Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 192

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюумаа даргалж, тус шүүхийн тавдугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч:  С гийн Г ,  

Хариуцагч:  Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар, 

Гуравдагч этгээд:  “М к” ХХК , 

Гуравдагч этгээд:“К б” ХХК, 

Нэхэмжлэлийн шаардлага: “М к” ХХК-ийн нэр дээр эрхийн улсын бүртгэлийн Ү-220601...., Ү-2206014.... дугаарт бүртгэсэн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000104...., 000104.... дугаартай гэрчилгээнүүдийг хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн .. дүгээр хороо, Зайсангийн тойруу, “Б с” хотхоны ..Г байрны зоорийн давхрын ., . тоот автозогсоолуудын өмчлөгчөөр иргэн С.Г ыг бүртгэж, гэрчилгээ олгохоос татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоон, автозогсоолуудыг иргэн С.Г ын нэр дээр улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгохыг Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газар /хуучнаар/-т даалгах” шаардлагатай, 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Ц , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Г , гуравдагч этгээд “М к” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.С , гуравдагч этгээд “К б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Я , Г.Ч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Удаанжаргал нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Нэхэмжлэгч С.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Иргэн С.Г нь “М к” ХХК-тай 2010 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн “Автомашины зогсоол захиалгаар бариулах гэрээ”-гээр Хан-Уул дүүргийн 11 хороо, “Б с” Town хотхон, ..Г байрны ., . тоот автозогсоолуудыг 9.500 ам доллараар захиалж, төлбөрийг 2010 оны 05 дугаар сарын 14-ний өдөр бүрэн төлж барагдуулсан. 

Ийнхүү гэрээний дагуу “М к” ХХК-иас автозогсоолуудын өмчлөх эрхийг хууль ёсны өмчлөгчийн нэр дээр бүртгүүлэхийг удаа дараа шаардсаар ирсэн боловч тус компани гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд “Хан-Уул дүүрэг, .. дүгээр хороо, “Б с” хотхоны ..Г байрны ., . тоот нийт 2 автозогсоолын хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хариуцагч “М к” ХХК нь уг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн бөгөөд тус шүүхийн 2016 оны 0. дугаар сарын 01-ний өдрийн 102/Ш2016/01801 дугаар шүүгчийн захирамжаар автозогсоолуудын хууль ёсны өмчлөгчөөр иргэн С Г ыг тогтоосон юм.

Дээрх 102/Ш2016/01701 дугаар шүүгчийн захирамжийг үндэслэн автозогсоолуудын өмчлөх эрхийг С.Г ын нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлэхээр Хан-Уул дүүргийн эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тасагт хандсан боловч уг автозогсоолууд нь “М к” ХХК-ийн нэр дээр бүртгэгдсэн “К ” банкны барьцаанд бүртгэлтэй, мөн өмчлөх эрхийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн байна” гэх үндэслэлээр хууль ёсны өмчлөгчөөр бүртгэхээс татгалзсан. 

Миний бие уг хариуг авсны дагуу Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газарт гомдол гаргасан бөгөөд тус байгууллагаас 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 12/6527 тоот албан бичгээр Хан-Уул дүүргийн бүртгэлийн хэлтэс нь таны 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр гаргасан мэдүүлгийг бүртгэхээс татгалзан буцаасан нь хууль зүйн үндэслэлтэй байна гээд “К б”-д хүсэлт гаргаж, өөрийн өмчийг салгаж бүртгүүлэх зөвшөөрөл авч хавсарган мэдүүлэг дахин гаргана уу” гэх хариу өгч, намайг автозогсоолын өмчлөгчөөр бүртгэхээс татгалзсан нь хууль зүйн үндэслэлгүй байна.  

Зүй нь Хан-Уул дүүргийн .. дүгээр хороо, “Б с” хотхоны ..Г байрны ., . тоот автозогсоолууд нь иргэн С.Г миний өмч хөрөнгөөр бий болсон байхад “М к” ХХК нь тэдгээрийн өмчлөх эрхийг хууль бусаар өөрийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлж, хууль ёсны өмчлөгч болох С.Г надад огт мэдэгдэж, зөвшөөрөл авалгүйгээр “К б” ХХК-тай 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Т07/208 тоот “Зээлийн барьцааны гэрээ”, Т07/141 тоот “Зээлийн барьцааны гэрээ”-г байгуулан, надад огт хамааралгүй зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалсан нь миний эрх ашгийг ноцтой хохироосон үйлдэл юм. 

Гэтэл Хан-Уул дүүргийн Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тасаг нь “Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль”-ийн 1. дугаар зүйлийн 13.5.1-д заасныг зөрчиж, “М к” ХХК нь тухайн автозогсоолуудыг өмчлөх эрхтэй эсэхийг нягтлан шалгалгүйгээр улсын бүртгэлд бүртгэсэн нь мөн хуулийн 7 дугаар зүйлд заасан “Эрхийн улсын бүртгэл үнэн зөв байх” шаардлагыг ноцтой зөрчсөн байна.

Түүнчлэн “К б” ХХК нь “Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль”-ийн 29 дүгээр зүйлийн 29.3-т “Зээлийн барьцаалсан эд хөрөнгө нь хуулиар хориглоогүй бөгөөд иргэн, хуулийн этгээдийн өөрийн хөрөнгөөр баригдсан орон сууц, үл хөдлөх эд хөрөнгө, түргэн борлогдох бараа материал, үнэт эдлэл, үнэт цаас болон зээлдүүлэгчээс хүлээн зөвшөөрсөн бусад хөрөнгө байж болно.

Зээлийн барьцаанд бариулах үл хөдлөх эд хөрөнгө нь үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд бүртгэгдсэн байна”, мөн хуулийн 2. дугаар зүйлийн 23.4-т “Зээлийн барьцаанд бариулах эд хөрөнгийн тодорхойлолтод иргэн, хуулийн этгээдээс барьцаалж байгаа эд хөрөнгийг зээлдүүлэгч банк, эрх бүхий хүмүүсээс газар дээр нь очиж, нэг бүрчлэн үзэж өгсөн үнэлэлт, дүнг тусгасан байна.”, Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.6.2-т “Барьцааны гэрээ байгуулах үед барьцаалах хөрөнгийн хувьд гуравдагч этгээдийн шаардлага байгаа бол түүнд барьцааны эрх үүссэн тухай мэдэгдэх үүрэгтэй” гэж заасныг тус тус зөрчиж, хууль ёсны өмчлөгч С.Г миний зөвшөөрөлгүйгээр, миний өмч хөрөнгөөр бий болсон үл хөдлөх хөрөнгүүдийг надад огт хамааралгүй зээлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан байх тул  миний зүгээс өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд тус банкнаас зөвшөөрөл авах шаардлагагүй юм. 

Тиймээс дээрх автозогсоолуудын өмчлөгчөөр иргэн С.Г ыг улсын бүртгэлд бүртгэснээр “К б” ХХК-ийн эрх, ашиг сонирхол зөрчигдөхгүй бөгөөд “Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль”-ийн 19 дүгээр зүйлийн 19.2-т заасан “... эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж болох этгээд” гэдэгт “К б” ХХК хамаарахгүй.  

Иймд “М к” ХХК-ийн нэр дээр эрхийн улсын бүртгэлийн Ү- 220601...., Ү-2206014.... дугаарт бүртгэсэн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн, 000104...., 000104.... дугаартай гэрчилгээнүүдийг, хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн .. дүгээр хороо, Зайсангийн тойруу, “Б с” хотхоны ..Г байрны ., . тоот автозогсоолуудын өмчлөгчөөр иргэн С.Г намайг бүртгэж, гэрчилгээ олгохоос татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоон, автозогсоолуудыг иргэн С.Г ын нэр дээр улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгохыг Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газарт даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган, шийдвэрлэж өгнө үү” гэжээ. 

Хоёр: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Г шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Иргэн С.Г ын нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна.

1 . Хан-Уул дүүргийн .. дүгээр хороо Зайсангийн гудамж .. А, Б, В, Г дугаар байрны зоорийн давхрын . тоот автозогсоолын зориулалттай 18 м.кв талбай бүхий 90 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх хөрөнгийг 2010 оны 05 дугаар сарын 13-ны өдөр “М к ХХК”-ийн бүртгүүлэхийг хүссэн албан бичиг, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, хуулийн этгээдийн дүрэм, үүсгэн байгуулагчийн иргэний үнэмлэхний хуулбар, тухайн эд хөрөнгийн план зураг, фото зураг, тэмдэгтийн хураамж зэргийг үндэслэн Эрхийн улсын бүртгэлийн Ү-220601.... дугаарт бүртгэж, өмчлөх эрхийн 00010.... тоот гэрчилгээ олгосон байна.  

Дээрх үл хөдлөх хөрөнгөнд 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн “К б” ХХК болон “М к” ХХК-ийн хооронд байгуулсан Т07/141 тоот Зээлийн барьцааны гэрээ, 2007 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Т07/1471 тоот Зээлийн гэрээ, 2007 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Т07/141 тоот Зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай нэмэлт гэрээ, 2010 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн Т07/141 тоот Зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах тухай нэмэлт гэрээ, 2010 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн Т07/141 тоот Зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах тухай нэмэлт гэрээнүүд бүртгэлтэй байна. 

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2010 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 1/13621 тоот албан бичгээр захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн байна. 

2. Хан-Уул дүүргийн .. дүгээр хороо Зайсангийн гудамж ..А, Б, В, Г дүгээр байрны зоорийн давхрын 7 тоот автозогсоолын зориулалттай 18 м.кв талбай бүхий 90 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх хөрөнгийг 2010 оны 05 дугаар сарын 13-ны өдөр “М к” ХХК-ийн бүртгүүлэхийг хүссэн албан бичиг, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, хуулийн этгээдийн дүрэм, үүсгэн байгуулагчийн иргэний үнэмлэхний хуулбар, тухайн эд хөрөнгийн план зураг, фото зураг, тэмдэгтийн хураамж зэргийг үндэслэн Эрхийн улсын бүртгэлийн Ү-2206014.... дугаарт бүртгэж, өмчлөх эрхийн 000104.... тоот гэрчилгээ олгосон байна. 

Дээрхи үл хөдлөх хөрөнгөнд 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн “К б” болон “М к” ХХК нарын хооронд байгуулсан Т07/141 тоот барьцааны гэрээ, 2007 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Т07/141 тоот зээлийн гэрээ, 2007 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Т07/141 тоот Зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай нэмэлт гэрээ, 2010 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн Т07/141 тоот Зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах тухай нэмэлт гэрээ, 2010 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн Т07/141 тоот Зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах тухай нэмэлт гэрээнүүд бүртгэлтэй байна. 

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2010 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 1/13621 тоот албан бичгээр захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн байна. Мөн Хан-Уул дүүргийн шүүхийн шүүгч С.О ийн гаргасан 2011 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 705 дугаартай Б.Б ын нэхэмжлэлтэй Шүүх хуралдааны хойшлуулах тухай захирамж нотлох баримтад хавсаргагдсан байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ ...Xан-Уул дүүргийн бүртгэлийн тасаг нь дээрхи үл хөдлөх эд хөрөнгүүд нь “М к” ХХК-ийн нэр дээр бүртгэгдсэн, К бны барьцаанд бүртгэлтэй, мөн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн тул бүртгэх боломжгүй гэх үндэслэлээр буцаасан нь хууль зүйн үндэслэлгүй гэж дурдсан байна. “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журам”-ын 4.4.2-т Хэд хэдэн этгээд хөрөнгө оруулж барьсан тохиолдолд хөрөнгө оруулагчдын нэрсийн жагсаалт, оногдох талбай, хөрөнгө оруулалтын хэмжээ, хөрөнгө оруулсан огноо, тэдгээртэй холбоотой гэрээ хэлцэл зэргийг тусгасан захиалгаар бариулсан орон сууцны жагсаалт хавсралтуудаар, нийслэлийн мэргэжлийн комиссын актын хамт албан бичгээр урьдчилан ирүүлж болно. Энэ тохиолдолд улсын бүртгэгч нь энэхүү жагсаалтыг мэдүүлгээр ирсэн нотлох баримтуудтай тулган хянаж энэхүү журмын 8.12, 8.13-т заасан үндэслэл байгаа эсэхийг шалгаж бүртгэнэ гэж зааснаар “М к” ХХК-ийн ирүүлсэн өмчлөгчдийн нэрсийн жагсаалтын дагуу бүртгэл хийгдсэн байна.

“Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль”-ийн 19 дүгээр зүйл 19.2-т “Эрхийн улсын бүртгэлд зохих нэмэлт, өөрчлөлт хийхийн өмнө түүний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж болох иргэн, хуулийн этгээд буюу төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг заавал авсан байх бөгөөд иргэд, хуулийн этгээдээс олгох зөвшөөрлийг нотариатаар гэрчлүүлсэн байна” гэж заасан.

“М к” ХХК нь тухайн үл хөдлөх хөрөнгүүдийг барьцаалан К бнаас зээл авсан бөгөөд өнөөдрийн байдлаар барьцаат зээлийн гэрээ нь албан ёсоор дуусгавар болоогүй байна. Иймд барьцаалагчдын зөвшөөрөлгүйгээр тухайн үл хөдлөх хөрөнгүүдийн өмчлөх эрхийг шилжүүлэн бүртгэх боломжгүй байна. 

Мөн “Улсын бүртгэлийн ерөнхий хууль”-ийн 18 дугаар зүйлийн 18.1.8-д Улсын бүртгэлд өмнө нь бүртгэгдсэн эрх хүчинтэй байхад дахин бүртгэж гэрчилгээ олгох, 18.1.10-т Улсын бүртгэлд хөдөлгөөн хийх эрхийг түдгэлзүүлсэн тухай Улсын ерөнхий бүртгэгч болон хууль хяналтын байгууллагын шийдвэрийг зөрчиж улсын бүртгэлд өөрчлөлт хөдөлгөөн хийхийг хориглоно гэж заасан байна.

“Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журам”-ын 5.9-д Эд хөрөнгө өмчлөх эрх өөр этгээдэд шилжсэн тохиолдолд өмнө олгосон улсын бүртгэлийн гэрчилгээг хураан авч хүчингүй болгон хувийн хэрэгт хавсарган хадгална” гэж заасан байх тул Эрхийн улсын бүртгэлийн 000104...., 000104.... тоот гэрчилгээнүүдийг эх хувиар хураан авч хүчингүй болгосноор дараагийн өмчлөгчид өмчлөх эрхийн шинэ гэрчилгээ олгогдох ёстой. 

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангахгүй орхиж өгнө үү. 

“Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль”-ийн 1. дугаар зүйл 13.9-д “Мэдүүлэг гаргагч нь мэдүүлэг, түүнд хавсаргах баримт бичгийг үнэн зөв гаргах үүрэгтэй бөгөөд энэ үүргээ зөрчсөнөөр бусдад учирсан хохирлыг нөхөн төлнө гэж заасны дагуу “М к” ХХК-ийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр татан оролцуулж өгнө үү. 

Шүүх хуралд эрх ашиг нь хөндөгдөж буй К бийг гуравдагч этгээдээр оролцуулах хүсэлттэй тул хүсэлтийг хүлээн авна уу” гэжээ. 

Гурав: Гуравдагч этгээд “М к” ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “... Монгол улсын иргэн С гийн Г ын нэхэмжлэлтэй Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэрэгт манай компани гуравдагч этгээдээр оролцож байгаа болно. 

Иргэн С.Г нь 2010 оны 02 дугаар сарын 01-ний өдөр манай компанитай “Авто машины зогсоол захиалгаар бариулах гэрээ”-г байгуулж тус гэрээгээр Хан-Уул дүүргийн .. дүгээр хороо, Зайсангийн гудамж “Б с” хотхоны ..Г байрны зоорийн давхрын ., . тоот авто зогсоолуудын захиалан бариулж, төлбөр тооцоог бүрэн барагдуулсан. 

Мөн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 0. дугаар сарын 01-ний өдрийн 102/Ш2016/01801 дүгээр шүүгчийн захирамжаар С.Г ыг Хан-Уул дүүргийн .. дүгээр хороо, Зайсангийн гудамж “Б с” хотхоны ..Г байрны зоорийн давхрын ., . тоот автозогсоолын хууль ёсны өмчлөгчөөр тогтоосон тул манай компанийн зүгээс уг шийдвэрт хүндэтгэлтэй хандаж байгаа болно. 

“М к” ХХК, “К б” ХХК нар 2007 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Т07/141 тоот “Зээлийн гэрээ”, Т07/141 тоот “Зээлийн барьцааны гэрээ”-г тус тус байгуулж, зээлийн өр төлбөрийг “М к” ХХК нь Хан-Уул дүүргийн .. дүгээр хороонд барьж буй “Б с” хотхоны орон сууцнуудыг иргэдэд худалдан борлуулах замаар төлж барагдуулахаар харилцан тохиролцсон юм. 

Хэдийгээр дээр дурдсан Т07/141 тоот “Зээлийн барьцааны гэрээ”-д “М к” ХХК нь 205 автомашины гаражийг зээлийн барьцаанд барьцаалуулахаар тусгасан боловч, тухайн үед уг үл хөдлөх хөрөнгө бий болоогүй байсан учраас хуулийн шаардлага хангасан барьцааны гэрээ талуудын хооронд байгуулагдаагүй болно. 

Харин дээрх зээлийн барьцаанд тус компанийн захирал Б.Б гийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн .. дүгээр хороо, “Х т” хотхоны .. тоот 3 өрөө орон сууцыг хуулийн шаардлага хангаж барьцаалсан юм. 

Мөн 2007 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Т07/252 тоот “Зээлийн барьцааны гэрээ”-гээр “Ф ” ХХК-ийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаанд “М к” ХХК-ийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн .. дүгээр хороо Зайсангийн ..В тоотод байрлах 1692 м.кв талбай бүхий 55 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга, ..Г тоотод байрлах 1692 м.кв талбай бүхий 55 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга мөн Богдхан-Уулын дархан цаазат тусгай хамгаалалтын газрын Зайсангийн ам нэртэй газарт орших 2.5 га бүхий газар эзэмших эрх зэргийг “К б” ХХК-ийн зээлийн барьцаанд байршуулсан бөгөөд иргэдэд “Б с” хотхоны орон сууц, авто зогсоолуудыг худалдан борлуулсан орлогоос зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүний төлбөрийн ихэнх хэсгийг төлж барагдуулснаар “К б” ХХК нь 2008 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт “Зээлийн барьцааг чөлөөлөх тухай” албан бичгийг хүргүүлж, Хан-Уул дүүргийн .. дүгээр хороо, Зайсангийн ..В, ..Г тоотод байрлах, тус бүр 1692 м.кв талбай бүхий 55 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгуудыг зээлийн барьцаанаас өөрсдийн санаачилгаар чөлөөлсөн /“К б” ХХК-ийн 2008 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт хүргүүлсэн “Зээлийн барьцааг чөлөөлөх тухай” албан бичгийг тайлбарт хавсаргав/. 

Манай компани “К б” ХХК-иас нийтдээ 9 тэрбум орчим төгрөгийн зээл авч, уг зээлүүдийн төлбөрийг иргэдэд худалдан борлуулсан орон сууц, автозогсоолуудын орлого болон үл хөдлөх эд хөрөнгүүдийг шилжүүлэх замаар 20 орчим тэрбум төгрөгийг тус банканд төлж барагдуулсан боловч, “К б” ХХК-ийн тухайн үеийн удирдлагууд манай компанийн барьж буй орон сууцнуудыг 50%-иар үнэгүйдүүлж авах, доллар, юанийн ханш өсөх үед төгрөгөөр өгсөн зээлийг доллар юаньд шилжүүлэх зэргээр зээлийн өрийн дарамтад хийсвэрээр оруулж, бидний үйл ажиллагааг доголдуулсан.

Ингээд 2010 оны 05 дугаар бид “К б” ХХК-ийн шахалтаар бусдад худалдсан орон сууц болон автозогсоолуудыг 90 хувийн гүйцэтгэлтэй хэмээн тус бүрээр нь үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд өөрийн өмчлөлийн эд хөрөнгө мэтээр бүртгүүлэхээр хүсэлт өгч, тус банкны ажилтад итгэмжлэл олгосноор “К б” ХХК нь орон сууц болон авто зогсоолуудын гэрчилгээг өөртөө авсан ба Манай компанитай 2010 оны 09 дүгээр сарын 02-ний өдөр Т07/141 тоот “Зээлийн барьцааны гэрээ”-г шинээр байгуулсан ба энэхүү гэрээгээр иргэн С.Г ын “Б с” хотхоны ..Г байрны зоорийн давхарт байрлах ., . тоот автозогсоолуудыг өмчлөгчид нь мэдэгдэлгүйгээр барьцаалуулсан нь түүний эрх ашгийг хохироосон үйлдэл болсон гэдгийг хүлээн зөвшөөрч байна.

Иймд “М к” ХХК-ийн зүгээс нэхэмжлэгчийн гаргасан шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд С.Г ын нэр дээр Хан-Уул дүүргийн .. дүгээр хороо, Зайсангийн гудамж “Б с” хотхоны ..Г байрны зоорийн давхрын ., . тоот авто зогсоолуудын өмчлөх эрхийн гэрчилгээ бичигдэхэд татгалзах зүйлгүй болно” гэжээ. 

Дөрөв: Гуравдагч этгээд “К б” ХХК-иас шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “...Монгол Улсын иргэн С.Г ын нэхэмжлэлтэй, Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэрэгт тус банк нь шүүгчийн захирамжаар бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцох болсонтой холбогдуулан дор дурдсан тайлбар гаргаж байна. Тус банк нь “М к” ХХК-тай 2007 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Т07/141 тоот “Зээлийн гэрээ”-г байгуулж 1.400,000.00 (Нэг сая дөрвөн зуун мянга) ам.долларыг, жилийн 20,4 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлсэн. 

Мөн “М к” ХХК-тай 2007 оны 08 дугаар сарын 01-ний өдөр №Т07/141 тоот “Зээлийн барьцааны гэрээ”-г байгуулан дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаанд дор дурдсан хөрөнгүүдийг барьцаалсан. Үүнд:

- Зээлээр санхүүжүүлэн барих 5 блок 120 айлын орон сууцны барилга, газар, дэд бүтцийн хамт; 205 автомашины зогсоол; 3 өрөө орон сууц, автозогсоолын хамт; Зээлээр санхүүжүүлэн авах барилгын материал болон “М к” ХХК-ийн бараа материалын үлдэгдэл.  

Мөн тус банк нь 2007 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Т07/252 тоот “Зээлийн барьцааны гэрээ”-г “Ф ” ХХК-тай байгуулж, “Ф ” ХХК-ийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаанд дор дурдсан хөрөнгүүдийг барьцаалсан байна. Үүнд:

- “М к” ХХК-ийн өмчлөлийн Ү-2206008... тоот улсын бүртгэлийн дугаартай, 000016.... тоот гэрчилгээний дугаартай, Хан-Уул дүүрэг, .. дүгээр хороо, Зайсангийн ..В тоотод байрлах 1692 м.кв талбайтай бүхий 55 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга;

- “М к” ХХК-ийн өмчлөлийн Ү-22060.... тоот улсын бүртгэлийн дугаартай, 00004.... тоот гэрчилгээний дугаартай, Хан-Уул дүүрэг, .. дүгээр хороо, Зайсангийн ..Г тоотод байрлах 1692 м.кв талбай бүхий 55 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга; 

- “М к” ХХК-ийн эзэмшлийн 1/52 тоот гэрчилгээний дугаартай, Хан-Уул дүүрэг, Богдхан-Уулын дархан цаазат тусгай хамгаалалттай газрын Зайсангийн ам нэртэй газарт орших 2.5 га бүхий эзэмших эрхтэй газар;

Харин 2010 оны 05 дугаар сарын 13-ны өдөр “М к” ХХК-ийн өмчлөлд ..А, ..Б, ..В, ..Г дүгээр байрны тоот тус бүрийн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ олгогдсон учир тус банк өмнө байгуулсан гэрээг шинэчлэн байгуулж, 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Т07/141 тоот “Зээлийн барьцааны гэрээ”-ээр ..А, Б, В, Г дүгээр байрны 1-20. тоот автозогсоолыг нэг бүрчлэн барьцаалсан байна. 

Тус банкны “М к” ХХК-тай байгуулсан дээрх барьцааны гэрээнүүд нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, .. дүгээр зүйлийн 11.1, 12 дугаар зүйлийн 12.1 дэх заалтууд болон Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн бүртгэлийн журамд заасан зохицуулалтын дагуу бүртгэгдсэн, хүчин төгөлдөр гэрээнүүд юм.  

Гэтэл “М к” ХХК нь иргэн С.Г тай 2010 оны 02 дугаар сарын 01-ний өдөр “Автомашины зогсоол захиалгаар бариулах гэрээ”-г байгуулж, тус банкны барьцаанд бүртгэлтэй хөрөнгө болох Хан-Уул дүүрэг, .. дүгээр хороо, “B s” хотхоны ..Г дүгээр байрны ., . тоот автозогсоолуудыг худалдсан байна. 

Энэ нь Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Барьцаалуулагч үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны зүйлийг бусдын өмчлөлд шилжүүлэхдээ барьцаалагчийн зөвшөөрөл авна” гэж заасныг мөн Иргэний хуулийн 170 дугаар зүйлийн 170.6-д “Өмчлөгч нь ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхээ гуравдагч этгээдэд шилжүүлэх хэлцэл хийх бол үүрэг гүйцэтгүүлэгчээс зөвшөөрөл авах үүрэгтэй” гэсэн зохицуулалтуудыг илтэд зөрчсөн хууль бус хэлцэл юм. 

Нөгөөтэйгүүр нэхэмжлэгч С.Г нь 2016 оны 0. дугаар сарын 01-ний өдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 102/Ш2016/01801 тоот шүүгчийн захирамжаар маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болсноос үзэхэд энэ нь тус банкны 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Т07/141 тоот “Зээлийн барьцааны гэрээ”-ний дагуу үүссэн барьцааны эрхээс хойш бий болсон үр дагавар байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч С.Г ын өмчлөх эрх нь тус банкны барьцааны эрхээс хойно үүссэн учир “М к” ХХК-ийн өмчлөх эрхийг С.Г ад шилжүүлэн бүртгэхэд Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т “эрхийн улсын бүртгэлд зохих нэмэлт, өөрчлөлт хийхийн өмнө түүний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж болох иргэн, хуулийн этгээд буюу төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг заавал авсан байх бөгөөд иргэд, хуулийн этгээдээс олгох зөвшөөрлийг нотариатаар гэрчлүүлсэн байна” гэж заасны дагуу К бнаас зөвшөөрөл авахыг бүртгэлийн байгууллага (Бүртгэгч) мэдүүлэг гаргагчаас шаардах эрхтэй байна. 

Түүнчлэн нэхэмжлэгч С.Г нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4-т “шүүх, арбитрын шийдвэрийн үндсэн дээр өмчлөгч өөрчлөгдөж байгаа бол өмчлөх эрх олж авч байгаа этгээд мэдүүлэг гаргах ба мэдүүлэгт шүүх, арбитрын шийдвэрийг хавсаргана” гэж заасны дагуу шүүхийн шийдвэрийн дагуу өмчлөх эрхээ бүртгүүлэхдээ мэдүүлэг гаргах үүрэгтэй бөгөөд мэдүүлэг нь мөн хуулийн 14 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан байх шаардлагатай. 

Гэтэл нэхэмжлэгч нь уг хуулийн шаардлагыг бүрэн биелүүлээгүй буюу мэдүүлэгт хавсаргах шаардлагатай баримт бичгийг хавсаргаагүй учир түүний бүртгэлийг бүртгэхээс татгалзсан улсын бүртгэлийн байгууллагын үйлдэл хууль ёсны байна. Иймд нэхэмжлэгч С.Г ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.Г нь “М к” ХХК-ийн нэр дээр эрхийн улсын бүртгэлийн Ү-220601...., Ү-2206014.... дугаарт бүртгэсэн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000104...., 000104.... дугаартай гэрчилгээнүүдийг хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн .. дүгээр хороо, Зайсангийн тойруу, “Б с” хотхоны ..Г байрны зоорийн давхрын ., . тоот автозогсоолуудын өмчлөгчөөр иргэн С.Г ыг бүртгэж, гэрчилгээ олгохоос татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоон, автозогсоолуудыг иргэн С.Г ын нэр дээр улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгохыг Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газар /хуучнаар/-т даалгах” тухай нэхэмжлэлийг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан гаргажээ.

Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн үндэслэлээ “...Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлэхгүй, миний хууль ёсны өмчлөх эрхийг бүртгэж баталгаажуулахаас татгалзаж байгаа нь хууль бус бөгөөд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн”, хариуцагчаас “...өнөөдрийн байдлаар маргаан бүхий автозогсоолуудыг “М к” ХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-220601.... дугаартай үл хөдлөх хөрөнгийг тус компанийн К бтай байгуулсан 2007, 2010 оны зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцааны гэрээнд тус үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж бүртгүүлсэн байх ба үүнийг барьцаанаас чөлөөлөх тухай бүртгэл хийгдээгүй байгаа тул нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлэн бүртгэх боломжгүй...”, гуравдагч этгээд “М к” ХХК-иас “...С.Г нь автозогсоолуудын төлбөр тооцоог бүрэн барагдуулсан. Иргэний хэргийн шүүхээр ..Г байрны ., . тоот автозогсоолуудын өмчлөгчөөр С.Г ыг тогтоосон тул шүүхийн шийдвэрт хүндэтгэлтэй хандана...”, гуравдагч этгээд “К б” ХХК-иас “...С.Г ын өмчлөх эрх нь тус банкны барьцааны эрхээс хойно үүссэн учир “М к” ХХК-ийн өмчлөх эрхийг С.Г ад бүртгэхэд манай банкны барьцааны эрх хөндөгдөнө” гэж тус тус тайлбарлан маргаж байна.

Нэхэмжлэгчийг маргаан бүхий автозогсоолуудын өмчлөгчөөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 0. дугаар сарын 01-ний өдрийн 102/ШШ2016/01801 дугаартай “Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамжаар тогтоосон хэдий ч тухайн маргаан бүхий автозогсоолыг “М к” ХХК нь 2007 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Т07/141 тоот “Зээлийн гэрээ”-г байгуулж, 1.400,000.00 /Нэг сая дөрвөн зуун мянган/ ам.долларыг, жилийн 20.4 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлж, мөн өдөр энэхүү зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгож Т07/141 тоот “Зээлийн барьцааны гэрээ”-г байгуулан барьцаалсан нийт 205 автозогсоолд нэхэмжлэгчийн өмчлөгчөөр тогтоолгосон автозогсоолууд хамаарч байгаа, түүнчлэн 2010 онд гуравдагч этгээд “К б” ХХК-ийн зээлийн санхүүжилтээр баригдсан гэх барилгын сууцны тоот, автозогсоолуудыг тус бүрээр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гарч “М к” ХХК-ийн өмчлөлд бүртгэгдсэнтэй холбогдуулж 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Т07/141 тоот “Зээлийн барьцааны гэрээ”-г дахин байгуулж, маргаан бүхий автозогсоолуудыг тус тусад нь буюу гэрчилгээгээр нь барьцаалж, барьцааны гэрээг хуульд заасны дагуу бүртгүүлсэн болох нь хэрэгт авагдсан гэрээ, гэрчилгээ, бүртгэл зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Үүнээс үзэхэд маргаан бүхий үл хөдлөх хөрөнгө болох ..Г байрны ., . тоот автозогсоолууд нь ”М к” ХХК, “К б” ХХК-ийн хооронд 2007, 2010 онд тус тус байгуулсан “Зээлийн барьцааны гэрээ”-ний дагуу зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах барьцаанд байгаа ба улсын бүртгэлийн байгууллагад бүртгэгдсэн байхад нь иргэний шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр өмчлөгчөөр тогтоогдсон гэж үзэж улсын бүртгэлд бүртгэхийг даалгаж шийдвэрлэх үндэслэлгүй байна. 

Тодруулбал, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Барьцаалуулагч нь Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийг баримтлан барьцааны зүйлийг гагцхүү барьцаалагчийн зөвшөөрөлтэйгээр бусдын өмчлөлд шилжүүлэх эрхтэй” гэж зааснаас үзэхэд барьцаалуулагч буюу “М к” ХХК нь маргаан бүхий автозогсоолыг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэхдээ барьцаалагч буюу “К б” ХХК-ийн зөвшөөрөлтэйгээр шилжүүлэхээр заасан ба энэ тохиолдолд гуравдагч этгээдийн зөвшөөрлийг авагдсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй, барьцааны бүртгэл хүчин төгөлдөр байхад хариуцагчаас Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.8-д “улсын бүртгэлд өмнө нь бүртгэгдсэн эрх нь хүчинтэй байхад дахин бүртгэж, гэрчилгээ олгохыг хориглоно”, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой бусад улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.9-д “мэдүүлэгт дурдсан, энэ хуулийн . дугаар зүйлд заасан эрхийг урьд нь өөр этгээдийн нэр дээр эрхийн улсын бүртгэлд бүртгэсэн бөгөөд тэр нь хүчинтэй байгаа бол мэдүүлгийг хүлээн авахаас татгалзана” гэж заасны дагуу хариуцагчийн үйл ажиллагааг буруутгаж, зөвхөн “М к” ХХК-иас өмчлөгчийг зөвшөөрсөн үндэслэлээр дээрх хуулийн заалтуудаар зохицуулсан барьцаалагчийн эрх, улсын бүртгэлийн байгууллагын бүртгэл хийхэд хориглосон, мэдүүлгийг хүлээн авахаас татгалзах үндэслэлийг үгүйсгэж маргаан бүхий автозогсоолуудыг дээрх зээлийн барьцааны гэрээнээс шууд чөлөөлж, нэхэмжлэгч С.Г ын нэр дээр бүртгэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэх боломжгүй байна. 

Үүнээс хариуцагч нь нэхэмжлэгчийн гаргасан мэдүүлгийг хүлээн авахаас татгалзсан үйлдлийг буруутгах үндэслэлгүй ба хариуцагч улсын бүртгэлийн байгууллагын энэ үйлдлийг нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг шууд хөндсөн үйл ажиллагаа гэж үзэхээргүй байна.

Харин нэхэмжлэгч нь Улсын бүртгэлийн байгууллагад шүүхээр тогтоолгосон өмчлөгч болох талаарх баримтаа гаргасны үндсэн дээр урьдчилсан тэмдэглэгээ хийлгэх боломжтой ба хүчин төгөлдөр бүртгэл буюу барьцааны бүртгэлээс тухайн үл хөдлөх эд хөрөнгийг гуравдагч этгээд болох барьцаалагч “К ” банкны зөвшөөрлийг авсны үндсэн дээр өмчлөх эрхээ шилжүүлэн бүртгүүлэх боломжтой. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд “Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас тусгай тэмдэглэгээ хийсэнтэй болон барьцааны бүртгэлтэй бид маргаагүй, С.Г ыг өмчлөгчөөр бүртгэхээс татгалзаад байгаа үйлдэл нь хууль бус учир өмчлөгчөөр тогтоолгох хүсэлтэй байна” гэж тайлбарлаж байгаа хэдий ч Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.5.4-д эд хөрөнгийн барьцаа нь Улсын бүртгэлийн байгууллагад бүртгэлтэй байгаа, 2010 оны Т07/141 тоот зээлийн барьцааны гэрээний 4.2-д Барьцаалуулагчийн үүрэгт “...зээл болон түүний хүүг хугацаандаа төлөөгүй тохиолдолд ... үл хөдлөх эд хөрөнгө барьцаалсан бол түүнийг Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны  тухай хуулийн дагуу худалдан борлуулах замаар зээлийн төлбөрийг барагдуулна”, 5.1.3-д банкны эрхэд: “үл хөдлөх хөрөнгийн хувьд хуульд зааснаар худалдан борлуулах ажиллагааг явуулах, эсхүл шүүхээр шийдвэрлүүлж, ... төлбөрийг барагдуулах эрхтэй” гэж тус тус заасан байна.

Иймд барьцааны бүртгэл хүчин төгөлдөр байгаа тохиолдолд зээлийн барьцааны гэрээний нэг тал болох гуравдагч этгээд “М к” ХХК-ийн үүргийн гүйцэтгэлийг барьцаат эд хөрөнгөнөөс хангуулах хууль зүйн үр дагавар үүсч байхад Банкны эрх ашгийг хөндөж, барьцааны эд хөрөнгийн өмчлөгчөөр нэхэмжлэгч С.Г ыг бүртгэхийг даалгах нь хууль бус үр дагаврыг үүсгэхээр байна. 

Өөрөөр хэлбэл Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д “Барьцааны зүйлийг энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан журмын дагуу барьцаалагчийн зөвшөөрөлтэйгээр өмчлөлдөө шилжүүлэн авсан этгээд өмнөх барьцаалуулагчийн эрх, үүргийг хэрэгжүүлнэ” гэж зааснаар нэхэмжлэгч С.Г нь маргаан бүхий зогсоолын үнийн дүнг төлсөн нь хэрэгт авагдсан төлбөрийг төлсөн болон хүлээн авсан баримт, гуравдагч этгээд “М к” ХХК-ийн тайлбар, өмчлөгчөөр тогтоосон иргэний шүүхийн шийдвэр зэргээр тогтоогдож байхад өмчлөлийн эд хөрөнгөнөөс “М к” ХХК-ийн барьцааны гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахгүй, барьцаалуулагчийн эрх, үүргийг хэрэгжүүлэхгүй гэж маргах нөхцөл байдал бий болохоор байна. 

Шүүхээс нотлох баримт цуглуулах явцад нэхэмжлэгч С.Г ын “М к” ХХК-тай хийсэн 2010 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн “Орон сууц, 2 автозогсоолын хамт худалдах, худалдан авах гэрээ”, 2012 оны .. дүгээр сарын 05-ны өдрийн “Орон сууц худалдах авах гэрээ” гэх нэг орон сууцыг худалдан авсан тухай 2 өөр гэрээ хэрэгт авагдсан бөгөөд аль гэрээ нь үнэн зөв эсэхэд шүүх дүгнэлт өгөх боломжгүйн зэрэгцээ Улсын бүртгэлийн байгууллагад бүртгэлтэй байгаа барьцааны гэрээний Баталгаа хэсэгт: 6.1-д “Барьцаалуулагч нь барьцааны хөрөнгийн хууль ёсны өмчлөгч бөгөөд энэхүү гэрээг байгуулах өдөр буюу түүнээс өмнөх хугацаанд хамрагдах барьцааны зүйлтэй холбоотой ямар нэг өр төлбөр, барьцаа, маргаан, үүрэг хариуцлага байхгүй байна....”, 6.2-т “Барьцаалуулагч нь барьцаа хөрөнгийг гэрээ дуусгавар болох хүртэл хугацаанд аливаа хохирол, өр төлбөр, зардал, анз зэргээс ангид байлгахаа үүгээр батална. Энэхүү баталгаанд барьцаалуулагчийн аливаа үйлдэл, эс үйлдлээс үүдэн гарсан, эсхүл цаашид гарч болох гомдол, үүрэг хариуцлага мөн адил хамаарна” гэжээ. 

Энэхүү баталгаагаар нэхэмжлэгч болон гуравдагч этгээд К бны эрх ашиг хангагдаж байгаагаас гадна нэхэмжлэгч С.Г ын өмчлөлийн ., . тоот автозогсоолуудыг мэдсээр байж барьцаалж, зээл авсан, эсхүл уг маргаан бүхий зогсоолуудыг барьцаалсан байдлаа нуун нэхэмжлэгчид худалдсан эсэхтэй холбоотой гомдлыг “М к” ХХК барагдуулах бөгөөд энэ талаарх асуудлыг холбогдох байгууллагад хандан эцэслэн шийдвэрлүүлсний дараа нэхэмжлэгч эд хөрөнгөө өөрийн нэр дээр улсын бүртгэлд ямар нэгэн үүргийн гүйцэтгэлийн маргаангүйгээр бүртгүүлэх боломжтой юм.

 

               Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсэг заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.5.4, 18 дугаар зүйлийн 18.1.8, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 14 дүгээр зүйлийн 14.1.9, 19 дүгээр зүйлийн 19.2, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 28 дугаар зүйлийн 28.1-д заасныг тус тус баримтлан С.Г ын нэхэмжлэлээр Оюуны өмч, улсын бүртгэлийн газарт холбогдуулан гаргасан “М к” ХХК-ийн нэр дээр эрхийн улсын бүртгэлийн Ү-220601...., Ү-2206014.... дугаарт бүртгэсэн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000104...., 000104.... дугаартай гэрчилгээнүүдийг хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн .. дүгээр хороо, Зайсангийн тойруу, “Б с” хотхоны ..Г байрны зоорийн давхрын ., . тоот автозогсоолуудын өмчлөгчөөр иргэн С.Г ыг бүртгэж, гэрчилгээ олгохоос татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоон, автозогсоолуудыг иргэн С.Г ын нэр дээр улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгохыг хариуцагчид даалгах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д тус тус заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

  

 

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Д.ОЮУМАА