Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 366

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Баянхонгор дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ би

Нэхэмжлэгч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 5-10-6 тоотод оршин суух, ВН88122302 регистрийн дугаартай, Харагчин овогт Төмөрчөдөрийн Сугармаагийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3-21-16 тоотод оршин суух, Мэдээч овогт Дамбадаржаагийн Болорчимэгт холбогдох

Зээлийн гэрээний үүргийн 2840000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдөр авч, хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т.Сугармаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Д.Болорчимэг нь 2015 оны 06 сарын 15-ны өдөр Хаан банкнаас 3500000 төгрөг зээлүүлж, 3000000 төгрөг аваад 7 хоногийн дотор төлнө гэсэн боловч одоог хүртэл төлөөгүй 3000000 төгрөгийн жилийн хүү 21,6 хувь, сарын хүү 1,2 хувь буюу 54000 төгрөг, 12 сард үржүүлээд 648000 төгрөг. Үүнээс төлсөн 710000 төгрөг. Үлдэгдэл 2840000 төгрөгийг Д.Болорчимэгээс гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Т.Сугармаа шүүхэд гаргасан тайлбартаа:

Би Д.Болорчимэгээс нэхэмжилсэн 2840000 төгрөгөөс 1420000 төгрөгийг татгалзаж, 1420000 төгрөгийг Д.Болорчимэгээс авахаар эвлэрлээ гэжээ.

Хариуцагч Д.Болорчимэг шүүхэд гаргасан тайлбартаа:

Д.Болорчимэг миний бие нь нэхэмжлэгч Т.Сугармаагийн нэхэмжилсэн 2840000 төгрөгийн тал хувь болох 1420000 төгрөгийг төлөх болно гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т.Сугармаа нь зээлийн гэрээний үүргийн 2840000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа 1420000 төгрөгийг татгалзсан, хариуцагч Д.Болорчимэг нь 1420000 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн талаар зохигч талуудын шүүхэд гаргасан тайлбарыг үндэслэн эвлэрлийг баталж, хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д тус тус заасныг удирдлага болгон

 ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Т.Сугармаа нь зээлийн гэрээний үүргийн 2840000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа 1420000 төгрөгийг татгалзаж, хариуцагч Д.Болорчимэг нь 1420000 төгрөгийг төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид төвлөрсөн төсвийн данснаас 30195 төгрөг, хариуцагч Д.Болорчимэгээс 30195 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Т.Сугармаад тус тус олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар уг захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ