Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 172

 

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг 

хүлээн зөвшөөрснийг  баталж, хэргийг 

хэрэгсэхгүй болгох тухай

 

          Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүгч С.Байгальмаа би нэхэмжлэгч Х.Хүрэлзааны нэхэмжлэлтэй хариуцагч Э.Бүрэнбатад холбогдох 113000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 06 сарын 27-ны өдөр хүлээн авч, 2016 оны 07 сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад                  

                                                                    Т О Д О Р Х О Й Л О Х нь:

           Нэхэмжлэгч Хэнтий аймгийн Бор-Өндөр сум 2-р баг 48-р байрны 80 тоотод оршин суух Хүрэл овогт Содномын Хүрэлзаан /РД: СЩ58092611/ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие Х.Хүрэлзаан нь 2016 оны 03 сарын 16-нд Э.Бүрэнбатад 113.000 төгрөгний барааг зээлдүүлсэн. Удаа дараа сануулсан боловч удахгүй өгнө гэж хэлсээр өнөөдрийг хүрээд байна. Иймд  надад 113.000 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.

            Хариуцагч Хэнтий аймгийн Бор-Өндөр сум 2-р баг 47-р байрны 02 тоотод оршин суух Дэгэл овогт Энхтунгалагийн Бүрэнбат /РД: СЕ82072817/ шүүхэд гаргасан тайлбартаа: “Х.Хүрэлзаанд 113000 төгрөгийн өртэй нь үнэн. Өрийг төлж барагдуулна.” гэжээ.

 

                                                                       Ү Н Д Э С Л Э Х нь:

 Нэхэмжлэгч Х.Хүрэлзааны нь хариуцагч Э.Бүрэнбатаас 113000 төгрөг  гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Хариуцагч Э.Бүрэнбат нь 113000 төгрөгийг төлөх үүрэгтэй болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариуцагчийн шүүхэд бичгээр гаргасан тайлбараар тус тус нотлогдож байна.

Хариуцагч Э.Бүрэнбат нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 113000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, маргаагүй болно. 

Хариуцагч Э.Бүрэнбат нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 113000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч бичгээр тайлбараа ирүүлсэн байгаа нь хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75,

123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага

болгон  З А Х И РА М Ж Л А Х нь:

 

            1. Нэхэмжлэгч Х.Хүрэлзааны нэхэмжлэлтэй хариуцагч Э.Бүрэнбатад холбогдох 113000 төгрөг /нэг зуун арван гурван мянган/ төгрөгийг хариуцагч Э.Бүрэнбат төлж барагдуулахаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4550 төгрөгний тал хувь болох 2275 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн нэгдсэн данснаас 2275 төгрөгийг, хариуцагч Э.Бүрэнбатаас 2275 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Х.Хүрэлзаанд олгосугай.

            3. Захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

            4. Шүүгчийн захирамжинд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

                                   

 

 

ШҮҮГЧ                                    С.БАЙГАЛЬМАА