Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 03

 

 

 2024        01        30                                         206/МА2024/00003

 

Б.гийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч М.Нямбаяр, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн нээлттэй шүүх хуралдаанаар,

Ховд ******* дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 153/ШШ2023/00650 дугаар шийдвэртэй,

Х******* *******, *******, ******* ******* ******* ******* ******* *******, гийн нэхэмжлэлтэй,

 Ховд аймгийн Жаргалант сумын ******* ******* *******, т холбогдох 

“ Хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, Ховд аймгийн Жаргалант сумын баг, Жаргалант хотхоны 1- дугаар ******* ******* байрлах, эрхийн улсын бүртгэлийн Y-*******1004061 , , талбай бүхий нэг өрөө орон сууцыг буцаан авч, Б.т ******* урьдчилгаанд шилжүүлсэн төлбөрийг буцаан өгөх тухай” иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Нямбаярын илтгэснээр  хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Энхжаргал/цахимаар/, хариуцагч Б. түүний өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг, хуралдааны нарийн бичгийн даргаар Р.Лхагвасүрэн нар оролцов.

 

                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

 

  1. Нэхэмжлэлийн үндэслэл:  

1.1 Миний бие нь 2021 оны 08 дугаар сарын 23-ны үеэр Ховд аймгийн Жаргалант сумын баг, Жаргалант хотхоны 1- дугаар ******* ******* байрлах, эрхийн улсын бүртгэлийн Y-*******1004061 , банкны барьцаанд байгаа, . талбай бүхий нэг өрөө орон сууцыг Б.т худалдахаар амаар тохиролцсон. Тус орон сууцанд Б. амьдарч эхэлсэн бөгөөд ярилцаж тохирсон хугацаанд төлбөрөө төлөхгүй байсан тул орон сууц чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргаж байсан. Тус орон сууцыг худалдах, худалдан авах гэрээг бичгээр байгуулаагүй. Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-д Үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцэл, холбогдох бусад баримт бичигт өмчлөх эрх шилжүүлэх болсон үндэслэлийг тодорхой зааж нотариатаар гэрчлүүлэх бөгөөд хэрэв талуудын аль нэг нь төлөөлөгчөөр дамжуулан уг харилцаанд оролцож байвал төлөөлөгч болон түүний итгэмжлэлийг дээрх баримт бичигт тэмдэглэх буюу хавсаргана гэж, мөн хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно гэж тус тус заажээ. Иймд Б.тэй байгуулсан аман хэлцэл нь бичгээр байгуулаагүй, хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн байх тул энэхүү гэрээ нь анхнаасаа хүчин төгөлдөр бус хэлцэл байна. Энэхүү үндэслэлээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8, 56.5-д зааснаар хоорондоо амаар ярилцаж хийсэн хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулж, шилжүүлсэн Ховд аймгийн Жаргалант сумын баг, Жаргалант хотхоны 1- дугаар ******* ******* байрлах, эрхийн улсын бүртгэлийн Y-*******1004061 , банкны барьцаанд байгаа, , талбай бүхий нэг өрөө орон сууцыг буцаан авч, Б.т ******* урьдчилгаанд шилжүүлсэн төлбөрийг буцаан өгөхөөр нэхэмжлэл гаргаж байна. Миний бие өмнө нь дээрх маргаан бүхий орон сууцыг Б.ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үүнийг 3 шатны шүүх хянан шийдвэрлэсэн. Одоо нэхэмжлэлийн шаардлага өөр буюу бидний хооронд байгуулагдсан орон сууц худалдах-худалдан авах хэлцэл нь хүчин төгөлдөр бус байх хэлцэл мөн эсэх, хэрэв мөн бол хэлцлээр шилжүүлсэн эд хөрөнгөө буцаан өгөхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэл юм. Энэ нь өмнө гаргаж байсан нэхэмжлэлийн шаардлагатай холбоогүй. Мөн одоо гаргаж байгаа нэхэмжлэлийн шаардлага нь 3 шатны шүүхээр шийдвэрлэгдээгүй, дүгнэгдээгүй гэжээ.

2. Хариуцагчийн тбар, татгалзал:

2.1 Б. нь Хэлцэл хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэл гаргажээ. Урьд өмнө нь Б. нь Б. надад холбогдуулан байр чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд энэ хэргийг 3 шатны шүүхээр шийдвэрлэсэн байдаг. Нэг хэргийг хэлбэрийг нь өөрчлөөд дахин шүүхэд нэхэмжлэл гаргаад байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Гурван шатны шүүхээр шийдвэрлэгдээд дуусан хэргийг дахин шүүхэд хандаад байгаа нь үндэслэлгүй байх тул Б.гийн шүүхэд хандан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3.Ховд ******* дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 153/ШШ2023/00650 дугаар шийдвэрээр:

3.1   Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, Ховд аймгийн Жаргалант сумын баг, Жаргалант хотхоны 1- дугаар ******* ******* байрлах, эрхийн улсын бүртгэлийн Y-*******1004061 , . талбай бүхий нэг өрөө орон сууцыг буцаан авч, Б.т ******* урьдчилгаанд шилжүүлсэн төлбөрийг буцаан өгөхийг шаардсан нэхэмжлэгч Б.гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

3.2 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн дугаар зүйлийн .1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 0,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,

3.3 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлын агуулга:

4.1 Нэхэмжлэгч Б. нь хэлцэл хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. Нэхэмжлэгч Б. нь Б.тэй 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын баг, Жаргалант хотхоны 1- дугаар ******* ******* байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-*******1004061 , , талбай бүхий нэг өрөө өөрийн өмчлөлийн тавилгатай орон сууцыг 4.000.000 төгрөгөөр худалдах худалдан авахаар ярилцаж тохиролцсон.

4.2 Нэхэмжлэгч Б. нь 2.000.000 төгрөг нь тавилгын үнэ, 45.000.000 төгрөг нь уг ******* үнэ гэж тохирсон. Хариуцагч Б. нь тавилгын үнэ 1.000.000 төгрөг, ******* үнэ 31.500.000 төгрөгийг төлсөн бөгөөд сар бүр 5.000.000-6.000.000 төлнө гэж хоорондоо тохиролцсон байдаг. Гэтэл хариуцагч Б. нь худал хэлж сар бүр 5.000.000-6.000.000 төлөх төлбөрөө төлөөгүй.

4.3 Нэхэмжлэгч Б. нь Ховд аймгийн Жаргалант сумын 12 дугаар баг, баг, Жаргалан хотхон, 1-р ын ******* байршилтай, . талбайтай, улсын бүртгэлийн Ү-*******1004061 , нэг өрөө байрыг 2021 оны 08 сарын 25-ны өдөр худалдан авагч Б.т чөлөөлж өгсөн, ******* гэрчилгээ нь Ипотекийн зээлийн барьцаанд байгаа байдаг бөгөөд зээлийг нэхэмжлэгч Б. төлдөг болох нь Хас банкны 2022 оны 08 сарын 26-ны өдрийн 24/6 тодорхойлолт, зээлийн эргэн төлөлтийн хуваариар нотлогддог.  Хас банкны Ховд ******* дахь салбарын 2022 оны 08 сарын 26-ны өдрийн 24/6 тодорхойлолтоор "...Иргэн Бадарч ой

 РД:/ОЭ101861/ нь 2014 оны 04 сарын 24-ний өдөр Хас банкнаас 124001310 тоот зээлийн гэрээгээр Орон сууц худалдан авах зээл авсан бөгөөд өнөөдрийг хүртэл хэвийн төлж байгаа нь үнэн болно"... гэх тодорхойлолтоор Ховд аймгийн Жаргалант сумын баг, Жаргалант хотхоны 1- дугаар ******* ******* байрлах, Ү-*******1004061 эрхийн улсын бүртгэлтийн , . талбай бүхий нэг өрөө орон сууц нь Хас банкны зээлийн барьцаанд 2014-2034 он хүртэл эргэн төлөлттэй зээлийн барьцаанд байгаа болно.

Иргэний хуулийн 45 дугаар зүйлийн 45.1. Банкны баталгааны гэрээгээр банк нь үүрэг гүйцэтгүүлэгчийн бичгээр тавьсан шаардлагаар үүрэг гүйцэтгэгчийн өмнөөс мөнгөн төлбөрийг гүйцэтгэх, үүрэг гүйцэтгэгч нь баталгаа гаргагч банканд төлбөр үүргийг тус тус хүлээнэ", 45.3 гэрээнд өөрөөр заагаагүй бол баталгаа гаргагч банк нь нэг талын санаачилгаар гэрээг цуцлах эрхгүй", 45.4.Үүрэг гүйцэтгүүлэгч гэрээнд өөрөөр заагаагүй бол банкны баталгааны талаархи шаардах эрхээ бусдад шилжүүлж болохгүй.

Хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, Ховд аймгийн Жаргалант сумын баг, Жаргалант хотхоны 1- дугаар ******* ******* байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-*******1004061 , , талбай бүхий нэг өрөө орон сууцыг буцаан авч, Б.т ******* урьдчилгаанд шилжүүлсэн төлбөрийг буцаан өгөх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

. Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.1. Хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, бусдын өмчлөлд шилжүүлж болох эд хөрөнгийн эрх барьцааны зүйл байна", 154..Энэ хуулийн 154.4-т заасан барьцаалагч нь шударга эзэмшигчийн хувьд бусад гуравдагч этгээдээс давуу эрхтэй байна. Мөн хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д Үүрэг гүйцэтгүүлэгч барьцаагаар хангагдах шаардлагыг гуравдагч этгээдэд шилжүүлэхэд барьцааны эрх шинэ үүрэг гүйцэтгүүлэгчид шилжинэ. 8. Өөрөөр хэлбэл Хас банкны Ховд ******* дахь салбар нь 124001310 тоот зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг хангуулна. Нэхэмжлэгч Б. болон хариуцагч Б. нарын хооронд хийгдсэн аман хэлцэл нь бичгээр байгуулаагүй, хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, зохих этгээд болох Хас банкны Ховд ******* дахь салбарын зөвшөөрөлгүй хийгдсэн тул анхнаасаа хүчин төгөлдөр бус хэлцэл байна.

Иймд Ховд ******* дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 сарын 30-ны өдрийн 153/ШШ2023/00650 шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн бүхэлд нь хангаж хянан шийдвэрлэж өгнө үү гэв.

5. Хариуцагч Б. түүний өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг нар давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тбартаа: Би анх зарын дагуу энэ байрыг урьдчилгаа 30 хувийг өгөөд авсан. Миний хийсэн гэрээ 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр дуусах ёстой байсан. Шүүхийн маргаан дуусчихвал  тухайн ******* үлдэгдэл мөнгийг өгөхөд бэлэн байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6 дугаар зүйлийн *******6.4-т зааснаар Б.гийн нэхэмжлэлтэй Б.т   холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ нэхэмжлэгч талын давж заалдах журмаар гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Б. нь “хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, Ховд аймгийн  Жаргалант сумын  баг, Жаргалант хотхоны 1- дугаар ******* ******* байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-*******1004061 . м2 талбай бүхий нэг өрөө орон сууцыг буцаан авч, Б.т ******* урьдчилгаанд шилжүүлсэн төлбөрийг буцаан өгөх тухай” шаардлагыг  шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч Б. нь нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ “Уг байрыг Б.т худалдах санал гаргах үед Хас банкны барьцаанд байсан. Одоо хүртэл тус банкны барьцаанд байгаа, зээлийг би төлдөг, худалдах-худалдан авах гэрээ бичгээр хийгдээгүй, бид амаар тохиролцсон, банкнаас зөвшөөрөл аваагүй тул Б. бид хоёрын хооронд хийгдсэн хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү” гэж тбарлажээ.

3. Хариуцагч Б. нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн үндэслэлээ “Б.гийн байр банкны барьцаанд байгааг тухайн үед мэдээгүй, байрыг худалдах саналыг нэхэмжлэгч өөрөө гаргасан. Зарын дагуу Б.тай холбогдож, байрыг худалдан авахаар тохиролцсон. Б. Ховд *******т байгаагүй учир худалдах-худалдан авах гэрээнд гарын үсэг зурагдаагүй. Одоо байрыг буцаан өгөх боломжгүй, бидний хооронд хийгдсэн хэлцэл хүчин төгөлдөр” гэж тбарлажээ. 

4.Анхан шатны шүүх “хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, Ховд аймгийн  Жаргалант сумын  баг, Жаргалант хотхоны 1- дугаар ******* ******* байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-*******1004061 . м2 талбай бүхий нэг өрөө орон сууцыг буцаан авч, Б.т ******* урьдчилгаанд шилжүүлсэн төлбөрийг буцаан өгөх тухай” өгөх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Энхжаргал нь “нэхэмжлэгч Б. болон хариуцагч Б. нарын хооронд хийгдсэн аман хэлцэл нь бичгээр байгуулагдаагүй, хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, зохих этгээд болох Хас банкны зөвшөөрөлгүй хийгдсэн тул анхнаасаа хүчин төгөлдөр бус хэлцэл байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэх агуулгатай гомдол гаргажээ.

5.1 Нэхэмжлэгч Б. нь Хас банкны ипотекийн барьцаанд байгаа Ховд аймгийн Жаргалант сумын 12 дугаар баг, баг, Жаргалант хотхон, 1-р ын орон сууцны ******* байршилтай, . талбайтай нэг өрөө орон сууцыг   хариуцагч Б.т 45.0 сая төгрөгөөр, тавилгыг 2.000.000 төгрөгөөр, нийт 4.000.000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон байна. Улмаар урьдчилгаа төлбөр 30 хувь буюу 13.500.000 төгрөг, тавилгын үнэ 1.000.000 төгрөгийг  хариуцагч төлж, үлдсэн мөнгийг 2023 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл төлж дууссаны дараа ******* гэрчилгээг авахаар талууд тохиролцож, нэхэмжлэгч нь 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдөр  орон сууцаа хариуцагч Б.т хүлээлгэн өгсөн байна.

5.2 Нэхэмжлэгч Б. нь худалдан авагч ******* үнийг төлөөгүй үндэслэлээр хариуцагч Б.ийн хууль бус эзэмшлээс байрыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасаныг “хариуцагч нь орон сууцны үнийг 2023 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд төлж дуусгах үүргээ зөрчөөгүй байна” гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлал хүчин төгөлдөр болсон байна.

5.3 Нэхэмжлэгч нь 2023 оны 2 дугаар сарын 2-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “маргаан бүхий байрыг худалдах-худалдан авах тухай талуудын аман хэлцэл нь хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн байх тул хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, хариуцагчид шилжүүлсэн орон сууцыг буцаан авч, Б.т ******* урьдчилгаанд шилжүүлсэн төлбөрийг буцаан өгөх” тухай шаардлага гаргажээ.

5.4 Анхан шатны шүүх “хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрлөөр хийсэн байх шаардлага нь ипотекоор үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар байгуулагдсан гэрээний шаардлагад хамаарахгүй бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч нарын орон сууц худалдах-худалдан авах тухай аман хэлцэл нь гуравдагч этгээд буюу барьцаалагч Хас банкны эрх ашгийг хөндсөн үр дагаврыг үүсгэхгүй” талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангасан байна.

5.5 Анхан шатны шүүх “хүчин төгөлдөр бус байх хэлцэл буюу Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8 дахь хэсэгт заасныг болон Үл хөдлөх  эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн холбогдох  заалтыг зөв тбарлаж хэрэглэсэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмаар үнэлж дүгнэсэн, шийдвэрийг хүчингүй болгох хуульд заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй” гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1.1.-т заасныг удирдлага болгож

ТОГТООХ нь:

 

1. Ховд ******* дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 153/ШШ2023/00650 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн дугаар зүйлийн .1.2 дахь заалт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 5 дугаар зүйлийн 5.1, 5.4 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, *******2 дугаар зүйлийн *******2.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 0,200 төгрөгийг төрийн сангийн  дансанд хэвээр үлдээсүгэй.

 

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.5, 12 дугаар зүйлийн 12.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн магадлалд “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” гэх үндэслэлээр магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тбарласугай.

 

 

                                       ДАРГАЛАГЧ,

                                   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                              Н.ТУЯА

 

                            ШҮҮГЧ                                               Д.КӨБЕШ

 

                                   ШҮҮГЧ                                                 М.НЯМБАЯР