Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 182

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал хөтөлж,

улсын яллагч Тээврийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Дэлгэрмаа,

хохирогч Н.Ц-,

шүүгдэгч Б.Б- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Олгонууд овогт Б-гийн Б-д холбогдох эрүүгийн 1803010190057 дугаартай хэргийг 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн,

 

 

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэнд бичигдснээр/

Шүүгдэгч Б.Б- нь 2018 оны 12 дугаар сарын 08-ны орой 18 цаг 10 минутын үед Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Төв аймаг явах замд “Toyota Sai” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1-т заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл байдал, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас урсгал сөрж, “Hyundai Accent Verna” маркийн 91-99 УБГ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, жолооч Л.Н-ийн эрүүл мэндэд хөнгөн, зорчигч Н.Ц-, Ө.Бямбацэрэн нарын эрүүл мэндэд хүндэвтэр, Т.О-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

            Шүүгдэгч Б.Б- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...2018 оны 12 дугаар сарын 08-ны өдөр гэгээ тасарсан байсан. Би налуу зам руу өгсөж байсан. Замын орой хэсэгт буюу хязгаарлагдмал орчинд гэрэл гялбаж өөдөөс машин ирэхэд машин гулгаж эсрэг урсгал руу орж хариуцлагагүй байдлаасаа болж осол гаргасан. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэрэг гарснаас хойш хохирогч нарын биеийн эрүүл мэндийн байдалд санаа зовж байсан ба хохирогч нартай уулзаж байсан гэв.

Хохирогч Н.Ц- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...Би 2018 оны 12 дугаар сарын 08-ны өдөр ажлаа тараад 17 цаг 30 минутын үед “Мишээл экспо” худалдааны төвөөс Төв аймаг руу явах жижиг машинд суусан. 18 цагийн үед гүүр өнгөрөөд 200-300 метр зам яваад өгсүүр зам руу өгсөж байгаад аваарт орсон. Осолд орсноос хойш миний нүдний ухархайн яс болон нурууны 5-р үе хугарсан. Одоогийн байдлаар миний нуруу чилж өвддөг. Эмчилгээний зардалд 522.000 төгрөг имрайн зураг авахуулсан. Мөн баримтаар нэхэмжилсэн 3.800.000 төгрөгийг эмчилгээний зардалд зарцуулсан. Үүнээс шүүгдэгч Б-гээс 3.120.000 төрөг авсан. Би машины урд талын салхины шил мөргөснөөр толгой гэмтсэн. Хэдийгээр ослын улмаас учирсан гэмтэл тархинд нөлөөлөөгүй боловч авто тээврийн ослын улмаас учирсан гэмтэл нь осол гарснаас хойш илэрдэг гэсэн тул цаашид авто ослоос үүдэлтэй эмчилгээний зардлыг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү гэсэн хүсэлттэй байна гэв.

 

Мөн хавтаст хэргээс:

Хохирогч Т.О-э мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: …Би 2018 оны 12 дугаар сарын 08-ны өглөө Төв аймгаас хот руу Б-гийн хамт ирээд 16 цаг хүртэл сүмийн хуралд суусан. Нарантуул зах ороод дараа нь Нисэхийн микро автобусанд хоёулаа суугаад “Мишээл экспо” төв дээр ирэхэд “Vегnа” маркийн 91-99 УБГ улсын дугаартай суудлын автомашин ирээд жолооч нь “автобус дөнгөж саяхан хөдөлсөн. Та хоёр суувал одоо хөдөллөө” гэхээр нь уг автомашинд суугаад Төв аймаг руу явсан. Б- бид хоёр арын суудалд, жолоочийн хажуу талд нэг залуу /Ц-/ сууж явсан. Замын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр явж байтал юу юугүй нүд рүү гэрэл тусаад гялбасан. Тэгснээ түр тар хийх чимээ гараад хартал би жолоочийн өвөр рүү чигтээ хоёр сандлын хооронд хавчуулагдсан байсан. Босох гэхэд босож чадахгүй хөл мэдээ алдсан байсан. Хүмүүс ёолоод жолооч автомашинаасаа буугаад хүмүүсийг гаргасан. ...Удалгүй цагдаа болон түргэн тусламж ирсэн. Эмч намайг үзээд баруун хөлийн зөөлөн эд гэмтсэн байна гээд гипс тавьсан. ...Жолооч эмчилгээний зардалд 491.280  төгрөг төлсөн. Би сувилалд өдрийн 40.000 төгрөгөөр 7 хоног 280.000 төгрөгөөр хэвтсэн. Мөн ЭХО-д харуулсан 20.000 төгрөг, нийт 300.000 нэхэмжилнэ...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 17-20-р хуудас/,

 

Хохирогч Ө.Б- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: …Би 2018 оны 12 дугаар сарын 08-ны өглөө 07 цагт Т.О-этэй хамт Төв аймгаас хотод ирээд 16 цаг хүртэл сүмийн хуралд суусан. Т.О-э бид хоёр Төв аймаг явахаар “Мишээл экспо” төв дээр ирэхэд “Verna” маркийн 91-99 УБГ улсын дугаартай автомашин ирээд жолооч нь “автобус дөнгөж саяхан явчихлаа, хоёр хүн аваад гарлаа” гэхээр нь тэр автомашинд суугаад явсан.  Уг автомашинд Оюун-Эрдэнэ бид хоёр арын суудалд суусан. Тухайн үед би утсаар ярьж байтал гэнэт өөдөөс гэрэл гялбаад нэг автомашин тулаад урсгал сөрөөд ороод ирсэн. Гэтэл би арынхаа сандлыг налсан зүүн гар хөндүүрлээд эвгүй болоод хугарсан байдалтай байсан. Жолооч хаалга онгойлгохоор нь гараад “миний гар хугарчихлаа, эвгүй болчихсон байна” гэж хэлсэн. Удалгүй 103-н автомашин ирээд гэмтсэн хүмүүсийг аваад явсан. Эмч намайг үзээд “зүүн гар хугарсан байна, хагалгаанд орно” гээд Гэмтлийн эмнэлэгт 9 хоноод гарсан. ...Би гомдолтой байна. Жолооч эмнэлэгт хэвтсэн ор хоногийн мөнгө болон бусад зардлын 557.000 төгрөг бэлнээр өгсөн. ...Би нийт 5.457.297 төгрөг нэхэмжилнэ...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 22-25-р хуудас/,

 

Хохирогч Н.Ц- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: …Би 2018 оны 12 дугаар сарын 08-ны орой Төв аймаг руу явах автобуснаас хоцорсон тул 17 цаг 30 минутын орчимд “Мишээл экспо” төвөөс автомашинд суусан. Би жолоочийн хажуу талын суудалд, арын суудалд хоёр хүн сууж явсан. Би хамгаалалтын бүсээ бүсэлж явсан. Төв аймаг руу явах замд Түргэний голд зорчих хэсгийн баруун гар талаар өгсөж явтал нүд гялбаад нэг автомашин урсгал сөрөөд миний сууж явсан тал руу ороод ирсэн. Тэгээд түг хийх чимээ гараад нүд харанхуйлаад чих юм сонсохоо больсон. Жолооч “юу болов” гэхэд ард сууж явсан хүн “миний гар өвдөөд байна” гэж хэлсэн. Мөн арын суудалд сууж явсан эмэгтэй жолооч бид хоёрын дундуур ороод ирсэн байсан. Тэгтэл миний нүүрээр юм урсаад байхаар нь гараараа дараад хартал цус гоожиж байсан. Би жолоочид “миний хаанаас цус гараад байгаа юм бэ” гэхэд “хамарнаас чинь цус гарч байна” гэж хэлсэн. Цус тогтохгүй нилээн удсан. Жолооч буугаад арын хоёр хүнийг автомашинаасаа гаргасан. Би гарах гэтэл хаалга хэлбэр дүрсээ алдсан онгойхгүй байсан. Тэгтэл мөргөсөн автомашины жолооч /Б-/ нь хүрч ирээд уг хаалгыг нилээн хэдэн удаа угзарч татаж байж онгойлгосон. Миний цээж хөндүүрлээд, хүзүү, толгой, нүүр өвдөж байсан. Би хөл дээрээ гишгэж чадахгүй, амьсгалж чадахгүй байсан. Би гадаа хэсэг хугацаанд дээшээ харан 20 минут орчим аварын дэр дэрлэж хэвтсэн. Нүдээ нээгээд хартал нилээн олон хүн ирсэн байсан. “Verna” маркийн авомашины жолооч /Н-/ “чи яагаад урсгал сөрөөд ороод ирсэн юм бэ” гэхэд Б- “миний автомашины хойд дугуй салсан, жолооны хүрд түгжигдсэн, урьд нь аваарт орж байсан автомашин байна” гэж хэлсэн. ...Би гомдолтой байна. Авто ослын дараах гэмтлүүд сүүлд илэрдэг тул эмчилгээний зардлаа нэхэмжилнэ. Одоогийн байдлаар нүдний ухархайн хагалгаанд 1.487.000 төгрөг, такси барьсан 162.000 төгрөг, эм тарианд 123.800 төгрөг, шүүхийн төлбөр 12.000 төгрөг, нийт 1.784.800 төгрөг зарцуулсан байна. Ажилгүй байсан хугацааны 3 сарын цалин 1.800.000 төгрөг нэхэмжилнэ. Цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний журмаар нэхэмжилнэ. ...Би анх 3.586.090 төгрөг нэхэмжилсэн. Дараа нь нуруу өвдөөд нэмэлт эмчилгээ хийлгэсэн. Эм тарианд 338.549 төгрөг, өмгөөллийн хөлс 600.000 төгрөг, нийт 4.524.500 төгрөг болсон. Үүнээс 1.000.000 төгрөгийг хасаад 3.524.500 төгрөг нэхэмжилнэ. 500.000 төгрөгийг нь оруулаагүй. Байнгын  эмчилгээтэй байгаа тул  цаашид гарах эмчилгээний зардлаа жич нэхэмжилнэ...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 27-29-р хуудас/,

 

Хохирогч Л.Н- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: …Би 2018 оны 12 дугаар сарын 08-ны орой 17 цаг өнгөрч байхад “Hyundai Verna” маркийн 91-99 УБГ улсын дугаартай автомашиныг жолоодон “Мишээл экспо” төвөөс 3 хүн суулгаад Төв аймаг руу явсан. Хан-Уул дүүргийн 14-р хорооны нутаг дэвсгэр Төв аймаг явах замд зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр явж байтал цаад тал нь харагдахгүй, эрэг хаасан, эргэх тойргийн өмнө гэнэт урсгал сөрөн хар өнгийн “Toyota Sai” маркийн ... улсын дугаартай автомашин орж ирээд миний унаж явсан автомашинтай мөргөлдөж зорчигч Н.Ц-, Ө.Б-, Т.О-э бид нар гэмтсэн. Би 102 болон 103-т дуудлага өгсөн. Удалгүй 103-н автомашин ирээд гэмтсэн хүмүүсийг аваад явсан. Дараа нь цагдаа нар ирээд хэмжилт хийсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 32-33-р хуудас/,

 

Иргэний нэхэмжлэгч Ч.Б- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: …Жолооч Н- манай компанид жолооны багшаар ажиллаад 8 жил болж байна. Гэр нь Төв аймагт байдаг юм. 2018 оны 12 дугаар сарын 08-ны орой ажлаа тараад гэр рүүгээ явахдаа 18 цагийн үед зам тээврийн осолд өртсөн гэсэн. Н- над руу залгаад “Toyota Sai” маркийн хар өнгийн автомашин урсгал сөрж орж ирээд миний автомашиныг мөргөчихлөө, цагдаа болон 103 дуудсан хүлээж байна. Миний автомашинд сууж явсан хүмүүс гэмтсэн ба миний толгой манараад хамаг бие өвдөөд байна. Миний автомашин нилээн эвдрэлтэй гэж надад хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 36-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №50 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1. Н.Ц-ийн биед тархи доргилт, баруун нүдний ухархайн дотор, доод ханын цөмөрсөн хугарал, хамрын ясны хугарал, хамар, баруун нүдний зовхи, нүдний алимны салстын цус хуралт, баруун нүдний ухархайн доод хана нөхөх, хамрын ясны хугарлыг засах хагалгааны дараах байдал, бүсэлхий, цээжний зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

З. Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээнээс хамаарна.

5.Уг гэмтэл нь тухайн болсон хэргийн нөхцөлд үүссэн байх боломжтой. /хх-ийн 1-р хавтас 52-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хэргийн материалаар хийсэн Шүүх эмнэлгийн №102 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1. Н.Ц-ийн биед бүсэлхийн L5-р нугалмын их биеийн шахагдсан хугарал, тархи доргилт, баруун нүднийу хархайн дотор, доод ханын цөмөрсөн хугарал, хамрын ясны хугарал, хамар, баруун нүдний зовхи, нүдний алимны салстын цус хуралт, баруун нүдний ухархайн доод хана нөхөх, хамрын ясны хугарлыг засах хагалгааны дараах байдал, бүсэлхий, цээжний зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Учирсан гэмтэл нь тухайн болсон хэргийн нөхцөлд үүссэн байх боломжтой, шинэ гэмтэл байна.

3. Учирсан гэмтэл нь зам тээврийн ослын улмаас үүссэн байх боломжтой.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээнээс хамаарна.

5. Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл   мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. /хх-ийн 1-р хавтас 55-56-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №42 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1. Т.О-ийн биед тархи доргилт, баруун сарвуу, ар хэсгийн зулгаралт, цус хуралт, баруун өвдөгний зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. /хх-ийн 1-р хавтас 58-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №41 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1. Л.Н-ийн биед тархи доргилт, хүзүүний цус хуралт, цээжний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

5. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /хх-ийн 1-р хавтас 60-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №45 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1. Б.Б-н биед баруун эгэмд цус хуралт, цээжний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

4. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. /хх-ийн 1-р хавтас 62-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №277 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1. Ө.Б-гийн биед зүүн бугалга ясны хугарал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх нь эмчилгээ, эдгэрэлтээс шалтгаална.

5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. /хх-ийн 1-р хавтас 64-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн №474 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1. Шинжилгээнд ирүүлсэн “Toyota Sai” маркийн АZК10-2072756 арлын дугаартай, ... улсын дугаартай автомашин эвдрэл гэмтэлтэй тул МNS4598-2011 стандарт шаардлага хангахгүй бөгөөд техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй.

2. Шинжилгээнд ирүүлсэн “Toyota Sai” маркийн автомашины урд бамбай, нүүр, баруун их гэрэл, баруун урд дохионы гэрэл, баруун урд далбаа, жолооч талын хаалга, салхины шил, шил арчигчийн хуванцар сав, баруун, зүүн талын доод хуванцар хар эмжээр, арын бамбай, жолооч болон урд зорчигчийн аюулгүйн хийн дэр, хөгжим, урд самбар, жолоочийн суудлын даруулга бүс, баруун урд дугуй, обуд, баруун урд гар, баруун урд амортизатор, зүүн хойд тоормосны зээрэнхий, зүүн хойд булын гол, зүүн хагас гол зэрэг эд ангиуд ослын үед эвдэрч гэмтсэн байна. Баруун, зүүн урд дугуйн хаймар дугуйнд ачилт тээвэрлэлтийн явцад үүссэн гэмтэлтэй байна. Зүүн хойд булын хагас гол хугарсан, тоормосны зээрэнхий хагарсан эвдрэл, зүүн хойд дугуйн обуд, хаймар дугуйн завсар шороо чулуу мэт зүйл хавчуулагдсан зэрэг эвдрэл гэмтэл нь зүүн хойд дугуйн гадна талаас ташуу чиглэлд, төмөр эдлэлийн бат бөхийн хязгаар давсан хүчээр харилцан үйлчлэхэд буюу автомашин мөргөх, онхолдох үед шууд үүссэн байх үндэслэлтэй.

3. Дээрх эвдрэл гэмтлүүд ослын үед үүссэн шинэ гэмтлүүд тул осолд
нөлөөлөх үндэслэлгүй.

4. Шинжилгээнд ирүүлсэн “Toyota Sai” маркийн АZК10-2072756 арлын дугаартай, ... улсын дугаартай автомашин шингэн дамжуулгатай, АВS системтэй тоормостой. 4 дугуйн тоормосны хавчигчууд шахаж ажиллаж байна. Зориулалтын багажгүй тул тоормосны хүчний үзүүлэлтийг шалгаж тогтоох боломжгүй.

5. Тоормосны мөр үүсэх эсэхийг туршилтаар тогтоох бөгөөд шинжилгээнд ирүүлсэн “Toyota Sai” маркийн, ... улсын дугаартай автомашин өөрөө явах боломжгүй, хөдөлгүүр асахгүй тул мөр үүсэх эсэхийг тогтоох боломжгүй.

6. Шинжилгээнд ирүүлсэн “Toyota Sai” маркийн АZК10-2072756 арлын дугаартай, ... улсын дугаартай автомашины хурд хэмжигч гадна харагдах байдал бүрэн, ил харагдах гэмтэлгүй, автомашин өөрөө явах боломжгүй тул ажиллагааг шалгах боломжгүй. Шинжилгээнд ирүүлсэн осол хэргийн материап, спидометрын бүрэн бүтэн байдалд үндэслэн зам тээврийн осолд нөлөөлөх үндэслэлгүй, Хурд хэмжигч нь жолоочид тухайн үеийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөний хурдны талаарх мэдээлэл өгөх үүрэгтэй. /хх-ийн 1-р хавтас 75-108р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн №530 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1. Шинжилгээнд ирүүлсэн “Hyundai Verna” маркийн, КМНСG41GР2U337322 арлын дугаартай, 91-99 УБГ улсын дугаартай автомашин урд болон баруун урд тал, баруун хажуу талаар эвдрэл гэмтэлтэй тул техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй.

2. Уг автомашинд урд бамбай, нүүрний хаалт, урд их гэрэл болон дохионы гэрлүүд, хөргөлтийн радиатор, хөргөлтийн сэнс, термостат, баруун урд далбаа зэрэг эд ангиуд байхгүй, баруун урд дугуй, баруун урд амортизатор, капот, урд дээд хөндөл, урд бамбайн ард байрлах хөндөл төмөр, баруун хагарс гол, жолооны баруун хөндлөн татуурганы нугасан холбоосны хөшүүрэг, баруун урд эргэх нударганы хөшүүрэг, яндан, зөөлөн яндан, баруун урд, хойд хаалга, дээвэр, салхины шил, тахир голын дамар, хий хуваанрилах голын дамар, термостатын гэр, баруун лонжерон, хөдөлгүүрийн духны гэр, духны ремень зэрэг эд ангиуд эвдрэл гэмтэлтэй байна.

3. Дээрх эвдрэл гэмтлүүд нь ослын үед шууд болон дамжиж үүссэн эвдрэл гэмтлүүд байна. Баруун хойд дугуйн хээ элэгдлийн хязгаар хүртэл элэгдсэн гэмтэл нь ашиглалтын явцад үүссэн байна.

4. Тоормос шингэн дамжуулгатай, энгийн тоормосны системтэй. 4 дугуйн тоормосны тэлэгч, хавчигчууд ажиллана. Зориулалтын багажгүй тул тоормосны хүчийг шалгаж тогтоох боломжгүй.

5. Тоормосны мөр үүсэх эсэхийг туршилтаар тогтоох бөгөөд шинжилгээнд ирүүлсэн “Hyundai Verna” маркийн 91-99 УБГ улсын дугаартай автомашины хөдөлгүүр асахгүй, өөрөө явах боломжгүй тул мөр үүсэх эсэхийг тогтоох боломжгүй.

6. Шинжилгээнд ирүүлсэн “Hyundai Verna” маркийн автомашины хурд хэмжигч гадна харагдах байдал бүрэн, ил харагдах гэмтэлгүй, автомашин өөрөө явах боломжгүй тул ажиллагааг шалгах боломжгүй. Шинжилгээнд ирүүлсэн осол хэргийн материал, спидометрын бүрэн бүтэн байдалд үндэслэн зам тээврийн осолд нөлөөлөх үндэслэлгүй. Хурд хэмжигч нь жолоочид тухайн үеийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөний хурдны талаарх мэдээлэл өгөх үүрэгтэй. /хх-ийн 1-р хавтас 110-138-р хуудас/,

Тээврийн Цагдаагийн албаны 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн №22 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1. “Toyota Sai” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б- овогтой Б- нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1-т заасан Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна.” гэсэн заалтыг зөрчсөний улмаас урсгал сөрж, зам тээврийн осол гаргасан байх үндэслэлтэй байна.

2. “Hyundai Verna” маркийн 91-99 УБГ улсын дугаартай тээврийн хэрэгслийн
жолооч Л.Н- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй байна.

3. Зам тээврийн осол гарахад замын тэмдэг тэмдэглэгээ болон замын бусад байгууламжийн эвдрэл гэмтэл нөлөөлсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. /хх-ийн 1-р хавтас 140-141-р хуудас/,

Зам тээврийн осол, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 1-р хавтас 3-14-р хуудас/,

Жолоочийн согтуурал шалгасан тэмдэглэл /хх-ийн 1-р хавтас 15-р хуудас/,

“Хулд номуун баялаг орших” ХХК-ний дүрэм /хх-ийн 1-р хавтас 38-40-р хуудас/,

“Хөрөнгө Эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 1-р хавтас 67-68-р хуудас/,

“Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 1-р хавтас 70-73-р хуудас/,

Тээврийн хэрэгслийн лавлагаанд: “Hyundai Verna” маркийн 91-99 УБГ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь “Хулд номуун баялаг орших” ХХК-ийн өмчлөлийнх гэх /хх-ийн 1-р хавтас 216-р хуудас/,

Тээврийн хэрэгслийн лавлагаанд: “Toyota Sai” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь “Грийн Инвестмэнт ББСБ” ХХК-ийн өмчлөлийнх гэх /хх-ийн 1-р хавтас 217-р хуудас/,

102, 103-ын дуудлага лавлагааны хуудас /хх-ийн 1-р хавтас 220-р хуудас/,

Өвчний түүх /хх-ийн 1-р хавтас 228-236, 240-250-р хуудас/,

Шүүгдэгч Б.Б- мөрдөн байцаалтанд яллагдагчаар мэдүүлэхдээ: …2018 оны 12 дугаар сарын 08-ны орой 18 цагийн орчимд Төв аймгаас Улаанбаатарын чиглэлд “Toyota Sai” маркийн ... улсын дугаартай автомашинтай гараад баруун тал руугаа налуу эргэлттэй өгсүүр зам руу өгсөж явтал “Hyundai Verna” маркийн  91-99 УБГ улсын дугаартай автомашин өөдөөс гэнэт гарч  ирсэн. Үзэгдэх орчин хязгаарлагдмал байсны улмаас би зүүн тийш дарж шороон зам руу бултах оролдлого хийх үед автомашиныхаа баруун урд хэсгээр “Hyundai Verna” маркийн 91-99 УБГ улсын дугаартай автомашинтай мөргөлдсөн. Би буугаад автомашин дээр очиж жолоочтой /Н-/ хамт зорчигч нарыг гарган яаралтай тусламж үзүүлэн холбогдох байгууллагуудад дуудлага өгсөн. “Hyundai Verna” маркийн автомашины урд суусан зорчигчийг /Ц-/ буулгахад хамгаалалтын бүс бүрэн ажиллагаагүй, мөн жолоочийн хэсэгт суудлын бүс огт байгаагүй болохыг мэдээд жолоочид хэлсэн. “Hyundai Verna” маркийн 91-99 УБГ улсын дугаартай автомашины жолооч /Н-/ “юу болов, яагаад мөргөчихөв” гэхээр нь “эргэлттэй замаар өгсөж явахад та гэнэт гараад ирлээ, мөн би энэ автомашиныг саяхан авсан юм. Тухайн автомашины ченж надад өмнө нь мөргөлдсөн тэрэг өгсөн байна. Үүнээс болсон юм болов уу” гэж хэлсэн. Удалгүй түргэн тусламж болон цагдаа ирсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 155-р хуудас/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд гэрч Н.Уянгын мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 46-р хуудас/, гэрч Ж.Алтаншагайгийн мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 29-р хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 1-р хавтас 209-р хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 1-р хавтас 210-р хуудас/, жолоочийн үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 1-р хавтас 211-р хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 1-р хавтас 213-р хуудас/, эд хөрөнгийн лавлагаа /хх-ийн 1-р хавтас 214-р хуудас/ зэргийг шинжлэн судлав.

 

Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотлогдвол зохих байдлуудыг шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Б-гийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.

 

Шүүгдэгч Б.Б- нь 2018 оны 12 дугаар сарын 08-ны орой 18 цагийн үед Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Төв аймаг явах замд “Toyota Sai” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1-т заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл байдал, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас урсгал сөрж, “Hyundai Accent Verna” маркийн 91-99 УБГ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, жолооч Л.Н-ийн эрүүл мэндэд хөнгөн, зорчигч Н.Ц-, Ө.Бямбацэрэн нарын эрүүл мэндэд хүндэвтэр, Т.О-ийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл тус тус учруулсан болох нь:

Хохирогч Т.О-ий …Б- бид хоёр арын суудалд, жолоочийн хажуу талд нэг залуу /Ц-/ сууж явсан. Замын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр явж байтал юу юугүй нүд рүү гэрэл тусаад гялбасан. Тэгснээ түр тар хийх чимээ гараад хартал би жолоочийн өвөр рүү чигтээ хоёр сандлын хооронд хавчуулагдсан байсан. Босох гэхэд босож чадахгүй хөл мэдээ алдсан байсан. Хүмүүс ёолоод жолооч автомашинаасаа буугаад хүмүүсийг гаргасан...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 17-20-р хуудас/,

 

Хохирогч Ө.Б-гийн …Тухайн үед би утсаар ярьж байтал гэнэт өөдөөс гэрэл гялбаад нэг автомашин тулаад урсгал сөрөөд ороод ирсэн. Гэтэл би арынхаа сандлыг налсан зүүн гар хөндүүрлээд эвгүй болоод хугарсан байдалтай байсан. Жолооч хаалга онгойлгохоор нь гараад “миний гар хугарчихлаа, эвгүй болчихсон байна” гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 22-25-р хуудас/,

Хохирогч Н.Ц- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...Би 2018 оны 12 дугаар сарын 08-ны өдөр ажлаа тараад 17 цаг 30 минутын үед “Мишээл экспо” худалдааны төвөөс Төв аймаг руу явах жижиг машинд суусан. 18 цагийн үед гүүр өнгөрөөд 200-300 метр зам яваад өгсүүр зам руу өгсөж байгаад аваарт орсон. Осолд орсноос хойш миний нүдний ухархайн яс болон нурууны 5-р үе хугарсан. Одоогийн байдлаар миний нуруу чилж өвддөг. Эмчилгээний зардалд 522.000 төгрөг имрайн зураг авахуулсан. Мөн баримтаар нэхэмжилсэн 3.800.000 төгрөгийг эмчилгээний зардалд зарцуулсан. Үүнээс шүүгдэгч Б-гээс 3.120.000 төрөг авсан. Би ослоор машины урд талын салхины шил мөргөснөөр толгой гэмтсэн. Хэдийгээр ослын улмаас учирсан гэмтэл тархинд нөлөөлөөгүй боловч авто тээврийн ослын улмаас учирсан гэмтэл нь осол гарснаас хойш илэрдэг гэсэн тул цаашид авто ослоос үүдэлтэй эмчилгээний зардлыг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү гэсэн хүсэлттэй байна гэв.

 

Хохирогч Н.Ц-ийн … Би жолоочийн хажуу талын суудалд, арын суудалд хоёр хүн сууж явсан. Төв аймаг руу явах замд Түргэний голд зорчих хэсгийн баруун гар талаар өгсөж явтал нүд гялбаад нэг автомашин урсгал сөрөөд миний сууж явсан тал руу ороод ирсэн. Тэгээд түг хийх чимээ гараад нүд харанхуйлаад чих юм сонсохоо больсон. Жолооч “юу болов” гэхэд ард сууж явсан хүн “миний гар өвдөөд байна” гэж хэлсэн. Мөн арын суудалд сууж явсан эмэгтэй жолооч бид хоёрын дундуур ороод ирсэн байсан. ...Би жолоочид “миний хаанаас цус гараад байгаа юм бэ” гэхэд “хамарнаас чинь цус гарч байна” гэж хэлсэн. Би гарах гэтэл хаалга хэлбэр дүрсээ алдсан онгойхгүй байсан. Тэгтэл мөргөсөн автомашины жолооч /Б-/ нь хүрч ирээд уг хаалгыг нилээн хэдэн удаа угзарч татаж байж онгойлгосон. Миний цээж хөндүүрлээд, хүзүү, толгой, нүүр өвдөж байсан. Би хөл дээрээ гишгэж чадахгүй, амьсгалж чадахгүй байсан. Би гадаа хэсэг хугацаанд дээшээ харан 20 минут орчим аварын дэр дэрлэж хэвтсэн. Нүдээ нээгээд хартал нилээн олон хүн ирсэн байсан. “Verna” маркийн авомашины жолооч /Н-/ “чи яагаад урсгал сөрөөд ороод ирсэн юм бэ” гэхэд Б- “миний автомашины хойд дугуй салсан, жолооны хүрч түгжигдсэн, урьд нь аваарт орж байсан автомашин байна” гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 27-29-р хуудас/,

 

Хохирогч Л.Н-ийн …Би Хан-Уул дүүргийн 14-р хорооны нутаг дэвсгэр Төв аймаг явах замд зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр явж байтал цаад тал нь харагдахгүй, эрэг хаасан, эргэх тойргийн өмнө гэнэт урсгал сөрөн хар өнгийн “Toyota Sai” маркийн ... улсын дугаартай автомашин орж ирээд миний унаж явсан автомашинтай мөргөлдөж зорчигч Н.Ц-, Ө.Б-, Т.О-э бид нар гэмтсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 32-33-р хуудас/,

 

Иргэний нэхэмжлэгч Ч.Б-ийн …Жолооч Н- манай компанид жолооны багшаар ажиллаад 8 жил болж байна. ...Н- над руу залгаад “Toyota Sai” маркийн хар өнгийн автомашин урсгал сөрж орж ирээд миний автомашиныг мөргөчихлөө, цагдаа болон 103 дуудсан хүлээж байна. Миний автомашинд сууж явсан хүмүүс гэмтсэн ба миний толгой манараад хамаг бие өвдөөд байна. Миний автомашин нилээн эвдрэлтэй гэж надад хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 36-р хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хэргийн материалаар хийсэн Шүүх эмнэлгийн №102 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1. Н.Ц-ийн биед бүсэлхийн L5-р нугалмын их биеийн шахагдсан хугарал, тархи доргилт, баруун нүднийу хархайн дотор, доод ханын цөмөрсөн хугарал, хамрын ясны хугарал, хамар, баруун нүдний зовхи, нүдний алимны салстын цус хуралт, баруун нүдний ухархайн доод хана нөхөх, хамрын ясны хугарлыг засах хагалгааны дараах байдал, бүсэлхий, цээжний зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Учирсан гэмтэл нь тухайн болсон хэргийн нөхцөлд үүссэн байх боломжтой, шинэ гэмтэл байна.

3. Учирсан гэмтэл нь зам тээврийн ослын улмаас үүссэн байх боломжтой.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээнээс хамаарна.

5. Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл   мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. /хх-ийн 1-р хавтас 55-56-р хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №42 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1. Т.О-ийн биед тархи доргилт, баруун сарвуу, ар хэсгийн зулгаралт, цус хуралт, баруун өвдөгний зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. /хх-ийн 1-р хавтас 58-р хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №41 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1. Л.Н-ийн биед тархи доргилт, хүзүүний цус хуралт, цээжний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

5. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /хх-ийн 1-р хавтас 60-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №277 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1. Ө.Б-гийн биед зүүн бугалга ясны хугарал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх нь эмчилгээ, эдгэрэлтээс шалтгаална.

5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. /хх-ийн 1-р хавтас 64-р хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн №474 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1. Шинжилгээнд ирүүлсэн “Toyota Sai” маркийн АZК10-2072756 арлын дугаартай, ... улсын дугаартай автомашин эвдрэл гэмтэлтэй тул МNS4598-2011 стандарт шаардлага хангахгүй бөгөөд техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй.

2. Шинжилгээнд ирүүлсэн “Toyota Sai” маркийн автомашины урд бамбай, нүүр, баруун их гэрэл, баруун урд дохионы гэрэл, баруун урд далбаа, жолооч талын хаалга, салхины шил, шил арчигчийн хуванцар сав, баруун, зүүн талын доод хуванцар хар эмжээр, арын бамбай, жолооч болон урд зорчигчийн аюулгүйн хийн дэр, хөгжим, урд самбар, жолоочийн суудлын даруулга бүс, баруун урд дугуй, обуд, баруун урд гар, баруун урд амортизатор, зүүн хойд тоормосны зээрэнхий, зүүн хойд булын гол, зүүн хагас гол зэрэг эд ангиуд ослын үед эвдэрч гэмтсэн байна. Баруун, зүүн урд дугуйн хаймар дугуйнд ачилт тээвэрлэлтийн явцад үүссэн гэмтэлтэй байна. Зүүн хойд булын хагас гол хугарсан, тоормосны зээрэнхий хагарсан эвдрэл, зүүн хойд дугуйн обуд, хаймар дугуйн завсар шороо чулуу мэт зүйл хавчуулагдсан зэрэг эвдрэл гэмтэл нь зүүн хойд дугуйн гадна талаас ташуу чиглэлд, төмөр эдлэлийн бат бөхийн хязгаар давсан хүчээр харилцан үйлчлэхэд буюу автомашин мөргөх, онхолдох үед шууд үүссэн байх үндэслэлтэй.

3. Дээрх эвдрэл гэмтлүүд ослын үед үүссэн шинэ гэмтлүүд тул осолд
нөлөөлөх үндэслэлгүй.

4. Шинжилгээнд ирүүлсэн “Toyota Sai” маркийн АZК10-2072756 арлын дугаартай, ... улсын дугаартай автомашин шингэн дамжуулгатай, АВS системтэй тоормостой. 4 дугуйн тоормосны хавчигчууд шахаж ажиллаж байна. Зориулалтын багажгүй тул тоормосны хүчний үзүүлэлтийг шалгаж тогтоох боломжгүй.

5. Тоормосны мөр үүсэх эсэхийг туршилтаар тогтоох бөгөөд шинжилгээнд ирүүлсэн “Toyota Sai” маркийн, ... улсын дугаартай автомашин өөрөө явах боломжгүй, хөдөлгүүр асахгүй тул мөр үүсэх эсэхийг тогтоох боломжгүй.

6. Шинжилгээнд ирүүлсэн “Toyota Sai” маркийн АZК10-2072756 арлын дугаартай, ... улсын дугаартай автомашины хурд хэмжигч гадна харагдах байдал бүрэн, ил харагдах гэмтэлгүй, автомашин өөрөө явах боломжгүй тул ажиллагааг шалгах боломжгүй. Шинжилгээнд ирүүлсэн осол хэргийн материап, спидометрын бүрэн бүтэн байдалд үндэслэн зам тээврийн осолд нөлөөлөх үндэслэлгүй, Хурд хэмжигч нь жолоочид тухайн үеийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөний хурдны талаарх мэдээлэл өгөх үүрэгтэй. /хх-ийн 1-р хавтас 75-108-р хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн №530 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1. Шинжилгээнд ирүүлсэн “Hyundai Verna” маркийн, КМНСG41GР2U337322 арлын дугаартай, 91-99 УБГ улсын дугаартай автомашин урд болон баруун урд тал, баруун хажуу талаар эвдрэл гэмтэлтэй тул техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй.

2. Уг автомашинд урд бамбай, нүүрний хаалт, урд их гэрэл болон дохионы гэрлүүд, хөргөлтийн радиатор, хөргөлтийн сэнс, термостат, баруун урд далбаа зэрэг эд ангиуд байхгүй, баруун урд дугуй, баруун урд амортизатор, капот, урд дээд хөндөл, урд бамбайн ард байрлах хөндөл төмөр, баруун хагарс гол, жолооны баруун хөндлөн татуурганы нугасан холбоосны хөшүүрэг, баруун урд эргэх нударганы хөшүүрэг, яндан, зөөлөн яндан, баруун урд, хойд хаалга, дээвэр, салхины шил, тахир голын дамар, хий хуваанрилах голын дамар, термостатын гэр, баруун лонжерон, хөдөлгүүрийн духны гэр, духны ремень зэрэг эд ангиуд эвдрэл гэмтэлтэй байна.

3. Дээрх эвдрэл гэмтлүүд нь ослын үед шууд болон дамжиж үүссэн эвдрэл гэмтлүүд байна. Баруун хойд дугуйн хээ элэгдлийн хязгаар хүртэл элэгдсэн гэмтэл нь ашиглалтын явцад үүссэн байна.

4. Тоормос шингэн дамжуулгатай, энгийн тоормосны системтэй. 4 дугуйн тоормосны тэлэгч, хавчигчууд ажиллана. Зориулалтын багажгүй тул тоормосны хүчийг шалгаж тогтоох боломжгүй.

5. Тоормосны мөр үүсэх эсэхийг туршилтаар тогтоох бөгөөд шинжилгээнд ирүүлсэн “Hyundai Verna” маркийн 91-99 УБГ улсын дугаартай автомашины хөдөлгүүр асахгүй, өөрөө явах боломжгүй тул мөр үүсэх эсэхийг тогтоох боломжгүй.

6. Шинжилгээнд ирүүлсэн “Hyundai Verna” маркийн автомашины хурд хэмжигч гадна харагдах байдал бүрэн, ил харагдах гэмтэлгүй, автомашин өөрөө явах боломжгүй тул ажиллагааг шалгах боломжгүй. Шинжилгээнд ирүүлсэн осол хэргийн материал, спидометрын бүрэн бүтэн байдалд үндэслэн зам тээврийн осолд нөлөөлөх үндэслэлгүй. Хурд хэмжигч нь жолоочид тухайн үеийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөний хурдны талаарх мэдээлэл өгөх үүрэгтэй. /хх-ийн 1-р хавтас 110-138-р хуудас/,

 

Тээврийн Цагдаагийн албаны 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн №22 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1. “Toyota Sai” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б- овогтой Б- нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1-т заасан Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна.” гэсэн заалтыг зөрчсөний улмаас урсгал сөрж, зам тээврийн осол гаргасан байх үндэслэлтэй байна.

2. “Hyundai Verna” маркийн 91-99 УБГ улсын дугаартай тээврийн хэрэгслийн
жолооч Л.Н- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй байна.

3. Зам тээврийн осол гарахад замын тэмдэг тэмдэглэгээ болон замын бусад байгууламжийн эвдрэл гэмтэл нөлөөлсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. /хх-ийн 1-р хавтас 140-141-р хуудас/,

Зам тээврийн осол, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 1-р хавтас 3-14-р хуудас/,

 Тээврийн хэрэгслийн лавлагаанд: “Hyundai Verna” маркийн, 91-99 УБГ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь “Хулд номуун баялаг орших” ХХК-ийн өмчлөлийнх гэх /хх-ийн 1-р хавтас 216-р хуудас/,

Тээврийн хэрэгслийн лавлагаанд: “Toyota Sai” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь “Грийн Инвестмэнт ББСБ” ХХК-ийн өмчлөлийнх гэх /хх-ийн 1-р хавтас 217-р хуудас/,

102, 103-ын дуудлага лавлагааны хуудас /хх-ийн 1-р хавтас 220-р хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Шүүгдэгч Б.Б- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1-т заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл байдал, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас урсгал сөрж, “Hyundai Accent Verna” маркийн 91-99 УБГ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, жолооч хохирогч Л.Н-ийн эрүүл мэндэд хөнгөн, зорчигч хохирогч Н.Ц-, Ө.Бямбацэрэн нарын эрүүл мэндэд хүндэвтэр, Т.О-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан хэргийн үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.

 

 “Хулд номуун баялаг орших” ХХК нь “3.000.000 төгрөг авсан тул гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” /хх-ийн 2-р хавтас 15-р хуудас/ гэж, хохирогч Ө.Б- нь “эмчилгээний зардалд 1.722.297 төгрөг авсан тул гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” /хх-ийн 2-р хавтас 20-р хуудас/ гэж, хохирогч Т.О-э нь “эмчилгээний зардалд 991.280 төгрөг авсан тул гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” /хх-ийн 2-р хавтас 21-р хуудас/ гэж, хохирогч Л.Н- нь “эмчилгээний зардалд 1.232.000 төгрөг авсан тул гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” /хх-ийн 2-р хавтас 23-р хуудас/ гэж тус тус прокурорын шатанд бичгээр хүсэлт гаргасан ба,

Хохирогч Н.Ц- нь “эмчилгээний зардалд нийт 3.647.589 төгрөг төлсөн тул гомдолгүй /хх-ийн 2-р хавтас 22-р хуудас/, харин авто ослын гэмтэл сүүлд илэрдэг тул цаашид гарах эмчилгээний зардлыг жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү” гэж мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт тус тус мэдүүлсэн тул хохирогч Н.Ц- нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй.

 

  Эрүүгийн хариуцлагын талаар.

 

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших ба тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлах нь зүйтэй.

           

Шүүгдэгч Б.Б- нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ прокурорт гаргаснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байна.

 

Улсын яллагчаас шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах тухай эрүүгийн хариуцлагын саналыг хохирогч Ө.Б-, Л.Н-, Н.Ц-, Т.О-э, шүүгдэгч Б.Б- нарт танилцуулсан байна.

 

Шүүгдэгч Б.Б- нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо төлсөн зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн гаргасан ялын саналын хүрээнд шүүгдэгч Б.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзэв.

 

Шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Б-д мэдэгдэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Б.Б- нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг ирээгүй тус тус дурдах нь зүйтэй.