Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 173

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч С.Байгальмаа би даргалж тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн хуралдаанаар:

            Хүсэлт гаргагч  ХААН банкны Бор-Өндөр сумын тооцооны төвийн хүсэлттэй Боржигин овогт Цэдэвийн Ганболд, Чавганц овогт Түмэнбаярын Энхцэцэг нарыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Наранбайгаль, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туяа нар оролцов.

                                                                                                 Т О Д О Р Х О Й Л О Х нь:   

            Хүсэлт гаргагч ХААН банкны Бор-Өндөр сумын тооцооны төв шүүхэд гаргасан нэхэмжлэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1-р багийн иргэн  Боржигин овогт Цэдэвийн Ганболд /ЗЕ78090715/, Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1-р багийн иргэн Чавганц овогт Түмэнбаярын Энхцэцэг /ЖЯ65013109/ нь 2013 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр ХААН банкны Бор-Өндөр сумын тооцооны төвөөс 11270000 /арван нэгэн сая хоёр зуун далан мянган/ төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай зээлсэн бөгөөд  зээлийн төлбөрийг төлөлгүй хугацаа хэтрүүлэн зээлийн гэрээг зөрчин улмаар тухайн сумаас оргон зайлсан байна. Ц.Ганболд, Т.Энхцэцэг нар нь 2016 оны 06-р сарын 09-ний байдлаар  үндсэн зээлийн үлдэгдэл 5064417 төгрөг, зээлийн хүү 13602 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 910 төгрөг бүгд 5079929 төгрөгийн өртэй байна. Тиймээс Ц.Ганболд, Т.Энхцэцэг нарыг цагдаагийн байгууллагаар эрэн сурвалжлуулах захирамж гаргаж өгнө үү гэв.

                                                                                                Ү Н Д Э С Л Э Х нь:

            Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж үзлээ.

Учир нь: Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1-р багийн иргэн  Боржигин овогт Цэдэвийн Ганболд /ЗЕ78090715/, Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1-р багийн иргэн Чавганц овогт Түмэнбаярын Энхцэцэг /ЖЯ65013109/ нь 2013 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр ХААН банкны Бор-Өндөр сумын тооцооны төвөөс 11270000 /арван нэгэн сая хоёр зуун далан мянган/ төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай зээлсэн бөгөөд зээлийн төлбөрийг төлөлгүй хугацаа хэтрүүлэн зээлийн гэрээг зөрчин улмаар тухайн сумаас оргон зайлсан байх бөгөөд тэдний оршин суух хаяг нь мэдэхгүй байх тул эрэн сурвалжлуулах хүсэлтийг шүүхэд гаргасан байна.

Иргэний хэргийн эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ц.Ганболд, Т.Энхцэцэг нар нь 2016 оны 06-р сарын 09-ний байдлаар  үндсэн зээлийн үлдэгдэл 5064417 төгрөг, зээлийн хүү 13602 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 910 төгрөг бүгд 5079929 төгрөгийн өртэй байна. Иргэний эрх зүйн маргаанд оролцвол зохих этгээд болох Ц.Ганболд, Т.Энхцэцэг нар нь банкнаас зээл авах үедээ Бор-Өндөр сумын 2 дугаар баг 37 дугаар байрны 18 тоотод оршин сууж байсан бөгөөд  Боржигин овогт Цэдэвийн Ганболд /ЗЕ78090715/,  Чавганц овогт Түмэнбаярын Энхцэцэг /ЖЯ65013109/ регистерийн дугаартай болно. Иймд Ц.Ганболд,Т.Энхцэцэг нарыг эрэн сурвалжилж оршин суух хаягийг олж тогтоохыг Хэнтий аймгийн Цагдаагийн газар болон Бор-Өндөр сум дахь цагдаагийн хэсэгт тус тус  даалгах нь зүйтэй байна.

           

Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн

115 дугаар зүйлийн 115.2.1; 116; 118 дугаар зүйлд заасныг

удирдлага болгон Т О Г Т О О Х нь:

 

            1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар Боржигин овогт Цэдэвийн Ганболд /ЗЕ78090715/, Чавганц овогт Түмэнбаярын Энхцэцэг /ЖЯ65013109/ нарыг эрэн сурвалжилсугай.

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих Ц.Ганболд, Т.Энхцэцэг нарыг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоохыг Хэнтий аймгийн Цагдаагийн газар болон Бор-Өндөр сум дахь цагдаагийн хэсэгт тус тус даалгасугай.

3.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч ХААН банкны Бор-Өндөр тооцооны төвөөс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснааршийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

5.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

6.     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

                                      ШҮҮГЧ                                   С.БАЙГАЛЬМАА