Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 209/МА2024/00007

 

*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай

 

            Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мягмарсүрэн даргалж, шүүгч Х.Байгалмаа, Ерөнхий шүүгч Л.Амарсанаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

            Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын*******3-ны өдрийн*******35/ШШ2023/00789 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Дархан-Уул аймаг, Дархан сум, *******,*******,*******,******* тоот хувийн сууцыг *******гийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: 2018 оны 08 дугаар сарын*******0-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээ, газар эзэмших гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох, хүчин төгөлдөр бус гэрээний үр дагаврыг арилгуулахаар уг гэрээний үндсэн дээр Ү-******* дугаартай орон сууцны өмчлөгч, газар эзэмшигчээр *******ыг бүртгэсэн бүртгэлээс *******ыг хасаж, бүртгэлд өөрчлөлт оруулахыг даалгах, ******* болон ******* нарын хооронд 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр байгуулагдсан Батур хотхоны гадна зам талбайн ажлыг хийж гүйцэтгэх гэрээг хүчин төгөлдөр бус гэрээ болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай,

Иргэний хэргийг нэхэмжлэгч *******ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2023 оны*******2 дугаар сарын*******8-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Л.Амарсанаа илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч , хариуцагч ******* /цахимаар/, хариуцагчийн өмгөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Билгүүн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага:

...******* нь Дархан-Уул аймаг, Дархан сум,*******3 дугаар баг*******0 дугаар хороолол, Батур******* байр******* тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаар гэрчилгээтэй хувийн сууцыг 2018 оны*******0 дугаар сарын*******6-ны өдөр ХХК-ийн ипотекийн зээлээр худалдаж авсан бөгөөд уг орон сууцын өмчлөх эрхийн гэрчилгээ *******ын нэр дээр бүртгэлтэй боловч, 2018 оны*******0 дугаар сарын*******6-ны өдрийн ЗБ дугаар зээлийн болон барьцааны гэрээний үндсэн дээр барьцаалбарт бүртгэгдсэн байдаг. ******* нь уг орон сууцыг худалдан авч өмчлөх эрхтэй болсон хэдий ч ******* гэх хүний хууль бус үйл ажиллагааны улмаас өдийг хүртэл эзэмшихтэй холбоотой эрхээ хэрэгжүүлж чадалгүй хохирсоор байна.

Учир нь 2018 онд ******* гэгч нь надтай хамтран ажиллах нэрээр намайг төөрөгдүүлж чиний орон сууцны ашиглалтын зардал, сард төлөх зээлийг төлөөд түрээсийн хэлбэрээр түр оршин сууж баймаар байна. Хэрвээ ажил сайхан бүтээд ашигтай ажиллавал үнэ тохиролцоод чиний орон сууцыг худалдан авсан ч болно гэх мэтээр худал ярьж итгүүлэн орон сууцанд орж амьдарч эхэлсэн бөгөөд үүнээс хойш огт гаралгүй өдийг хүрч байна.

Хариуцагчид орон сууцаа чөлөөлж өгөхийг удаа дараа сануулж шаардлага тавихад би сар бүр уг орон сууцны зээлийг төлдөг учраас би өмчлөх, эзэмших эрхтэй гэх огт үндэслэлгүй тайлбар хэлж өмчлөгчийн эзэмших эрхийг ноцтой зөрчиж уг үйлдлээ таслан зогсоохгүй амьдарсаар байх тул Монгол Улсын Иргэний хуулийн*******06 дугаар зүйлийн*******06.1-д заасныг үндэслэн Дархан-Уул аймаг, Дархан сум,*******3 дугаар баг,*******0 дугаар хороолол, Батур******* байр,******* тоот хувийн сууцыг *******гийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбар, нэмэлт тайлбарын агуулга:

...******* бид 2 харилцан тохиролцсоны үндсэн дээр ХХК-аас түүний нэр дээр орон сууц худалдан авсан бөгөөд энэ байранд би ээжийнхээ хамт амьдардаг нь үнэн бөгөөд энэ зээлээ би түүний дансаар дамжуулан ХХК-ийн зээлийн төлбөрийг сар бүрийн ашиглалтын зардлын хамт төлж байсан нь үнэн.

******* би улсын бүртгэлийн Ү-******* дугаартай Дархан-Уул аймаг, Дархан сум,*******3 дугаар баг,*******0 дугаар хороолол, Батур******* байр******* тоот орон сууцыг *******ээс худалдаж авахаар харилцан тохиролцож, уг байрандаа 2016 оны 7 сард нүүн орж, 2016 оны 8 сараас эхлэн 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл байрны урьдчилгаанд нийт 41,000,000 төгрөгийг хэсэгчлэн төлсөн. Байрны үлдэгдэл төлбөрийг банкнаас зээл авч төлөхөөр хөөцөлдөхөд тухайн үед би Хас банканд орон сууцны зээлтэй байсны улмаас банкнууд надад зээл өгөхгүй байсан. Иймд өөрийнхөө нэр дээр зээлээ авч өгөөч гэж гуйхад ******* надад зөвшөөрсөн.

Ингээд 2018 оны 08 дугаар сарын*******0-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр *******ын нэрэн дээр уг байрны өмчлөх эрхийг шилжүүлж, ХХК-аас 2010 оны*******0 дугаар сарын*******6-ны өдөр ЗГ тоот зээлийн гэрээгээр *******ын нэрэн дээр 79,200,000 төгрөгийг жилийн 20,8 хувийн хүүтэй, 240 сарын хугацаатай зээл гаргуулж авсан. Уг зээлийн мөнгөнөөс 69,000,000 төгрөгийг байрны үлдэгдэл төлбөрт хийснээр байрны нийт төлбөр болох*******10,000,000 төгрөгийн тооцоог *******тэй бүрэн хийж дуусгасан.

-ны зээлийн төлбөрийг ******* миний бие зээлийн гэрээний хуваарийн дагуу сар бүр төлж ирсэн ба зээл ашиглалтын хугацаанд нийт 65,800,000 төгрөгийг төлсөн байна. ******* нь Улаанбаатар хотын хүн бөгөөд уг маргаан бүхий байран дээрээ нэг ч ирж үзээгүй, ямар байр байгааг ч мэдэхгүй, уг байрыг зарсан *******ийг ч танихгүй мөртлөө яагаад ийм нэхэмжлэл гаргаж байгааг ч би ойлгохгүй байна. Миний хувьд ээж гийн хамт 2016 оны 7 дугаар сараас өнөөдрийг хүртэл уг байранд амьдарч, байрны хэрэглээний /ус, дулаан, цахилгаан, юнивейшн зэрэг/ зардлуудыг төлж ирсэн. Мөн би 2021 онд уг байранд*******0,000,000 төгрөгөөр засвар хийсэн.

Энэ бүх байдлаас харахад наас зээл авахын тулд ******* болон ******* нарын хооронд хийгдсэн байр худалдах, худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3-т заасан дүр үзүүлж хийсэн, өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Иймд хүчин төгөлдөр бус гэрээгээр маргаан бүхий байрны өмчлөх эрхийг олж авсан ******* нь уг байрны шударгаар эзэмшигч болох намайг албадан гаргах үндэслэл байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

3. Хариуцагч *******гийн сөрөг нэхэмжлэлийн үндэслэл, нэмэгдүүлсэн шаардлагадаа:

...2018 оны 08 дугаар сарын*******0-ны өдрийн худалдах худалдан авах гэрээний үндсэн дээр уг байрыг ын нэр дээр шилжүүлж наас 2018 оны*******0 дугаар сарын*******6-ны өдөр ЗГ- тоот гэрээг *******ын нэр дээр 79,200,000 төгрөгийг, жилийн 20,4 хувийн хүүтэй, 240 сарын хугацаатай зээл гаргуулж авсан. Уг зээлийн мөнгөнөөс 69,000,000 төгрөгийг байрны үлдэгдэл төлбөрт хийснээр байрны нийт төлбөр болох*******10,000,000 төгрөгийн тооцоог би *******тэй бүрэн хийж дуусгасан. ны ЗГ- тоот зээлийн төлбөрийг миний бие хуваарийн дагуу сар бүр төлж ирсэн ба зээл ашиглалтын хугацаанд нийт 65,800,000 төгрөгийг төлсөн.

... 2018 оны 08 дугаар сарын*******0-ны өдрийн *******, ******* нарын хооронд хийгдсэн худалдах худалдан авах гэрээ нь хийгдсэн үеэс хүчин төгөлдөр бус хэлцэл тул хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар уг гэрээний үндсэн дээр Ү-******* дугаартай Дархан-Уул аймаг, Дархан сум, *******,*******, Ватур******* дүгээр байрны******* тоот орон сууцны өмчлөгч эзэмшигчээр *******ыг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгож өгнө үү.

Ү-******* дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэсэн улсын бүртгэлийн 000 тоот гэрчилгээг хүчингүй болгох, 2018 оны 08 дугаар сарын*******0-ны өдрийн *******, ******* нарын хооронд хийгдсэн улсын бүртгэлийн Ү-******* дугаартай Дархан-Уул аймаг, Дархан сум, *******,*******, Ватур хотхоны******* дүгээр байрны******* тоот*******78 м.кв орон сууцыг худалдах худалдан авах гэрээг мөн хаягт байршилтай нэгж талбарын дугаартай 283 м.кв талбайтай амины орон сууцны зориулалттай газар эзэмших гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3, 56.1.8-д тус тус заасан хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, хүчин төгөлдөр бус гэрээний үр дагаврыг арилгуулахаар уг гэрээний Ү-******* дугаартай Дархан-Уул аймаг, Дархан сум, *******,*******, Ватур хотхоны******* дүгээр байрны******* тоот амины орон сууцны өмчлөгч газар эзэмшигчээр ыг бүртгэсэн бүртгэлийг тус тус хасаж бүртгэхийг хариуцагчид болон Улсын бүртгэлийн хэлтэст даалгах сөрөг нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага гаргасан.

******* нарын хооронд 2015 оны 04 сарын 01-ний өдөр Батур хотхоны гадна зам талбайн ажлыг хийж гүйцэтгэх гэрээний 56 дугаар зүйлийн 56.1, 56.2-т зааснаар хүчин төгөлдөр бус гэрээ болохыг тогтоолгохоор сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна гэжээ.

4. Нэхэмжлэгч талаас сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа:

... *******, ******* нарын хооронд байгуулсан гэрээнд ******* гарын үсэг зураагүйг манай зүгээс хүлээн зөвшөөрч байгаа боловч ******* *******д төлөөлөн гэрээнд гарын үсэг зурах эрхийг олгосон байна. Хуульд зааснаар итгэмжлэл олгогдсоны дагуу гэрээнд төлөөлж буй этгээд болох ******* өөрөө гарын үсэг зурах байсан боловч ******* гэж бичсэн. Төлөөлүүлэгч хүчин төгөлдөр бус гэж маргаагүй байхад уг хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж үзэхгүй. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлж хийсэн хэлцэл, 56.1.3-т заасан халхавчлах зорилгоор хийсэн хэлцлийн алинд ч хамаарахгүй байна гэжээ.

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн*******06 дугаар зүйлийн*******06.1, 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3, 56.4-т тус тус ыг баримтлан *******ын нэхэмжлэлтэй, хариуцагч *******д холбогдуулан гаргасан хууль бус эзэмшлээс хувийн сууц гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч *******гийн хүчин төгөлдөр бус гэрээний үр дагаварыг арилгуулахаар уг гэрээний үндсэн дээр Ү-******* дугаартай Дархан-Уул аймгийн Дархан сумын*******3 дугаар баг,*******0 дугаар хороолол, Батур******* дүгээр байрны******* тоотод байрлах орон сууцны өмчлөгч, тус хаягт байрлах нэгж талбарын дугаар бүхий 283 мкв талбайтай, амины орон сууцны зориулалттай газрын эзэмшигчээр *******ыг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгож өөрчлөлт оруулахыг Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс, Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт тус тус даалгаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас ******* болон ******* нарын хооронд 2015 оны 04 сарын 01-ний өдөр байгуулагдсан Батур хотхоны гадна зам талбайн ажлыг гүйцэтгэх гэрээг хүчин төгөлдөр бус гэрээ болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210,600 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч *******аас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж, хариуцагч *******д олгож шийдвэрлэжээ.

6. Нэхэмжлэгч ******* давж заалдах гомдолдоо:

            Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. 6.1. Сөрөг нэхэмжлэлийг шаардлагыг хангасан нь үндэслэлгүй болох тухайд:

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь иргэний хэргийн шүүх харьяалан шийдвэрлэх маргаан биш юм. Учир нь захиргааны байгууллагын шийдвэрээр уг улсын бүртгэлийн бүртгэл, бичилт хийгдэх тул энэхүү захиргааны актыг иргэний шүүх шийдвэрлэх боломжгүй юм. Гэтэл шүүх нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэсэнд гомдолтой байна.

6.2. Хууль зүйн үүднээс дээрх нөхцөл байдлыг дүгнэвэл Орон сууц худалдах, худалдан авах гэрээ хүчин төгөлдөр болохын тухайд: *******, нарын хооронд байгуулсан Орон сууц, худалдах, худалдан авах гэрээг шүүхээс дүгнэхдээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3 Өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл хэмээн үзэж уг гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Талуудын хооронд үүсээд буй маргаанд хоёр төрлийн хэлцэл байхгүй бөгөөд өөр хэлцлийг халхавчлах, өөр эрх зүйн үүрэг үүсгэх сэдэл байгаагүй учраас ******* болон нарын хооронд байгуулсан гэрээг Иргэний хуулийн 56.1.3-д заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус гэж үзэх боломжгүй бөгөөд гэрээг хүчин төгөлдөр бусад тооцох урьдчилсан нөхцөлд хамаарахгүй байна.

...Талууд ийм тохиролцоо хийгээгүй байсан бол нэхэмжлэгч ******* нь өөрийн нэр дээр зээл авч мөн хамтран зээлдэгчээр аав ийг оролцуулан эрсдэл гаргах шаардлага байхгүй ба уг орон сууцыг худалдан авахгүйгээр зээл авах бүрэн боломжгой байсан. ******* миний бие тус орон сууцыг худалдан авах хүсэл зоригтой байсан бөгөөд банкнаас зээлж авч худалдагч талд шилжүүлсэн нь түүнийг уг үл хөдлөх хөрөнгийг авах хүсэл зоригтой болохыг илтгэнэ.

Төлөөллийн тухайд: ******* нь *******ын нэрийн өмнөөс тэй худалдах, худалдан авах гэрээ байгуулж, улсын бүртгэлээр үл хөрөнгийн гэрчилгээг шилжүүлсэн тухай хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад сөрөг нэхэмжлэл гаргасан. ******* нь *******ын нэрийн өмнөөс худалдах, худалдан авах гэрээ хийсэн нь үнэн бөгөөд ******* нь өөрийн нэрийн өмнөөс *******г гэрээ байгуулахыг зөвшөөрсөн бөгөөд төлөөлүүлэгч нь хэлцлийг зөвшөөрч байгаа учраас хүчин төгөлдөр төлөөллийн үндсэн дээр хийгдсэн гэрээ байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр нь үндэслэлгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

            7. Хариуцагч талаас давж заалдах гомдолд бичгээр хариу тайлбар ирүүлээгүй байна.

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх *******ын нэхэмжлэлтэй, *******д холбогдох Дархан-Уул аймаг, Дархан сум,*******3 дугаар баг,*******0 дугаар хороолол, Батур******* дүгээр байр,******* тоот хувийн сууцыг *******гийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай үндсэн нэхэмжлэлтэй;

хариуцагч *******гийн 2018 оны 08 дугаар сарын*******0-ны өдрийн орон сууц худалдах-худалдан авах гэрээ, газар эзэмших гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох,

хүчин төгөлдөр бус гэрээний үр дагаврыг арилгуулахаар уг гэрээний үндсэн дээр Ү-******* дугаартай орон сууцны өмчлөгч, газар эзэмшигчээр *******ыг бүртгэсэн бүртгэлээс *******ыг хасаж, бүртгэлд өөрчлөлт оруулахыг даалгах,

*******, ******* нарын хооронд 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр байгуулагдсан Батур хотхоны гадна зам,талбайн ажлыг хийж гүйцэтгэх гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг нэхэмжлэгч *******ын давж заалдсан гомдлоор хүлээн авч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн*******66 дугаар зүйлийн*******66.4-т зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
            2.Нэхэмжлэгч ******* болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нар нь маргаж буй сууцыг наас 2018 оны*******0 дугаар сарын*******6-ны өдөр 79,200,000 төгрөгийн ипотекийн зээлээр худалдан авч,өмчлөх эрхийн гэрчилгээ өөрийн нэр дээр авсан, хариуцагч ******* нь хамтран ажиллах нэрээр намайг төөрөгдүүлж, орон сууцны ашиглалтын зардал, банканд сар бүр төлөх зээлийг төлөөд түрээсийн хэлбэрээр сууна гэж тохиролцоод тус орон сууцанд орж амьдарсан бөгөөд одоог хүртэл өмчлөгчийн эрхийг ноцтой зөрчиж байгаа тул тус орон сууцыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү, Иргэний хуулийн*******06 дугаар зүйлийн*******06.1-д зааснаар өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлж, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээ, тай 2018 оны*******0 дугаар сарын*******6-ны өдөр байгуулсан зээлийн гэрээ, зээл эргэн төлөх график, мөн өдөр байгуулагдсан ипотекийн гэрээ зэрэг баримтыг ирүүлжээ.

3. Хариуцагч ******* нь тухайн үед миний нэр дээр орон сууцны зээл гарах боломжгүй байсан тул ******* надад туслахаар өөрийн нэр дээр наас зээл авч, тус байрыг авсан бөгөөд зээлийг би 2-3 жилийн хугацаанд төлж дуусган банкны барьцаанаас чөлөөлж, өөрийн нэр дээр шилжүүлж авахаар харилцан тохиролцсон, өнөөдрийг хүртэл сар бүр зээлийг хүүгийн хамт, мөн ашиглалтын зардлыг сар бүр төлж байна, тус байранд 2016 оноос хойш одоог хүртэл ээж, хүүгийн хамт амьдарч байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж татгалзлын үндэслэлээ тодорхойлжээ.

4. Хариуцагч ******* би орон сууцны өмчлөгч байсан *******тэй тухайн орон сууцыг*******10,000,000 төгрөгөөр худалдан авахаар аман хэлцэл байгуулж, урьдчилгаанд нь 41,000,000 төгрөг төлж, үлдэгдэл төлбөрийг нь *******ын зөвшөөрсний үндсэн дээр түүний нэр дээр наас зээл авч төлсөн бөгөөд сар бүр банкны зээлийн төлөлтийг хийсээр ирсэн,

******* ******* нарын хооронд байгуулагдсан орон сууц худалдах-худалдан авах гэрээ, газар эзэмших эрх шилжүүлэх гэрээнүүдэд ******* гарын үсэг зураагүй, түүний нэрийн өмнөөс би нэрийг нь бичиж, нотариатаар гэрчлүүлсэн тул эдгээр гэрээнүүд нь хуульд заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл тул хүчин төгөлдөр бус байх хэлцлийн үр дагаврыг арилгуулах, холбогдох хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах үндэслэлтэй гэж сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлжээ.

5. Нэхэмжлэгч ******* болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нар ******* болон ******* нарын хооронд байгуулагдсан орон сууц худалдах-худалдан авах гэрээнд ******* гарын үсэг зураагүй, өөрийн өмнөөс тус гэрээнд гарын үсэг зурах эрхийг *******д олгосон.

Хуульд зааснаар итгэмжлэл олгогдсоны дагуу гэрээнд төлөөлж буй этгээд болох ******* өөрөө гарын үсэг зурах байсан боловч ******* гэж нэр бичсэн, энэ талаар төлөөлүүлэгч ******* маргаагүй тул ач холбогдолгүй, төлөөлүүлэгч хүчин төгөлдөр бус гэж маргаагүй байхад уг хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж үзэхгүй,

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлсэн хэлцэл, 56.1.3-т заасан өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцлийн алинд нь ч хамаарахгүй, харин Батур хотхоны гадна зам, талбайн ажил гүйцэтгэх гэрээ хүчин төгөлдөр бус гэдгийг хүлээн зөвшөөрч байна, энэ нь хэргийн нөхцөл байдалд нөлөөлөхгүй, ач холбогдолгүй гэж сөрөг нэхэмжлэлийн татгалзлын үндэслэлээ тодорхойлжээ.

6. Хэрэгт авагдсан баримт болон хэргийн үйл баримтаас үзвэл: *******, ******* нарын хооронд 2018 оны 08 дугаар сарын*******0-ны өдөр байгуулагдсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ /1-р хх-ийн 98/-нд нэхэмжлэгч ******* гарын үсэг зураагүй, хариуцагч ******* гэрээнд *******ын нэрийг бичсэн, мөн улсын бүртгэлийн газарт бүртгүүлэх хүсэлтийг гэрээний талуудын хэн нь ч гаргаагүй хариуцагч ******* нэхэмжлэгч *******ын нэрийн өмнөөс түүний нэрийг бичиж мэдүүлэг гаргасан,

орон сууцны урьдчилгаа төлбөр 41,000,000 төгрөгийг хариуцагч ******* төлснийг нэхэмжлэгч ******* үгүйсгээгүй бөгөөд талууд гэрээ хэрхэн байгуулагдсан, улсын бүртгэлд хэрхэн бүртгэгдсэн,орон сууцны урьдчилгаа болон бусад төлбөрийг хэн хэзээ, хэрхэн төлж бардуулсан талаар маргаагүй,

гэрч *******ийн ... *******ыг танихгүй, хараагүй, ... ******* гэдэг хүний иргэний үнэмлэхийг хуулбарлаж авч ирээд надтай гэрээ хийсэн, ******* ирээгүй, энэ ямар учиртай хүн бэ? гэхэд манай найз, надад банкны зээл гарахгүй болохоор би найзыгаа гуйсан гэж надад хэлж байсан, ...худалдах-худалдан авах гэрээнд ******* гарын үсэг зурсан, орон сууцны төлбөр*******10.000.000 төгрөгийг ******* хэсэгчлэн өгч байгаад үлдэгдэл төлбөрийг банкнаас зээл авч өгсөн гэх мэдүүлэг/******* р хх-ийн*******15,116/,

гэрч Д.Ундрахын ...******* өөр банканд зээлтэй байсан болохоор надад зээл гарах уу гэж судлуулахад боломжгүй байсан,тэгээд найзынхаа нэр дээр зээл гаргуулж болох уу гэж хэлээд найз нь зөвшөөрвөл боломжтой гээд зээлийг нь төвөөс судлуулахад боломжтой байсан тул *******ын нэр дээр зээл гаргасан, 2018 оноос хойш бүх зээлийн төлөлтийг гэж төлдөг, энэ талаар ******* бүгдийг мэдэж байх ёстой, ...Би найздаа тусална, энэ зээл миний зээл биш биз дээ гэж намайг загнаж байсан гэх мэдүүлэг /1 -р хх-ийн*******12-113/,

хариуцагч ******* банкны зээлийг төлж байсан талаарх ХААН банкны дипозит дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хх-ийн 47-59/, тус орон сууцны ашиглалтын зардал буюу дулааны төлбөр төлж байсан талаарх ТӨХК-ий харилцагчийн дэлгэрэнгүй тайлан /1-р хх-ийн 67-74/, ус ашигласны төлбөр ХК-ий харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээ /*******-р хх-ийн 75-86/ зэрэг нотлох баримтууд ,

талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд удаа дараа гаргасан тайлбарууд зэргээр маргаж буй тухайн орон сууцыг нэхэмжлэгч ******* өөрийн өмчлөлд худалдан авах хүсэл зориг байгаагүй , харин хариуцагч *******д худалдан авах хүсэл зориг, хэрэгцээ шаардлага байсан гэж үзэх үндэслэлтэй байна.

7. Монгол Улсын дээд шүүхийн өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэлг тайлбарласан 2010 оны*******7 дугаар тогтоолын 5 дугаар зүйлийн 5.3-д заасан тайлбараас үзэхэд уг хэлцэл нь дүр үзүүлэн хийсэн хэлцлийн нэг төрөл бөгөөд улмаар халхавчилж болон халхавчлуулж буй хоёр хэлцэл хийгдсэн байна гэж ойлгогдож байна.

*******, ******* нарын хооронд 2018 оны 08 дугаар сарын*******0-ны өдөр байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ нь хариуцагч *******, ******* нарын хооронд хийгдсэн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах аман хэлцлийг халхавчилж хийсэн, өөрөөр хэлбэл, *******, ******* нарын хооронд хийгдсэн худалдах-худалдан авах аман хэлцэл нь халхавчлуулсан хэлцэл байна.

Тодруулбал, Тухайн орон сууцыг худалдах-худалдан авах хэлцэл хариуцагч *******, ******* нарын хооронд амаар хийгдэж, ******* нь орон сууцны төлбөрийн 30 хувийг төлсөн, харин үлдэх 70 хувийн төлбөрийг төлөхөөр банкнаас зээл авах зорилгоор *******ын зөвшөөрснөөр орон сууц худалдах,худалдан авах гэрээг түүний нэрээр байгуулж, зээл авсан, улмаар улсын бүртгэлд бүртгүүлсэн,

мөн тухайн орон сууц байрлах газрын газар эзэмших эрхийг шилжүүлсэн зэрэг үйл баримт тогтоогдож байх тул *******ын *******тэй байгуулсан гэрээ болон газар эзэмших эрх шилжүүлсэн хэлцэл зэрэг нь өөр хэлцлийг халхавчилж байгаа хүчин төгөлдөр бус хэлцлүүд болох нь тогтоогдож байна.

Иймд *******, ******* нарын хооронд 2018 оны 08 дугаар сарын*******0-ны өдөр байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасан хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх үндэслэлтэй.

Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв, нэхэмжлэгч *******ыг Иргэний хуулийн*******06 дугаар зүйлийн*******06.1-д зааснаар шаардах эрхгүй гэж дүгнэн үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

8. Харин анхан шатны шүүх дээр дурдсан үндэслэлүүдээр сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ орон сууц худалдах,худалдан авах болон газар эзэмших эрх шилжүүлэх тухай хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоогоогүй, мөн улсын бүртгэлд өөрчлөлт оруулж бүртгэхийг *******ад даалгах хэсгийг тус тус орхигдуулсан байх тул энэ үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

9. *******, ******* нарын хооронд 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр байгуулагдсан Батур хотхоны гадна зам, талбайн ажил гүйцэтгэх гэрээ г Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж дүгнэж, хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт, шийдэл үндэслэлтэй.

10. Хариуцагч ******* нь сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар шаардсан нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй байх тул нэхэмжлэгч *******ын давж заалдсан гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

11. Иймд шийдвэрийн ТОГТООХ хэсэгт бичвэрийн болон дугаарлалтыг өөрчлөн, өөрөөр хэлбэл,******* дэх заалтыг*******, 2, 3 дахь заалт болгон задалж, тогтоох хэсгийн 2 дахь заалтыг 4, 3 дахь заалтыг 5 гэж тус тус дугаарлаж өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн*******67 дугаар зүйлийн*******67.1 2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын*******3-ны өдрийн*******35/ШШ2023/00789 дугаартай шийдвэрийн ТОГТООХ хэсгийг дараах байдлаар өөрчилсүгэй.

тогтоох хэсгийн******* дэх заалт "Иргэний хуулийн*******06 дугаар зүйлийн*******06.1-д заасныг баримтлан *******ын нэхэмжлэлтэй, хариуцагч *******д холбогдуулан гаргасан хууль бус эзэмшлээс хувийн сууц гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай" гэж,
            тогтоох хэсгийн 2 дахь заалт "Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 56.4-т заасныг баримтлан 2018 оны 08 дугаар сарын*******0-ны өдрийн орон сууц худалдах-худалдан авах гэрээ, 2018 оны 08 дугаар сарын*******0-ны өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоож,

Ү-******* дугаартай Дархан-Уул аймгийн Дархан сумын*******3 дугаар баг,*******0 дугаар хороолол, Батур******* дүгээр байрны******* тоотод байрлах орон сууцны өмчлөгч, тус хаягт байрлах нэгж талбарын дугаар бүхий 283 м/кв талбайтай амины орон сууцны зориулалттай газрын эзэмшигчээр *******ыг бүртгэсэн бүртгэлд өөрчлөлт оруулахыг нэхэмжлэгч ******* болон Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс, Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт тус тус даалгасугай" гэж,

тогтоох хэсгийн 3 дахь заалт "Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасныг баримтлан ******* болон ******* нарын хооронд 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр байгуулагдсан Батур хотхоны гадна зам, талбайн ажил гүйцэтгэх гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай" гэж тус тус өөрчлөн, 2 дугаар заалтыг 4, 3 дугаар заалтыг 5 гэж дугаарлан, энэхүү 4,5 дугаар заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн*******62 дугаар зүйлийн*******62.4-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн*******19 дүгээр зүйлийн*******19.4,*******19.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож*******4 хоног өнгөрснөөс хойш*******4 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

   4. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн*******67 дугаар зүйлийн*******67.3,*******72 дугаар зүйлийн*******72.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш*******4 хоногийн дотор шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын Дээд Шүүхийн тогтоол тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     Г.МЯГМАРСҮРЭН                             

             ШҮҮГЧИД    Х.БАЙГАЛМАА

                                                                        Л.АМАРСАНАА