| Шүүх | Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батлайн Намхайдорж |
| Хэргийн индекс | 141/2023/00136/И |
| Дугаар | 205/МА2024/00004 |
| Огноо | 2024-02-20 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 02 сарын 20 өдөр
Дугаар 205/МА2024/00004
-*******о ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Баттогтох даргалж, шүүгч Б.Ариунбаяр, шүүгч Б.Намхайдорж нарын бүрэлдэхүүнтэй хийж,
Завхан аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 141/ШШ2023/00223 дугаар *******тэй
-*******о ХХК-ийн нэхэмжлэлтэй Завхан аймгийн ******* сум дахь Шүүхийн ******* ******* *******т холбогдох Шийдвэр гүйцэтгэгчийн албадан дуудлага худалдаанд оруулах тогтоол *******ийг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Намхайдоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бямбасүрэн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.******* /цахимаар/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.*******уу /цахимаар/ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
Нэхэмжлэгч -*******о ХХК нь, хариуцагч Завхан аймгийн ******* сум дахь Шүүхийн ******* ******* *******т холбогдуулан Шийдвэр гүйцэтгэгчийн албадан дуудлага худалдаанд оруулах тогтоол *******ийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэлийн үндэслэл:
Манай байгууллага нь 2019 оны 01 дугаар сарын 10-ны өдрийн 10 дугаартай захирамжаар Мал хамгаалах санд 333,033,200 төгрөг төлөхөөр болсон бөгөөд шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш өөрийн байгууллагын үйл ажиллагаанаас олсон орлого болон санхүүгийн байдлаас хамааран тодорхой хэмжээнд шүүхийн *******ийг биелүүлэн ажиллаж байна. Гэвч Завхан аймгийн ******* сумын шүүхийн ******* ******* газраас шүүхийн ******* биелүүлэхгүй байгаа гэх үндэслэлээр компанийн өмчлөлийн эд хөрөнгөөс бус миний хувийн эд хөрөнгөөс төлбөрийг гаргуулах ажиллагаа хийж байгаа мөн түүнчлэн гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах тухай ******* гаргаж, хуулийн этгээдэд хамааралгүй эд хөрөнгөөр шүүхийн *******ийг биелүүлэх арга хэмжээ авч байгаа нь Монгол Улсын шүүхийн ******* ******* тухай хууль болон Компанийн тухай хууль, Монгол Улсын Үндсэн хуульд заасан иргэний өмчлөх эрхэд ноцтой халдаж байгаа үйлдэл гэж үзэж байгаа бөгөөд битүүмжилсэн тогтоол ******* болон албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоолыг танилцуулаагүй нь ноцтой зөрчил гэж үзэж байх тул шүүхийн ******* ******* ажиллагааг хууль бус явуулж буйг таслан зогсоож Шүүхийн ******* гүйцэтгэгчийн эд хөрөнгө битүүмжилсэн болон албадан дуудлага худалдаанд оруулах тогтоол *******ийг хүчингүй болгуулж өгнө үү... гэжээ.
Шүүхийн ******* ******* байгууллагын зүгээс Шүүхийн ******* ******* тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.1, Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэгт зааснаар ******* ******* ажиллагаа явуулсан гэж тайлбарлаж байна. Гэхдээ компанийн хөрөнгө нь хувь нийлүүлэгчийн хөрөнгөөс тусгаарлагдаагүй тохиолдолд гэсэн байдаг. -*******о ХХК нь Завхан аймагт мал, мах үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулдаг бөгөөд мах үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, бусад хөрөнгүүд компанийн өмчлөлд бүртгэлтэй байдаг. Шийдвэр гүйцэтгэгч нь эхний ээлжид компанийн хөрөнгийг бүрэн гүйцэд судлалгүй хувь нийлүүлэгчийн хөрөнгөд халдаж байгаа нь ******* ******* ажиллагааг буруу явуулсан гэж үзэж байна. Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн эд хөрөнгийг эрэн сурвалжлах ажиллагаа явуулж болдог. Шийдвэр гүйцэтгэгч нь Улсын бүртгэлийн газраас үл хөдлөх хөрөнгийн лавлагаа болон арилжааны банкнуудаас холбогдох лавлагаа авсан байна. Мөн төрийн сангаас компанийн өмчлөлд эд хөрөнгө бүртгэлтэй эсэх, санхүүгийн тайландаа ямар хөрөнгөтэй талаар тусгасан лавлагааг авах боломжтой байсан. Шийдвэр гүйцэтгэгч нь тухайн хөрөнгийг барьцаа хөрөнгө байсан гэж үздэг. -*******о ХХК-ийн Мал хамгаалах сантай байгуулсан эвлэрлийн гэрээ болон ******* хуудсанд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах заалт байхгүй. Шийдвэр гүйцэтгэгчийн үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах ажиллагаа явуулж байгаа нь хууль зөрчиж байна. Үл хөдлөх хөрөнгө битүүмжилсэн тогтоол хэрэгт авагдаагүй, энэ тогтоол нь манайд ирээгүй, мөн хариуцагч тал хэрэгт гаргаж өгсөнгүй. Тийм учраас хөрөнгө битүүмжилсэн тогтоол байхгүй юм шиг байна гэж ойлголоо. Иймээс ******* гүйцэтгэгчийн үл хөдлөх эд хөрөнгө битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна.
Компани болон үүсгэн байгуулагчийн хөрөнгийг зааглагдсан гэж үзэж байна. Компанийн дүрэм дээр хариуцлагыг хэрхэн хүлээх талаар заасан байгаа бөгөөд -*******о ХХК нь өөрийн хөрөнгөөр хариуцлага хүлээсэн байгаа. Компани болон үүсгэн байгуулагчийн хөрөнгө зааглагдсан эсэхийг шалгахын тулд хувь нийлүүлсэн хөрөнгө, компанийн жилийн эцсийн санхүү, татварын тайланг шалгаж үзэх ёстой. Шийдвэр гүйцэтгэгч нь компанийн санхүүгийн болон татварын тайланг шалгаж үзээгүй. -*******о ХХК-ийн өөрийн хөрөнгө үүсгэн байгуулагчийн хөрөнгөөс зааглагдсан байхад ******* гүйцэтгэгч хуульд заасан ажиллагааг хийгээгүй. Даалгавар гүйцэтгүүлэх талаар Шүүхийн ******* ******* тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт заасан бөгөөд даалгавар гүйцэтгүүлэхдээ мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт ажиллагааг хийнэ гэсэн байна. Үүнд албадан дуудлага худалдаа явуулах тогтоол гаргах, албадан дуудлага худалдаа зохион байгуулах гэсэн заалт байхгүй. Шүүхийн ******* ******* байгууллага хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулж байна. Шүүхийн ******* ******* байгууллага нь төлбөр төлөгчийн хөрөнгийг эрэн сурвалжлах үүрэг бүхий этгээд бөгөөд -*******о ХХК-ийн үйл ажиллагаа явуулдаг байранд байгаа хөрөнгүүд ямар үнэтэй, үйл ажиллагаа явуулахад зориулагдсан эсэхийг тогтоогоогүй. Тухайн хөрөнгүүдийг захирал О. өөр хүний хөрөнгө гэж тайлбарласан боловч энэ талаар судлаагүй, ******* гүйцэтгэгч эрх хэмжээгээ давуулан биелүүлсэн. Иймд ******* гүйцэтгэгчийн 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 10/06 дугаартай тогтоолыг хүчингүй болгож өгнө үү.
Компанийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч, ******* захирал нэг хүн байгаа нь компани болон үүсгэн байгуулагчийн хөрөнгө зааглагдаагүй гэсэн үг биш. Компанийн талаар Иргэний хуульд хувьцаа эзэмшигчийн оруулсан хөрөнгө нь тодорхой тооны хувьцаанд хуваагддаг, өөрийн тусгайлсан хөрөнгөтэй, ашгийн төлөө үндсэн зорилготой хуулийн этгээдийг компани гэж заасан байдаг. Шийдвэр гүйцэтгэгч нь компани болон үүсгэн байгуулагчийн хөрөнгийг зааглагдсан эсэхийг тогтоохын тулд төрийн сангаас лавлагаа авах, компанид үүсгэн байгуулагчийн хөрөнгийн хэдэн хувь нь орсон талаар Завхан аймгийн төрийн сангаас лавлагаа авах ёстой байсан. Шүүхийн ******* ******* байгууллага нь компани болон үүсгэн байгуулагчийн хөрөнгө зааглагдсан гэж үзэж байгаа нь үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү. Төлбөр төлөгчийн өмчлөлийн Улаанбаатар хотын дүүргийн а оолол дахь байрыг албадан дуудлага худалдаанд оруулахгүйгээр бусад хөрөнгө буюу Завхан аймгийн сумын ь дахь хөрөнгөөр төлбөрийг барагдуулахад татгалзах зүйлгүй гэв.
2. Хариуцагчийн хариу татгалзал, тайлбарын агуулга:
...Завхан аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 10 дугаартай шүүгчийн захирамжаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Мал хамгаалах сангийн нэхэмжлэлтэй, хариуцагч "-*******о ХХК-нд холбогдох зээлийн гэрээний үүрэг болох 343.063.080 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг зохигчийн эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Эвлэрлийн гэрээнд 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дотор 80.033.200 төгрөг, 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн дотор 70.000.000 төгрөг, 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн дотор 70.000.000 төгрөгийг төрийн сангийн дансанд төлөх, алданги болох 110.000.000 төгрөгийг 2019 оны 12 дугаар сарын 31- ний өдрийн дотор төлөхөөр харилцан тохиролцсон болохыг дурджээ. Мөн шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 28 дугаартай шүүхийн *******ээр "-*******о ХХК-иас 61.920.000 /жаран нэгэн сая есөн зуун ин мянган/ төгрөг гаргуулж Г.т олгохоор *******лэсэн. Шүүхийн ******* ******* тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.4, 44.2.6, 44.2.10, 44.2.11, 44.2.13 дугаар зүйлд заасан ажиллагааг *******эд төлбөр төлөгч "-*******о ХХК-нийн нийт хөрөнгө нь төлбөрийн шаардлага хангахгүй болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд: 2019 оны 04 дүгээр сарын 19-нд ШШГЕГазрын Төрийн байгууллагуудын лавлагааны системээс лавлагаа, 2019 оны 04 дүгээр сарын 22-нд арилжааны банкууд дахь хадгаламжийн болон харилцах данс битүүмжлэх, хасалт хийх мэдэгдэл, 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 1/322 дугаартай албан тоотоор Завхан аймгийн Улсын бүртгэлийн *******т "-*******о ХХК-нийн үүсгэн байгуулсан баримт бичиг, компанийн дүрмийн лавлагаа, 2020 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 4/219 дүгээр албан тоотоор ШШГЕГ, мэдээлэл лавлагаа дүн шинжилгээний тасагт лавлагаа, 2020 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 4/220 дугаар албан тоотоор Гаалийн ерөнхий газарт лавлагаа, Завхан аймгийн Татварын *******т хүргүүлсэн 2020 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 4/221 дүгээр тус тус лавлагаагаар -*******о ХХК нь нэг үүсгэн байгуулагчтай, нэг хувьцаа эзэмшигчтэй, компанийг үүсгэн байгуулахад оруулсан хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ 1.000.000 /нэг сая/ төгрөг, компанийн нэр дээр үл хөдлөх болон тээврийн хэрэгсэл бүртгэлгүй, арилжааны банкууд дахь дансны үлдэгдэл 0 төгрөг, ашигт малтмалын болон хайгуулын тусгай зөвшөөрөл, үнэт цаас бүртгэлгүй болох нь тогтоогдсон. Дээрх нотлох баримтуудыг үндэслэн Шүүхийн ******* ******* тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.11, 93 дугаар зүйлийн 93.4 дүгээр зүйл, Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5-д заасны дагуу үүсгэн байгуулагч , , өмчлөлийн , О.ийн дугаарт бүртгэлтэй Завхан аймгийн сумын баг, ь хэсэг, од тус тус байрлалтай үл хөдлөх эд хөрөнгүүдийг 2022 оны 05 дугаар сарын 20-ний өдрийн 19130049/32 дугаар тогтоолоор битүүмжлэх ажиллагааг явуулсан байна. Мөн Завхан аймгийн улсын бүртгэлийн хэлтсийн 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 583 дугаар лавлагааны хариугаар -*******о ХХК-ний хөрөнгө нь үүсгэн байгуулагч, захирал О.ийн хөрөнгөөс зааглагдаагүй болох нь тогтоогдсон. Нэхэмжлэгч "-*******о ХХК нь нэхэмжлэлдээ гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах ******* гаргасан" гэжээ. Энэ гомдлыг дараах үндэслэлээр татгалзаж байна. Төлбөр төлөгч "-*******о ХХК нь Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа мал хамгаалах сантай байгуулсан 2017 оны 12 дугаар сарын 01- ний өдрийн 2017//Y/26 дугаартай зээлийн гэрээ, барьцааны гэрээний дагуу үүргийн барьцаа гүйцэтгэлд барьцаалсан хөрөнгө нь ын //-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн дугаартай дүүргийн 20 дугаар оо, ийн //, агийн гудамж, дүгээр байрны тоотод байрлах 87,5 м.кв талбайтай гурван өрөө орон сууц юм. Энэ барьцаа хөрөнгө нь овогт ын //-ийн өмч /нэг хүний өмч/ болох нь дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байна. Иймд нэхэмжлэгч -*******о ХХК-нийн гаргасан "Компанийн өмчлөлийн эд хөрөнгөөс бус миний хувийн эд хөрөнгөөс төлбөрийг гаргуулах ажиллагаа хийж байгаа мөн гэр бүлийн дундын эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах ******* гаргасан гэх нэхэмжлэлийг зөвшөөрөхөөс татгалзаж байна. Мөн гаргасан нэхэмжлэлд битүүмжилсэн тогтоол ******* болон албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоолыг танилцуулаагүй, ноцтой зөрчил гэж үзэж байх тул шүүхийн ******* ******* ажиллагааг хууль бус явуулж буйг таслан зогсоож шүүхийн ******* гүйцэтгэгчийн эд хөрөнгө битүүмжилсэн болон албадан дуудлага худалдаанд оруулах тогтоол *******ийг хүчингүй болгуулж өгнө үү." гэжээ.
3. Анхан шатны шүүхийн *******ийн тогтоох хэсгийн агуулга:
Шүүхийн ******* ******* тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 44.4, 93 дугаар зүйлийн 93.4, 122 дугаар зүйлийн 122.5 дахь хэсэг, Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5 дахь хэсэгт заасныг тус, тус баримтлан -*******о ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Завхан аймгийн ******* сум дахь шүүхийн ******* ******* *******т холбогдох Шүүхийн ******* гүйцэтгэгчийн албадан дуудлага худалдаанд оруулах тогтоол *******ийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Шүүхийн ******* хүчин төгөлдөр болмогц төлбөр авагч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Мал хамгаалах сан, төлбөр төлөгч -*******о ХХК-д холбогдох ******* баримт бичигт явуулах иргэний хэргийн ******* гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлсэн тус шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 488 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч -*******о ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж *******лэжээ.
4. Нэхэмжлэгч талын давж заалдах гомдлын агуулга, тайлбар:
...Анхан шатны шүүхээс хэргийг хянан *******лэхдээ хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн бөгөөд Шүүхийн ******* ******* газар өөрийн хуулиар олгогдсон эрх хэмжээг хэтрүүлэн ******* ******* ажиллагааг гүйцэтгэсэн гэдэг дээр дүгнэлт өгөөгүй нь нэхэмжлэгчийн хуулиар хамгаалагдсан эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна: Учир нь Завхан аймгийн ******* сум дахь шүүхийн ******* ******* ******* нь ШШГТХуульд заасан даалгаврыг бичиж ******* ******* ажиллагааг Нийслэлийн шүүхийн ******* ******* газарт шилжүүлсэн байх бөгөөд шүүхийн ******* ******* тухай хуульд зааснаар даалгавраар хөрөнгийг дуудлага худалдаанд оруулах, дуудлага худалдааг зохион байгуулах, хөрөнгийг худалдан борлуулах эрхийг олгоогүй байх бөгөөд нэгэнт хууль зөрчиж олгогдсон даалгаврын гүйцэтгэж буй шүүхийн ******* ******* ажиллагаа өөрөө хууль ёсны байх шаардлагыг хангаагүй байна гэж үзэж байна. Нэгэнт хууль бус даалгаврын үндсэн дээр гүйцэтгэж буй ******* ******* ажиллагааг хууль ёсны гэж үзэн гомдол гаргах хугацааг тоолох боломжгүй байх хууль зүйн зохицуулалттай байх тул анхан шатны шүүхийн ******* үндэслэлтэй хууль ёсны гэж үзэх боломжгүй нөхцөл байдлыг үүсгээд байна. Иймд Завхан аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн 2023 олны 11 сарын 27-ны өдрийн 141\12023\00223 тоот *******ийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж *******лэж өгнө үү гэжээ.
5. Нэхэмжлэгч талын давж заалдах гомдолд өгсөн хариуцагч талын давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: ...-*******о ХХК-ийн төлбөрийн чадвартай эсэх талаар лавлагааг хангалттай авсан гэж үзэж байна. Шүүхийн ******* ******* тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан бүх ажиллагаа хийгдсэн. Хуулийн этгээдийн эд хөрөнгийг лавлагааг заавал төрийн сангаас авах шаардлага байхгүй. Төрийн байгууллагын цахим сан, Завхан аймгийн улсын бүртгэлээс лавлагаа авахад -*******о ХХК-д бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгө байгаагүй. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Шүүхийн ******* ******* тухай хуулийн даалгавраар дуудлага худалдаа явуулах, худалдан борлуулах эрх олгогдоогүй гэж байна. Шүүхийн ******* ******* тухай хуулийн 44.2.8-д ******* баримт бичгийн шаардлагыг биелүүлэх зорилгоор төлбөр төлөгчийн бие, бэлэн мөнгө, бусад хөрөнгөд үзлэг хийх, тэдгээрийг битүүмжлэх, барьцаалах, хураан авах, худалдан борлуулах, хураан авсан эд зүйл, хөрөнгийг хадгалуулах, хамгаалуулахаар хүлээлгэн өгөх гэж заасны дагуу дүүргийн Шүүхийн ******* ******* газарт битүүмжлэх, худалдан борлуулах ******* гүйцэтгэгчийн даалгаврыг биелүүлсэн байдаг. -*******о ХХК нь нэг үүсгэн байгуулагчтай. дүүргийн үл хөдлөх хөрөнгө нь барьцаа хөрөнгө байдаг. -*******о ХХК нь төлбөрийн чадваргүй нь лавлагаануудаас тодорхой харагдаж байх тул барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулсан. Анхан шатны шүүхийн *******ийг хуулийн дагуу гарсан гэж үзэж байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Анхан шатны шүүхийн ******* хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан байна.
Нэхэмжлэгч -*******о ХХК нь ******* гүйцэтгэгчийн албадан дуудлага худалдаанд оруулах тогтоол, *******ийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Анхан шатны шүүх -*******о ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож *******лэжээ.
Шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол гаргажээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: ...Шүүхийн ******* ******* тухай хуульд ...даалгавраар хөрөнгийг дуудлага худалдаанд оруулах, дуудлага худалдааг зохион байгуулах, хөрөнгийг худалдан борлуулах эрхийг олгоогүй байхад хууль зөрчиж шүүхийн ******* ******* ажиллагаа явуулсан нь хууль ёсны байх хуулийн шаардлагыг хангаагүй учир, *******ийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж *******лэж өгнө үү гэжээ.
Хэрэгт авагдсан баримтуудаар Завхан аймгийн ******* сум дахь сум дундын шүүх 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 10 дугаартай шүүгчийн захирамжаар Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Мал хамгаалах сангийн нэхэмжлэлтэй хариуцагч -*******о ХХК-нд холбогдох зээлийн гэрээний үүрэг болох 343.063.080 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож *******лэжээ.
Зохигч талууд эвлэрлийн гэрээнд 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дотор 80.033.200 төгрөг, 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн дотор 70.000.000 төгрөг, 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн дотор 70.000.000 төгрөгийг төрийн сангийн дансанд төлөх, алданги болох 110.000.000 төгрөгийг 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлөхөөр харилцан тохиролцсон байна.
Хариуцагч -*******о ХХК нь зээлийн барьцаанд Улаанбаатар хотын дүүргийн 20 дугаар ооны үйлдвэрийн агийн гудамж дүгээр байрны тоот орон сууцыг барьцаалжээ.
Хариуцагч -*******о ХХК нь шүүхийн *******ийг сайн дураараа биелүүлээгүй учир тус шүүхэд ирүүлсэн нэхэмжлэгч Хүнс Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Мал хамгаалах сангийн хүсэлтийн дагуу 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 309 дугаартай шүүхийн *******ийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж гарч, шүүхийн ******* хуудас бичигдэж, 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 19130049 дугаартай ******* ******* ажиллагаа үүсгэх тухай тогтоолоор ******* гүйцэтгэлийн ажиллагаа явагдсан байна.
Шийдвэр ******* ажиллагааны явцад -*******о ХХК нь нэг үүсгэн байгуулагчтай, нэг хувьцаа эзэмшигчтэй, компанийг үүсгэн байгуулахад оруулсан хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ 1 сая төгрөг, компанийн нэр дээр үл хөдлөх болон тээврийн хэрэгсэл бүртгэлгүй, арилжааны банкууд дахь дансны үлдэгдэл 0 төгрөг, ашигт малтмалын болон хайгуулын тусгай зөвшөөрөл, үнэт цаас бүртгэлгүй байсан болох нь хэрэгт авагдсан бусад баримтуудаар тогтоогдсон байна.
Шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 10/6 дугаар албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолоор -*******о ХХК-ний төлбөрт хураагдсан, үүргийн гүйцэтгэлд барьцаалсан О.ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлтэй Улаанбаатар хот, дүүргийн 20 дугаар ооны үйлдвэрийн агийн гудамж дүгээр байрны тоот орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулах мэдэгдлийг О.т мэдэгдсэн нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогджээ.
Гэтэл нэхэмжлэгч нь Шүүхийн ******* ******* тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 44.2, 44.3, 44.4-д заасан хугацааны дотор хариуцагч -*******о ХХК нь ******* гүйцэтгэлтэй холбоотой ямар нэгэн гомдол гаргаагүй байна.
Шүүхийн ******* ******* тухай хуулийн 23 дугаар зүйлд ...Иргэний ******* ******* ажиллагааны явцад ******* гүйцэтгэгч хариуцсан тойргоос, өөр нутаг дэвсгэрт энэ хуулийн 44.2-т заасан арга хэмжээ ******* шаардлагатай бол тухайн нутаг дэвсгэрийг хариуцсан ******* гүйцэтгэгчид даалгавар хүргүүлэн гүйцэтгүүлж болно... даалгавар хүлээн авсан ******* гүйцэтгэгч уг даалгаварт заасан ажиллагааг тогтоосон хугацаанд гүйцэтгэнэ гэж зааснаас үзвэл, ******* гүйцэтгэгч Л.*******уугийн 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 19130049/30 дугаартай ******* гүйцэтгэгчийн даалгавраар ...төлбөр төлөгч -*******о ХХК-ийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан улсын бүртгэлийн дугаартай Улаанбаатар хотын дүүрэг агийн гудамж дүгээр байрны тоотод байрлах үл хөдлөх хөрөнгийг битүүмжлэх, хураах, худалдан борлуулах ажиллагаа *******ийг 141 дүгээр тойргийн ******* гүйцэтгэгчид даалгаж *******лэсэн бөгөөд уг даалгаврын дагуу Нийслэлийн шүүхийн ******* ******* газрын ахлах ******* гүйцэтгэгч 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 10/06 дугаартай албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол үйлдэж, шүүхийн ******* ******* ажиллагаа явуулсан нь Шүүхийн ******* ******* тухай хуулийг зөрчөөгүй ба ******* гүйцэтгэгч нь албадан дуудлага худалдаа явуулах ажиллагааг гүйцэтгүүлэхээр даалгавар ******* ажиллагаа явуулсан нь үндэслэл бүхий байна.
Иймд хувьцаа эзэмшигчийн эд хөрөнгөөр компанийн өр төлбөрийг барагдуулахаар албадан дуудлага худалдаа явуулахаар тогтоосон ******* гүйцэтгэлийн ажиллагаа нь Шүүхийн ******* ******* тухай хуулийн 23 дугаар зүйл, 93 дугаар зүйлийн 93.4, Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна. Шүүхийн ******* гүйцэтгэгчийн ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагджээ.
Анхан шатны шүүх Шүүхийн ******* ******* тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 44.4, 93 дугаар зүйлийн 93.4, 122 дугаар зүйл, Компанийн тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож *******лэсэн нь үндэслэлтэй байна.
Иймд анхан шатны шүүхийн *******ийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч -*******о ХХК-нийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Завхан аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 141/ШШ2023/00223 дугаартай *******ийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.*******ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.*******ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 71.400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2, 172.2.3, 172.2.4 дэх хэсгүүдэд зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан *******лэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн *******т нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАТТОГТОХ
ШҮҮГЧИД Б.АРИУНБАЯР
Б.НАМХАЙДОРЖ