Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 143

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нарантуяа даргалж, тус шүүхийн тамхимд нээлттэй явуулж, Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1911001490100 дугаар 186/2019/0138/Э индекстэй хэргийг 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга Б.Номинзул,

Улсын яллагч Ц.Батбямба,                            

Шүүгдэгч Б.Б /шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлсөн/ нар оролцов. 

 

Шүүгдэгч Монгол улсын иргэн, 1979 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, мужаан ажилтай, гэр бүлийн байдал 5, эхнэр 2 хүүхэд, ачийн хамт оршин суудаг, ял шийтгэгдэж байгаагүй, Боржигон овогт Б.Б

Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар: Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 15 цагийн орчим Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, тоотод хохирогч М.Нтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар нүүрэнд тус газар нь галын хайчаар цохиж, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                               ТОДОРХОЙЛОХ нь:   

 

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:

 

Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...Тухайн өдөр би худгаас ус авах гээд усны картыг хохирогчийн гэрээс авсан юм. Түүний дараа хохирогч усны карт авч явлаа гэх шалтгаанаар уурлаад биднийг элдэв үгээр хэлээд байхаар нь би учир байдлыг ойлгуулах санаатай гэрт нь явж орсон. М.Н элдэв үгээр хэлж байсан тул тухайн үед миний уур хүрээд галын хайчийг Нэргүй рүү аваад шидчихсэн... гэх мэдүүлэг                                         

 

Хохирогч М.Н мөрдөн байцаалтын шатанд: ... 2018 оны 12 дугаар сарын 30-ны өдөр гэртээ сууж байтал манай хүргэн ах Б.Б манайд орж ирээд усны карт авахаар нь би уурласан, хоёр карттай юм байж нэгийг нь надад үлдээж болдоггүй юм уу гэж хэлээд хараачихсан юм. Би хүргэн ахыгаа ална шүү, пизда минь, гичий, нохойгоор нь дуудчихсан юм. Тэгсэн чинь хүргэн ах Б.Б хаалганы дэргэд байсан галын хайч аваад над руу шидчихсэн. Галын хайч миний баруун талын хацар онож, зүсэгдсэн бололтой хацраас цус гарсан. Тэгээд би шууд хорооныхоо хэсгийн ахлагч руу залгаж энэ талаар мэдэгдсэн юм... гэсэн мэдүүлэг /хх-16/,                                

 

Яллагдагчаар Б.Б мөрдөн байцаалтын шатанд: ...Надад сонсгож байгаа Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялыг хүлээн зөвшөөрч байна. 2018 оны 12 дугаар сарын 30-ны өдөр би усанд явах гэтэл манай усны карт байхгүй болчихсон байсан. Тэгээд дүү М.Н нь ус авна гээд манайхаас усны картаа аваад гарсан. Би 15 цагийг үед усанд явахаар болоод М.Нгийн гэр рүү ороод усны картаа аваад гарсан. Би усандаа явчхаад ирэхэд М.Н гэртээ дүнгэнээд хүн хараагаад байхаар нь очиж, сонстол пизда чинь усныхаа карт харамлалаа гэх мэтээр намайг хэлж байгаа юм байна гэдгийг мэдсэн. Мөн манай эхнэр болох Чанцалыг төрсөн өдрөөр мөнгө өгсөнгүй гичий чинь гэх мэтээр манай гэр бүлийнхнийг хараагаад байсан. Би гэртээ ороод байж байтал манай охин Анударь гэртээ шороо тоос болчихсон куртикаа бариад ороод ирсэн, учир нь уг илүү, дутуу куртикнүүдээ М.Нгийн гэрийн авдар дотор хийсэн байхад бүгдийг нь гаргаад гадаа шидчихсэн байсан. Тэгэхээр нь би М.Нгийн гэр рүү орсон чинь хаалга нь онгойхгүй байхаар нь татсан чинь хаалганы доод хэсгийн бариуланд галын хайч тээглүүлчихсэн байхаар нь галын хайчыг авсан чинь М.Н пизда чинь усны картаа харамлалаа гэхээр нь гартаа барьж байсан галыг хайчаа М.Н рүү шидчихсэн. М.Н нүүрээ дараад муу пизда чинь намайг цохичихлоо, чамайг ялтан болгоно гэж хэлээд гэрээсээ гараад явчихсан. М.Нгийн баруун хацар хэсэгт галын хайч оноод язарч, цус гарсан. Биед нь өөр гэмтэл харагдаагүй... гэсэн мэдүүлэг /хх-22-23/,  

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн №1049 тоот шинжээчийн дүгнэлтэд:

  1. М.Нгийн биед баруун хацарт шарх, баруун дээд, доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
  4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.  
  5. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

Шинжээч эмч Б.Даваасүрэн гэсэн дүгнэлт /хх-16/,

     

      Гэрэл зургийн үзүүлэлт /хх-8/,  

 

            Шүүгдэгчийн хувийн байдлын талаарх: иргэний үнэмлэхний лавлагаа /хх-29/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-32/, ажлын газрын тодорхойлолт /хх-33/, хаан банкны хуулга /хх-34-35/, иргэний үнэмлэхний хуулбар /хх-36/, төрсний гэрчилгээний хуулбар /хх-38-40/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэв.        

 

  Хууль зүйн дүгнэлтэд:

  Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 15 цагийн орчим Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо,  тоотод хохирогч М.Нтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар нүүрэнд тус газар нь галын хайчаар цохиж, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан дээрх шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгүүд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтын шаардлага хангажээ.          

 

Прокуророос Б.Бд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг хүлээн авч шийдвэрлэх хуулийн үндэслэлтэй байна.      

 

Б.Бийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг агуулсан, зүйлчлэл тохирсон байна.

 

Шүүгдэгч Б.Б нь прокурорын санал болгосон эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг зөвшөөрч гарын үсэг зурсан ба хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хуульд заасан нөхцөл, журам хангагдсан байна.     

 

Иймд Б.Бийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын санал шүүгдэгчийн зөвшөөрсөн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийг  550 нэгжээр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.   

 

Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.            

Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 46,5 см урттай 1 ширхэг галын хайчийг устгахаар шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Б.Б өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан болно.