Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 138

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нарантуяа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3, 27.11 дүгээр зүйлийн 1-д зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Д.Жд холбогдох эрүүгийн 1803007390433 дугаар 186/2019/0046/Э индекстэй хэргийг 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга Б.Номинзул,

Улсын яллагч Ц.Оюун-Эрдэнэ,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: С.Оюунбилэг, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан,

Шүүгдэгч: Д.Ж, түүний өмгөөлөгч Ц.Туяа,

Гэрч: Б.Дөлгөөн, С.Ганболд нар оролцов.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн 1939 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Завхан аймгийн Яруу суманд төрсөн, 79 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, тэтгэвэрт, гэр бүлийн байдал 2, хүүгийн хамт оршин суудаг, ял шийтгэгдэж байгаагүй, Буудай хархуу овогт Д.Ж,

Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар: Шүүгдэгч Д.Ж нь 2018 оны 09 дүгээр сарын 02-ноос 03-нд шилжих шөнийн 05 цаг 15 минутанд Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо Уранмандал дэлгүүрийн баруун замд Honda Inspire маркийн  улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.1-т заасан “Харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед тээврийн хэрэгслийн гадна талын гэрлийг дараах байдлаар асааж явна: а/ ...Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно” гэсэн заалтыг зөрчсөнөөс явган зорчигч С.Гийг мөргөн амь насыг хохироогоод, мөн дүрмийн 2.5 “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; б/ зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд өөрийн овог нэр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх; в/ зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага /ажилтан/-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх” гэсэн заалтыг зөрчин хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.                                              

 

                                               ТОДОРХОЙЛОХ нь:   

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:

 

Шүүгдэгч Д.Ж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ... Би 2018 оны 09 дүгээр сарын 02–ны өдөр Б.Гтой уулзсан. Б.Г намайг өмнө нь 2, 3 удаа машин янзлаад өг гээд гуйж байсан болохоор би хамт машин янзлахаар болж маргааш өглөө 06 цагт явахаар тохирсон. Би маргааш өглөө нь 05 цаг 10 минутын орчим хувцасаа өмсөөд гэрээсээ гарсан. Том оврын машин бензин их иддэг учраас 7 буудал хүртэл машинаа сул өнхрүүлээд явсан. Тэгээд явж байхад замын цаана нэг гөлөг машины урдуур зам гарахаар нь би заавал өврөөс орж гардаг ямар сонин юм бэ гэж тэр үедээ бодож зог тусаад цааш явахад урд талаас нэг автобус ойрын гэрлээ тусган явж байгаа үгүй нь мэдэгдэхгүй байснаа гэнэт ойрын гэрлээ их гэрлээр солиод яг замын цагаан зураасан дээр хүрээд ирсэн. Тэгээд би автобус замын хөдөлгөөнд оролцохдоо шахаж явдаг гэж санаад автобус руу хараад явган зорчигчийн замын хэсэг рүү зөөлхөн явсан. Автобус миний хажуугаар өнгөрч гарахад миний машин цагаан зурааснаас 1 метрийн зайтай, явган хүний замаас 1 метрийн зайтай замын голд явж байсан. Автобус миний машины хажуугаар зөрж өнгөрөөд удаагүй байтал нэг юм мөргөсөн юм шиг гэнэт тог гээд машин дуугарахаар нь гар карданаа татаад зогссон. Миний явж байсан талын замын гэрэлтүүлэг байхгүй, тэр хэсэг харанхуй байсан. Тэгээд би зам дээр хүмүүс хог хаячихаж гэж бодоод бууж гэрэл тусгаад харахад юм харагдаагүй. Гэрэл тусгаад харж байтал автобус хойшоо ухраад миний хажууд ирж зогсоод жолооч нь бууж ирсэн. Тэгээд автобусны жолооч та хүн дайрчихлаа гэхээр нь би тэр үедээ хог дайрсан юм байх гэж бодсон учраас тэр талаар ярьж байна гэж бодоод нэг их тоогоогүй. Тэгээд ахиад нэг үг араас хэлсэн ч миний чих сайн сонсдоггүй болохоор тэр үед хэлсэн үгийг нь сайн сонсоогүй учраас аан гэж хэлээд өнгөрсөн. Автобусны жолооч намайг машинаа ухраагаарай гэхээр нь би машиндаа суугаад машинаа ухраахад яг гол хэсэгт нь бараан хүн шиг юм гараад ирсэн. Тэгээд юу болсон юм бүү мэд нэг мэдэхэд би Дамбадаржаагийн хашааны хаалганд нь тулчихсан зогсож байсан. Би Б.Гтой утсаар ярьж дуудахад гарч ирээд намайг явъя гээд би машинаа хашаанд нь оруулаад хүүхдийнх нь машины хажууд үлдээгээд бид хоёр цаашаа явсан. Миний толгой л өвдөөд байснаас өөрөөр надад ямар нэгэн зүйл бодогдоогүй. Тэгээд бид хоёр Багахангайд очиж машин янзалж байхад миний даралт ихсээд байхаар нь эм уусан. Б.Г таны царай зүс барайчихсан байна. Та цай хоол ундгүй яваад ингэж байгаа юм болов уу гээд надаас асуусан. Би үгүй ээ хэрэггүй, надад нэг юм бодогдоод байна. Би өглөө танай гэрт очихын өмнө замдаа нэг хүн мөргөчихсөн юм шиг байна. Ерөөсөө буцаад явъя гэж хэлэхэд Б.Г хөгшин настай хүн байж та ийм юмаар тоглолоо гэсэн. Тэгээд бид хоёр хот руу буцаад явсан. Замаараа Б.Гын гэрээр орчихоод манай гэр рүү шууд явсан. Гэртээ орж эхнэртээ хэлчихээд Замын цагдаагийн газар очиж болсон явдлаа хэлэхэд замын цагдаа одоогоор мэдэгдсэн зүйл алга байна, тантай эргээд холбогдоно гэж хэлээд миний хувийн мэдээллийг аваад үлдсэн. Хэрэг гарах үед миний даралт ихэссэн байсан учраас ухаан балартаж шоконд орсон байсан... гэсэн мэдүүлэг,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Оюунбилэг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ... Миний хүү хөдөлмөрч, бүтээлч барилгын инженер, спортын мастер хүүхэд байсан. Би гурван хүүхэдтэй, талийгаач миний дунд хүү байсан. Хэрэг гарах үед миний хүү Гачууртад ажиллаж байсан. Би их гомдолтой байна. Шүүгдэгч миний хүүг дайрсанаа ч мэдэхгүй хог дайрсан, хэвтэж байсан хог уу гээд хөл рүү нь өшиглөсөн гэж хүмүүс ярьж байсан. Намайг тэжээдэг ганц хүн нь хүү минь байсан. Би одоо 70 нас хүрч байгаа, өрх толгойлсон эмэгтэй хүн. Миний хүү хамгийн сүүлд Яармагт барилгын ажил хийж байсан. 10 дугаар сарын 20-ны өдөр ажил дуусахаар нь цалинг нь өгнө гэж байсан ч 09 дүгээр сард энэ хэрэг гарч ажил хийсэн цалингаа  авч чадаагүй... гэсэн мэдүүлэг,

Гэрч Б.Дөлгөөн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...2018 оны 09 дүгээр сарын 02-ноос 03-ны шилжих шөнө 05 цаг 15 минутад манай ээлжийн жолооч ажилчдын үүрэгтэй байсан. Бид хоёрын гэр ойрхон учраас намайг А-гаа аваад өглөө нь шууд ээлжиндээ явчих гэсэн. Би Дарь эхийн дугаар гудамжинд ээлжийн жолоочоо буулгаад өөрөө автобусаа аваад Чингэлтэй дүүрэгт байдаг ажилчдаа авахаар явсан. Тэгээд Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны замаар хойд зүг рүү дээшээ өгсөж байхад нэг залуу замын эсрэг талын урсгалд зам голлоод хөлөө жийгээд сууж байсан. Би тэр хүнийг замаас гаргах санаатай хурдаа багасгаад хажуугаар нь өнгөрч зогсоод машиныхаа толинд харахад эсрэг урсгалаас нэг жижиг цагаан тэрэг явж байгаад зогссон. Жолооч нь машиныхаа хоёр талаар гэрэл тусгаад яваад байсан. Би машинаа ухрааж очоод ахаа юу болсон бэ гэхэд ах нь хүн мөргөчих шиг боллоо гээд машиныхаа хоёр талаар орилоод гүйгээд байсан. Тэгээд ахаа би одоо ажилтай амжихгүй, та цагдаа сэргийлэх холбогдох хүмүүсийг дуудаарай гээд явсан. Тэгсэн чинь энэ ах машин руугаа гар утсаа авах гээд гүйсэн. Би ажилчдаа авчихаад буцаад уруудаж явахдаа хэрэг гарсан газар руу харахад талийгаач хэвтчихсэн цагдаагийн машин ирчихсэн байсан... гэсэн мэдүүлэг,

Гэрч С.Ганболд шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ. ...Би Д.Жгаар машин янзлуулна гээд өмнө нь тохирсон байсан. 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өглөө Д.Ж өглөө 06 цагт манай гэрийн гадаа ирээд машинаа хашаанд үлдээгээд Багахангай дүүрэг рүү надтай хамт явсан. Тэнд 08 цаг өнгөрөөд очсон. Бид хоёр тэнд машинаа янзалж байхад 11 цагийн үед Д.Жгийн дотор муухайраад байна гээд даралтны эм уусан. Би таны цай, хоол холдоод толгой чинь эргээд байгаа юм уу гэхэд даралтны эмээ уучихаад хэсэгхэн сууж байснаа би буцаад явъя гэхэд нь би та яасан юм бэ, хоёулаа ажлаа дуусгаагүй байна шүү дээ гэхэд би хүн мөргөчихсөн юм шиг санагдаад байна гэж хэлэхээр нь би та яагаад ийм юмаар тоглоод байгаа юм бэ гэхэд Д.Ж би буцахгүй бол болохгүй байна, гэртээ харъя гэж хэлсэн. Тэгээд бид хоёр хийж байсан ажлаа дуусгалгүй хот руу буцаж ирсэн. 13 цагийн орчим гэрт нь хүргэж өгсөн. Гэртээ эм уугаад хэсэг хугацаанд сууж байснаа өөрөө Цагдаагийн газар очъё гэхээр нь би хүргэж өгсөн. Цагдаагийн газарт бүртгүүлсний дараа би буцаагаад гэрт нь хүргэж өгсөн... гэсэн мэдүүлэг,

Гэрч Б.Дөлгөөн мөрдөн байцаалтын шатанд: ...2018 оны 09 дүгээр сарын 03-ны өглөө ...05 цаг 50 минутанд Дарь эхийн 33 дугаар буудал дээрээс 23-11 УБН улсын дугаартай 1-011 гражийн дугаартай цагаан цэнхэр өнгийн Daewoo маркийн автобусыг ээлж хүлээж аваад тэндээсээ Дамбын тойргоос Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр Чингэлтэйн эцэс дээр явж байхад хорооны буудлын урд талд хойноос урагшаа явах урсгалын гол хэсэгт согтуу гэмээр нэг эрэгтэй хүн хөлөө зүүн зүг рүү жийгээд сууж байсан. Би хажуугийн хурдаа багасгаад явж байхад хойноос урд зүг рүү явах урсгалаар явж байсан, мөнгөлөг саарал өнгийн жижиг суудлын автомашин тэр хүнийг урд хэсгээрээ мөргөөд зогссон… гэсэн мэдүүлэг /хх-66/,

 

Гэрч Д.Содномжамц мөрдөн байцаалтын шатанд: ...Би 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр өглөөний 08 цагаас хөдөлгөөнт эргүүлийн Согоот-114 дүгээр чиглэлд гарахаар ээлжээ хүлээн авч, ...14 цаг 30 минутын орчим Чингэлтэйн хуучин эцэс дээр машин дээрээ байхад таяг тулсан нэг хөгшин ах, 2 эрэгтэй хүний хамт гурвуулаа ирээд “ах нь өглөө Чингэлтэйн хуучин эцсийн ойролцоо нэг хүн шүргэчих шиг болсон, мэдэгдэх юм байна уу” гэж надаас асуусан. “Надад одоогоор мэдэгдсэн юм алга, шаардлагатай бол эргэж холбогдоё” гэж хэлээд гэрийн хаяг, утасны дугаар, нэрийг нь бичиж аваад явуулсан. Оройн 22 цаг өнгөрч байхад Чингэлтэйн замын цагдаа хэрэг гарсан талаар ярихад би тэр өвгөнийг санаад утсаар нь залгаж гэрээс нь авч замын цагдаагийн албанд авчирч өгсөн… гэсэн мэдүүлэг /хх-70/,

Гэрчээр Д.Ж мөрдөн байцаалтын шатанд: ...05 цаг 20 минутын орчим Чингэлтэйн хуучин эцэс өнгөрөөд Уран Мандал автобусны буудал өнгөрөөд явж байхад замын урдаас хойд чиглэлд ойрын гэрэлтэй автобус явж байсан. Надтай дөхөж ирээд голын цагаан зурвасыг урд дугуй нь даваад холын гэрэл дээрээ тавиад дөхөөд ирэхээр нь би замынхаа баруун тал уруу шахаад зөрөөд явсан чинь нэг юм “торр” гээд дуугарахаар нь тойрч харахад надтай зөрөөд явсан автобус хойд талаас зогсоод буцаж ухараад миний автомашины хажууд ирсэн. Жолооч нь цонхоо онгойлгоод над руу хандаад “та зам дээр сууж байсан хүн дайрчихлаа шүү дээ” гэж хэлэхээр нь би нэг юм хэлсэн санагдаж байна. Дахиад надад нэг юм хэлэхэд нь би “за” гэж хэлснээ санаж байна. Дараа нь “та автомашинаа хойшоо ухраа” гэж хэлэхээр нь би автомашинаа ухраахад гонзгой урд хар юм харагдсан. Тэгээд би цаашаа юу болсноо санахгүй байна. Нэг мэдэхэд Дамбадаржаад байх Ганболдын хашааны гадаа ирээд Ганболд уруу залгаад хашаанд нь автомашинаа байрлуулж тавьсан. ...замын эсрэг талаар явж байсан автобусны гэрэл гялбасан... гэсэн мэдүүлэг /хх-72-73/,

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн №1954 тоот шинжээчийн дүгнэлтэд:

  1. Талийгаач Нэр хаяггүйн цогцост суурийн хонхороос 2 талын дагз хэсэг рүү салаалж дагзны зүүн төвгөрөөр зүүн чамархай руу үргэлжилсэн нийлмэл шугаман хугарал, бага тархи, суурь хэсэг, 2 талын чамархайн тархмал аалзан бүрхүүлийн цус харвалт, тархины эдийн няцрал, 2 талын чамархайн булчин, дагз, зулайн хуйханд цус хуралт, хэвлий, зүүн мөр, зүүн гарын дунд хуруу, зүүн гуя, шилбэ, баруун гуянд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь хүний хүчин зүйлээс давсан хүчний үйчлэлээр буюу зам тээврийн ослын улмаас үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.
  2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр буюу авто машинд мөргөгдөх үед үүсэх боломжтой, учрах үедээ амь биед аюултай гэмтлүүд байна.
  3. Талийгаачид задлан шинжилгээгээр үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдохгүй байна.
  4. Талийгаач нь дээрх авто ослын улмаас үүссэн гавал тархины битүү гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал, зүрх судасны хурц дутагдалд орж нас баржээ.
  5. Талийгаач нь ABO системээр А(II) бүлгийн цустай байна.
  6. Талийгаачаас авсан цусанд 2,7%, ходоодны шингэнд 3,5% спиртийн агууламж илэрсэн. Согтолтын хүнд зэрэгт хамаарна.

Шинжээч эмч С.Чулуунсүх гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-75-78/,

 

   Техникийн шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн №679 дүгнэлтэд:

  1. Хонда-инспире маркийн  улсын дугаартай автомашины жолооч Д.Ж Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.1. “Харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед тээврийн хэрэгслийн гадна талын гэрлийг дараахь байдлаар асааж явна: а/ ...Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно”, 2.5. Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; б/ зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд өөрийн овог нэр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх; в/ зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага (ажилтан)-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх” гэсэн заалтыг тус тус зөрчсөн гэх үндэслэлтэй байна.
  2. Явган зорчигч С.Г нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.9. “Явган зорчигчид дор дурьдсан зүйлийг хориглоно: б/ аюулгүй байдлыг хангахаас бусад шалтгаанаар зорчих хэсэг дээр зогсох, саатах, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатайгаар саад хийх, г/ өөрийгөө хянаж,  жолоодох чадваргүй үедээ зорчих хэсгээр явах.” гэх заалтыг тус тус зөрчсөн гэх үндэслэлтэй байна.
  3. Хонда инспире маркийн  улсын дугаартай автомашины тоомозны мөрөөр хурдыг тодорхойлбал: ...26.5 км/цаг хурдтай явсан байна.
  4. Хонда-инспире маркийн  дугаарын автомашины баруун ойрын гэрлийн чийдэн асахгүй, холын гэрлийн тусгалын чадал стандартын шаардлага хангахгүй байгаа нь уг зам тээврийн осол гарахад нөлөөлөхгүй. Учир нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.3. “Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ ...харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед зөв талын хол ойрын болон ар талын оврын гэрлүүд асахгүй болсон, цас бороо орж байгаа үед жолоочийн талын шил алчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно” гэж заасан байдаг.

Цагдаагийн дэд хурандаа Б.Цэндзэсэм гэсэн дүгнэлт /хх 120-121/,

            Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-9-18/, цогцосны гадна үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-19-24/, хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-25-26/, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-31-35/, 1 ширхэг Сиди /хх-36/, хохирлын тооцоо /хх-49-57, 59-65/, Honda Inspire маркийн  дугаартай тээврийн хэрэгслийн урд бамбайн хагархай хэсэг /хх-92/, хохирол төлсөн тухай баримт /хх-155/,

            Шүүгдэгчийн хувийн байдлын талаарх: иргэний үнэмлэхний лавлагаа /хх-128/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-129/, хуулийн этгээд бүртгэлгүй тухай лавлагаа /хх-136/, эд хөрөнгөтэй эсэх хураангүй лавлагаа /хх-131/, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-132/, жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх-133/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-134/ зэрэг нотлох баримтууд болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

 

Улсын яллагч дүгнэлтэндээ: Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, мөн хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1-т зааснаар 1350 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.350.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2.1-д зааснаар хөнгөн ялыг хүндэд нь нэмж, 90 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт 3 жил 9 сарын хугацаагаар хорих ял оногдуулж,  уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй. Бусдад төлөх төлбөргүй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг Сидиг хэрэгт хавсаргах, шүүгдэгч Д.Жгийн В ангиллын 347438 дугаартай жолооний үнэмлэхийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хүргүүлэх саналтай байна. Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн зүйлгүй гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч дүгнэлтэндээ: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т заасан энэ гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3-т зааснаар болгоомжгүй гэмт хэргийн ангилалд хамаарна. Мөн Д.Жг зүйлчилсэн зүйлчлэлүүд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2-т зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 2-т хоёр, түүнээс дээш гэмт хэргийг санаатай үйлдсэн, эсхүл хорих ялын дээд хэмжээг таван жилээс дээш хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн, эсхүл зохион байгуулалттай гэмт бүлгийн гишүүн гэмт хэрэг үйлдсэн бол энэ зүйлийн 1 дэх хэсэг хамаарахгүй гэж заасан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл хамаарахгүй гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн тусгай анийн 27.11 дугаар зүйлийн 1-т зааснаар зам тээврийн ослын талаар мэдэгдээгүй гэж заасан нь санаатай үйлдсэн гэмт хэрэг. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхй ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т зааснаар зааснаар заавал хорих ял оногдуулахгүйгээр тэнсэн харгалзаж өгнө үү. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар 60-аас дээш насны эрэгтэй хүнд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж болохгүй учраас улсын яллагчийн оногдуулсан торгох ялыг хувийн байдлыг харгалзан үзэж торгох ялын доод хэмжээ болох 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2-т заасныг баримтлан хөнгөн ялыг хүндэд нь нэмж, нэгтгээд нийгмээс тусгаарлалгүй ял шийтгэл оногдуулж өгнө үү. Гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг арилгасан гэв.

Хохирогчийн өмгөөлөгч дүгнэлтэндээ: Улсын яллагчийн оногдуулсан ял шийтгэлтэй санал нэг байна. Иргэний журмаар  нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх саналтай байна гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан дээрх шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгүүд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтын шаардлага хангажээ. 

 

Хохирогч болон гэрч нарт эрх үүргийг сануулж хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг бэхжүүлж авсан байна. Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын болон шүүх хуралдааны үед гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч  нарын мэдүүлгээр давхар батлагдаж байна. Иймд дээрх нотлох баримтуудыг энэ хэрэгт хамааралтай, хэргийн үйлдлийг хангалттай нотлож чадсан, хууль ёсны шаардлагыг хангасан, үнэн зөв баримтууд мөн гэж үнэлэв.   

   

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах тухай санал гаргаагүй бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, эргэлзээгүй, тухайн хэргийг хангалттай нотлож байх тул хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлэн шийтгэх тогтоолын үндэслэл болгов.                  

Шүүхээс шүүгдэгчид холбогдох хэргийн нотлох баримтуудыг үнэлж мэтгэлцэгч талуудын дүгнэлтийг сонсоод дараах дүгнэлтийг хийв.

 

Хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт:

Шүүгдэгч Д.Ж нь 2018 оны 09 дүгээр сарын 02-ноос 03-нд шилжих шөнийн 05 цаг 15 минутанд Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо Уранмандал дэлгүүрийн баруун замд Honda Inspire маркийн  улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.1-т заасан “Харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед тээврийн хэрэгслийн гадна талын гэрлийг дараах байдлаар асааж явна: а/ ...Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно” гэсэн заалтыг зөрчсөнөөс явган зорчигч С.Гийг мөргөн амь насыг хохироогоод, мөн дүрмийн 2.5 “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; б/ зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд өөрийн овог нэр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх; в/ зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага /ажилтан/-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх” гэсэн заалтыг зөрчин хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан болох нь гэрч Б.Дөлгөөний: ...2018 оны 09 дүгээр сарын 03-ны өглөө ...05 цаг 50 минутанд Дарь эхийн 33 дугаар буудал дээрээс улсын дугаартай 1-011 гражийн дугаартай цагаан цэнхэр өнгийн Daewoo маркийн автобусыг ээлж хүлээж аваад тэндээсээ Дамбын тойргоос Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр Чингэлтэйн эцэс дээр явж байхад хорооны буудлын урд талд хойноос урагшаа явах урсгалын гол хэсэгт согтуу гэмээр нэг эрэгтэй хүн хөлөө зүүн зүг рүү жийгээд сууж байсан. Би хажуугийн хурдаа багасгаад явж байхад хойноос урд зүг рүү явах урсгалаар явж байсан, мөнгөлөг саарал өнгийн жижиг суудлын автомашин тэр хүнийг урд хэсгээрээ мөргөөд зогссон… гэсэн мэдүүлэг, гэрч Д.Содномжамцын:  ...Би 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр өглөөний 08 цагаас хөдөлгөөнт эргүүлийн Согоот-114 дүгээр чиглэлд гарахаар ээлжээ хүлээн авч, ...14 цаг 30 минутын орчим Чингэлтэйн хуучин эцэс дээр машин дээрээ байхад таяг тулсан нэг хөгшин ах, 2 эрэгтэй хүний хамт гурвуулаа ирээд “ах нь өглөө Чингэлтэйн хуучин эцсийн ойролцоо нэг хүн шүргэчих шиг болсон, мэдэгдэх юм байна уу” гэж надаас асуусан. “Надад одоогоор мэдэгдсэн юм алга, шаардлагатай бол эргэж холбогдоё” гэж хэлээд гэрийн хаяг, утасны дугаар, нэрийг нь бичиж аваад явуулсан. Оройн 22 цаг өнгөрч байхад Чингэлтэйн замын цагдаа хэрэг гарсан талаар ярихад би тэр өвгөнийг санаад утсаар нь залгаж гэрээс нь авч замын цагдаагийн албанд авчирч өгсөн… гэсэн мэдүүлэг, гэрчээр Д.Жгийн: ...05 цаг 20 минутын орчим Чингэлтэйн хуучин эцэс өнгөрөөд Уран Мандал автобусны буудал өнгөрөөд явж байхад замын урдаас хойд чиглэлд ойрын гэрэлтэй автобус явж байсан. Надтай дөхөж ирээд голын цагаан зурвасыг урд дугуй нь даваад холын гэрэл дээрээ тавиад дөхөөд ирэхээр нь би замынхаа баруун тал уруу шахаад зөрөөд явсан чинь нэг юм “торр” гээд дуугарахаар нь тойрч харахад надтай зөрөөд явсан автобус хойд талаас зогсоод буцаж ухараад миний автомашины хажууд ирсэн. Жолооч нь цонхоо онгойлгоод над руу хандаад “та зам дээр сууж байсан хүн дайрчихлаа шүү дээ” гэж хэлэхээр нь би нэг юм хэлсэн санагдаж байна. Дахиад надад нэг юм хэлэхэд нь би “за” гэж хэлснээ санаж байна. Дараа нь “та автомашинаа хойшоо ухраа” гэж хэлэхээр нь би автомашинаа ухраахад гонзгой урд хар юм харагдсан. Тэгээд би цаашаа юу болсноо санахгүй байна. Нэг мэдэхэд Дамбадаржаад байх Ганболдын хашааны гадаа ирээд Ганболд уруу залгаад хашаанд нь автомашинаа байрлуулж тавьсан. ...замын эсрэг талаар явж байсан автобусны гэрэл гялбасан... гэсэн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн №1954 тоот шинжээчийн дүгнэлт, техникийн шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн №679 дүгнэлт зэрэг баримтууд зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.                

Хэргийн үйлдлийн талаарх дүгнэлт:

Шүүгдэгч Д.Ж нь 2018 оны 09 дүгээр сарын 02-ноос 03-нд шилжих шөнийн 05 цаг 15 минутанд Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо Уранмандал дэлгүүрийн баруун замд Honda Inspire маркийн  улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.1-т заасан “Харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед тээврийн хэрэгслийн гадна талын гэрлийг дараах байдлаар асааж явна: а/ ...Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно” гэсэн заалтыг зөрчсөнөөс явган зорчигч С.Гийг мөргөн амь насыг хохироогоод, мөн дүрмийн 2.5 “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ тээврийн хэрэглээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; б/ зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд өөрийн овог нэр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх; в/ зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага /ажилтан/-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх” гэсэн заалтыг зөрчин хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдлоо.      

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:    

Шүүгдэгч Д.Жг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дэх заалтад заасан “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон”, Эрүүгийн хуулийн тустай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1-д заасан “авто тээврийн гэмт хэргийг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.                                                                   

Шүүгдэгч Д.Жд эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, эрүүгийн хариуцлагын зорилтод нийцүүлэн Д.Жд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь заалтад зааснаар хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, Д.Жгийн насны, хувийн байдал, хохирогчийн зохих буруутай байдал, болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1-д зааснаар 1350 нэгжтэй нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.350.000 төгрөгөөр торгох ял оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.                                                                      

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Оюунбилэгт учирсан 6.257.500 төгрөгний хохирлыг төлсөн байна.

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс талийгаач С.Гийн гэрээний дагуу хийх ёстой байсан ажлын хөлс гэж нэхэмжилж буй 35.000.000 төгрөгний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Шүүгдэгчид холбогдох жолоочийн 347438 дугаартай үнэмлэхийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Сиди, хавтаст хэргийн 92 дугаар хуудсанд үдэгдэж ирсэн Honda Inspire маркийн  дугаартай тээврийн хэрэгслийн урд бамбайн хагархай хэсгийг хэрэгт хавсарган үлдээхээр шийдвэрлэв.   

Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.