Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх ийн Шийдвэр

2016 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 307

 

            Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж

           Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 10 дугаар баг, 31-3 тоотод оршин суух, 1956 онд төрсөн, 60 настай, Сүнчиг овгийн Самдангийн Ганбаатарын хүсэлттэй

 “Ажиллаж байсан байдлаа тогтоолгох”-ыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхбаатар, нарийн бичгийн дарга Т.Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхбаатар шүүх хуралдаанд тайлбарлахдаа: С.Ганбаатар нь Иргэний агаарын тээврийг удирдах ерөнхий газрын Өвөрхангай аймаг дахь нисэх онгоцны буудалд 1978 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс 1980 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл сахиулаар, 1980 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 1981 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл холбоочноор, 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл приводын техникчээр тус тус ажилласан. Тухайн үед ажиллаж байсан хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн тул С.Ганбаатарыг дээрхи хугацаанд ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                      ҮНДЭСЛЭХ нь:

            С.Ганбаатар “Ажиллаж байсан байдлаа тогтоолгох”-ыг хүссэн хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.

Хүсэлт гаргагч С.Ганбаатар нь Иргэний агаарын тээврийг удирдах ерөнхий газрын Өвөрхангай аймаг дахь нисэх онгоцны буудалд 1978 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс 1980 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл сахиулаар, 1980 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 1981 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл холбоочноор, 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл приводын техникчээр ажиллаж байсан болох нь Иргэний агаарын тээврийг удирдах ерөнхий газрын Өвөрхангай аймаг дахь нисэх онгоцны буудлын даргын 1978 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 14 тоот боон 1980 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 24 тоот тушаалууд, Өвөрхангай аймаг дахь нисэх буудлын 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн С.Ганбаатарын цалингийн түүвэр, гэрч Ц.Энх-Амар, Х.Бямбадорж нарын мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                              ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-т зааснаар Сүнчиг овгийн Самдангийн Ганбаатарыг Иргэний агаарын тээврийг удирдах ерөнхий газрын Өвөрхангай аймаг дахь нисэх онгоцны буудалд 1978 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс 1980 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл сахиулаар, 1980 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 1981 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл холбоочноор, 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл приводын техникчээр ажиллаж байсныг тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд хүсэлт гаргагч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Д.МӨНХТУЯА