Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 173

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга В.Орхон хөтөлж,

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Энхмэнд,

шүүгдэгч Б.А- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Цэцэншалгууд овогт Б-ын А-д холбогдох эрүүгийн 1910000000066 дугаартай хэргийг 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн,

 

 

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэнд бичигдснээр/

Шүүгдэгч Б.А- нь 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өглөө 08 цагийн үед Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо “...” хотхоны 103 дугаар байрны 13 давхарт “хүүхэд сэрээлээ” гэх хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогч Г.Ч-тын хамар, уруул, толгой хэсэгт цохиж эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамрын таславчийн хугарал, мурийлт, дух, баруун хацарт цус хуралт, дээд уруулд шарх, цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

            Шүүгдэгч Б.А- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугийн талаар маргахгүй гэв.

 

Хавтаст хэргээс:

Хохирогч Г.Ч-т мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: …Хажуу айлын залуу элдэв янзаар хараал хэлээд манай хүүг дуугүй байгаач хүүхэд унтаж байна гээд байсан. Би гайхаад гэрээс гараад очтол 1303 тоотын залуу шалдан гарч ирсэн байсан. Би “юу яриад байгаад юм, жаахан хүүхэд шуугалдалгүй яадаг юм” гэхэд надтай хэрэлдээд заамдаж авсан. Би зөрүүлж барих гэсэн боловч тэр залуу /А-/ шалдан байсан тул барих газар олдоогүй. Хажууд манай 2 хүүхэд орилоод байсан. А-тай ноцолдоход тэрээр миний хамар, уруул, толгой хэсэг рүү цохисон. Тэгээд миний хамарнаас цус гарсан чинь 1302 тоотын эгч гарч ирээд “болиоч” гээд болиулсан, мөн А-гийн хадам аав нь гарч ирээд түүнийг аваад гэртээ орсон. Би өөрийгөө хамгаалахын тулд А-гийн нүүрэн тус газарт нэг удаа цохисон...гэх мэдүүлэг /хх-ийн 7-10-р хуудас/,

 

Гэрч Б.Д- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ...Нөхөр Ч-тын нүүр цус болчихсон байхаар нь юу болсон талаар асуухад “хөрш айлын залуу намайг ийм болгочихлоо” гэхээр нь “яаж байгаа юм болоо” гэхэд “би хүүхдээ хувцаслаад гэрээсээ түрүүлж гаргаад өөрөө хувцсаа өмсөөд гарахад хүүхдүүдийг хөрш айлын залуу загнаж байхаар нь чи юу гээд байгаа юм бэ гэж хэлээд маргалдахад намайг зодсон” гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 13-15-р хуудас/,

 

Гэрч С.Э-л мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: …Орцонд дуу чимээ гарч хүүхдүүд уйлалдаад, хүмүүс чанга чанга дуугараад байхаар нь гараад хартал А- наана зогсож байхаар нь татаж оруулсан. Харин Ч-т цаана нь хана түшчихсэн толгойгоо доошлуулсан байдалтай хамарнаас цус гарсан байсан. Намайг очиход Ч-т “энэ танай юу юм бэ” гэхээр нь “манай хүргэн байгаа юм” гэж хэлсэн. Би шалан дээр туссан цусыг арчиж юу болсон талаар асуухад Ч-т “намайг энэ муу цохиж гэмтээлээ” гэж хэлсэн. Би гэрт орж А-гаас асуухад “хүүхдүүд шуугилдахад, бага хүүхэд сэрээд байхаар нь би хаалгаар шагайж хэлэхэд аав нь ирсэн” гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 16-18-р хуудас/,

 

Гэрч Г.Ц-р мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: …Орцонд хүүхэд уйлах чимээ сонсогдохоор гараад хартал 1301 тоотын залуу газар хэвтчихсэн хамарнаас цус гарсан байдалтай, хажуу талд нь 1303 тоотын ах, дүү хоёр дотуур өмдтэйгээ зогсож байсан. Тэгсэн 1301 тоотын залуу надад хандаж “манай хүүхдүүдийг аваад гэр рүү орооч, надад тавчек аваад өгөөч” гэсэн. Би хоёр хүүхдийг нь 1301 тоот руу дагуулж ороод гэрээс нь тавчек өгөхөөр хаалга онгойлгоход 1301 тоотын залуу хаалганы хажууд зогсож байхаар нь тавчек өгсөн. 1303 тоотын залуугийн биед ил харагдах ямар нэгэн зүйл байхгүй байсан...гэх мэдүүлэг /хх-ийн19-20-р хуудас/,

Насанд хүрээгүй гэрч Ч.Х- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ...Манай аав Хулан бид хоёрыг цэцэрлэгт хүргэж өгөхөөр хувцаслаад гэрээс түр гаргасан. Би гадаа дүүтэй хамт тоглож байхад нэг ууртай ах гарч ирээд загнахад нь би айсан. Тэр үед аав гэрээс гарч ирэхэд аавыг зодсон. ...Хажуу айлын эгч дүүг гэрт оруулж ирсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 21-р хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №1203 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1. Г.Ч-тын биед хамар ясны хугарал, хамрын таславчийн хугарал, мурийлт, дух, баруун хацарт цус хуралт, дээд уруулд шарх, цус хуралт гэмтэл тогтоодлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 24-р хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №1231 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1. Б.А-гийн биед гэмтэл тогтоодсонгүй. /хх-ийн 28-р хуудас/,

“Натур эмнэлэг” компьютер томографийн оношлогоо /хх-ийн 32-р хуудас/,

Шүүгдэгч Б.А- мөрдөн байцаалтанд яллагдагчаар мэдүүлэхдээ: …Гадаа хүүхдүүд шуугилдахад манай 8 сартай хүүхэд сэрээд уйлаад байхаар нь гараад харахад 2 бага насны хүүхэд мөн нэг залуу байсан. Би “чимээгээ болиоч” гэхэд “юу гэнэ” гэхээр нь “хүүхэд сэрээд байна, дуугаа  намсгаач” гэхэд  “чи  юу  гээд байгаа юм бэ” гэж ирээд надтай барьцалдаж аваад хөлөөрөө гэдэс рүү жийгээд, баруун нүд рүү гараараа цохихоор нь би өөрийгөө хамгаалаад нүүр рүү нь түлхэхэд нөгөө залуугийн хамарт нь гар шүргээд цус гарсан...гэх мэдүүлэг /хх-ийн 43-46-р хуудас/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 49-р хуудас/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 50-р хуудас/, эд хөрөнгийн лавлагаа /хх-ийн 51-р хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 52-р хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 53-р хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 60-р хуудас/ зэргийг шинжлэн судлав.

 

Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотлогдвол зохих байдлуудыг шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.А-гийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.

 

Шүүгдэгч Б.А- нь 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өглөө 08 цагийн үед Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо “...” хотхоны 103 дугаар байрны 13 давхарт “хүүхэд сэрээлээ” гэх хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан хохирогч Г.Ч-тыг цохиж биед нь “хамар, уруул, толгой хэсэгт цохиж эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамрын таславчийн хугарал, мурийлт, дух, баруун хацарт цус хуралт, дээд уруулд шарх, цус хуралт” бүхий хөнгөн гэмтэл учруулсан болох нь:

 

Хохирогч Г.Ч-тын …Би “юу яриад байгаад юм, жаахан хүүхэд шуугалдалгүй яадаг юм” гэхэд надтай хэрэлдээд заамдаж авсан. Би зөрүүлж барих гэсэн боловч тэр залуу /А-/ шалдан байсан тул барих газар олдоогүй. Хажууд манай 2 хүүхэд орилоод байсан. А-тай ноцолдоход тэрээр миний хамар, уруул, толгой хэсэг рүү цохисон...гэх мэдүүлэг /хх-ийн 7-10-р хуудас/,

 

Гэрч Б.Д-гийн ...Нөхөр Ч-тын нүүр цус болчихсон байхаар нь юу болсон талаар асуухад “хөрш айлын залуу намайг ийм болгочихлоо” гэхээр нь “яаж байгаа юм болоо” гэхэд “би хүүхдээ хувцаслаад гэрээсээ түрүүлж гаргаад өөрөө хувцсаа өмсөөд гарахад хүүхдүүдийг хөрш айлын залуу загнаж байхаар нь чи юу гээд байгаа юм бэ гэж хэлээд маргалдахад намайг зодсон” гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 13-15-р хуудас/,

 

Гэрч С.Э-лын …Намайг очиход Ч-т “энэ танай юу юм бэ” гэхээр нь “манай хүргэн байгаа юм” гэж хэлсэн. Би шалан дээр туссан цусыг арчиж юу болсон талаар асуухад Ч-т “намайг энэ муу цохиж гэмтээлээ” гэж хэлсэн. Би гэрт орж А-гаас асуухад “хүүхдүүд шуугилдахад, бага хүүхэд сэрээд байхаар нь би хаалгаар шагайж хэлэхэд аав нь ирсэн” гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 16-18-р хуудас/,

 

Гэрч Г.Ц-рын …1301 тоотын залуу надад “манай хүүхдүүдийг аваад гэр рүү орооч, надад тавчек аваад өгөөч” гэж хэлсэн. Би хоёр хүүхдийг нь 1301 тоот руу дагуулж ороод гэрээс нь тавчек өгөхөөр хаалга онгойлгоход 1301 тоотын залуу хаалганы хажууд зогсож байхаар нь тавчек өгсөн. 1303 тоотын залуугийн биед ил харагдах ямар нэгэн зүйл байхгүй байсан...гэх мэдүүлэг /хх-ийн19-20-р хуудас/,

 

Насанд хүрээгүй гэрч Ч.Х-ын ...Манай аав Хулан бид хоёрыг цэцэрлэгт хүргэж өгөхөөр хувцаслаад гэрээс түр гаргасан. Би гадаа дүүтэй хамт тоглож байхад нэг ууртай ах гарч ирээд загнахад нь би айсан. Тэр үед аав гэрээс гарч ирэхэд аавыг зодсон. ...Хажуу айлын эгч дүүг гэрт оруулж ирсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 21-р хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №1203 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1. Г.Ч-тын биед хамар ясны хугарал, хамрын таславчийн хугарал, мурийлт, дух, баруун хацарт цус хуралт, дээд уруулд шарх, цус хуралт гэмтэл тогтоодлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 24-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Шүүгдэгч Б.А- нь “хүүхэд сэрээлээ” гэж хохирогч Г.Ч-тын хүүхдүүдийг загнаснаар шүүгдэгч, хохирогч нарын дунд маргаан үүсч улмаар шүүгдэгч нь хохирогч Ч-тыг цохиж биед нь “хамар ясны хугарал, хамрын таславчийн хугарал, мурийлт, дух, баруун хацарт цус хуралт, дээд уруулд шарх, цус хуралт” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйл баримтанд дүгнэлт хийхэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжтэй тул шүүгдэгч Б.А-г гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Хохирогч Г.Ч-т нь “эмчилгээний зардалд 670.000 төгрөг хүлээж авсан тул гомдолгүй” /хх-ийн 64, 66-р хуудас/ гэж прокурорын шатанд бичгээр хүсэлт гаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

   Эрүүгийн хариуцлагын талаар.

 

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших ба тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлах нь зүйтэй.

           

Шүүгдэгч Б.А- нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ прокурорт гаргаснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байна.

 

Улсын яллагчаас шүүгдэгч Б.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах тухай эрүүгийн хариуцлагын саналыг хохирогч Г.Ч-т, шүүгдэгч Б.А- нарт танилцуулсан байна.

 

Шүүгдэгч Б.А- нь анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо төлсөн ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн гаргасан ялын саналын хүрээнд шүүгдэгч Б.А-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзэв.

 

Шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.А-д мэдэгдэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Б.А- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг ирээгүй тус тус дурдах нь зүйтэй.