Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 197

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал хөтөлж,

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Баярхүү,

шүүгдэгч Э.А-, түүний өмгөөлөгч Ж.Нарантуяа,

шүүгдэгч Л.М-, түүний өмгөөлөгч Д.Ганхуяг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Авга овогт Э-ын А-,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тайжууд овогт Л-гийн М- нарт холбогдох эрүүгийн 1810009850531 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт

1. Монгол улсын иргэн,

 

2. Монгол улсын иргэн,

 

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэнд бичигдснээр/

Шүүгдэгч Э.А- нь Л.М-тай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, 2018 оны 04 дүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах шинэ Яармагийн гүүрний баригдаж байгаа барилгын хашаан доторх агуулахын зориулалттай монгол гэрт нууцаар хууль бусаар нэвтрэн орж, гагнуурын аппарат 5 ширхэг, цемент буталдаг молдок 1 ширхэг, цахилгаан дрилл 1 ширхэг зэргийг хулгайлахад гэмт хэргийг гүйцэтгэж, Ц.Ц-т нийт 2.876.300 төгрөгний хохирол учруулсан,

Шүүгдэгч Л.М- нь Э.А-тэй урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, 2018 оны 04 дүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах шинэ Яармагийн гүүрний баригдаж байгаа барилгын хашаан доторх агуулахын зориулалттай монгол гэрт нууцаар хууль бусаар нэвтрэн орж, гагнуурын аппарат 5 ширхэг, цемент буталдаг молдок 1 ширхэг, цахилгаан дрилл 1 ширхэг зэргийг хулгайлахад, камерын бичлэгийг унтрааж дэмжлэг үзүүлэн хамжигчаар оролцож, Ц.Ц-т нийт 2.876.300 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

            Шүүгдэгч Э.А- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж ярих зүйлгүй. Гэм буруугийн талаар маргахгүй гэв.

Шүүгдэгч Л.М- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би хэрэг гарсан өдөр хамгаалагчаар, А- кранистаар ажиллаж байсан. А- “мөнгөний хэрэгцээ байна, танай агуулах руу орж ганц нэг зүйл авмаар байна” гэхээр нь би зөвшөөрсөн. Би гагнуурын аппаратыг аваагүй, харин хяналтын камерыг нь унтраасан гэв.

 

            Мөн хавтаст хэргээс:

Хохирогч Ц.Ц- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...Би 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өглөө 07 цаг 30 минутанд сэрээд утсаа асаатал “Хангарьд” ХХК-ний жижүүр Батсайхан над руу залгаад “Яармагийн гүүрний гэр агуулахад хулгайч ороод гагнуурын аппарат алдагдсан байна” гэхээр нь очсон. Хяналтын камерын бичлэгийг шалгахад бичлэг 01 цаг 04 минутаас 02 цаг 35 минут хүртэлх хугацаанд бичлэг хийгдээгүй байсан. Би тухайн өдөр харуулаар ажиллаж байсан М-аас “шөнө тог тасарсан уу” гэхэд “01 цагийн үед тог тасарсан, тогны ерөнхий спускатель нь доошоо уначихсан байхаар нь дээш болгоход тог ирсэн” гэсэн. ...Камер ажиллаж эхлэхэд М- төхөөрөмж байгаа хэсгээс гарч яваа нь бичигдсэн байсан. Дахиад хяналтын камерыг шүүж үзэхэд М- нэг хүнтэй гэрүүдийн урдуур явж байгаад нөгөө хамт явсан хүн нь буцаад хашааны хаалга руу явж байгаа харагдсан. ...Агуулахын зориулалттай монгол гэрээс хайрцаг савтайгаа байсан урьд нь хэрэглээгүй 5 ширхэг гагнуурын аппарат, молдок 1 ширхэг, цохилттой дрилл 1 ширхэг алдагдсан. ...Би гомдолгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 15-22, 82, 136-137, 140-р хуудас/,

Гэрч Э.А-л мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Би 2018 оны 04 дүгээр сарын 15-ны орой 22 цагийн үед А- над руу залгаад “машинаа түр өгч байгаач, юманд явчихаад ирье” гэхээр нь “манай хашаанд байгаа чи ирээд ав” гэж хэлсэн. Удалгүй тэрээр ирээд 23-27 УНО улсын дугаартай “Хьюндай Грейс” маркийн микро автобусыг аваад явсан. Шөнө 04 цагийн үед над руу дахин залгаад “машин чинь эвдэрчихлээ, яах вэ” гэхээр нь “чи хаана байгаа юм бэ” гэхэд “Сонгинохайрхан дүүргийн орчимд байна, энд орхилоо” гэж хэлсэн. Би А-г хаашаа явсныг мэдэхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 25-р хуудас/,

Гэрч Х.Б- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ...2018 оны 04 дүгээр сарын 16-ны өглөө 07 цагийн үед гэртээ байхад А-л над руу залгаад “би өөрийнхөө машинаар юманд явах гэсэн чинь машин эвдэрчихлээ, та яваад өгөөч, Өргөө кинотеатр дээр очоод залгачих, 20.000 төгрөг өгье” гэхээр нь зөвшөөрөөд очсон. Өргөө кинотеатрын чанх ард очоод А-лын өгсөн 99932738 гэсэн дугаар руу залгаж үл таних хүнтэй холбогдоод “А-лын явуулсан хүн байна, хаанаас, юу хүргүүлэх вэ” гэхэд “би өөрөө очьё” гээд утсаа салгасан. 10 орчим минутын дараа үл таних залуу ирээд “явъя” гэхээр нь “эндээс юм ачихгүй юм уу, би эндээс ачна гэж бодсон” гэхэд “Яармагийн гүүрний орчмоос ажлын багаж аваад Нарантуул зах дээр буулгана” гэж хэлсэн. Бид хоёр Яармагийн гүүрний ертөнцийн зүгээр хойд талын гэрлэн дохиогоор  зүүн талд буюу хотын төв рүү явдаг хэсэг рүү эргээд явж байгаад цэнхэр өнгийн хашааны гадна ирсэн. Тэндээс 3-4 орчим хайрцагтай зүйл машинд ачихаар нь “юу юм бэ” гэхэд “барилгын багаж байгаа юм, энд ажиллаж байгаад ажиллахаа больж байгаа юм” гэсэн. Тэгээд Нарантуул захын хойд талын хаалганы хажууд очиж зогссон. Удалгүй цагдаа ирж биднийг дагуулж хэлтэс дээр авчирч машинд байгаа эд зүйлийг хурааж авсан. ...Би тэр залууг хулгайн эд зүйл авч явааг мэдээгүй. ...Тэнд 5 ширхэг гагнуурын аппарат, 1 ширхэг молдок, 1 ширхэг дрилл байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 36, 173-р хуудас/,

            Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 1-р хавтас 6-9-р хуудас/,

Эд мөрийн баримт хураан авах тухай мөрдөгчийн санал, тэмдэглэл  /хх-ийн 1-р хавтас 10-12-р хуудас/,

            Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэлд: хохирогч Ц.Ц-т “Rivcen” гэсэн бичвэртэй /цаасан хайрцагтай болон хайрцаггүй/ гагнуурын аппарат 5 ширхэг, Хар өнгийн “Siya” нэртэй молдок 1 ширхэг, улаан өнгийн хуванцар савтай молдок зэргийг хүлээлгэн өгсөн.  /хх-ийн 1-р хавтас 14-р хуудас/,

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд: гагнуурын аппарат 1 ширхэг 515.660 төгрөг нийт 5 ширхэг нь 2.578.300 төгрөг, молдок 1 ширхэг 198.000 төгрөг, цохилттой дрилл 1 ширхэг 100.000 төгрөг, нийт 2.876.300 төгрөгөөр үнэлсэн. /хх-ийн 1-р хавтас 39-43-р хуудас/,

            Тээврийн хэрэгслийн лавлагаанд: 08-14 УББ улсын дугаартай “Хьюндай Грейс” маркийн автомашины эзэмшигч нь Моондой овогтой Болормаа гэх /хх-ийн 1-р хавтас 61-62-р хуудас/,

Тээврийн хэрэгслийн лавлагаанд: 23-27 УНО улсын дугаартай “Хьюндай Грейс” маркийн автомашины эзэмшигч нь “Бичил глобус групп” ХХК гэх /хх-ийн 1-р хавтас 182-р хуудас/,

Шүүгдэгч Э.А- мөрдөн байцаалтанд яллагдагчаар мэдүүлэхдээ: ...2018 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 14 цагийн орчим харуултай юм яриад зогсож байтал тэрээр “компаниас зарж болох эд зүйл гаргах хэрэгтэй байна” гэхээр нь өөрийн гар утасны дугаараа үлдээгээд “залгаарай” гэж хэлээд ажилдаа орсон. Орой 23 цагийн үед харуул над руу залгаад “унаа олоод хүрээд ир” гэхээр нь очиход “компаний хашаанд байгаа гэрээс барилгын тоног төхөөрөмж гаргая” гэхээр нь “яаж гаргах вэ” гэхэд “хяналтын камерыг унтраачихна” гэхээр нь би гэрийн хаалганы цоожийг эвдэн дотогшоо орж гагнуурын аппарат, дрилл, тасдагч гэх мэт эд зүйлийг аваад компаний хашааны зүүн буланд аваачиж тавьсан. Би А-л руу залгаад “найздаа машинаа өгч байгаач, нэг тийшээ явчихаад ирье” гэхэд тэрээр зөвшөөрсөн тул гэрт нь очиж машиныг нь авсан. Тэгээд би компани дээр ирж гэрээс гаргасан эд зүйлийг машин руу оруулаад явах гэтэл машины нэг эд анги нь дуугараад явахгүй болохоор нь орхисон. Тэгээд ачсан эд зүйлээ буцааж буулгаад Б-ыг дуудаж түүний машинд хийж Нарантуул зах дээр очоод цагдаад баригдсан...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 85-89, 217-р хуудас/,

Шүүгдэгч Л.М- мөрдөн байцаалтанд яллагдагчаар мэдүүлэхдээ: …2018 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр намайг ажлын байр дээрээ байхад А- ирсэн. Бид хоёр хэсэг юм ярьж байтал “танай барилгын агуулах болон гадна талбайгаас бараа материал авч зарах уу” гэхээр нь эхэндээ татгалзаж байгаад сүүлд нь зөвшөөрсөн. 2018 оны 04 дүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнө кранист эрэгтэй над руу залгаад “хашааны гадаа ирсэн байна” гэхээр нь би хяналтын камерын залгуурыг салгаж унтраагаад А-г машинтай нь оруулсан. Нэг цагийн дараа кранист эрэгтэй /А-/ харуулын байранд орж ирээд хулгайлсан эд зүйлээ ачаад явах гэхээр нь “замд цагдаа байж магадгүй. Тиймээс үүрээр ирж авъя, тэр болтол хашааны зүүн буланд үлд”эчих" гэхэд зөвшөөрөөд яваад өгсөн. Түүнийг явсаны дараа хяналтын камерын залгуурыг буцаагаад залгасан. 07 цагийн орчим над руу залгаад хулгайлсан эд зүйлээ аваад явж байгаа талаараа хэлсэн. Өглөө гэр дотор байсан гагнуурын аппарат, молдок, дрилл гэх зүйл алдагдсан талаар мэдсэн…гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 92-95, 223-р хуудас/,

Шүүгдэгч Э.А-гийн хувийн байдалтай холбоотой баримтууд иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 1-р хавтас 50-р хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 1-р хавтас 51, 142-р хуудас/, Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 300 дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 1-р хавтас 149-171-р хуудас/,

Шүүгдэгч Л.М-ы хувийн байдалтай холбоотой баримтууд оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 1-р хавтас 48-р хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 1-р хавтас 49-р хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 1-р хавтас 55, 141-р хуудас/, гэрч А.Л-гийн мэдүүлэг /хх-ийн 26-р хуудас/, суурь боловсролын гэрчилгээний хуулбар /хх-ийн 1-р хавтас 178-р хуудас/, мэргэжлийн боловсролын үнэмлэхийн хуулбар /хх-ийн 1-р хавтас 180-р хуудас/ зэргийг шинжлэн судлав.

 

            Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотлогдвол зохих байдлуудыг шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Э.А-, Л.М- нарын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.

 

Шүүгдэгч Э.А- Л.М- нар нь бүлэглэн, 2018 оны 04 дүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Яармагийн шинэ гүүрний ойролцоох барилгын хашаан дотор агуулахын зориулалттай монгол гэрт нууцаар, хууль бусаар нэвтрэн орж, гагнуурын аппарат 5 ширхэг, цемент буталдаг молдок 1 ширхэг, цахилгаан дрилл 1 ширхэг зэргийг хулгайлж хохирогч Ц.Ц-т 2.876.300 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

Хохирогч Ц.Ц-ын ...Хяналтын камерын бичлэгийг шалгахад 01 цаг 04 минутаас 02 цаг 35 минут хүртэлх хугацаанд бичлэг хийгдээгүй байсан. Би тухайн өдөр харуулаар ажиллаж байсан М-аас “шөнө тог тасарсан уу” гэхэд “01 цагийн үед тог тасарсан, тогны ерөнхий спускатель нь доошоо уначихсан байхаар нь дээш болгоход тог ирсэн” гэсэн. ...Хяналтын камерыг дахин шүүж үзэхэд М- нэг хүнтэй гэрүүдийн урдуур явж байгаад нөгөө хамт явсан хүн нь буцаад хашааны хаалга руу явж байгаа харагдсан. ...Агуулахын зориулалттай монгол гэрээс хайрцаг савтайгаа байсан урьд нь хэрэглээгүй 5 ширхэг гагнуурын аппарат, молдок 1 ширхэг, цохилттой дрилл 1 ширхэг алдагдсан...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 15-22, 82, 136-137, 140-р хуудас/,

 

Гэрч Э.А-лын ...Би 2018 оны 04 дүгээр сарын 15-ны орой 22 цагийн үед А- над руу залгаад “машинаа түр өгч байгаач, юманд явчихаад ирье” гэхээр нь “манай хашаанд байгаа чи ирээд ав” гэж хэлсэн. Удалгүй тэрээр ирээд 23-27 УНО улсын дугаартай “Хьюндай Грейс” маркийн микро автобусыг аваад явсан. Шөнө 04 цагийн үед над руу дахин залгаад “машин чинь эвдэрчихлээ, яах вэ” гэхээр нь “чи хаана байгаа юм бэ” гэхэд “Сонгинохайрхан дүүргийн орчимд байна, энд орхилоо” гэж хэлсэн. Би А-г хаашаа явсныг мэдэхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 25-р хуудас/,

 

Гэрч Х.Б-ын ...Бид хоёр Яармагийн гүүрний ертөнцийн зүгээр хойд талын гэрлэн дохиогоор  зүүн талд буюу хотын төв рүү явдаг хэсэг рүү эргээд явж байгаад цэнхэр өнгийн хашааны гадна ирсэн. Тэндээс 3-4 орчим хайрцагтай зүйл машинд ачихаар нь “юу юм бэ” гэхэд “барилгын багаж байгаа юм, энд ажиллаж байгаад ажиллахаа больж байгаа юм” гэсэн. Тэгээд Нарантуул захын хойд талын хаалганы хажууд очиж зогссон. ...Би тэр залууг хулгайн эд зүйл авч явааг мэдээгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 36, 173-р хуудас/,

            Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 1-р хавтас 6-9-р хуудас/,

            Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэлд: хохирогч Ц.Ц-т “Rivcen” гэсэн бичвэртэй /цаасан хайрцагтай болон хайрцаггүй/ гагнуурын аппарат 5 ширхэг, Хар өнгийн “Siya” нэртэй молдок 1 ширхэг, улаан өнгийн хуванцар савтай молдок зэргийг хүлээлгэн өгсөн.  /хх-ийн 1-р хавтас 14-р хуудас/,

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд: гагнуурын аппарат 1 ширхэг 515.660 төгрөг нийт 5 ширхэг нь 2.578.300 төгрөг, молдок 1 ширхэг 198.000 төгрөг, цохилттой дрилл 1 ширхэг 100.000 төгрөг, нийт 2.876.300 төгрөгөөр үнэлсэн. /хх-ийн 1-р хавтас 39-43-р хуудас/ тайлан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Э.А-, Л.М- нарыг бүлэглэн тусгайлан хамгаалсан агуулахад нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан ба шүүгдэгч Э.А- болон түүний өмгөөлөгч Ж.Нарантуяа, шүүгдэгч Л.М- болон түүний өмгөөлөгч Д.Ганхуяг нар нь хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

 

“Хулгайлах” гэмт хэрэг нь Монгол улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан иргэний эд хөрөнгө эзэмших, өмчлөх эрх болон орон байрны халдашгүй дархан байх хүний баталгаатай эдлэх эрх, эрх чөлөөг зөрчсөн, шууд санаатай шунахай зорилгоор, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар өөрийн эзэмшил ашиглалтад шилжүүлэн авсан үйлдлээр үйлдэгддэг ба уг гэмт хэргийг “тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн” нь тухайн гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүн болохоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зохицуулсан.

 

Шүүгдэгч Э.А-, Л.М- нар нь бүлэглэн 2018 оны 04 дүгээр сарын 16-ны шөнө Ц.Ц-ын агуулахын зориулалттай монгол гэрт нууцаар нэвтэрч, бусдын эд хөрөнгийг шунахайн сэдэлтээр хулгайлан авч, 2.876.300 төгрөгийн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн” гэмт хэргийн шинжтэй тул гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:

Хохирогч Ц.Ц- нь “барилгын хашаанаас молдок, гагнуурын аппарат зэрэг эд зүйлс алдагдсан ба хохирол бүрэн төлөгдсөн тул гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” /хх-ийн 1-р хавтас 137-р хуудас/ гэж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

 Эрүүгийн хариуцлагын талаар.

 

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших ба тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Э.А-, Л.М- нарыг бүлэглэн “тусгай хамгаалсан байр агуулахад нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан” гэм буруутайд тус тус тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Улсын яллагчаас шүүгдэгч Э.А-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 5 жилийн хорих ял оногдуулах, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.А-д Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 300 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 263 хоног буюу 8 сар 23 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, түүний эдлэх ялыг 5 жил 8 сар 23 хоногийн хугацаагаар хорих, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх,

шүүгдэгч Л.М-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 5 жилийн хорих ял оногдуулах, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлт гаргасан ба,

Шүүгдэгч Э.А-гийн өмгөөлөгч Ж.Нарантуяа “Э.А- нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болон бага насны 2 хүүхэдтэй, 2 дүүгээ тэжээн тэтгэдэг зэрэг хувийн байдлыг нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хорих ялын багаар тогтоож өгнө үү” гэсэн,

Шүүгдэгч Л.М-ы өмгөөлөгч Д.Ганхуягаас “миний үйлчлүүлэгч Л.М- нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болон хугацаат цэргийн алба хааж байгаа, ээж нь элэгний хорт хавдраар 3 удаа хагалгаанд орсон зэрэг хувийн байдлыг нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан хуульд зааснаас доогуур хорих ял оногдуулж өгнө үү” гэсэн санал тус тус гаргаж мэтгэлцэв.

 

Шүүгдэгч Э.А-, Л.М- нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан гэм хор арилсан нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон оролцоо, тэдний хувийн байдлыг харгалзан шүүгдэгч Л.М-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хорих ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй хэмжээгээр ял оногдуулах боломжтой гэж үзэж 01 жил 06 сарын хорих ялаар,

Шүүгдэгч Э.А-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 02 /хоёр/ жилийн хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Э.А- нь Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 300 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан мөн хуулийн 3.6 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлсэн ба 2019 оны 01 дүгээр арын 09-ний байдлаар 08 сар 19 хоногийн хорих ял эдлээгүй үлдсэн /хх-ийн 148-р хуудас/ талаар ялын тооцоо хийж ирүүлжээ.

 

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч Э.А-д энэ тогтоолоор оногдуулсан 02 жилийн хорих ял дээр Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 300 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 08 сар 19 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 02 жил 08 сар 19 хоногийн хугацаагаар тогтоов.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.А-, Л.М- нарын гэмт үйлдлийн улмаас бусдад учирсан хохирол, түүнийг арилгасан байдлыг харгалзан тэдгээрт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Э.А- нь 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс /хх-ийн 1-р хавтас 147-р хуудас/ энэ хэрэгт цагдан хоригдсон ба шийтгэх тогтоол гарсан энэ өдрийн байдлаар 62 хоног цагдан хоригдсон хугацааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

 

Шүүгдэгч Э.А-, Л.М- нар нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг ирээгүй ба шүүгдэгч Л.М- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдах нь зүйтэй.