насны, 170 орчим см өндөртэй, ноосон малгайтай, куртик өмссөн жолооч залуу машинаасаа бууж ирснээ миний зүүн хацар орчимд гараа атгаж байгаад цохиход нь газар унасан. Би босож ирээд машины аюулгүйн бүснээс зуураад “цагдаа дуудна, чамайг явуулахгүй” гэхэд жолооч залуу /Д.М-/ харуул болох 30 гаран насны, 162 орчим өндөртэй залууг дуудаж ирүүлсэнээ хамтдаа намайг машинаасаа холдуулсан. Тухайн үед миний амнаас цус гараад байсан ба гарсан цусаа газар нулимахад намайг зодсон залуу /Д.М-/ “машин руу цусаа нулимлаа” гээд байсан. ...Эмчилгээний зардлыг нэхэмжилнэ. Нийт 128.000 төгрөг нэхэмжилнэ...гэх мэдүүлэг /хх-ийн 13-14-р хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №423 дугаартай дүгнэлтэнд:

1. Я.М-ын биед зүүн завьжны цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. /хх-ийн 19-р хуудас/,

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 11-р хуудас/,

Шүүгдэгч Д.М- мөрдөн байцаалтанд яллагдагчаар мэдүүлэхдээ: Би 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 13 цагийн үед өөрийн эзэмшлийн 42-48 УБҮ улсын дугаартай, хар өнгийн “Тоёота Лексус 570” маркийн машинтайгаа ажил руугаа орох гээд явж байхад миний урд 50 гаран насны 170 орчим см өндөртэй, хар бараан өнгийн куртиктэй эрэгтэй хүн /Я.М-/ цаашаа хараад яваад байсан. Тэр хүн /Я.М-/ холдохгүй зам голлоод яваад байхаар нь түүний хойноос аажуухан явж байгаад зөөлхөн сигналдсан. Я.М- зам чөлөөлж өгөхөөр хажуугаар нь гартал тэрээр миний машины хажуу руу пид гээд чанга цохихоор нь “яаж байгаа юм бэ” гэхэд “хуцаад бай пизда минь” гээд орилохоор нь машинаасаа буусан. Би түүний нүүр орчимд гараа атгаж байгаа түлхээд унагаасан. Тэрээр газраас босож ирээд машин болон миний хувцас руу шүлсээ хаяж заваараад машины хамгаалалтын бүснээс зуурчихаад тавихгүй орилж чарлаад яах гээд байгаа нь ойлгомжгүй байсан. Тэр үед манай харуул ирээд түүний цээжээр нь тэвэрч машинаас холдуулсан. ...Я.М-ын эмчилгээний зардлыг төлнө, өөрийн хийсэн үйлдэлдээ гэмшиж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 47-48-р хуудас/

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 35-р хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 37-р хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 38-р хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 40-р хуудас/, гэрч Б.Батын мэдүүлэг /хх-ийн 49-р хуудас/, гэрч Т.Өлзийбаярын мэдүүлэг /хх-ийн 50-р хуудас/ зэргийг шинжлэн судлав.

 

Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотлогдвол зохих байдлуудыг шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Д.М-ын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.

 

Шүүгдэгч Д.М- нь 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 13 цагийн үед Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” ХХК-ний гадна “машин руу цохилоо” гэх шалтгааны улмаас хохирогч Я.М-ыг цохиж эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан болох нь:

 

Хохирогч Я.М-ын …Тэр машин баруун гар талаар явж өнгөрөхөөр нь би машины зүүн хойд хаалга руу гараараа тогштол 40 орчим насны, 170 орчим см өндөртэй, ноосон малгайтай, куртик өмссөн жолооч залуу машинаасаа бууж ирснээ миний зүүн хацар орчимд гараа атгаж байгаад цохиход нь газар унасан. Би босож ирээд машины аюулгүйн бүснээс зуураад “цагдаа дуудна, чамайг явуулахгүй” гэхэд жолооч залуу /Д.М-/ харуул болох 30 гаран насны, 162 орчим өндөртэй залууг дуудаж ирүүлсэнээ хамтдаа намайг машинаасаа холдуулсан. Тухайн үед миний амнаас цус гараад байсан ба гарсан цусаа газар нулимахад намайг зодсон залуу /Д.М-/ “машин руу цусаа нулимлаа” гээд байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 13-14-р хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №423 дугаартай дүгнэлтэнд:

1. Я.М-ын биед зүүн завьжны цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. /хх-ийн 19-р хуудас/,

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 11-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Шүүгдэгч Д.М- нь хохирогч Я.М-ыг “машин руу цохилоо” гэж шалтаглан түүний нүүр рүү цохиж биед нь “зүүн завьжны цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн гэмтэл учруулсан үйл баримтанд дүгнэлт хийхэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжтэй тул шүүгдэгч Д.М-ыг гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Хохирогч Я.М- нь “эмчилгээний зардалд 378.000 төгрөг хүлээн авсан тул гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” /хх-ийн 56-р хуудас/ гэж прокурорын шатанд бичгээр хүсэлт гаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

   Эрүүгийн хариуцлагын талаар.

 

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших ба тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлах нь зүйтэй.

           

Шүүгдэгч Д.М- нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ прокурорт гаргаснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байна.

 

Улсын яллагчаас шүүгдэгч Д.М-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах тухай эрүүгийн хариуцлагын саналыг хохирогч Я.М-, шүүгдэгч Д.М- нарт танилцуулсан байна.

 

Шүүгдэгч Д.М- нь анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо төлсөн зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчаас гаргасан ялын саналын хүрээнд шүүгдэгч Д.М-т эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзэв.

 

 Шүүгдэгч Д.М- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг ирээгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

          Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Сиди 1 ширхэгийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээхээр шийдвэрлэв.