Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 442

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амуундарь,

Улсын яллагч Ц.Гантулгабат,

Шүүгдэгч, хохирогч Ж.Д, Б.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Ж.Д, Б.Э нарт холбогдох 1806 06887 0463 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдөр харъяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалтын товч мэдээлэл:

1. Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1963 оны 7 дугаар сарын 29-ний өдөр төрсөн, 55 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 7, эхнэр, 5 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Баян Дөхөмийн 17 дугаар гудамжны 9 тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй,

Улаанбаатар хотын шүүхийн 1985 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 50 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1964 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 109 дүгээр зүйлийн б хэсэгт зааснаар 4 жил 9 сарын хугацаагаар хорих ял,

Баянгол дүүргийн шүүхийн 1999 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 595 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2001 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 758 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Жын Д /РД:................../,

2. Монгол Улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн суманд 1979 оны 10 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, эхнэрийн хамт Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд Дарь Эхийн 29 дүгээр гудамжны 1649 тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 1087 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Бийн Э /РД:....................../,

Шүүгдэгч нарын холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

Ж.Д, Б.Э нар нь 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт маргалдсаны улмаас зодолдож харилцан эрүүл мэнддээ хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Дийн өгсөн: “... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Эийн өгсөн: “... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ж.Дийн өгсөн: “...Б.Этэй эвлэрсэн, гомдол санал нэхэмжлэх зүйлгй...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Эийн өгсөн: “...Ж.Дтой эвлэрсэн, гомдол санал нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,

          Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Эийн хохирогчоор өгсөн: “... Аагий “Ахыг юу гээд байна” гэж хэлээд тэр залуучуудын нэгэнтэй нь муудалцаж барилцаад авсан. Тэр үед эхнэр хүрч ирсэн. Эхнэрийн хамт очоод дүүг тэр залуугаас салгах гэхэд нэг нь пивоны шилээр дүүг цохих гэхээр нь пивоны шилийг салгаж аваад эхнэрт өгчихөөд дүүг салгаад эргээд харахад хөгшин залуу нь миний нүүр лүү пивоны шилээр цохисон. Би газар унасан. Эргээд босоход баруун хөмсөгний дээд хэсэг 3 газарт язарч цус гарч байсан...” гэх мэдүүлэг /хх.33-35/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Л.Амарсайханы өгсөн: “... Тэр үед бүдүүн хөгшин залуу Эийн толгой руу пивоны шилээр цохьсон. Э газар унаад боссон, тархиа хагалуулчихлаа гэж хэлээд тэр пивоны шил шидсэн хөгшин залуугийн араас хөөсөн...” гэх мэдүүлэг /хх.50-51/,

          Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Б.Ганзоригийн 2018 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 10298 дугаартай: “... Б.Эийн биед тархи доргилт, баруун зулай, дух, зовхинд шарх, хүзүүнд цус хуралт, нурууны зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо, ирмэгтэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Гэмтэлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтэлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх.54/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Ж.Дийн хохирогчоор өгсөн: “... хашааны буланд хар футболкатай залуу шээж байхаар нь “Чи яагаад наанаа шээгээд байгаа юм бэ? эмэгтэй хүн дагуулчихаад ичдэггүй юм уу?, наад баар руугаа орж шээгээч” гэхэд тэр залуу яваад өгсөн. Баарны урд хэдэн залуучуудтай уулзчихаад “Хөгшин банди нараа” гээд араас орилсон. Хар футболкатай залуу ирээд намайг барьж аваад өшиглөсөн... Миний 7 дугаар хавирга цуурсан байсан. Тэр залуу цээж рүү өшиглөөд ийм болгочихсон...” гэх мэдүүлэг /хх.39-43/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Т.Тавьтийн өгсөн: “... Д нэг их удалгүй гэртээ орж ирсэн. Цээжээ дараад байхаар нь яасан бэ? гэж асуухад цээж рүү өшиглөчихсөн гэж байсан. Өмсөж явсан хувцасыг нь ураад цээж нүцгэн орж ирсэн. Нүүрэн дээр нь бага зэрэг урагдчихсан байсан. Цээж өвдөөд байна гэхээр нь маргааш өдөр нь барын зурагтай наалт нааж өгсөн. 2 хоноход зүгээр болохгүй байсан...” гэх мэдүүлэг /хх.47-49/,

          Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Ц.Оюун-Эрдэнийн 2018 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн 10804 дугаартай: “... Ж.Дийн биед зүүн талын 6-р хавирганы хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтэлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтэлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх.58/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн байцаалтын явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

Ж.Д, Б.Э нар нь 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт маргалдсаны улмаас зодолдож харилцан эрүүл мэнддээ хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

          Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Эийн хохирогчоор өгсөн: “... Эхнэрийн хамт очоод дүүг тэр залуугаас салгах гэхэд нэг нь пивоны шилээр дүүг цохих гэхээр нь пивоны шилийг салгаж аваад эхнэрт өгчихөөд дүүг салгаад эргээд харахад хөгшин залуу нь миний нүүр рүү пивоны шилээр цохьсон. Би газар унасан. Эргээд босоход баруун хөмсөгний дээд хэсэг 3 хэсэг газарт язарч цус гарч байсан...” гэх мэдүүлэг /хх.33-35/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Л.Амарсайханы өгсөн: “... Тэр үед бүдүүн хөгшин залуу Эийн толгой руу пивоны шилээр цохьсон. Э газар унаад боссон, тархиа хагалуулчихлаа гэж хэлээд тэр пивоны шил шидсэн хөгшин залуугийн араас хөөсөн...” гэх мэдүүлэг /хх.50-51/,

          Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Б.Ганзоригийн 2018 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 10298 дугаартай: “... Б.Эийн биед тархи доргилт, баруун зулай, дух, зовхинд шарх, хүзүүнд цус хуралт, нурууны зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо, ирмэгтэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Гэмтэлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтэлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх.54/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Ж.Дийн хохирогчоор өгсөн: “... Хар футболкатай залуу ирээд намайг барьж аваад өшиглөсөн... Миний 7-р хавирга цуурсан байсан. Тэр залуу цээж рүү өшиглөөд ийм болгочихсон...” гэх мэдүүлэг /хх.39-43/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Т.Тавьтийн өгсөн: “... Д нээх удалгүй гэртээ орж ирсэн. Цээжээ дараад байхаар нь яасан бэ? гэж асуухад цээж рүү өшиглөчихсөн гэж байсан. Өмсөж явсан хувцасыг нь ураад цээж нүцгэн орж ирсэн. Нүүрэн дээр нь бага зэрэг урагдчихсан байсан...” гэх мэдүүлэг /хх.47-49/

          Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Ц.Оюун-Эрдэнийн 2018 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн 10804 дугаартай: “... Ж.Дийн биед зүүн талын 6-р хавирганы хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтэлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтэлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх.58/,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ж.Дийн өгсөн: “...Б.Этэй эвлэрсэн, гомдол санал нэхэмжлэх зүйлгй...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Эийн өгсөн: “...Ж.Дтой эвлэрсэн, гомдол санал нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Д, Б.Э нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ж.Д, Б.Э нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, тэдэнд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулах саналтай, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд ирүүлжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар Ж.Д, Б.Э нарын гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, шүүгдэгч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг прокурорт гаргасан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг тус тус сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон, Ж.Д, Б.Э нар нь хохирогчийн хувьд гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, харилцан эвлэрсэн гэсэн байх тул түүнд прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой, хэргийн зүйлчлэл зөв байна.

Иймд Ж.Д, Б.Э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тус тус тооцов.

Ж.Д, Б.Э нарын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдэлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогч нарт учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Ж.Д, Б.Э нар нь хохирогчийн хувьд гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, харилцан эвлэрсэн гэсэн учир шүүгдэгч нарыг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

          Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Ж.Д, Б.Э нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага тус тус хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Ж.Д, Б.Э нарын үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршигийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгч нарын хувийн байдал, тэдэнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн санал, дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулахаар шийдвэрлэв.

          Ж.Д, Б.Э нарт эрүүгийн хариуцлага оногдуулахад ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

          Шүүгдэгч Ж.Д, Б.Э нарт оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсоноос хойш 3 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж тус тус хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч нарт сануулах нь зүйтэй.

          Ж.Д, Б.Э нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Б овогт Жын Д, Б овогт Бийн Э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Д, Б.Э нарт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар, Ж.Д, Б.Э нарт оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсоноос хойш 3 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж тус тус хэсэгчлэн төлүүлсүгэй.

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Ж.Д, Б.Э нарт сануулсугай.

          5. Ж.Д, Б.Э нар нь хохирогчийн хувьд гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, харилцан эвлэрсэн гэсэн, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай. 

          6. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

          7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Ж.Д, Б.Э нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                                ДАРГАЛАГЧ,

              ШҮҮГЧ                                             С.ӨСӨХБАЯР