Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 189

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүгч С.Байгальмаа би нэхэмжлэгч  “Хадгаламж банк” ХХК дахь эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй хариуцагч Э.Энхбаатар, Э.Болорчимэг нарт  холбогдох зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нийт 4592170,55 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016  оны 07 сарын 04-ний өдөр хүлээн авч, 2016 оны 07 сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

                                                                                          Т О Д О Р Х О Й Л О Х нь:

 

        Нэхэмжлэгч “Хадгаламж банк” ХХК дахь эрх хүлээн авагч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Хадгаламж банкинд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн А153 дугаартушаалаар банкны эрх хүлээн авагч томилж, банкны удирдлага хяналт шилжсэн бөгөөд Хадгаламж банкны чанаргүй зээлүүдийг төлүүлж, Төрд учирсан хохирлыг богино хугацаанд барагдуулахаар ажиллаж байгаа ба Банкны тухай хуулийн 62-р зүйлийн 62.19-д банкны эрх хүлээн авагч нь банкны нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргах, шүүх хуралдаанд банкийг төлөөлөн оролцох гэж заасныг үндэслэн нэхэмжлэл гаргаж байна.

Зээлдэгч Э.Энхбаатар, Э.Болорчимэг нар нь Хадгаламж банкны Хэнтий аймаг, Бор-Өндөр сум дахь Бор-Өндөр тооцооны төвтэй Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Монголросцветмет ХХК-ийн харъяа Уулын баяжуулах Бор-Өндөр үйлдвэрийн тодорхойлолтоор 2013 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 242 тоот Цалингийн барьцаат зээлийн гэрээ, 2013 оны 05 дугаар сарын 19-ний өдөр 552 тоот Цалингийн барьцаат зээлийн гэрээ, мөн Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ-г тус тус байгуулан 6.700.000 /зургаан сая долоон зуун мянга/ төгрөгийг сарын 1.8 хувь, жилийн 21.6 хувийн хүүтэй, 36 сар буюу 3 жилийн хугацаатайгаар тус тус зээлэн авч ашигласан. Зээлийн гэрээний хугацаа 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр дууссан.

Зээлдэгч Э.Энхбаатар, Э.Болорчимэг нар нь зээл авсан өдрөөс хойш 2015 оны 10 сарын 19-нийг хүртэлх хугацаанд зээлийн төлбөрт зөвхөн үндсэн зээлд 3.404.084.23 /гурван сая дөрвөн зуун дөрвөн мянга наян дөрөв төгрөг, хорин гурван мөнгө/ төгрөг, зээлийн хүүнд 2.317.515.48 /хоёр сая гурван зуун арван долоон мянга таван зуун арван таван төгрөг дөчин найман мөнгө/ төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 329.221.83 /гурван зуун хорин есөн мянга хоёр зуун хорин нэгэн төгрөг наян гурван мөнгө/ төгрөг, нийт 6.050.821.54 /зургаан сая тавин мянга найман зуун хорин нэгэн төгрөг тавин дөрвөн мөнгө/ төгрөг төлсөн.

Үүнээс хойш өнөөдрийг хүртэл хугацаанд зээлдэгч Э.Энхбаатар, Э.Болорчимэг нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ сайн дураар биелүүлэхгүй, зээлийн гэрээний хугацаа дуусаад 2 сарын хугацаа өнгөрсөн байхад огт төлөлт хийхгүй байх бөгөөд Хадгаламж банкны эрх хүлээн авагчид чанаргүй зээл бүртгэлтэйгээр шилжин ирснээс хойш зээлийн өр төлбөрийг бүрэн барагдуулахыг удаа дараа шаардаж байсан боловч өнөөдрийн байдлаар зээлийн өр төлбөрт огт төлөлт хийгээгүй байгаа нь банкийг илт хохироож байх тул шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж байна.

Зээлдэгч Э.Энхбаатар, Э.Болорчимэг нарын зээлийн нийт өр төлбөр нь 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар дараах үлдэгдэлтэй байна. Үүнд:

Үндсэн зээлийн үлдэгдэл 3.295.915.77 /гурван сая хоёр зуун ерэн таван мянга есөн зуун арван таван төгрөг далан долоон мөнгө/ төгрөг,

Зээлийн хуримтлагдсан хүүний үлдэгдэл 1.138.928.87 /нэг сая нэг зуун гучин найман мянга есөн зуун хорин найман төгрөг наян долоон мөнгө/ төгрөг,

Зээлийн нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл 157.325.91 /нэг зуун тавин долоон мянга гурван зуун хорин таван төгрөг ерэн нэгэн мөнгө/ төгрөг,

Нийт 4.592.170.55 /дөрвөн сая таван зуун ерэн хоёр мянга нэг зуун далан төгрөг тавин таван мөнгө/ төгрөг

Нэхэмжлэлийн шаардлага:

1.    Хариуцагч Э.Энхбаатар, Э.Болорчимэг нараас зээлийн гэрээний үүрэгт

нийт 4.592.170.55 /дөрвөн сая таван зуун ерэн хоёр мянга нэг зуун далан төгрөг тавин таван мөнгө/ төгрөг

2.Хэрэв хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй тохиолдолд хариуцагчийн хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө, тэдгээрийн эрхүүд, бусад санхүүгийн эх үүсвэрээс хангуулахыг шүүхийн шийдвэрт тусгайлан зааж өгнө үү.” гэжээ.

Хариуцагч Хэнтий аймгийн Бор-Өндөр сум 3-р баг Говийн 5-2 тоотод оршин суух /РД: СЩ90061231/ Халх овогт Энхболдын Энхбаатар шүүхэд гаргасан тайлбартаа: “Хадгаламж банкны эрх хүлээн авагчаас нэхэмжилж байгаа 4592170,55 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна.” гэжээ.

Хариуцагч Хэнтий аймгийн Бор-Өндөр сум 3-р баг Говийн 5-2 тоотод оршин суух /РД: ЛН92080908/ Говх овогт Энхтайваны Болорчимэг шүүхэд гаргасан тайлбартаа: “Хадгаламж банкны эрх хүлээн авагчаас нэхэмжилж байгаа 4592170,55 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна.” гэжээ.

Нэхэмжлэгч “Хадгаламж банк” ХХК дахь  банкны эрх хүлээн авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Мөнхтунгалаг шүүхэд гаргасан тайлбартаа: “Хадгалмж  банк ХХК дахь банкны эрх хүлээн авагч нь хариуцагч Э.Энхбаатар, Э.Болорчимэг нараас зээл, хүүний үлдэгдэл нийт 4592170,55 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Хариуцагч Э.Энхбаатар, Э.Болорчимэг нарын хариу тайлбартай танилцлаа. Иймд хариуцагч Э.Энхбаатар, Э.Болорчимэг нараар  Хадгаламж банк дахь банкны эрх хүлээн авагчийн нэхэмжилсэн үндсэн зээл 3295915,77 төгрөг, зээлийн хуримтлагдсан хүү 1138928,87 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 157325,91 төгрөг, нийт 4592170,55 төгрөгийг төлүүлэх саналтай байна. Иймд хялбаршуулсан журмаар шийдвэрлэхийг  зөвшөөрч байна. Маргах зүйлгүй.” гэжээ.

Ү Н Д Э С Л Э Х нь: 

Нэхэмжлэгч “Хадгаламж банк” ХХК дахь  банкны эрх хүлээн авагч нь хариуцагч Э.Энхбаатар, Э.Болорчимэг нарт холбогдох үндсэн зээлийн үлдэгдэл 3295915,77 төгрөг, зээлийн хуримтлагдсан хүү 1138928,87 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 157325,91 төгрөг, нийт 4592170,55 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.  

Хариуцагч Э.Энхбаатар, Э.Болорчимэг нар нь Хадгаламж банкны Хэнтий аймаг, Бор-Өндөр сум дахь Бор-Өндөр тооцооны төвтэй 2013 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 242 тоот Цалингийн барьцаат зээлийн гэрээ, 2013 оны 05 дугаар сарын 19-ний өдөр 552 тоот Цалингийн барьцаат зээлийн гэрээ, мөн Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ-г тус тус байгуулан 6.700.000 /зургаан сая долоон зуун мянга/ төгрөгийг сарын 1.8 хувь, жилийн 21.6 хувийн хүүтэй, 36 сар буюу 3 жилийн хугацаатайгаар авсан болох нь зээлийн гэрээний хуулбар,  нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариуцагч Э.Энхбаатар, Э.Болорчимэг нарын хариу тайлбараар тус тус нотлогдож байна.

Хариуцагч Э.Энхбаатар, Э.Болорчимэг нар нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 4592170,55 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, маргаагүй бөгөөд хариуцагч тайлбарыг бичгээр шүүхэд ирүүлсэн байна.   

Нэхэмжлэгч “Хадгаламж банк” ХХК дахь  банкны эрх хүлээн авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Мөнхтунгалаг нь хариуцагч Э.Энхбаатар, Э.Болорчимэг нараар “Хадгаламж банк” ХХК дахь  банкны эрх хүлээн авагчийн нэхэмжилж байгаа үндсэн зээлийн үлдэгдэл 3295915,77 төгрөг, зээлийн хуримтлагдсан хүү 1138928,87 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 157325,91 төгрөг, нийт 4592170,55  төгрөгийг төлүүлэхийг зөвшөөрч, маргаагүй бөгөөд тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.

Иймд хариуцагч Э.Энхбаатар, Э.Болорчимэг нар нь 4592170,55  төгрөгийг төлөхийг зөвшөөрч бичгээр тайлбараа ирүүлсэн байгаа нь хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар   зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон  З А Х И Р А М Ж Л А Х нь:

 

           1. Нэхэмжлэгч “Хадгаламж банк” ХХК дахь  банкны эрх хүлээн авагчийн нэхэмжилсэн 4592170,55   /дөрвөн сая таван зуун ерэн хоёр мянга нэг зуун далан төгрөг тавин таван мөнгө/ төгрөгийг хариуцагч Э.Энхбаатар, Э.Болорчимэг нар нь төлж барагдуулахаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

            2. Нэхэмжлэгч “Хадгаламж банк” ХХК дахь эрх хүлээн авагч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг  дурдсугай. 

           3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар 4592170,55 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 88425 төгрөгний тал хувь болох 44212,5 төгрөгийг хариуцагч Э.Энхбаатар, Э.Болорчимэг нараас гаргуулж төрийн сангийн нэгдсэн дансанд оруулж, улсын орлого болгосугай.

           4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Э.Энхбаатар, Э.Болорчимэг нар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж, зээлийн барьцаа хөрөнгийн жагсаалтад дурдсан хариуцагчийн хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, тэдгээрийн эрхүүд, бусад санхүүгийн эх үүсвэрээс хангуулахыг дурдсугай.

            5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжинд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                         С.БАЙГАЛЬМАА