Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 146

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нарантуяа даргалж, тус шүүхийн тамхимд нээлттэй явуулж, Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1911000410127 дугаар 186/2019/0139/Э индекстэй хэргийг 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга Б.Номинзул,

Улсын яллагч М.Очбадрах,                             

Шүүгдэгч С.Я /шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлсөн/ нар оролцов.  

 

Шүүгдэгч Монгол улсын иргэн, 1995 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Баян-Өлгий аймагт төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмийн операторч мэргэжилтэй, том машины жолооч ажилтай, гэр бүлийн байдал 3, эх, дүүгийн хамт оршин суудаг, ял шийтгэгдэж байгаагүй, Шанагаш овогт С.Я

Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар: Шүүгдэгч С.Я нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2018 оны 12 дугаар сарын 19-ний шөнө 00:00 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Ш.Г маргалдаж улмаар түүнийг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                               ТОДОРХОЙЛОХ нь:   

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:

 

Шүүгдэгч С.Я шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ... Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй... гэх мэдүүлэг                                          

 

Хохирогч Ш.Г мөрдөн байцаалтын шатанд: ...Жаялаг бид хоёр тоглоом шоглоомоор хоорондоо барилдсан, барилдаж байгаад би газар унаад босох гэтэл Я хүрч ирээд нүүр рүү зүүн талын нүд хавьцаа гараа атгаж байгаад шууд цохисон. ...Би эмчилгээний зардалд 300.000 төгрөг бэлнээр авсан, одоо түүнээс гомдол, санал нэхэмжл-х зүйл байхгүй... гэсэн мэдүүлэг /хх-10, 12/,                                

 

Гэрч Н.Гантогтох мөрдөн байцаалтын шатанд: ...барилдаж байгаад Г газар унахдаа Жаялагийн өвдгөнд баруун талын нүдээ цохиж уначихаад уурандаа Жаялаг руу уурлаад цохих гээд дайрахад хажууд байсан Я Гийн нүүр хэсэгт зүгээр байгаач ээ гээд гараа атгаж байгаад нэг удаа цохисон. ...Г газар уначихсан дээр нь Я суучихсан нүүр ам руу нь цохиод зодоод байсан... гэсэн мэдүүлэг /хх-13-14/,    

Гэрч Ш.Алдар мөрдөн байцаалтын шатанд: ... Жайлаг Г тоглоомоор барилдаж байтал Г унасан, газар уначихаад босч ирээд шарандаа Жайлагийг цохих гээд дайрахад Жайлаг гарыг нь бариад авсан, энэ үед бид нар тоглоом шоглоомоор ойлгож байсан. Тэгтэл Г гэнэт харанхуй булан руу алнаа гээд гүйж алга болчихоод удалгүй 1-2 минутын дараа буцаж гүйж ирэхдээ баруун гартаа сааралдуу өнгөтэй, жижгэвтэр плита барьчихсан ирээд шууд Бат-Эрдэний ам руу плитагаараа цохиод цаана нь зогсож байсан Яын толгой дагз руу цохичихоод зугтсан, араас нь Я гүйсэн. ...Г газар куртикнийхээ малгайгаар нүүрээ халхалсан, хажуу талаараа хэвтсэн дээр нь Я суучихсан нүүр рүү 2-3 удаа цохиж байхаар нь очоод Яыг салгасан... гэсэн мэдүүлэгх /хх-15-16/,      

 

Яллагдагчаар С.Я мөрдөн байцаалтын шатанд: ...Тухайн үед Гийг зодоон цохион хийлгэхгүй санаатай голоор нь ороод зогсож байтал Г барьж байсан плитагаараа миний зүүн талын шанаа руу цохичихоод зугатчихаар нь уурандаа араас нь гүйж очоод түүний нүүрэн тус газар 2-3 удаа цохичихсон юм... гэсэн мэдүүлэг /хх-39/,                                                              

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн №458 тоот шинжээчийн дүгнэлтэд:

  1. Ш.Гийн биед тархи доргилт, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, уруулд өнгөц няцарсан шарх, зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2-3 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.  
  4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
  5. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

Шинжээч эмч Ц.Бадрал гэсэн дүгнэлт /хх-27/,

     

      Хохирлын баримт /хх-30-34/, хохирол төлсөн тухай баримт /хх-60/,

 

            Шүүгдэгчийн хувийн байдлын талаарх: иргэний үнэмлэхний лавлагаа /хх-41/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-42/, Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-43/, иргэний үнэмлэхний хуулбар /хх-44/, зөрчлийн бүртгэл /хх-47-48/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэв.        

 

  Хууль зүйн дүгнэлтэд:

  Шүүгдэгч С.Я нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2018 оны 12 дугаар сарын 19-ний шөнө 00:00 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Ш.Г маргалдаж улмаар түүнийг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан дээрх шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгүүд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтын шаардлага хангажээ.          

 

Прокуророос С.Яад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг хүлээн авч шийдвэрлэх хуулийн үндэслэлтэй байна.      

 

С.Яын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг агуулсан, зүйлчлэл тохирсон байна.

 

Шүүгдэгч С.Я нь прокурорын санал болгосон эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг зөвшөөрч гарын үсэг зурсан ба хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хуульд заасан нөхцөл, журам хангагдсан байна.      

 

Иймд С.Яыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын санал шүүгдэгчийн зөвшөөрсөн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийг  450 нэгжээр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.   

 

Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.            

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч С.Я өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан болно.