Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 02

 

 

2024       0*******        30                                          206/МА2024/0002

 

*******-ний нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Нямбаяр даргалж, Ерөнхий шүүгч Н.Туяа, *******-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн нээлттэй шүүх хуралдаанаар,

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны *******0 дугаар сарын 26-ны өдрийн *******53/ШШ2023/00553 дугаар шийдвэртэй,

Ховд аймаг, Жаргалант сум, Цам*******арав *******, ******* 2-************** *******, *******-ийн нэхэмжлэлтэй,

            Ховд аймаг, Жаргалант сум, ************** ******* *******, Хайрхан 4-02 ******* Чинээлэг ******* *******,

Хамтран хариуцагч: Ховд аймаг, Жаргалант сум, ************** ******* *******, ******* ******* ******* ******* *******-д тус тус холбогдох,

Хариуцагч Чинээлэг ******* *******-ийн олсон орлогоос 6,974,340 төгрөг, ******* ******* *******-ийн олсон орлогоос 2,**************2,330 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн үндсэн шаардлагатай,

Хариуцагч Чинээлэг ******* *******-ийн нэхэмжлэгч *******-иас цементийн үнэ 3,25*******,900 төгрөг, түрээсийн төлбөр 3,000,000 төгрөг, нийт 6,25*******,900 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2024 оны 0******* ******* сарын *******8-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Туяагийн илтгэснээр  хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд хариуцагчийн төлөөлөгч түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал/онлайнаар/,  нарийн бичгийн даргаар Р.Лхагвасүрэн нар оролцов.

 

                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

 

*******.Нэхэмжлэлийн үндэслэл:

 

*******.******* Миний бие нь Улаанбаатар хотоос Газо блокны тоног төхөөрөмж авч ирээд үйлдвэрийн байр буюу хамтарч ажиллах хүн хайж байгаад тэй танилцаж хамтарч ажиллахаар болсон. Уг үйлдвэрийн байраа 3.Баасанхүүгийн хашаанд барихаар бид хоёр тохиролцож байраа барьсан. Уг үйлдвэрийн байраа барихад би xyндaамaнд нь 30 уут цемент, бусад зардлыг би гаргаснаар байр маань ашиглалтад орж байсан. Эхний ээлжид хийсэн блокууд маань сайн болж өгөхгүй туршилт маягаар хийдэг байсан. Технологийг нь яг тааруулж хугацаа болон эд материалын зарлага их гарч үр дүнгүй байсан.

Ингээд *******-2 жил ашиггүй ажиллаад 20*******7 оноос эхлэн технологийн горимыг олж ажил маань сайжирч эхэлсэн. 20*******7 оны 07 дугаар сараас *******-р цэцэрлэгийн барилга блок авахаар сонирхож манайх блок нийлүүлэхээр болсон. Энэ үед би өөрөө блокныхоо горим орц найрлагыг тааруулж, Ховд аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар, Барилгын материалын сорилт шинжилгээний итгэмжлэгдсэн лабораторит өгөөд тэнцсэн. 3.Баасанхүү бид хоёр ярилцаж тохиролцсоны үндсэн дээр би блокныхоо үйлдвэрээ хариуцаж ажиллаж, ашигаа би 60%, 3.Баасанхүү 40% байхаар тохирч ажлаа эхэлсэн.

Үүнээс хойш 20*******8 оны хавар 3.Баасанхүү, нар нь нэхэмжлэгч надаас үйлдвэрийн тоног төхөөрөмжийг 25,000,000 төгрөгөөр худалдаж авах санал тавьсныг зөвшөөрч гэрээ байгуулсан. Уг гэрээг анх байгуулахдаа *******0,000,000 төгрөгийг урьдчилгаанд өгөхөөр тохиролцож гэрээг байгуулж 3.Баасанхүү нь 20*******8 оны 08 дугаар сарын *******0-ны өдөр гарын үсэг тамга тэмдгээ дарж өгнө гэж авчихаад 20*******8 оны ************** ******* сарын 03-ны өдөр уулзахад гэрээнд гарын үсгээ зураагүй, гэрээг үгүйсгэсэн.

Иймд 20*******8 оны зун миний тоног төхөөрөмж ашиглаж хийж гүйцэтгэсэн ажлуудаас олсон ашиг орлогоос 50 хувийн ашгийг би авах ёстой гэж үзэж байна. 20*******8 онд хийж гүйцэтгэсэн ажлуудаас: 20*******8 оны 07 дугаар сард хийж гүйцэтгэсэн Татварын барилгад "Буянтын боргио" *******-д нийлүүлсэн газо блок 60 саяын гэрээ хийсэн байсан.

         20*******8 онд Тамир захын Мөнхбатад *******200 ширхэг газо блок,

         Хатан түнгэл *******-ийн захирал Баярсайханд *******200 ширхэг газо блок нийлүүлсэн.

Нийт ашиг нь *******7,700,000 төгрөг болсон бөгөөд үүний 50 хувь буюу 8,850,0000 төгрөгийг авах ёстой. Үүнээс хариуцагч д цементний мөнгөнд 3,000,000 өгөөд 5,850,000 төгрөгийг нэхэмжилж байна. Иймд хариуцагч гээс миний блокны тоног төхөөрөмж ашиглаж олсон орлогоос 50 хувийг буюу 5,850,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзал:

            2.******* Хариуцагч ******* ******* *******-ийн захирал , Чинээлэг ******* *******-ийн захирал нар нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: *******-ийн захирал нь үйлдвэрийн төхөөрөмж оруулж ирсэн боловч байрлуулах газар, талбай үгүй явахад нь ах тусалж Чинээлэг ******* *******-ийн хашаанд үйлдвэрийн байранд төхөөрөмжийг нь байрлуулах зөвшөөрөл өгч, үйлдвэрээ эхлүүлэх түүхий эдгүй учир 604 уут цемент өгч ажлаа эхлэхэд тусалсан. 20*******5 онд цементийн өртгийг тухайн үеийн ханшаар цувуулж өгч байсан боловч 3,25*******,900 төгрөгийг явцын дунд өгөхөөр болсон. нь үйлдвэрийн төхөөрөмжийг 25,000,000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцсон. 20*******8 онд *******0,000,000 төгрөг, 20*******9 онд *******0,000,000 төгрөг өгөхөөр тохиролцсон. Цементний үнийн үлдэгдэл 3,25*******,900 төгрөгийг хасаад үлдэгдэл мөнгийг өгье гэхэд зөвшөөрөөгүй, үнэ тохиролцоогүй тул тоног төхөөрөмжөө аваад явсан.  нь ажил эхлэхэд хүн хүч, технологийн зааваргүй байхад нь би хамтарч хүн хүч, технологийн заавар авах 300000 төгрөгийг нь гаргаж шийдсэний дараа үйлдвэр жигд ажиллах боломжтой болсон. *******-ийн захирал т даалгаад 604 уут цементийг өгч ажлыг нь эхлүүлсэн. Үүнээс хойш *******-ийн захирал нь ******* ******* цэцэрлэгийн хөнгөн блок, Акума Сүхээгийн 2 давхар барилгын блокуудыг тус тус хийж нийлүүлсэн. нь надаас авсан цемент болон бусад бараа материалын үнээ цувуулж төлж байсан, үлдэгдэл 3,25*******,000 төгрөгийг төлөөгүй. ын хийсэн ажил болох ******* ******* цэцэрлэг, Акума төвийн барилгад тус тус нийлүүлсэн хөнгөн блокны ашгаас нэг ч төгрөг аваагүй гэжээ.

3. Чинээлэг ******* *******-ийн захирал нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: *******-ийн захирал нь Ховд аймагт үйлдвэрийн тоног төхөөрөмж оруулж ирсэн ба ******* нь дангаараа дээрх үйлдвэрийн тоног төхөөрөмжийг байрлуулах газаргүй тул хамтарч ажиллах санал манай компанид тавьсан. Чинээлэг ******* ******* нь өөрийнхөө эзэмшлийн газарт компанийн өөрийн хөрөнгөөр үйлдвэрийн барилга барьсан. Улмаар Соёмбо хүрэн *******-ийн захирал нь 20*******6 он, 20*******7 онуудад Ховд аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас барилгын материалын сорилт шинжилгээний итгэмжлэгдсэн лабораториос сорилт, туршилтын тусгай зөвшөөрөл авч хөнгөн блок, үйлдвэрлэж ашгаа дангаараа авсан.

Чинээлэг ******* *******-иас зээлсэн 604 уут цементийн үнийн үлдэгдэл 3,25*******,900 төгрөгийг төлөөгүй тул уг мөнгийг гаргуулахыг шаардаж байна. 20*******6 он, 20*******7 оны Соёмбо хүрэн *******-ийн үйл ажиллагаа явуулсан Ховд аймгийн Жаргалант сумынажлын байрны зориулалттай 300 м.кв байрны түрээсийн төлбөрийг ******* сарын 500,000 төгрөгөөр тооцож 3,000,000 төгрөгийг нэмж нэхэмжилж байна гэжээ.

 

4.Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны *******0 дугаар сарын 26-ны өдрийн *******53/ШШ2023/00553 дугаар шийдвэрээр:

4.*******  Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.*******, 205 дугаар зүйлийн 205.*******, 492 дугаар зүйлийн 492.*******.*******, 493 дугаар зүйлийн 493.*******-д зааснаар Чинээлэг ******* *******-ийн олсон орлогоос 5,80*******,823 (таван сая найман зуун нэг мянга найман зуун хорин гурав) төгрөг гаргуулан Соёмбо хүрэн *******-нд олгож, нэхэмжлэлийн үлдэх шаардлага болох *******,*******72,5*******7 төгрөг гаргуулах, хариуцагч ******* ******* *******-ийн олсон орлогоос 2,**************2,330 (хоёр сая нэг зуун арван хоёр мянга гурван зуун гуч) төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

4.2 Иргэний хуулийн 28******* ******* зүйлийн 28*******.*******, 492 дугаар зүйлийн 492.*******.*******-д зааснаар Соёмбо хүрэн *******-иас цементийн үнэ 3,000,000 (гурван сая) төгрөг гаргуулж Чинээлэг ******* *******-нд олгож, цементийн үнийн үлдэгдэл 25*******,900 төгрөг, түрээсийн төлбөр 3,000,000 төгрөг, нийт 3,25*******,900 (Гурван сая хоёр зуун тавин нэгэн мянга есөн зуу) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

4.3 Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.*******.*******, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгч Соёмбо хүрэн *******-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *******77,200 төгрөг, Чинээлэг ******* *******-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *******29,932 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Соёмбо хүрэн *******-иас 62,950 төгрөг гаргуулан хариуцагч Чинээлэг ******* *******-нд олгож, Чинээлэг ******* *******-иас *******07,779 төгрөг гаргуулан Соёмбо хүрэн *******-нд олгож,

4.4 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар Вендо *******-ийн Худалдаа хөгжлийн банк дахь 470020240 дугаартай дансанд Соёмбо хүрэн *******-иас 44,000 төгрөг, Чинээлэг ******* *******-иас 44,000 төгрөг, шинжээч Ч.Мөнхцоозын 584500**************66 дугаартай дансанд Соёмбо хүрэн *******-иас *******0,000 төгрөг, Чинээлэг ******* *******-иас *******0,000 төгрөгийг тус тус гаргуулан шинжээчийн зардалд нөхөн төлүүлж,

4.5 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.-т зааснаар Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 20*******9 оны ************** сарын *******9-ний өдрийн *******53/ШЗ20*******9/022*******6 дугаартай Хүсэлт шийдвэрлэж, шүүх хуралдааныг хойшлуулах тухай захирамж нь уг шүүхийн шийдвэрт давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр үргэлжлэхийг дурдаж,

4.6 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******20 дугаар зүйлийн *******20.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш *******4 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг тайлбарлаж шийдвэрлэжээ.

 

5.Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлын агуулга:

5.*******  Хариуцагч нэр бүхий компаниудад газо блок нийлүүлсэн нь үнэн боловч тус газо блокийг үйлдвэрлэхэд их хэмжээний зардал гаргасан, ашиг олоогүй тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргасан бөгөөд нэр бүхий компаниудад газо хөнгөн блок нийлүүлсэн болохоо үгүйсгэдэггүй бөгөөд үүнийгээ зөвшөөрдөг. Харин хариуцагч ******* ******* ******* нь "автомашины засвар үйлчилгээ, хавтан болон газо блок үйлдвэрлэдэг чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг. "Хатан Түнгэл" ******* нь манай компаниас худалдаж авсан хавтангийн үнийг шилжүүлсэн""******* *******" ******* нь "Соёмбо хүрэн" *******-ийн үйлдвэрлэсэн газо блокоос өөр төрлийн стандартаар хийгдсэн газо блок үйлдвэрлэдэг. Манай компани болон "Соёмбо хүрэн" *******-ийн хооронд ямар нэгэн үүргийн харилцаа үүсээгүй" гэж нэхэмжлэлийн шаардлагыг татгалздаг.

Тиймээс хариуцагч их зардал гардаг гэдгээ нотолж чадаагүй тул гэрээ байгуулснаа хүлээн зөвшөөрч байгаа тул нэхэмжлэлийн шаардлага бүхэлдээ хангагдах үндэслэлтэйг шүүх анхаарч үзээгүйд гомдолтой.

5.2 Эрх зүйн харилцаанд "******* *******" *******-ийг ороогүй гэх шүүхийн дүгнэлтийн талаар:

Хавтаст хэрэгт авагдсан баримтаар "Чинээлэг *******" ******* нь 20*******8 оны 06 сараас 20*******9 оны 05 сар хүртэл газо блок үйлдвэрлэх тоног төхөөрөмжийг ашиглан доорх блок үйлдвэрлэсэн болохыг нэхэмжлэгч нотолдог. Үүнд:

*******. Буянтын боргио *******-нд 4638 ширхэг "Жавхлант тамир" *******-нд *******050 ширхэг,

2. Хатан түнгэл *******-нд *******22******* ширхэг газо блок нийлүүлж, орлого олсон байдаг.

Эндээс "Хатан түнхэлтэй байгуулсан гэрээний дагуу газо хөнгөн блокний төлбөрийг  шүүх Хатан түнгэл" ******* нь худалдаж авсан газо блокны үнийг шилжүүлэхдээ 5,0 сая төгрөгийг "******* ******* *******-ийн захирал 3.Наранхүүгийн дансанд шилжүүлсэн болохыг зөвшөөрсөн атлаа хэрэгсэхгүй  болгох үндэслэлээ... "эрх зүйн харилцаанд орсон байхыг шаардана" хэмээн үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгожээ.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.*******.*******-т "хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон", 494.*******-т "Үндэслэлгүйгээр хөрөнгө олж авсан этгээд тухайн хөрөнгийг гуравдагч этгээдэд үнэ төлбөргүй шилжүүлсэн тохиолдолд гуравдагч этгээд уг хөрөнгийг эрх бүхий этгээдэд буцаан шилжүүлэх үүрэгтэй, 494.2. Энэ зүйлд энэ хуулийн 492, 493 дугаар зүйлийн холбогдох заалт нэгэн адил хамаарна" гэснийг хэрэглэхээс санаатайгаар зайлсхийсэнд гомдолтой.

Учир нь 492.*******.*******-т заавал эрх зүйн харилцаанд орсон байхыг хуулиар шаардахгүй, нөгөө талаас Хатан түнхэл *******-тай хийсэн гэрээний мөнгө гэдгийг шүүх зөвшөөрөх атлаа эрх зүйн харилцаанд орсон байхыг шаардаж хэрэгсэхгүй болгох нь хуулийн 492.*******.*******, 494.******* дэх хэсгийг хэрэглэхгүйгээр хамтран хариуцагчид оногдох хэсгийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой.

5.3. "Чинээлэг *******" ******* нь түрээсийн төлбөрийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.*******.*******-д зааснаар шаардах эрхтэй гэх шүүхийн дүгнэлтийн талаар:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-т Нэхэмжлэлийн шаардлагын талаархи тайлбарыг гагцхүү зохигч талууд гаргана" гэж заасан бөгөөд талуудын гаргаагүй шаардлагын талаар шүүх дүгнэлт хийх нь хуулийн 6.6 дахь хэсгийг ноцтой зөрчсөнд гомдолтой.

Мөн Шүүх өөрчилсөн шаардлагын хүрээнд маргааныг шийдвэрлэв гэх атлаа урьд 50 хувийг нэхэмжилж байсан шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсон.

5.4 Элсний үнийг Ховдод байхгүй буюу Улаанбаатар хотын хэмжээнд гаргасан шинжээчийн дүгнэлтийг үндэслэсэн талаар:

Шүүх Хөрөнгийн үнэлгээний Вендо *******-ийн 2023 оны 07 сарын 07-ны өдрийн №В23-46 дугаартай Хөрөнгийн үнэлгээний тайлангаар *******куб/м газо блок үйлдвэрлэхэд ордог материалууд болох цементээс бусад орц найрлагын үнэлгээг 20*******6, 20*******7, 20*******8 оны байдлаар тогтоосон байна.

Шүүхээс "нэхэмжлэгчийн тоног төхөөрөмжийг ашиглан 20*******8 онд газо блок үйлдвэрлэсэн шинжээчийн дүгнэлтээс 20*******8 оны байдлаар гаргасан үнэлгээг үндэслэн "Чинээлэг *******" *******-ийн ******* куб/м газо үйлдвэрлэхэд гарсан зардал, олсон орлогыг байдлаар тооцлоо. Үүнд:

*******. ******* уут цемент -*******4,000 төгрөг, 6 уут х*******4,000=84,000 төгрөг

2. Каустик сод ******* кг-*******904 = *******904 төгрөг

3. Алиминум пудр 420 гр. 2978=2978 төгрөг

4. Бэхжүүлэгч 400 гр-*******968 =*******968 төгрөг

5. Элс ******* кг-75 төгрөг бөгөөд 300 кгх75 төгрөг=22,500 төгрөг

6. Цахилгаан, нүүрс, мод 4,000 төгрөг /нэхэмжлэгчийн тооцооллоор/, 7. Ажлын хөлс 4375 төгрөг /хариуцагчийн тооцооллоор/" гэжээ.

Гэтэл Хариуцагч элсийг ******* кг-ыг 75 төгрөгөөр худалдаж авдаг талаар шүүх хуралдаан дээр огт тайлбарлаагүй бөгөөд харин нэхэмжлэгч ******* кг элсийг ямар үнэ ханшаар зардаг, худалдан авдаг талаар шүүхэд нотлох баримт гаргаж өгсөөр байтал шүүх үнэлээгүйд гомдолтой.

5.5 Шүүх хариуцагчийн олсон орлогыг Олсон орлого= 36,872,*******00- 29,7**************,028 =7,*******6*******,072 төгрөг байна  гэж дүгнэх атлаа энэ орлогоос нэхэмжлэгчийн шаардсан 6,974,340 төгрөгөөс 50 хувийг гаргах нь ойлгомжгүй байна. 50 хувь гэдэг шаардлагыг нэхэмжлэгч өөрчилсөн байхад шүүх анхаарч үзэлгүй шийдвэрлэсэнд гомдолтой.

Мөн шүүх Нэхэмжлэгчийн тоног төхөөрөмжийг ашиглаж, газо блок үйлдвэрлэн худалдсан тул хариуцагчаас гаргасан өртөг, хөдөлмөр зэргийг харгалзан олсон орлогыг талуудад тэнцүү хэмжээгээр хувааж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ. Нийт олсон орлого **************,603,646 төгрөгийг 50 хувиар хуваахад "Соёмбо хүрэн" *******-ийн захирал т 5,80*******,823 төгрөг, хариуцагч “Чинээлэг *******” *******-ийн захирал 3.Баасанхүүд 5,80*******,823 төгрөг ногдлоо." Гэх дүгнэлтийг ямар шаардлагын хүрээнд шийдвэрлэсэн нь ойлгомжгүй тул гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

*******. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******66 дугаар зүйлийн *******66.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Соёмбо-Хүрэн *******-нь техник тоног төхөөрөмж ашиглаж үйл ажиллагаа явуулж олсон орлого 6.974.340 төгрөгийг   Чинээлэг-******* *******-иас, 2.**************2.330 төгрөгийг *******-******* *******-иас  тус тус   гаргуулах тухай иргэний хэргийг  нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Хандмаагийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэж хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэв.  

 

2. Нэхэмжлэгч Соёмбо-Хүрэн *******-нь 5,850,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг Чинээлэг-******* *******-д холбогдуулан гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад  “******* *******” *******-ийг хамтран хариуцагчаар татан оролцуулж, нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, үндэслэлээ “ нь надаас тоног төхөөрөмжийг 25.000.000 төгрөгөөр авахаар тохиролцсон боловч тухайн төлбөрийг өгөөгүй,үнийг нэхэхэд буцаан өгнө гээд бидний хооронд маргаан үүссэн.Иймээс   миний тоног төхөөрөмжийг ашиглаж орлого олсон тул  “Чинээлэг *******” *******-иас 6,974,340 төгрөг, “******* *******” *******-иас 2,**************2,330 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан гэж тайлбарлажээ.

 

3. Хариуцагч “Чинээлэг *******” *******-нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзсан  үндэслэлээ  “ бид хоёр нэг жил хамтарч ажилласан, амаар гэрээ байгуулахдаа төхөөрөмжийг 20.0 сая төгрөгөөр худалдаж авахаар тохиролцоод *******0.0 саяын урьдчилгаа өгье гэхэд аваагүй, “Соёмбо хүрэн” *******-нь анх тоног төхөөрөмжийг байрлуулах байр байхгүй байхад манай компанийн хөрөнгөөр барьсан ажлын байрны зориулалттай 300 м.кв байранд үнэ төлбөргүй үйл ажиллагаагаа явуулсан. Анх үйл ажиллагаа явуулж эхлэхэд   604 уут цементийг т зээлсэн. Цементийн үнийг төхөөрөмжийн үнээс хасаж тооцно гэж намайг хэлэхэд  төхөөрөмжийн үнийг 25.0 сая төгрөг болгож нэмсэн үүнээс болж маргаан үүссэн, нэр бүхий компаниудад газо блок нийлүүлсэн нь үнэн боловч тухайн газо блокийг үйлдвэрлэхэд их хэмжээний зардал гаргасан, ашиг олоогүй тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй” гэж тайлбарлан манай компанийн барилгыг ашиглан үнэ төлбөргүй үйл ажиллагаа явуулсан тул түрээсийн төлбөр 3,000,000 төгрөг, Цементний үлдэгдэл үнэ 3,25*******,900 төгрөг нийт 6.25*******.900 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг “Соёмбо хүрэн” *******-д холбогдуулан гаргажээ.

 

4. Хариуцагч “******* *******” ******* нь нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэслэлээ манай компани автомашины засвар үйлчилгээ, хавтан болон газо блок үйлдвэрлэдэг чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг. “Хатан Түнгэл” ******* нь манай компаниас худалдаж авсан хавтангийн үнийг шилжүүлсэн. “******* *******” ******* нь “Соёмбо хүрэн” *******-ийн үйлдвэрлэсэн газо блокоос өөр төрлийн стандартаар хийгдсэн газо блок үйлдвэрлэдэг. Манай компани болон “Соёмбо хүрэн” *******-ийн хооронд ямар нэгэн үүргийн харилцаа үүсээгүй гэж тайлбарласан байна.

 

5.Анхан шатны шүүх “Соёмбо хүрэн” *******-ийн хариуцагч “Чинээлэг *******” *******-д холбогдуулан гаргасан шаардлагын зарим хэсгийг хангаж зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож,   хариуцагч “******* *******” *******-д холбогдуулан гаргасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,   “Чинээлэг *******” *******-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж зарим хэсгийг   хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

6.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд “хариуцагч их зардал гардаг гэдгээ  нотолж чадаагүй, Эрх зүйн харилцаанд “******* *******” *******-ийг ороогүй хэмээн шаардлагыг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосон,нэхэмжлэгчийн

 элсний үнийн талаар шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтыг үнэлээгүй, нэхэмжлэгчийн тоног төхөөрөмжийг ашиглаж, олсон орлогыг ямар шаардлагын хүрээнд талуудад тэнцүү хэмжээгээр хувааж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна. Иймд нэхэмжлэгчийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэх агуулгатай гомдлыг гаргажээ.

7.  “Чинээлэг *******” ******* нь “Соёмбо хүрэн” *******-ийн   хооронд 20*******8 оны 08 сарын *******0-ны өдөр “Соёмбо хүрэн” *******-ийн ОХУ-ын “Алтай строй маш” үйлдвэрийн хөнгөн блок үйлдвэрлэх тоног төхөөрөмжийг “Чинээлэг *******” *******–нь 25,0 сая төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцсоны дагуу урьдчилгаа *******0.000.000 төгрөгийг 20*******8 оны *******0 сард, үлдсэн *******5.000.000 төгрөгийг 20*******9 оны *******0 сард төлж дуусгахаар  санамж бичиг байгуулжээ.Уг санамж бичигт хэдийгээр худалдан авагч тал гарын үсэг зураагүй боловч тоног төхөөрөмжийг худалдах-худалдан авах хүсэл зоригийг илэрхийлсэн, талаар талууд маргаагүй байх тул “Соёмбо хүрэн” *******, “Чинээлэг *******” *******-ийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.*******-д зааснаар худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзнэ.  Харин энэхүү тохиролцоонд хариуцагч “******* *******” *******-ийн захирал нь ах  “Чинээлэг *******” *******-ийн захирал д туслах чиг үүрэгтэй оролцсон болохоос тоног төхөөрөмжийг худалдаж авах хүсэл зоригийг илэрхийлээгүй, “******* *******” ******* болон “Соёмбо хүрэн” *******-ийн хооронд худалдах худалдан авах гэрээний харилцаа үүсээгүй.”  гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Түүнчлэн “******* *******” *******-нь “Чинээлэг *******” *******-ийн эзэмшлийн байранд байрлуулж үйл ажиллагаа явуулж байгаа  “Соёмбо хүрэн” *******-ийн  хөнгөн блок үйлдвэрлэх тоног төхөөрөмжийг ашиглан хэн нэгэнтэй гэрээ хэлцэл хийж үйл ажиллагаа явуулж ашиг олсон гэх үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй байна.

Худалдан авагч нь худалдагчийн тоног төхөөрөмжийг худалдан авах  үнийн талаар харилцан тохиролцож чадаагүйн улмаас талууд худалдах-худалдан авах гэрээнээс татгалзжээ.

Талууд гэрээнээс татгалзсанаар Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.*******-д хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүргийг хүлээдэг.

Худалдан авагч нь  тоног төхөөрөмжийг биет байдлаар   худалдагчид хүлээлгэн өгсөн, худалдагч тухайн эд хөрөнгөө хүлээн авсан талаар талуудын маргаагүй. Харин тухайн тоног төхөөрөмжийг худалдан авагч тал нь 20*******8 оны 06 сараас 20*******9 оны 05 сар хүртэл хугацаанд ажиллуулж, “Буянтын боргио” *******-нд 4638 ширхэг, “Жавхлант тамир” *******-нд *******050 ширхэг, “Хатан түнгэл” *******-нд *******22******* ширхэг газо блок нийлүүлж  олсон ашиг орлогоос  тодорхой хувийн ашиг авах ёстой гэж  маргажээ.

 Худалдан авагч нь нэр бүхий компаниудад газо блок нийлүүлсэн нь үнэн боловч тус газо блокийг үйлдвэрлэхэд их хэмжээний зардал гаргасан, ашиг олоогүй тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж тайлбарладаг боловч тайлбарын үндэслэлээ хэрэгт нотлох баримтаар нотолж чадаагүй байна. Энэ талаар   анхан шатны шүүх  үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

Харин нэхэмжлэгч *******-ний техник тоног төхөөрөмж ашиглан “Чинээлэг *******” *******-нь газо блок үйлдвэрлэж нэр бүхий компаниудад худалдсанаас  олсон орлого  6,974,340 төгрөг гаргуулах тухай  нэхэмжлэлийн шаардлагын  хууль зүйн үндэслэл нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.*******-д заасан худалдан авах гэрээ цуцлагдсанаас үүссэн үр дагавартай холбоотой хохирол гаргуулах мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.*******-д заасан шаардах эрхэд хамаарах ба энэ тохиолдолд худалдан авах гэрээ цуцлагдсан нөхцөл, үүнтэй холбоотой нэхэмжлэгчид хохирол учирсан эсэх, зөрчил ба хохирлын хооронд шалтгаант холбоо, хариуцагчийн гэм буруу тогтоогдсон эсэх нь зохигчийн хооронд үүссэн энэ маргаанд ач холбогдолтой юм.

Худалдах худалдан гэрээгээр  худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.

Харин анхан шатны шүүх нэхэмжлэгчийн шаардах эрхийн үндэслэлийг Иргэний хуулийн бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан буюу эзэмшсэнээс үүсэх үүргийн зохицуулалтыг хэрэглэсэн нь оновчтой болоогүй байна. Учир нь энэхүү зохицуулалт нь хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон тохиолдлыг зохицуулсан байна.

Иймд зохигчдын хооронд үүссэн маргааны эрх зүйн харилцааг шүүх зөв тодорхойлоогүй учир дээр дурдсан үндэслэлээр хуулийн зүйл заалтыг зөвтгөх нь зүйтэй байна.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай ач холбогдолтой үнэн зөв талаас нь үнэлж  худалдан авагч тал худалдагчийн хөнгөн блок үйлдвэрлэх тоног төхөөрөмжийг 20*******8 оны 06 сараас 20*******9 оны 05 сар хүртэл ашиглан үйл ажиллагаа явуулж байсан хугацааны тооцооллыг нэг бүрчлэн хийж **************.603.646 төгрөгийн ашиг олсон байна гэж дүгнэн уг ашгийг талуудад 50 хувиар хувааж шийдвэрлэсэн нь   нэхэмжлэгчийн шаардлагын хүрээнд шийдвэрлэжээ.

Мөн “Хатан түнгэл” *******-ийн “Чинээлэг *******” *******-нд төлөх ёстой төлбөрийг хүлээн авсныг үүрэг гүйцэтгүүлэгч зөвшөөрсөн, “Хатан түнгэл” ******* болон “Чинээлэг *******” *******-ийн хооронд үүссэн гэрээний харилцаанд “******* *******” ******* оролцоогүй тул “******* *******" *******-ийн олсон орлогоос 2,**************2,330 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь  үндэслэлтэй  болсон байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Харин шүүх газо блок үйлдвэрлэхэд зарцуулсан ******* кг элсний үнийг шинжээчийн дүгнэлтийг үндэслэн 75 төгрөгөөр тооцож шийдвэрлэснийг буруутгах боломжгүй байна.

8. “Чинээлэг *******” *******-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч “Соёмбо хүрэн” ******* нь 20*******5 онд газо блок үйлдвэрлэдэг тоног төхөөрөмжийг оруулж ирж “Чинээлэг *******” *******-ийн өмчлөлийн байранд суурилуулж, газо блок үйлдвэрлэхийн тулд  тодорхой хугацаанд туршилт хийсэн,  20*******7 оноос эхлэн газо блок үйлдвэрлэж үйл ажиллагаагаа  хэвийн   явуулсан талаар талууд маргаагүй байна.

Харин “Чинээлэг *******” ******* нь 20*******6-20*******7 онд ажлын байрыг ашиглан  үйл ажиллагаа явуулсан түрээсийн сарын төлбөрийг 500,000 төгрөгөөр тооцож,   6 сарын төлбөр 3,000,000 төгрөгийг “Соёмбо хүрэн” *******–наас нэхэмжилсэн боловч талуудын хооронд  Иргэний хуулийн 3*******8 дугаар зүйлийн 3*******8.3-т заасан шаардлагад нийцсэн гэрээ байгуулагдаагүй тул мөн хуулийн 3*******8.4-т зааснаар түрээсийн гэрээ хүчин төгөлдөр бус гэж дүгнэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болсон байна.

Анхан шатны шүүх  “Соёмбо хүрэн” ******* нь газо блок үйлдвэрлэх тоног төхөөрөмжийг оруулж ирэхдээ “Чинээлэг *******” *******-иас 604 уут цементийг  зээлээр авснаар талуудын хооронд Иргэний хуулийн 28******* ******* зүйлийн 28*******.*******-д зааснаар зээлийн гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болоогүй байна.

Иргэний хуулийн 28******* ******* зүйлийн 28*******.*******-д зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд  хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл тоо, чанар хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан төлөх үүргийг хүлээдэг. 

Дээрх хуульд зааснаар зээлээр эд хөрөнгө шилжүүлэн авсан худалдан авагч тал тухайн эд хөрөнгө буюу үнийг тодорхой хугацааны дотор төлөх үүргийг хүлээнэ.

Иймд “Чинээлэг *******” *******-иас “Соёмбо хүрэн” ******* –д  газо блок үйлдвэрлэх үйл ажиллагаа явуулахад нь зориулж хүлээлгэн өгсөн 604 уут цементийг эд хөрөнгө хүлээн авсан тал тухайн эд хөрөнгөтэй ижил төрөл тоо, чанар хэмжээний эд хөрөнгө буюу үнийг хэзээ хэрхэн  буцааж өгөх талаар   тодорхой хугацаа тохироогүй байх тул талуудын хооронд зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэх боломжгүй байна.

“Соёмбо хүрэн” *******-нь 604 уут цементийг үйл ажиллагаа явуулах зорилгоор “Чинээлэг *******” *******-иас хүлээн авсан талаар маргахгүй байх ба цементийн үнийн үлдэгдэл 3.000.000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн байна.

Харин шүүх зохигчдын дунд үүссэн иргэний эрх зүйн гэрээний харилцааг буруу тодорхойлж худалдах-худалдан авах гэрээг дараа төлбөртэйгөөр байгуулсан байхад  Иргэний хуулийн 28******* ******* зүйлийн 28*******.*******-т заасан “... зээлдэгч нь эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд төлөх үүргийг хүлээх” зээлийн гэрээний заалтыг баримталж, хууль хэрэглээний алдаа гаргасныг зөвтгөх нь зүйтэй гэж дүгнэлээ. 

**************.Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний зохих өөрчлөлт оруулж,  нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, түүний гомдол  гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 69596  төгрөгийг хуульд зааснаар төрийн сангийн дансанд хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******67 дугаар зүйлийн *******67.2.-т заасныг удирдлага болгож

 

ТОГТООХ нь:

 

*******.Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны *******0 дугаар сарын *******7-ны өдрийн *******53/ШШ2023/00553 дугаартай шийдвэрийн Тогтоох хэсгийн ******* дэх заалтаас “492 дугаар зүйлийн 492.*******.*******, 493 дугаар зүйлийн 493.*******-д”  гэснийг хасаж, 2 дахь заалтын “Иргэний хуулийн 28******* ******* зүйлийн 28*******.*******,” гэснийг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.*******-д” гэж,” 492 дугаар зүйлийн 492.*******.*******-д” гэснийг хасаж өөрчлөлт оруулж шийдвэрийн бусад зүйл заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.*******.*******,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.*******,   60 дугаар зүйлийн 60.******* дэх хэсэг, *******62 дугаар зүйлийн *******62.4 дэх хэсэгт заасныг баримтлан  нэхэмжлэгч талын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 69596 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******67 дугаар зүйлийн *******67.5, *******72 дугаар зүйлийн *******72.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн магадлалд “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” гэх үндэслэлээр магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш *******4 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       М.НЯМБАЯР           

          

                                                    ШҮҮГЧ                                      Д.КӨБЕШ

                                                                     

                                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Н.ТУЯА