| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэрээтэрдагвын Байгалмаа |
| Хэргийн индекс | 157/2016/00164/И |
| Дугаар | 183 |
| Огноо | 2016-08-11 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 08 сарын 11 өдөр
Дугаар 183
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Хэнтий аймгийн*******сум дахь Сум дундын шүүхийн шүүгч С.Байгальмаа би нэхэмжлэгч “*******” ХХК дахь эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй хариуцагч*******,******* нарт холбогдох зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нийт 3475616,95 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 07 сарын 04-ний өдөр хүлээн авч, 2016 оны 07 сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
Т О Д О Р Х О Й Л О Х нь:
Нэхэмжлэгч “*******” ХХК дахь эрх хүлээн авагч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “*******инд Монгол банкны Ерөнхийлөгчийн 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн А153 дугаар тушаалаар банкны эрх хүлээн авагч томилж, банкны удирдлага, хяналт шилжсэн бөгөөд *******ны чанаргүй зээлүүдийг төлүүлж, Төрд учирсан хохирлыг богино хугацаанд барагдуулахаар ажиллаж байгаа ба Банкны тухай хуулийн 62-р зүйлийн 62.1.8-д “банкны эрх хүлээн авагч нь банкны нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргах, шүүх хуралдаанд банкийг төлөөлөн оролцох” гэж заасныг үндэслэн нэхэмжлэл гаргаж байна.
Зээлдэгч*******,******* нар нь *******ны*******аймаг,*******сум дахь Бор-өндөр тооцооны төвтэй “Энержи марал” ХХК-ийн цалингийн тодорхойлолтоор 2011 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр №68 тоот “Цалингийн барьцаат зээлийн гэрээ”-г байгуулан 5,500,00.00/ Таван сая таван зуун мянга/ төгрөгийг сарын 1.8 хувь, жилийн 21.6 хувийн хүүтэй, 36 сар буюу 3 жилийн хугацаатайгаар тус тус зээлэн авч ашигласан.
Зээлийн гэрээний хугацаа 2014 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр дууссан.
Зээлдэгч*******,******* нар нь зээл авсан өдрөөс хойш 2014 оны 11 сарын 07-ныг хүртэл хугацаанд зээлийн төлбөрт зөвхөн үндсэн зээлд 3,295,863.74 /Гурван сая хоёр зуун ерэн таван мянга найман зуун жаран найман зуун жаран гурван төгрөг далан дөрвөн мөнгө/ төгрөг, зээлийн хүүнд 2,002,622.23 / Хоёр сая хоёр мянга зургаан зуун хорин хоёр төгрөг хорин гурван мөнгө/ төгрөг нэмэгдүүлсэн хүүнд 129,286.40 / Нэг зуун хорин есөн мянга хоёр зуун наян зургаан төгрөг дөчин мөнгө/ төгрөг , нийт 5,427,772.37 / Таван сая дөрвөн зуун хорин долоон мянга долоон зуун далан хоёр төгрөг гучин долоон мөнгө/ төгрөг төлсөн.
Үүнээс хойш өнөөдрийг хүртэл хугацаанд Зээлдэгч*******,******* нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ сайн дураар биелүүлэхгүй, зээлийн гэрээний хугацаа дуусаад 1 жил 9 сарын хугацаа өнгөрсөн байхад огт төлөлт хийхгүй байх бөгөөд *******ны эрх хүлээн авагчид чанаргүй зээл бүртгэлтэйгээр шилжин ирснээс хойш зээлийн өр төлбөрийг бүрэн барагдуулахыг удаа дараа шаардаж байсан боловч өнөөдрийн байдлаар зээлийн өр төлбөрт огт төлөлт хийхгээгүй байгаа нь банкийг илт хохироож байгаа тул шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж байна.
Зээлдэгч Зээлдэгч*******,******* нарын зээлийн нийт өр төлбөр нь 2016 оны 06 сарын 17-ны өдрийн байдаал дараах үлдэгдэлтэй байна. Үүнд:
Үндсэн зээлийн үлдэгдэл: 2,204.136.26 / Хоёр сая хоёр зуун дөрвөн мянга нэг зуун гучин зургаан төгрөг хорин зургаан мөнгө/ төгрөг,
Зээлийн хуримтлагдсан хүүний үлдэгдэл: 1,108,982.26 / Нэг сая нэг зуун найман мянга есөн зуун наян хоёр төгрөг хорин зургаан мөнгө/ төгрөг,
Зээлийн нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл: 162,498.43 / Нэг зуун жаран хоёр мянга дөрвөн зуун ерэн найман төгрөг дөчин гурван мөнгө/ төгрөг,
Нийт: 3,475,616.95 / Гурван сая дөрвөн зуун далан таван мянга зургаан зуун арван зургаан төгрөг ерэн таван мөнгө/ төгрөг.
Нэхэмжлэлийн шаардлага:
Хариуцагч*******аймгийн*******сум 1-р баг 37-23 тоотод оршин суух /РД:*******/ Боржигин овогт Баярсайханы Пүрэвдолгор шүүхэд гаргасан тайлбартаа: “Б.Пүрэвдолгор миний бие нь хамтран зээлдэгч******* бид *******ны*******аймаг*******дахь тооцооны төвөөс 2011 оны 9 сарын 20-нд 5500000 төгрөгийн цалингийн зээл авсан. *******ны эрх хүлээн авагчаас нэхэмжилсэн 3475616,95 төгрөгийг төлж барагдуулах болно.” гэжээ.
Хариуцагч*******аймгийн*******сум 1-р баг 37-23 тоотод оршин суух /РД:*******/ Буурал овогт Баяржаргалын Баатарцоож шүүхэд гаргасан тайлбартаа: “Б.Баатарцоож миний бие нь*******той хамтран *******ны*******аймаг*******дахь тооцооны төвөөс 2011 оны 09 сарын 20-нд 5500000 төгрөгийн цалингийн зээл авсан. *******ны эрх хүлээн авагчаас нэхэмжилсэн 3475616,95 төгрөгийг төлж барагдуулах болно.” гэжээ.
Нэхэмжлэгч “*******” ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч*******шүүхэд гаргасан тайлбартаа: “Хадгалмж банк ХХК дахь банкны эрх хүлээн авагч нь хариуцагч*******,******* нараас зээл, хүүний үлдэгдэл нийт 3475616,95 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Хариуцагч*******,******* нарын хариу тайлбартай танилцлаа. Иймд хариуцагч*******,******* нараар ******* дахь банкны эрх хүлээн авагчийн нэхэмжилсэн үндсэн зээл 2204136,26 төгрөг, зээлийн хуримтлагдсан хүү 1108982,26 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 162498,43 төгрөг, нийт 3475616,95 төгрөгийг төлүүлэх саналтай байна. Иймд хялбаршуулсан журмаар шийдвэрлэхийг зөвшөөрч байна. Маргах зүйлгүй.” гэжээ.
Ү Н Д Э С Л Э Х нь:
Нэхэмжлэгч “*******” ХХК дахь банкны эрх хүлээн авагч нь хариуцагч*******,******* нарт холбогдох үндсэн зээлийн үлдэгдэл 2204136,26 төгрөг, зээлийн хуримтлагдсан хүү 1108982,26 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 162498,43 төгрөг, нийт 3475616,95 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Хариуцагч*******,******* нар нь *******ны*******аймаг,*******сум дахь*******тооцооны төвтэй 2011 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр №68 тоот “Цалингийн барьцаат зээлийн гэрээ”-г байгуулан 5,500,00.00/ Таван сая таван зуун мянга/ төгрөгийг сарын 1.8 хувь, жилийн 21.6 хувийн хүүтэй, 36 сар буюу 3 жилийн хугацаатайгаар авсан болох нь зээлийн гэрээний хуулбар, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариуцагч*******,******* нарын хариу тайлбараар тус тус нотлогдож байна.
Хариуцагч*******,******* нар нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 3475616,95 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, маргаагүй бөгөөд хариуцагч тайлбарыг бичгээр шүүхэд ирүүлсэн байна.
Нэхэмжлэгч “*******” ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч*******нь хариуцагч*******,******* нараар “*******” ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн нэхэмжилж байгаа үндсэн зээлийн үлдэгдэл 2204136,26 төгрөг, зээлийн хуримтлагдсан хүү 1108982,26 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 162498,43 төгрөг, нийт 3475616,95 төгрөгийг төлүүлэхийг зөвшөөрч, маргаагүй бөгөөд тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.
Иймд хариуцагч*******,******* нар нь 3475616,95 төгрөгийг төлөхийг зөвшөөрч бичгээр тайлбараа ирүүлсэн байгаа нь хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон З А Х И Р А М Ж Л А Х нь:
1. Нэхэмжлэгч “*******” ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн нэхэмжилсэн 3475616,95 /гурван сая дөрвөн зуун далан таван мянга зургаан зуун арван зургаан төгрөг ерэн таван мөнгө/ төгрөгийг хариуцагч*******,******* нар нь төлж барагдуулахаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Нэхэмжлэгч “*******” ХХК дахь эрх хүлээн авагч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар 3475616,95 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 70560 төгрөгний тал хувь болох 35280 төгрөгийг хариуцагч*******,******* нараас гаргуулж төрийн сангийн нэгдсэн дансанд оруулж, улсын орлого болгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч*******,******* нар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж, зээлийн барьцаа хөрөнгийн жагсаалтад дурдсан хариуцагчийн хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, тэдгээрийн эрхүүд, бусад санхүүгийн эх үүсвэрээс хангуулахыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжинд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ С.БАЙГАЛЬМАА