| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Банзрагчийн Дашдондов |
| Хэргийн индекс | 188/2018/1046/Э |
| Дугаар | 275 |
| Огноо | 2019-02-27 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Т.Отгонтөгс |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 02 сарын 27 өдөр
Дугаар 275
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Ч....д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийг мөн зүйлийн 01 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.
2.Боржигон овогт ...ын ...г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан,
Мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хуурч бусдыг төөрөгдөлд оруулж эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
3.Ч....г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жил 06 сарын хорих ялаар,
Мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 06 хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.4, 6.9 дүгээр зүйлд зааснаар Ч....д 2016 онд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1, 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсгүүдэд зааснаар оногдуулсан 03 жил 01 сарын хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан 07 сар 09 хоногийн хорих ял дээр энэ тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 01 жил 06 сарын хорих ялыг,
Мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 06 сарын хорих ялыг тус тус нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 02 жил 07 сар 09 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар Ч....д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар Ч....гийн урьдчилан цагдан хоригдсон 263 хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.
7.Ч....гийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар Ч....гаас 138,000 төгрөг гаргуулж Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо 510-121 тоотод оршин суух УО07291533 регистрийн дугаартай Э....т, 138,000 төгрөг гаргуулж Баянгол дүүргийн 10 дугаар хороо 22а-32 тоотод оршин суух УХ07252451 регистрийн дугаартай Г....т, 270,000 төгрөг гаргуулж Баянгол дүүргийн 18 дугаар хороо 86-131 тоотод оршин суух НФ08233114 регистрийн дугаартай Э.Хишигбаярт, 1,040,000 төгрөг гаргуулж Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо 15-09 тоотод түр оршин суух, Орхон аймгийн Баян-Өндөр сум 2 дугаар баг 2 дугаар микрийн 12-8 тоотод бүртгэлтэй ФА89120757 регистрийн дугаартай Э....од тус тус олгосугай.
9.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг камерын бичлэг, 1 ширхэг флаш зэргийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.
10.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
11.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ч....д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч түүний өмгөөлөгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДАШДОНДОВ