Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 37

 

 

 

 

 

 

 

 

    2019        01          07                                   37

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                     

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Жавхланбаяр,

улсын яллагч Н.Дамбадаржаа,

шүүгдэгч Б.Г, түүний өмгөөлөгч Б.Дашдорж,

хохирогч Г.Одонтуяагийн өмгөөлөгч Д.Бурмаа,

хохирогч Э.Одбаяр, Г.Золзаяа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Дамбадаржаагаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, Хүдэр боржигон овогт Баасангийн Г-д холбогдох эрүүгийн 201625021572 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Баасангийн Г- нь урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, баримт бичиг ашиглаж, хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч их хэмжээний хохирол учруулсан буюу,

-2015 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны

нутаг дэвсгэрт байрлах Худалдаа хөгжлийн банкны төв байранд хохирогч Э.Одбаярт “гааль дээр ирсэн автомашинуудыг авах хэрэгтэй байна, 10 хоногийн

 

хугацаатай 35.000.000 төгрөг зээлээч” гэж хуурч 35.000.000 төгрөгийг шилжүүлэн авч хохирол учруулсан залилах гэмт хэргийг,

-2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Голомт” банкны “Моннис” салбарын орчим хохирогч Э.Одбаярт “7 хоногийн хугацаатай өндөр хүүтэй мөнгө олоод өгөөч, машины мөнгө ороод ирвэл ямар ч асуудалгүй төлнө” гэж хуурч 10.000.000 төгрөгийг шилжүүлэн авч хохирол учруулсан залилах гэмт хэргийг,

-2015 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Американ дэнж” хотхонд хохирогч Э.Одбаярт “100 айлд өрөндөө хүнээс байр авах гэж байгаа юм. Барьцаа суллахад 40.000.000 төгрөг хэрэгтэй байна, чи нэг хоног машинаа барьцаанд тавиад өг байраа авах юм бол зараад чиний бүх өрийг дарна” гэж хуурч хохирогч Э.Одбаяраас 40.000.000 сая төгрөгийг шилжүүлэн авч 40.000.000 төгрөгийн хохирол учруулсан залилах гэмт хэргийг,

-2016 оны 02 дугаар сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1-р хороо 40 дүгээр байрны 10 тоотод “Хаан банкинд машины зээлийн төлбөр төлөх хэрэгтэй, найдваргүй зээлдэгчийн жагсаалт руу шилжих гээд байна" гэж хохирогч Э.Одбаяр, Г.Золзаяа нарыг хуурч 2.150.000 төгрөгийг шилжүүлэн авч хохирол учруулан залилах гэмт хэргийг,

-2015 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “1000 машины авто худалдаа”-ны газарт хохирогч Г.Одонтуяагийн “тоёото харриер маркын автомашиныг зарж өгнө” гэж хуурч шилжүүлэн авч өөрийн хэрэгцээнд зарцуулан 23.000.000 төгрөгийн хохирол учруулсан залилах гэмт хэргийг,

-2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “1000 машины авто худалдаа”-ны газарт хохирогч Г.Одонтуяагийн “тоёото Ландкруйзер 100 маркын автомашиныг зарж өгнө” гэж хуурч уг автомашиныг шилжүүлэн авч өөрийн хэрэгцээнд зарцуулан 45 сая төгрөгний хохирол учруулсан Залилах гэмт хэргийг үйлдэж, нийт 155.150.000 /нэг зуун тавин таван сая нэг зуун тавин мянга/ төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан залилах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Г мэдүүлэхдээ: “…Би 2015 оны 10 сард Э.Одбаяртай яриад 35 сая төгрөгний хэрэг байна олдох уу? гэхэд 35 сая төгрөгийг 5% хүүтэй зээлж өгсөн. Хүүтэй нь 2016 оны 04 сар хүртэл төлж байгаад үргэлжлүүлж төлж чадаагүй. Тэгээд дараа нь 2017 онд уулзаад У.Ууганбаярт 200 гаран сая төгрөг өгсөн тухайгаа хэлээд 40 сая төгрөг олоод өгвөл 2 байр нэр дээр чинь шилжүүлж өгье гэсэн тухай хэлсэн. Тухайн үед Э.Одбаяр эхнэртээ хэлэлгүй машинаа ломбарданд тавьж бид 2 тухайн байр борлуулж байсан газар очтол 2 байрны гэрчилгээ өгсөн. Тэр үед бид 2 гэрчилгээг аваад 100 айлд байдаг үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газар очтол нэг байрны гэрчилгээ гарсан боловч нөгөө байрны гэрчилгээ гарах боломжгүй байна гэсэн. Гэтэл Э.Одбаяр хоёулаа гэрчилгээ гарсан байрыг заръя гэсэн санал гаргасан. Тэгшжаргалд тухайн 2 машиныг шилжүүлж өгөөд машинаа авах гээд очтол нэг машин Эрдэнэтэд байгаа, нөгөө машин граашид байж таарсан. Ингээд байраа бүрэн зарж чадалгүй, Одбаярын мөнгийг өгч чадалгүй ийм байдалд хүрсэн. Хохирогч Г.Одонтуяа бид 2 хамтарч

ажилладаг байсан. Аль алиндаа мөнгө санхүүгийн тал дээр тусалж дэмждэг байсан. Тухайн үед би Г.Одонтуяагаас мөнгө асуутал надад одоо бэлэн мөнгө байхгүй 23 сая төгрөгний үнэ бүхий Harrier авто машин байна. Энийг борлуулаад мөнгийг нь хэрэглэж байгаад 3 сарын дараа мөнгийг нь гаргаж өгч болно гэсэн. Тэгээд тухайн машиныг барьцаат зээлийн газар тавиад мөнгийг нь хэрэглэсэн. Хэсэг хугацааны дараа тухайн машиныг очиж авах гэсэн боловч тухайн барьцаат зээлийн газар хугацаа нь дууссан гэх шалтгаанаар зарж борлуулсан байсан. Тэгээд тухайн авто машиныг авч чадаагүй гэв. 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Улсын яллагч: Шүүгдэгчийн гэм бурууг нотлох байр суурьтай оролцож, хавтаст хэргээс хавсралтанд заасан хохирогч Э.Одбаярын мэдүүлэг 4 дүгээр хавтаст хэргийн 18-21, 89 дүгээр хуудас, хохирогч Г.Золзаяагийн мэдүүлэг 1 дүгээр хавтаст хэргийн 64-65 дугаар хуудас, гэрч Х.Монгол-Эрдэнийн мэдүүлэг 1 дүгээр хавтаст хэргийн 68 дугаар хуудас, хохирогч Э.Одбаярын Х.Монгол-Эрдэнэд мөнгө шилжүүлсэн баримт, Капитрон банкны зээлийн гэрээ 1 дүгээр хавтаст хэргийн 7-10 дугаар хуудас, Автосалватор ХХК зээлийн гэрээ 1хх 81-87 дугаар хуудас, зээлийн гэрээ 1 хх 18-21 дүгээр хуудас, яллагдагч Б.Ганбямбын дансны хуулга, 1хх 22-55, гэрч Э.Одбаярын мэдүүлэг 1 хх 67 дугаар хуудас, иргэн Х.Монгол-Эрдэнэ дансны хуулга, 1хх 81-87 дугаар хуудас, “Ундрах боломж” ХХК нэр дээрхи авто машины бүртгэлийн лавлагаа, 2хх 96-97 дугаар хуудас, шүүгдэгч Б.Ганбямбын 2011 оноос хойш авто машин импортлоогүй тухай гаалийн лавлагаа, гаалийн бүрдүүлэлт хийсэн мэдээлэл 2хх 210-215 дугаар хуудас, “Тоон хээ аудит” ХХК дүгнэлт, шинжээч томилсон тогтоол 2хх 220 дугаар хуудас, гэрч Ж.Янжинсүрэнгийн мэдүүлэг 3хх 237-238 дугаар хуудас, гэрч Х.Тэгшжаргалын мэдүүлэг 4хх 119 дүгээр хуудас, П.Гэрэлчулууны мэдүүлэг 3хх 236 дугаар хуудас, 4хх 123 дугаар хуудас, гэрч Ч.Мөнхтуяагийн мэдүүлэг 125-126 дугаар хуудас, Б.Ганбямбын найдваргүй зээлдэгчид орсон эсэх Монголбанкны лавлагаа, У.Ууганбаяр нарт холбогдох эрүүгийн 2014260006460 дугаартай хэргээс тусгаарлах тогтоол 1хх 90 дүгээр хуудас, Б.Ганбямбын 2150000 төгрөг төлсөн гэх дансны хуулга 4хх 121-122 дугаар хуудас, Оронсууц захиалан бариулах гэрээ 4хх 90-91 дүгээр хуудас, Б.Ганбямбын сэжигтнээр өгсөн мэдүүлэг 1хх 74-76 дугаар хуудас, яллагдагч Б.Ганбямбын мэдүүлэг 4хх 90-91 дүгээр хуудас, хохирогч Г.Одонтуяагийн мэдүүлэг 1хх 102-105 дугаар хуудас, иргэний нэхэмжлэгч Г.Энхсайханы нэхэмжлэл 1хх 108-109 дүгээр хуудас, гэрч Р.Гончигсүрэнгийн мэдүүлэг 1хх 110-111 дүгээр хуудас, гэрч Б.Батхүрэлийн мэдүүлэг 1хх 112-113, 3хх 239 дүгээр хуудас, гэрч Б.Баасанжаргалын мэдүүлэг 1хх 114 дүгээр хуудас, гэрч У.Ууганбаярын мэдүүлэг 1хх 116, 3хх 209 дүгээр хуудас, хохирогч Г.Одонтуяа Б.Г нарын хооронд байгуулсан итгэмжлэл 1 хх 136 дугаар хуудас, Г.Энхсайханаас Г.Одонтуяад олгосон итгэмжлэл 3хх 100 дугаар хуудас, авто машин худалдах, худалдан авах гэрээ 1хх 137 дугаар хуудас, Г.Одонтуяа Б.Г нарын зээлийн гэрээ 1хх 138 дугаар хуудас, Р.Гончигсүрэн Б.Г нарын зээлийн гэрээ 1хх 139 дүгээр хуудас, шинжээчийн дүгнэлт 2хх 210-211 дүгээр хуудас, Гаалийн Ерөнхий газрын албан тоот 2хх 213-215 дугаар хуудас, яллагдагч Б.Ганбямбын хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхний лавлагаа, хүүхдийн гэрчилгээ, хорооны тодорхойлолт, дээд боловсролын гэрчилгээний хуулбар, ял шалгасан хуудас, тээврийн хэрэгслийн лавлагаа, банкны лавлагаа, гэрлэлт бүртгүүлээгүй лавлагаа зэрэг хувийн мэдээлэл 2хх 77-183 дугаар хуудас нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Хохирогчийн өмгөөлөгч: Хохирогчийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах байр суурьтай оролцож, хавтаст хэргээс шинжлэн судлуулах баримт улсын яллагчтай давхцаж байна. Шинээр гаргаж өгөх баримт хохирогчийн өөрийн гараар бичсэн хохирол төлбөргүй тул шүүх хуралдаанд оролцох шаардлаггүй гэж тодорхойлсон 1 хуудас баримтыг гаргаж өгөв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Шүүгдэгчид оногдуулах ял шийтгэлийг хөнгөрүүлэх байр суурьтай оролцож, хавтаст хэргийн нотлобол зохих ажиллагаа дутуу хийгдсэн гэж үзэж хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаах саналтай байна. Хавтаст хэргээс 1 дүгээр хавтаст хэргийн 18 дугаар хуудас, 2хх 19 дүгээр хуудас зээлийн гэрээ, 1 хх 29 дүгээр тал зээлийн гэрээ, 2 хавтаст хэргийн 77 дугаар тал зээлийн гэрээний тооцоо, 2хх 137 дугаар хуудас автомашины худалдах, худалдан авах гэрээ, 2хх 138-139 дугаар тал зээлийн гэрээ, 3хх 1-20 дугаар хуудас “Тоонот” ХХК Аудитын дүгнлэт, 3хх 123-126 дугаар тал хохирогч Б.Г мэдүүлэг, 3хх 218 дугаар хуудас Баянгол дүүргийн Прокурорт гаргасан хүсэлт, 3хх 222 дугаар хуудас хэрэгсэхгүй болгосон тогтоол, 3хх 236 дугаар хуудас П.Гэрэлчулууны мэдүүлэг зарим хэсэг, 3хх 237-238 дугаар тал гэрч Янжинсүрэнгийн мэдүүлэг,  3хх 245-246 яллагдагч Б.Ганбямбын мэдүүлгийн зарим хэсэг, 4хх 5 дугаар хуудас ял шалгах хуудас, 4хх 2 дугаар хуудас хохирогч Э.Одбаярын мэдүүлэг, 4хх 95-97 дугаар хуудас үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, 4хх 118 дугаар тал хохирлын тооцоо, 4хх 119 дүгээр хуудас гэрч Х.Тэгшжаргалын мэдүүлэг, 4хх 123 дугаар тал гэрч П.Гэрэлчулууны мэдүүлэг, 4хх 124 дүгээр хуудас зээлийн гэрээ, зээл төлсөн баримт, 4хх 152 дугаар хуудас гэрч Ч.Мөнхтуяагийн мэдүүлэг, 4хх 158 дугаар хуудас яллагдагчаас татсан тогтоол зэрэг баримтыг шинжлэн судлая. Шинээр шүүгдэгч Б.Г гэмт хэрэгт хохирогчоор тогтоолгож, тухайн гэмт хэрэг нь шалгагдаж байгаа талаарх 8 хуудас баримт гаргаж өгөв.

Хохирогч Э.Одбаяр: Шинжлэн судлах баримт улсын яллагчтай давхцаж байна,

     Хохирогч Г.Золзаяа: 2 дугаар хавтаст хэргийн 215 дугаар хуудсанд байгаа Гаалийн мэдүүлэг, 3 дугаар хавтаст хэргийн 108 дугаар хуудас шүүгдэгчийн зарим үйлдлийг хэрэгсэхгүй болгосон тухай прокурорын тогтоол, 2 дугаар хавтаст хэргийн 96 дугаар хуудсанд байгаа баримт, бусад баримт улсын яллагчийн шинжлэн судлуулах баримттай давхцаж байна гэв.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:      

           

            НЭГ: Гэм буруугийн талаар.

Шүүгдэгч Б.Г нь урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, баримт бичиг ашиглаж, хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч их хэмжээний хохирол учруулсан буюу,

-2015 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Худалдаа хөгжлийн банкны төв байранд хохирогч Э.Одбаярт “гааль дээр ирсэн автомашинуудыг авах хэрэгтэй байна, 10 хоногийн хугацаатай 35.000.000 төгрөг зээлээч” гэж хуурч 35.000.000 төгрөгийг шилжүүлэн авч хохирол учруулсан залилах гэмт хэргийг,

-2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Голомт” банкны “Моннис” салбарын орчим хохирогч Э.Одбаярт “7 хоногийн хугацаатай өндөр хүүтэй мөнгө олоод өгөөч, машины мөнгө ороод ирвэл ямар ч асуудалгүй төлнө” гэж хуурч 10.000.000 төгрөгийг шилжүүлэн авч хохирол учруулсан залилах гэмт хэргийг,

-2015 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Американ дэнж” хотхонд хохирогч Э.Одбаярт “100 айлд өрөндөө хүнээс байр авах гэж байгаа юм. Барьцаа суллахад 40.000.000 төгрөг хэрэгтэй байна, чи нэг хоног машинаа барьцаанд тавиад өг байраа авах юм бол зараад чиний бүх өрийг дарна” гэж хуурч хохирогч Э.Одбаяраас 40.000.000 сая төгрөгийг шилжүүлэн авч 40.000.000 төгрөгийн хохирол учруулсан залилах гэмт хэргийг,

-2016 оны 02 дугаар сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1-р хороо 40 дүгээр байрны 10 тоотод “Хаан банкинд машины зээлийн төлбөр төлөх хэрэгтэй, найдваргүй зээлдэгчийн жагсаалт руу шилжих гээд байна" гэж хохирогч Э.Одбаяр, Г.Золзаяа нарыг хуурч 2.150.000 төгрөгийг шилжүүлэн авч хохирол учруулан залилах гэмт хэргийг,

-2015 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “1000 машины авто худалдаа”-ны газарт хохирогч Г.Одонтуяагийн “тоёото харриер маркын автомашиныг зарж өгнө” гэж хуурч шилжүүлэн авч өөрийн хэрэгцээнд зарцуулан 23.000.000 төгрөгийн хохирол учруулсан залилах гэмт хэргийг,

-2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “1000 машины авто худалдаа”-ны газарт хохирогч Г.Одонтуяагийн “тоёото Ландкруйзер 100 маркын автомашиныг зарж өгнө” гэж хуурч уг автомашиныг шилжүүлэн авч өөрийн хэрэгцээнд зарцуулан 45 сая төгрөгний хохирол учруулсан Залилах гэмт хэргийг үйлдэж, нийт 155.150.000 /нэг зуун тавин таван сая нэг зуун тавин мянга/ төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан залилах гэмт хэрэгт үйлдсэн болох нь,

            хохирогч Э.Одбаярын: “...Би өмнө гэрчийн мэдүүлэг өгөх үедээ тухайн болсон явдлын талаар бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. ...Г- надад “гааль дээр машин ирчихсэн, тэр машинуудыг авах хэрэгтэй байна, 10 хоногийн хугацаатай 35 сая төгрөг зээлээч, машиныг захиалсан болохоор 10 хоногийн дотор мөнгийг чинь өгөх боломжтой болно гэж хэлсэн. Тэгээд 2015 оны 10 сарын 08-ны өдөр үеэл ах Монгол-Эрдэнээс 35 сая төгрөгийг 1 сарын 5 хувийн хүүтэй, 10 хоногийн хугацаатай зээлж авсан. Тэр өдрөөс хэд хоногийн дараа Г- мөн адил дээрх нөхцөл, шалтгаан

хэлж 10 сая төгрөг нэмж авсан. Энэ 10 сая төгрөгийг Г- нэлээн асуудал үүсгэж байж төлж барагдуулсан. 2015 оны 12-р сард Б.Г манай гэрт ирээд

“машинаа нэг хоногийн хугацаатай өгөөч” ломбарданд 40 сая төгрөгийн барьцаанд тавиад буцаагаад маргааш аваад өгнө” гэж хэлээд байрны гэрчилгээ үзүүлээд “энэ байрыг хүнээс худалдан аваад өөрийн нэр лүү шилжүүлэх гэж байгаа юм, энэ байрыг өөрийн нэр дээр шилжүүлэн аваад өөр хүнд зарах гэж байгаа юм” гэж хэлсэн. Тэгэхээр нь итгээд өөрийн эзэмшилийн 05-65 УНҮ улсын дугаартай лексус-570 маркийн автомашиныг ББСБ-д 40 сая төгрөгийн барьцаанд тавьсан. Тэгсэн миний машиныг 1 хоногийн хугацаатай авна гэж хэлчихээд 2 сар өнгөрсөн. Энэ хугацаанд Г- мөнгө орж ирэхгүй байна гэж хэлсэн. Тэр өөрийн нэр дээр шилжүүлэх гэж байгаа гээд байсан байр нь худал ярьсан болоод, Ганбямбын ярьсан зүйлүүд нь бүгд худал болсон. Надаас мөнгө зээлж авахын тулд хэнийх нь мэдэгдэхгүй байрны гэрчилгээ үзүүлж намайг хуурч мөнгө зээлж авсан байсан. Г- миний машиныг авч чадахгүй гээд байсан болохоор өөрийн амьдарч байгаа Сүхбаатар дүүргийн 1-р хороо 40-15 тоот 3 өрөө байрны гэрчилгээг 1 сарын 2,5 хувийн хүүтэй 18 сарын хугацаатай, 50 сая төгрөгийн зээлийн барьцаанд тавьсан. Би энэ мөнгөнөөс зээлээ төлж машинаа барьцаанаас авсан. Тэр үед Г- надтай хамт явж байсан. Тэр үед Г- “өөрийнхөө машиныг барьцаанд тавьчихсан чинь машиныхаа зээлийн төлбөрийг төлөхгүй бол Хаан банкнаас найдваргүй зээлдэгчийн бүртгэлд орох гээд байна” гэж хэлээд надаас мөнгө зээлээч гэж гуйсаар байгаад зээлсэн 50 сая төгрөгнөөс 2 сая төгрөгийг аваад явсан. Г- Ууганбаяр гэж хүнээс мөнгө авахаар мөнгийг чинь өгье гэж олон удаа хэлдэг байсан. Тэгсэн сүүлд худал хэлж байрны гэрчилгээ үзүүлж мөнгө авсан зэрэг үйлдлүүдийг нь мэдсэнээс хойш Г- эхнэр бид хоёроос зугтаж сураггүй алга болсон. Одоог хүртэл надад ямар ч төлбөр төлөөгүй. Г- надаас анх 35 сая төгрөг зээлж авсан. Би машинаа барьцаанаас авахын тулд 48 сая төгрөг төлсөн. Г- 2 сая төгрөг нэмж өгсөн. Г- надад нийт 85 сая төгрөгийн хохирол учруулсан. Энэ мөнгөнд ямар нэгэн зээлийн хүү, алданги ороогүй байгаа” гэх мэдүүлэг /4-хх-18-21/,

-дахин мэдүүлэхдээ би анх Г-д 10 сая төгрөг Монгол-Эрдэнэ ахаас 2015 оны 10 сард, 11 сард 35 сая төгрөгийг Монгол-Эрдэнэ ахаас зээлж өгсөн байдаг. Нийт 45 сая төгрөгийг гааль дээр машин ирчихсэн, гаалийн татвар төлөх гэсэн юм гэж авсан байдаг, төлж чадахгүй болоод ирхэд 5 хувийн хүүтэй байсныг 3.5 хувийн хүүтэй болгож Монгол-Эрдэнэ ах зөвшөөрсөн байдаг. Дараа нь 2015 оны 12 сард 40.000.000 төгрөгөнд 1 хоногийн хугацаатай эхнэртээ хэлэлгүй барьцаанд тавиад мөнгө аваад өгөөч, байр чөлөөлөөд маргааш мөнгийг нь өгөөд машиныг чинь авчихая гээд байхаар нь би барьцаанд тавьж мөнгийг Г-д өгсөн байгаа. Ингээд машинаа авч чадахгүй 2 сая орчим болоход Г- нэг удаа хүүг нь төлж гэрээ сунгасан байдаг ба уг гэрээ сунгалтаас хойш надад мөнгө өгөөгүй ба би байраа барьцаалж 50 сая төгрөг авч машинаа суллаж авсан байгаа. Байр барьцаалж машинаа суллачихаад Г- эхний хүүг 1 удаа төлсөн байдаг. Тэр нь 1.659.000 төгрөг эхний сард Г- төлсөн байгаа, өөр дахин мөнгө төлөөгүй, 45 сая төгрөгний сарын хүү 3.5 хувь буюу 1.575.000 төгрөг болж байсан, харин 3 сар Г- төлөөгүй , хүү нь 4.725.000 төгрөг болсон байгааг би өөрийнхөө мөнгөнөөс төлсөн байгаа. Ингээд Монгол-Эрдэнэ ахын мөнгө нэхэгдэж эхэлсэн учир би өөрийнхөө машиныг 63.500.000 төгрөгөнд зарж 47.610.000 төгрөгөөр Монгол-Эрдэнэ ахад шилжүүлж Г-д авч өгсөн зээлийг дарсан. 12.500.000 төгрөгийг байрныхаа зээлээс хасуулж хийсэн байгаа ба 1.220.000 төгрөгийг зээлийн хүүнд,

2.150.000 төгрөгийг Г-д авч өгсөн, 2.000.000 төгрөгийг зээлийг хаахад хүүтэй нь төлсөн байгаа. Ингээд надад болон манай гэр бүлд нийт 106.478.326 төгрөгийн хохирол учирсан байна гэх мэдүүлэг / 4-хх-89/,

хохирогч Г.Золзаяагийн: “...2015 оны 10 сарын 09-ний өдөр Г- манай нөхөр Одбаяр луу залгаад 1 сарын хугацаатай мөнгө зээлэх хүн байна уу, Замын- Үүдэд 30 машин ирчихээд байна, гаалийн татвараа төлж авах хэрэгтэй байна мөнгө зээлэх хүн олоод өгөөч гээд ярихаар нь манай нөхөр өөрийн найз Монгол-Эрдэнэ гэдэг хүнээс “манай найзад мөнгө хэрэг болоод байна, зээлэх мөнгө байвал өгөөч” гээд 35 сая төгрөгийг Ганбямбын данс руу шилжүүлэн өгсөн. Мөн энэ мөнгийг өгөх үед ямар нэгэн гэрээ хийгээгүй бөгөөд сүүлд нь манай нөхөр Одбаяр Г- нар гэрээ нөхөн байгуулсан. Энэ мөнгөнөөс Г- нэг ч төгрөг төлөөгүй.  Үүний дараа дахин 2015 оны 11 сарын 13-ны өдөр Г- манай нөхөр лүү залгаад машины мөнгө орж ирээгүй байна, 7 хоногийн хугацаатай өндөр хүүтэй мөнгө олоод өгөөч машины мөнгө ороод ирвэл ямар ч асуудалгүй төлнө гэхээр нь манай нөхөр дахин Монгол-Эрдэнээр дамжуулан бас л өөр нэг хүнээс 1 сарын 8 хувийн хүүтэй 10 сая төгрөгийг манай нөхөр Одбаяр Г-д бэлнээр өгсөн байсан. Тухайн үед би энэ мөнгийг Г-д өгсөн гэдгийг мэдээгүй, харин сүүлд нь мөнгөний асуудал үүсэх үед мэдсэн. Мөн энэ мөнгийг өгөх үед ямар нэг гэрээ байгуулаагүй, харин сүүлд нөхөж гэрээ хийсэн байсан. Энэ мөнгөнөөс нэг төгрөг ч буцаан төлөөгүй. Дараа дахин 2015 оны 12 сарын 20-ны үед Г- манай нөхөр Одбаяр луу залгаад “100 айлд өрөндөө хүнээс байр авах гэж байгаа юм. Барьцаа суллахад 40 сая төгрөг хэрэгтэй байна, чи нэг хоног машинаа барьцаанд тавиад өг байраа авах юм бол зараад чиний бүх өрийг дарна, харин чи эхнэртээ битгий хэлээрэй гэж байгаад манай нөхөрийн Лексус-570 маркын автомашиныг Американ дэнжийн орчим байх банк бус санхүүгийн байгууллагад 1 сарын 5% хүүтэй, 40 сая төгрөгийн зээлийн барьцаанд машинаа тавьж мөнгийг тэр чигт нь Г-д өгсөн байсан. Тухайн үед Одбаярыг машинаа барьцаанд тавьсан гэдгийг хэлээгүй байгаад би 1 сарын дараа би машин барьцаанд тавьсан гэдгийг мэдсэн. Энэ машиныг барьцаанд тавьсанаас хойш Г- нэг сарын хүүг төлсөнөөс өөр мөнгө төлөөгүй ба харин зээлийн гэрээний хугацаа дуусах үед банк бус санхүүгийн газраас “машиныг чинь зарлаа гэж” над руу язалгаж эхэлсэн тул би нөхөртэйгөө ярьж байгаад ямар ч байсан машинаа суллаж авах хэрэгтэй гээд ярилцсан ба ...3 өрөө орон сууцыг барьцаалан 5 жилийн хугацаатай нэг сарын 2.5 хувийн хүүтэй нийт 50 сая төгрөгийн зээл авч бид өөрсдийн машиныг чөлөөлөн авсан. ...манай нөхөр яагаад Г-д яагаад мөнгө өгөөд байсан юм бэ гэвэл Г- өөрийн бизнесийн талаар байга яриад бяслагийн үйлдвэр оруулж ирсэн, удахгүй үйлдвэрээ нээгээд Пицца хаттай гэрээ хийгээд ашиг гайгүй орох байх гэх зэргээр ярьдаг байсан тул манай нөхөр надад хэлэхгүй Г-д мөнгө өгөөд байсан юм байна лээ, ...одоо Г-ас нийт 106.478.326 төгрөгийг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг 4-хх- 88/,

гэрч Х.Монгол-Эрдэнийн: “...би 2 удаагийн тохиолдлоор нийт 45 сая төгрөгийг зээлүүлж байсан. Эхний удаад 2015 оны 10 сарын яг хэдний өдөр гэдгийг мэдэхгүй байна, Одбаяр над руу залгаад “манай найз Бямбаад мөнгө хэрэг болоод би туслах ёстой юм, та мөнгө байвал түр зээлээч манай найз хадгаламж зээлийн хоршоо ажиллуулдаг юм, таньд 5% хүү төлнө, 3 сарын хугацаатай мөнгө зээлээч” гэж надтай

утсаар ярьсан. Тэгээд би Одбаярын нөхцөлийг зөвшөөрөөд 35 сая төгрөгийг Г- гэдэг хүний дансруу шилжүүлж байсан. Би энэ мөнгийг өгсөнөөс хойш

2016 оны 04 сарын 29-ний өдөр миний Худалдаа хөгжлийн банкны дансанд 33.500.000 төгрөг шилжүүлэн үндсэн зээлсэн мөнгөө төлсөн ба харин энэ хүртэлх бүх хугацаанд би зээлсэн мөнгөний хүүгээ Г- Одбаяр нараас бүрэн авсан, мөнгө зээлсэн эхний 4-5 сарыд Г- миний Хаан болон Худалдаа хөгжпийн банкны дансаар хүү шилжүүлж байгаад, сүүлийн 1-2 сард Одбаяр надад хүүг нь төлсөн. Харин үүний дараа дахин 2015 оны 11 сард бас л өдрийг санахгүй байна. Г-д дахин мөнгө хэрэг болоод байна гэж Одбаяр хэлээд би дахин... Худалдаа хөгжпийн банкны дансаар 10 сая төгрөгийг шилжүүлсэн. 2016 оны 04 сарын 30-ны өдөр Одбаяр миний дансаар 14.110 000 төгрөгийг зээл хаав гэж шилжүүлсэн ба 4.100.000 төгрөг нь өмнөх 35 сая төгрөгийн үлдэгдэл, хүүгийн хамт шилжүүлсэн байсан. Эхний удаад мөн л Г- хүүг нь төлж байгаад харин сүүлийн хэдэн сар Одбаяр надад хүүг төлсөн. Тухайн үед Одбаяр хэлэхдээ “Г- зугтаад алга болсон олдохгүй байна, та зээлсэн мөнгөний хүүгээ бага зэрэг буулгаач гэхээр нь би сарын 3.5% болгож бууруулсан ба сүүлийн 2-3 сарын хүүг Одбаяр нар төлсөн. Ингээд би нийт Одбаяр, Золзаяа нарын хэлснээр Г- гэдэг хүнд 45 сая төгрөг зээлүүлсэн ба энэ мөнгийг сүүлд Одбаяр, Золзаяа нараас бүрэн хүлээн авсан ба тэд мөнгөний хүүнд баригдаад машинаа зараад миний мөнгийг гарганөгч байсан бидний хооронд одоо ямар нэг мөнгөний тооцоо байхгүй. Харин Г-, Одбаяр нарын хооронд хэдэн төгрөгний тооцоо байгаа гэдгийг би мэдэхгүй гэх мэдүүлэг 2016-04-30-нд -14,110,000 төгрөг, 2016-04-29- 33,500,000 төгрөг төлсөн” гэх мэдүүлэг / 1хх-н 68/,

хохирогч Э.Одбаяраас Х.Монгол-Эрдэнэд мөнгө шилжүүлсэн баримт /1-хх-11/,

2016.02.29-ний өдрийн “Капитрон” банкны зээлийн гэрээ, зээлийн дансны хуулга, 50 сая төгрөг, 60 сарын хугацаатай зээлсэн. /1-хх-7-10/,

2015.12.17-ны өдрийн “Автосалватор” ХХК “зээлийн гэрээ” /40 сая төгрөг , 05-65 УНҮ Т.Лексус -570 үүргийн биелэлтийг хангуулах эд хөрөнгө /сунгалт 2016-01-28-2016-02-27 5хувь/, /1 хх-н 13-14/,

 

2015.11.09-ний өдөр 35 сая, 2015.12.11-ий өдөр 10 сая, 2015.12.17-ны өдөр 40 сая төгрөгийн зээлийн гэрээ /нийт 85 сая төгрөг/, /1 хх-н 18-21/,

 

Б.Ганбямбын дансны хуулга, “Голомт банк 1605016973 тоот 2013-02-20-оос 2016-02-06,  Голомт банк 1609261132 тоот 2015-01-01-ээс 2016-05-31” /1 хх-н 22-55/,

Хаан банкны 5003772116 тоот “2015-01-01-аас 2016-02-15”,

Хаан банкны 5125012996 тоот “2015-01-01-аас 2016-01-11” /1 хх-н 164-174/

Хаан банкны 5033287705 тоот “2011-02-17-аас 2012-07-24” /1 хх-н 175/,

Хаан банкны 5042334777 тоот “2014-12-22-аас 2016-01-15” /1 хх-н 176- 177/,

Хаан банкны 50037721166 тоот “2015-07-08- аас 2016-01-03” /1 хх-н 178- 183/,

            Голомт банкны 1509372270, 1605016973, 1605016974, 1609261132,2709378205 гэсэн 5 гүйлгээгүй дансны хуулга /2 хх-н 115-120/,

Капитрон банкны 3020001350 данс /хх-н 109-109а/, /2015-01-01-ээс 2016-01-27/ машины үнэ Батхүрэлээс машины үнэ Жаргалбаяраас 38 сая.”

 

гэрч Э.Одбаярын “... миний хувьд 2011 онд “Эй Пи Ай Пи” ХХК-д ажиллаж

 

байхад Г- нь манай компанийн ерөнхий нягтлан бодогчоор ажилд орж байсан. Тэгээд 2012 оноос хойш дотно харилцаатай найз нөхөд болоод 2012 оны сүүлээр Г- ажпаасаа гараад 2013 онд “Ундрах боломж" ХХК-г байгуулан автомашин барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа явуулах болсон ба автомашин барьцаалан 5-8 хувийн хүүтэй мөнгө зээлдүүлдэг байсан. Энэ үеэс хойш Г- манай эхнэр бид 2-оос мөнгө зээлж эхэлсэн. ...нийт хэдэн удаа хэдэн төгрөг зээлсэнийг эхнэр Золзаяа сайн мэднэ. Миний хувьд 2015 оны 12 дугаар сарын 20-ны үед шиг санаж байна. Г- надтай ирж уулзаад “би байр авах гэж байна, одоо барьцаанд байгаа юм, би банкны барьцааг суллаад өөрийн нэр дээр шилжүүлэн өөр хүнд зараад маргааш мөнгийг чинь нь буцаагаад өгөе, 40 сая төгрөг хэрэгтэй байна, гэхдээ чамаас энэ мөнгийг 5 хувийн хүүтэй зээлж авна” гэсэн. Тэгээд би өөрийн өмчлөлд бүртгэлтэй байсан 05-65 унү улсын дугаартай лексус 570 маркын автомашиныг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Американ дэнж хотхонд байрлах автоломбарданд 40 сая төгрөгийн барьцаанд 1-7 хоногийн хугацаатай 5 хувь хүүтэй мөнгө зээлж авсан ба би машинаа тус ломбарданд бичиг баримт түлхүүрийн хамт өгөөд мөнгийг авсан. Энэ мөнгийг би тэр дор нь Г-д өгсөн ба харин мөнгийг хэрхэн яаж зарцуулсан талаар би мэдэхгүй, ямар нэг байр аваагүй юм шиг байсан. Харин үүнээс хойш Г- надтай уулзахгүй алга болсон. Энэ ломбарданд машин тавьсанаас хойш 2 сар машинаа авч чадахгүй байсан, энэ хугацааны хүү, алданги, грашийн мөнгө зэрг нийлээд 45 сая төгрөг болсон ба Г- “чи өөрийн Сүхбаатар дүүргийн 1-р хороо 40-р байрны 10 тоот байраа Капитрон банкинд барьцаанд тавьчих, сарын 2,5 хувь хүүтэй юм байна ” гэхээр нь би холбогдох бичиг баримтыг бүрдүүлэн 50 сая төгрөгийн барьцаанд тавьж Энэ мөнгийг Г-д өгсөн ба Г- энэ мөнгөнөөс машинд төлөх ёстой 45 сая төгрөгийг төлж, миний машиныг аваад харин үлдсэн 5 сая төгрөгийг өөрийн энд байх өрийг дарсан. Үндсэндээ Г- надаас 50 сая төгрөгийг авсан ба энэ мөнгийг надад төлөөгүй байгаа. Туайн үед надад 100 айлд байрлалтай байр гэж хэлж байсан. Яг хаана, ямар, хэний байр гэдгийг хэлээгүй, гэхдээ надаас авсан мөнгөөр байр суллаж аваагүй юм байна лээ гэх мэдүүлэг.” /1 хх-н 67/,

Ю.Иргэн Х.Монгол-Эрдэнийн дансны хуулга хуулбар /1 хх-н 81-87/,

И.Ундрах боломж ХХК нэр дээрх автомашины бүртгэлийн лавлагаа /2 хх-н 96-97/, Г- 2011 оноос хойш автомашин импортолоогүй тухай гаалийн тоот /2 хх-н 210-211, гаалийн бүрдүүлэлт хийсэн мэдээлэл /12 хх-н 213-215/”

            “Тоон хээ аудит” ХХК-ын дүгнэлт, шинжээч томилсон тогтоол / 2хх-н 220, З хх-н 1-20, 21-87/”,

...тоот дансуудаар гарсан ажил гүйлгээтэй холбоотой харилцах дансны орлого, зарлагын гүйлгээг он, оноор түүвэрлэн хийсэн хэдий ч орсон орлого, гарсан зарлагын утга тодорхой биш, төлбөр тооцоо хаашаа хэнд юунд зориулагдсан нь тодорхой биш байна, Мөн хувь хүнтэй холбоотой өр авлагыг гаргах гэхээр Б.Г нь зарим зүйлээ одоо сайн санадаггүй, харилцахын хуулган дээр нэр байхгүй мөнгө гаргасан, хүний нэрийг товчилж гүйлгээ гаргасан, харилцахын баримтаас өөр санхүүгийн анхан шатны баримт байхгүй зэрэг нь хүн нэг бүрээр өр авлага гаргах бололцоогүй тул харилцахын хуулга бүрийг түүвэрлэн, харилцахад бичсэн нэр, дансаар түүвэр хийн материалд хавсаргав. Компани нь нягтлан бодох

бүртгэлийн болон зээлийн дансыг огт хөтлөөгүй, тооцооны баримт байхгүй тул өр

 

авлагыг хүн нэг бүрээр тооцон гаргах боломжгүй байна.

“Ундрах боломж” ХХК нь нягтлан бодох бүртгэлийг огт хөтлөөгүй, санхүүгийн тайлан тэнцлийг худлаа гаргасан нь аудитаар нотлогдлоо. зээлдүүлэгч нарт компанийн нэрээр гэрээ хийсэн хирнээ зээл, зээлийн хүүгийн төлбөр тооцоог Б.Г, П.Гэрэлчулуун нарын дансаар төлбөр тооцоог хийлгүүлсэн. Байгууллагын үйл ажиллагаатай холбоотой төлбөр тооцоог өөрийн хувийн дансаар оруулж гаргасан, мөн бэлнээр төлбөр тооцоо ихээр хийдэг байсан байна. Бэлнээр төлбөр тооцоог хийхдээ кассын орлого зарлагын баримт огт хөтлөөгүй.

Дүгнэлт: 2015 онд 1 хүнд 10.000.000 төгрөгийг 1.000.000 төгрөгийн хүүтэй зээлсэн. Дээрх автомашин худалдан авч борлуулсан мөн барьцаалдуулан зээлдүүлсэн орлого, зарлагыг “Ундрах боломж” компаний санхүүгийн тайлан тэнцэлд тусгаагүй, нягтлан бодох бүртгэл хөтлөөгүй байна.

Иргэн Г.Золзаяа нь Б.Гд 2014 оны 1 дүгээр сараас 2016 оны 03 дугаар сарыг дуустал 6 удаа нийт 178.000.000 төгрөгийн зээл олгосон нь аудитад өгсөн зээлийн гэрээнээс харагдаж байна. Б.Г нь Г.Золзаяатай холбогдолтой хүмүүст нийт 178.000.000 төгрөгийн зээл авч хүүнд 68.244.000 төгрөг тооцуулан бүгд 246.244.000 төгрөг өгөхөөс үндсэн зээлд 83.750.000 төгрөг, зээлийн хүүнд 38.016.666,33 төгрөг тус тус төлж, үндсэн зээлээс 94.250.000,00 төгрөг зээлийн хүүнд 30.227.333,67 төгрөг, бүгд 127.477.333,67 төгрөгийн үлдэгдэл өглөгтэй байна гэсэн дүгнэлт зэрэг нотлох баримтууд авагдсан байна. “2015-11-09- 35 сая” /3 хх-н 41/, “5 сая төгрөгийг 5 хувийн хүүтэй”, “2015-12-11- 10 сая” /3 хх-н 39/, “2015-12-17 40 сая” /Зхх-н 43/, “2013-2015 оны санхүүгийн 5 үдээтэй баримт, Ундрах боломж ХХК-н 2 хавтастай баримт бичиг хүргүүлэв.”

            Гэрч Ж.Янжинсүрэнгийн “...Би хуульд заасан гэрчийн эрх үүрэгтэй уншиж танилцсан. Манай “Тоон хээ” аудитын газар нь 3 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа. Би мэргэжпээр 32 дахь жилдээ ажиллаж байна. 2016 оны 11 сарын 07-ны өдөр Баянгол дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн Мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад Б.Эрдэнэдэлгэрээс “Ундрах боломж” ХХК-нд аудитын дүгнэлт гаргуулахаар томилсон. “Ундрах боломж” ХХК-аас ирж ажиллах гэрээ хийгдээгүй, санхүүгийн баримт материалуудыг авч өгөөгүйн улмаас дүгнэлт гаргах хугацаа удааширсан. Энэ талаар манай байгууллагаас 2017 оны 2-р сарын 23-ны өдөр 2/27 дугаартай албан тоот хүргүүлсэн. 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрөөс эхэлж “Ундрах боломж” ХХК-тай хийгдсэн АУДИТ хийлгэх гэрээ, манай байгууллагад гаргаж өгсөн санхүүгийн баримт материалуудад дүгнэлт гаргах ажиллагаа эхэлсэн. Манай байгууллагын зүгээс “Ундрах боломж” ХХК-аас гаргаж өгсөн баримт бичгүүдийн хүрээнд дүгнэлт гаргасан. Дүгнэлтийг цагдаагийн байгууллагын асуултын дагуу хариулт өгөх зарчмаар гаргасан. Ундрах боломж ХХК-ны үндсэн үйл ажиллагаа нь Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ байсан. Бусад нь туслах үйл ажиллагаа эрхлэн явуулах байсан. 2-р асуултад хариулахад “Ундрах боломж” ХХК нь 2012 оноос 2015 онд хийгдсэн санхүүгийн тайланг хуулийн дагуу заасан хугацаанд гаргаж байгаагүй, үргэлж хоцроож, дараа нь нөхөж өгдөг байсан нь илэрсэн. Санхүүгийн тайланг зохих журмын дагуу гаргаагүй байсан. Учир нь гадаад дотоод автомашины худалдаа эрхэлсэн боловч төлбөр тооцоог байгууллагын дансаар бус өөрийн хувийн дансаар хийдэг байсан нь харагдаж байсан. 3-р асуултад хариулт өгхөд “Ундрах боломж” ХХК нь бэлэн мөнгөний баримтын

бүртгэлийг хөтлөөгүй, хувь хүний дансаар гүйлгээ хийгдсэн, байгууллагын дансаар

гүйлгээ хийгдээгүй, баримтыг хөтлөх явцад баримт хөтлөлт замбараагүй байсан нь “Ундрах боломж” ХХК-ны ашиг тооцох боломж байхгүй байсан. Энэ талаар дүгнэлтэд тусгагдсан байгаа. 4,5,6,7-р асуултууд нь зээлдэгч нартай холбоотой асуултууд байсан ба асуултыг товч тодорхой хариулт өгч дүгнэлт гаргасан учир мэдүүлэгтэй дурьдахгүй гэх мэдүүлэг.” /3 хх-н 237-238/,

Х.Тэгшжаргалын “...би уг байрыг өөрийнхөө нэр дээр авсан шалтгаан нь миний салсан нөхөр Цогтын Батаа нь очоод авчих гэж хэлсэн учир очиж үзээд авсан байгаа. Тухайн үед Нэхэт толгой ХХК-ийн нягтлантай хамт очиж үзээд авсан. Гэрээг би СБД-н үл хөдлөхийн хажууд байх нотариат дээр хийсэн юм. Хэдэн төгрөгөөр тохиролцсон гэдгийг мэдэхгүй байна. Уг байр хэний нэр дээр байсныг санахгүй байна, гэхдээ Г- өөрөө над дээр нэрийг нь шилжүүлж өгсөн. Уг байрыг 2017 онд манай нөхөр Батаа хувь лизингээр зарж байсан. Энэ байрыг би биш манай нөхөр Батаа л авсан юм, Би Г- гэж хүнийг танихгүй, гэрээ хийх үед л анх уулзсан. 2017 онд манай нөхөр Батаа хувь лизингээр зарж байсан гэх мэдүүлэг.” /хх-н 4 хх-н 119/,

Гэрч П.Гэрэлчулууны “...өрнөөс нь төлөлцөж байсан асуудал байхгүй, гэхдээ Г- над дээр хүрч ирээд та хашаа байшингаа барьцаанд тавьчих, би Одбаярт мөнгө өгөх ёстой болоод байна гэхээр нь би ХУД-ийн 5-р хороо 3-94 тоот өөрийнхөө эзэмшилийн хашаа байшинг ББСБ-д 10 сая төгрөгөнд барьцаанд тавиад барилгачдын талбайн замын урд талд Грийн инвест ББСБ-н үүдэн дээр 10 сая төгрөгийг Одбаярт өгсөн юм. Одбаяр тухайн үед надад хэлэхдээ Г- надаас мөнгө авсан, цагаан сар тулчихсан байна, юм хумаа ч бэлдэж чадаагүй байна гээд надаас 10 сая төгрөг авч байсан. Г- тухайн үед 100 гаруй сая төгрөгийн өртэй гэж байсныг би мэдэж байсан. Тэрнээс бол яг хэд гэдгийг бол би мэдэхгүй байна. Би өөрөө гардаж өгсөн учир өрнөөс бол хасагдах ёстой” гэх мэдүүлэг. /3 хх-н 236, 4 хх-н 123/,

Гэрч Ч.Мөнхтуяагийн “Г- гэх хүнийг танихгүй, 2 удаа гэрээ хийх гэж уулзсан юм. Тухайн байрыг миний нэр дээр Энд би эм Си компаниуд гүйцэтгүүлэх, хамтран барьсан юм. Уг компаний захирал нь Ганболд гэж хүн байсан. Энэ барилгыг бариулахад хөрөнгө оруулсан Чингистөр гэж хүн энэ 2 байрыг авсан ба Г- гэж хүн дээр гэрээ байгуулаад өг гэхээр нь би гэрээг байгуулж өгсөн. Миний ойлгосноор Чингистөрийг Ууганбаяр шиг санаж байна тэр залуу л Г-тай холбож өгсөн гэж бодож байна. Дээрх байрны төлбөрт би Г-ас мөнгө авч байгаагүй, Чингистөр надад уг 2 байрны тооцоог дуусгасан. Цаанаа ямар тооцоо яаж хийсэн талаар би мэдэхгүй, байр 2015 оны 2 сард ашиглалтанд өгсөн байгаа. Одоо уг байр надад ямар ч хамаагүй” гэх мэдүүлэг. /125-126/,

            Б.Ганбямбын “Монгол банкны 2015 оноос хойш найдваргүй зээлдэгчийн жагсаалтад орсон эсэх лавлагаа” /4 хх-н/,

У.Ууганбаяр нарт холбогдох эрүүгийн 2014260006460 дугаартай хэргээс тусгаарлах тогтоол /1 хх-н 90/ 2016-05-05, 201526022354,

Б.Ганбямбын 2.150.000 төгрөгийг төлсөн гэх хугацааны дансны хуулга /4 хх-н 121-122/,

Орон сууц захиалан бариулах гэрээ Б.Г, Ч.Мөнхтуяа нар гарын үсэг зурсан 2, 3 өрөө байрны захиалга, /4 хх-н 96-101/,

            Сэжигтэнээр Б.Ганбямбын /1 хх-н 74-76/ 2015 оны 10 сарын 08-ны өдөр

Одбаяраар зуучлуулан түүний ах Монгол- Эрдэнэ гэдэг хүнээс 1 сарын 5 хувийн

хүүтэй 6 сарын хугацаатай 35 сая төгрөгийн зээл авсан. Нийт 700,000 төгрөгний хүү төлсөн. ... бид тооцоо хийгээд 35 сая төгрөгний тооцоон дээр 2015 оны 11 сарын 09-ний өдрөөр нөхөж гэрээ байгуулсан. 2015 оны 11 сарын 13-ны өдөр нэг сарын 8 хувийн хүү төлөхөөр 1 сарын хугацаатай 10 сая төгрөгийг Одбаярын найз гэх нэрийг нь мэдэхгүй залуугаас зээлж авсан ба би энэ мөнгөнд нэг сард 800,000 төгрөг хүүнд төлөхөөр байсан. 2016 оны 02 сарын 13-ны өдрийн хооронд хүүнд 2,400,000 төгрөг төлсөн ба үндсэн зээлээс төлөөгүй байсан тул энэ мөнгөн дээр 2015 оны 12 сарын 11-ний өдрөөр 10 сая төгрөгний гэрээ нөхөн хийсэн. 2015 оны 12 сарын 17-ны өдөр нэг сарын 4 хувь хүү төлөхөөр, 2 сарын хугацаатай 40 сая төгрөгийг Одбаяраас зээлж авсан. Би энэ мөнгийг аваад 2016 оны 2 сарын 17-ны өдөр хүртэл 3,200,000 төгрөгийн хүүг Одбаярын Голомт банкны дансаар шилжүүлэн өгсөн ба үүнээс хойш мөнгө төлөөгүй тул 2015 оны 12 сарын 17-ны өдөр 40 сая төгрөгийн гэрээ нөхөж байгуулсан. ...би энэ мөнгийг яагаад төлж чадахгүй болсон шалтгаан гэвэл 2015 оны дунд үе гэхэд эдийн засгийн хямрал бид нарт илт мэдэгдээд хүмүүсийн зээл төлөх чадвар эрс муудаад зээлийн эргэн төлөлт орж ирэхгүй удах болсон ба мөн үүн дээр би Ууганбаяр гэдэг хүнд 2014 оны 8 сараас хойш 2014 оны 9 сарын сүүл хүртэл 270,000,000 төгрөгийг зээл болгон өгч мөнгөө алдсан ба Ууганбаяр надаас худал хэлж авсан мөнгөний асуудлаар би өргөдөл гарган цагдаагийн хэлтэст шалгагдаж байгаа” гэх мэдүүлэг.

Яллагдагч Б.Ганбямбын: /4 хх-н 90-91/ “...Одбаяраас би автомашиныг нь барьцаалуулж 40 сая төгрөг авсан байдаг ба энэ үед эхний сарын 2 сая төгрөгийг би төлсөн, дараа сарынх нь мөнгийг Одбаяр төлж бид хоёр зээлийн гэрээг сунгасан. Энэнээс хойш би машины хүүнд мөнгө төлөөгүй ба машиныг нь авто ломбардаас хүү төлөх хугацаа болчихоод байна гээдгээд залгаад байсан учир Золзаяа Одбаяр бид гурав ярилцаж байгаад ямар гарц байна гэхэд Одбаяр Золзаяа хоёр манайх байраа барьцаалаад машинаа суллаж авая, яаралтай зээл гаргах таньдаг хүн байна уу гэхээр нь би найз Оргилтой уулзаж 50 сая төгрөгөнд Паркын зүүн талд 3 өрөө байр барьцаанд тавиад мөнгө авах хэрэгтэй байна гээд Оргилтой Одбаярыг уулзуулж зээл авахаар болсон. Зээлийн материалаа судалж үзээд зээлээ гаргана гэж хэлж байсан. Тэгээд зээл 3-4 хоногийн хугацаанд гарчихсан ба машинаа 43,200,000 төгрөгөөр суллаж авсан гэж Одбаярын гэрт байж байхад хэлж байсан, гэрт нь зээлийн шимтгэлд 600.000 төгрөг хасагдсан байх. Тэгээд үлдсэн 5.200,000 төгрөг үлдэхэд хэн хэнд хэнд ямар мөнгө хэрэгтэй байна гэхэд надад яаралтай автомашины зээлийнхээ хүү 2,200,000 төгрөгийг авсан байгаа. Тухайн үедээ бид гурав ярилцаж байгаад байр тавиад машинаа суллаж авсан 50 сая төгрөгийг би төлөхөөр болсон. Учир нь гэвэл би машиныг нь барьцаанд тавиулчихаад хүүг нь төлж чадаагүй, төлбөрийг төлж авхад олигтой мөнгө гаргаж чадаагүй учир би төлөх нь зөв юм байна гээд тохиролцсон байгаа. Би Одбараар дамжуулж Монгол-эрдэнэ ахаас эхлээд 2015 оны 10 сард 35 сая төгрөгийг 5 хувийн хүүтэй зээлж авсан. Дараа нь 11 сард Одбаяраар дамжуулж бас 10 сая төгрөгийг 8 хувийн хүүтэй зээлсэн. Энэ зээлийнхээ хүүг би 2016 оны 2 сар хүртэл 35 сая төгрөгний хүүг төлсөн. 10 сая төгрөгний хүүг 1 сар хүртэл төлж байгаад тухайн сардаа ээжийнхээ ХУД-н 5-р хороо яармагийн 3-94 тоот хашаа байшингББСБ-д 10 сая төгрөгнд тавьж 11 сард авсан 10 сая төгрөгөө төлж хаасан байгаа. 35 сая төгрөг бол төлж чадахгүй орхигдсон юм. Монгол-Эрдэнэ ахад энэ өрийг Одбаяр өөрийнхөө автомашиныг зарж төлж барагдуулсан байгаа. Байраа Одбаяр Золзаяа хоёр өөрсдөө суллаж авсан байдаг.

50 сая төгрөгийг 24 сарын хугацаатай 2,5 хувийн хүүтэй барьцаанд тавьсан байсан. Ингээд бодохоор би Одбаяр Золзаяа хоёрт одоо байр барьцаалж мөнгө зээлсэн банкны хүүтэй нь мөн машин зарсан 63 сая төгрөг гээд нийт 106,478,326 төгрөгийг өгөх нь зөв байна гэж үзэж байна. Харин тэр 2,150,000 төгрөгийг бол би банкинд хүү төлөх гэж л авсан байгаа” гэх мэдүүлэг,

Хохирогч Г.Одонтуяагийн /1хх-н 102-105/ “2015 онд манай дүүгийн явуулсан приус 30 маркын машиныг Ганбямбын найз нь авах гэж байгаа гэхээр нь Г-д өгөөд заруулж байсан ба мөнгөө тухайн үедээ шууд өгч байсан. ...2015 оны 06 сарын 14-ний өдөр манай дүү Энхсайхан нь тухайн үедээ 23 сая төгрөгөөр худалдаалах зорилгоор Тоуоto harrier маркын сувдан цагаан өнгөтэй, 2006 оны машин явуулсан. Уг машиныг би гааль дээрээс хүлээж аваад өөрөө зарах зорилгоор сайтад зар өгсөн. Мөн 1000 машины зогсоол дээр талбай түрээслэж байсан....Г- уг машиныг зараад өгье 2 хоногийн дараа мөнгийг нь өгье 23 сая төгрөг бэлэн өгье гэж ярьдаг байсан. Тэгээд Г- нь өөрөө 13 дугаар хорооллын Сандэй плазагийн байраа зарах гэж байгаа, зээлд орчихсон байгаа, нөгөө хүнийх нь Худалдаа хөгжлийн банкны зээл бүтсэн, 2 хоногийн дотор мөнгийг чинь гаргаад өгчихнө гэж хэлээд 1000 машины зогсоол дээрээс машиныг аваад явсан ба Г- нь өөрөө надад итгэхгүй байвал зээлийн гэрээ хийе, хамаагүй алданги хүүгээ тооцоод тавьчих гэхээр нь зээлийн гэрээ хийсэн. Ингээд 2 хоногийн дараа юу болов яаав гэхэд нөгөө Сандэй плазагийн байрны эзэн нь өөр хүн байнааа, миний байр биш боллоо гэж хэлсэн ба сарын дараа надад 920,000 төгрөг өгсөн. Тэгээд дахиад 8 сард би ажил ихтэй байсан тул ахиад Г-ас юу боловоо гэхэд машиныг чинь зарчихсан, гэхдээ мөнгийг чинь өр зээлэнд билүү гаргачихсан гэж хэлсэн. Энэ талаар би сүүлд мэдсэн. Тэгээд надад 920,000 төгрөгийг дахиад 8 сарын 29-ний өдөр өгсөн. ...ингээд манай дүү өмнө нь наадмын өмнө 2015 оны 07 сарын 10-ны өдөр явуулсан байсан land cruiser маркийн машиныг ... зарагдахгүй байж байгаад 9 дүгээр сар болсон ба Г- нь мөн мэдэж байсан учраас “чамд би 10 сая төгрөг бэлэн өгье, энэ машиныг авах гэж байгаа хүнийг би танина, надаас байнга мөнгө зээлдэг юм, найдвартай хүн бизнесийн хамтрагч байгаа, 9 дүгээр сард тал мөнгийг нь 10 сард үлдсэн мөнгийг нь өгч дуусгаад чамд 45 сая төгрөгийг чинь өгье” гэж хэлэхээр нь би аавын нэр дээр орж ирсэн байсан учраас аавтай гэрээ хийлгүүлэхээр аав руу явуулсан. Тэгээд аав дээр Г- нь машин худалдах худалдан авах гэрээ хийсэн байсан ба 2 янзын гэрээ хийсэн, нэг гэрээ бүх мөнгөө өгснөөр, нөгөө гэрээ нь зээлийн гэрээ хийсэн ба манай аавд 10 сая төгрөгийг бэлнээр өгөөд, танд 7.000.000 төгрөгийг 2 хоногийн дараа өгье гээд 17.000.000 төгрөгийг өгсөн мэтээр гэрээ хийчихсэн, харин үлдэгдэл мөнгө болох 28,500,000 төгрөгийг 2015 оны 10 дугаар сард өгөхөөр баталгаажуулсан. Ингээд 2 хоногийн дараа ямар нэг мөнгө өгөөгүй ба нийтдээ harrier-ийн хүүгээс өөр ямар нэг мөнгө төгрөг өгөөгүй. Харин хариер машиныг зарахдаа болохоор над дээр байсан машиныг өөрийнхөө нэр дээр итгэмжлэх хийлгээд авсан байсан. Тэгээд уг машинуудынхаа мөнгийг нэхэхээр янз бүрийн худлаа үнэн ярьдаг байсан. Г- надад ярихдаа 13 дугаар хороололд байр байгаа уг байраа зарах гэж байгаа, хэрвээ болохгүй бол чи авч болно сонирхох уу гэж ярьж байсан ба надад ямар нэгэн гэрчилгээ болоод байрыг нь очиж үзэж байсан удаа байхгүй. Ланд машины хувьд итгэл найдвартай хүн байгаа хамтарч ажилладаг хүндээ өгнө гэж хэлдэг байсан. Анхнаасаа өөрийнхөө хувьдаа ашиглах гэж намайг хуурч мэхэлж залилсан байгаа. Г- нь надад 5 сая төгрөг бэлнээр

 

өгсөн одоо 50.000.000 төгрөгийг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг,

...энэ машиныг 23 сая төгрөгт тооцоод Г-д өгсөн ба Г- энэ машиныг авахдаа би 13-р хороололд байх байраа зарах гэж байгаа, миний байрыг авах хүний 8 хувийн зээл бүтсэн маргааш, нөгөөдрөөс миний дансанд мөнгө орж ирнэ, хэрэв чи надад итгэхгүй бол 23 сая төгрөгтөө хүүтэй зээлийн гэрээ хийчих гэж хэлэхээр нь би түүнд итгээд машинаа өгч явуулсан. Миний хувьд Г-ас машин зарсан мөнгийг хүүтэй хэрэглүүлье гэсэн бодол байгаагүй, зөвхөн машин зарсан 23 сая төгрөгөө авах бодолтой байсан. Гэтэл Г- миний машиныг зараад өөр зүйлд зарцуулсан байсан. Тухайн үед Г- миний машины гзарсан гэдгийг мэдээгүй зарах гээд яваад байгаа юм бодсон, ...надад 2015 оны  07 дугаар сарын 29-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүртэл надад 3.230.000 төгрөгийг миний Хаан банкны дансаар шилжүүлсэн байсан, үүнээс хойш надад ямар ч мөнгө төлөөгүй.

Мн 2015 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр дахин надаас 45 сая төгрөг зарж байсан Ландкруйзер 100 маркийн автомашиныг манай ааваас очоод аваад явсан байсан. Энэ машин 2005 онд үйлдвэрлэсэн. 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Монгол улсад орж ирсэн Ландкруйзер 100 маркийн автомашин байсан. Энэ машиныг Г- надаас авахдаа “авах хүн байна, манай түншлэгч надаас мөнгө зээлээд буцаагаад өгсөн хүн байна яг одоо бүтэн мөнгийг өгөхгүй гэнэ, би энэ хүнийг таних танихын хувьд машиныг чинь энэ хүнд өгье, одоо урьдчилгаа гэж тал мөнгийг харин 2 сарын дараа үлдсэн мөнгийг өгье, үлдсэн мөнгөн дээр нь хүү тооцоод нийт 45.500.000 төгрөг өгье” гэхээр нь би зөвшөөрөөд машинаа өгөхөөр болсон. Энэ машиныг тухайн үед манай аав Гончигсүрэн 1000 машины зогсоол дээр зарах гээд зогсож байсан болохоор Г- аав дээр очин 45 сая төгрөгт худалдаж авна гэж хэлээд урьдчилгаа 10 сая төгрөг бэлнээр өгөөд машиныг аваад явсан байсан. Харин 1 сарын дараа 3.500.000 төгрөг дахин нэмж өгөөд үүнээс хойш нэг ч төгрөг төлөөгүй алга болсон. Гэхдээ манай аав Гончигсүрэнтэй 17.000.000 төгрөг төлөөд төлсөн гээд үлдсэн 28.500.000 төгрөг дээр зээлийн гэрээ хийгээд явсан байсан. Үнэн хэрэгтээ урьдчилгаа гэж өгсөн мөнгө нь 13.500.000 төгрөг юм. Энэ машины төлбөр гэж одоо 32.500.000 төгрөгийн төлбөр дутуу байгаа ба нийт Г-ас 55.500.000 төгрөгийг нэхэмжилж байна. Миний хувьд Г- гэдэг хүнээс болж ах, дүү гэр бүлийн хооронд маш муу харьцаатай болж уур амьсгал маш хүнд болсон, бид арай гэж олсон мөнгөө Г- гэдэг хүнд бүх мөнгөө алдаад одоо өөрсдөө өр зээлээ төлж чадахгүй маш хүнд байгаа” гэх мэдүүлэг.

Иргэний нэхэмжлэгч Г.Энхсайханы /1хх-н 108-109/ “би Тоуоtа harrier машиныг дуудлага худалдаагаар монгол мөнгөөр 20 сая төгрөгөнд бодож өгч явуулсан. Эгч маань нэг машин зардаг хүн байгаа энэ залуугаар зуучлуулаад зараад өгье гэхээр нь би итгэж байгаа бол тэг ээ гэсэн. Дараа нь би landcruiser 100 маркын машинаа 6 сарын сүүлээр явуулсан. Тэгээд Японд байхдаа Англи улсад суралцах материалаа өгөхөд татгалзсан хариу гарсан тул Монголоосоо өгье гэж бодоод Монголд ирсэн байгаа юм. Тэгээд аав, эгч 2-той ярилцахад Г- гэх хүнд өгсөн байгаа зээлийн гэрээ хийсэн гэхээр нь гайгүй байх гэж бодсон. Г- ямар нэг мөнгө өгөөгүй. Машины мөнгө бүгд миний мөнгө байгаа юм” гэх мэдүүлэг.

Гэрч Р.Гончигсүрэнгийн /1хх-н 110-111/  “2015 оны 07 сард манай төрсөн охин Одонтуяа Harrier маркын машинаа зээлээр Г- гэж хүнд худалдчихлаа хүүг

нь сар сардаа өгнө гэж тохирсон гэсэн. Ингэж би Ганбямбыг мэдэх болсон. Манай

охинд хүүний мөнгө төгрөг Г- нь өгдөг байсан байхаа. 2015 оны 07 сарын 5-ны хавьцаа хүү Энхсайхан Япон улсаас lang cruiser-100 машин явуулсан ба миний нэр дээр явуулсан... машин зарах гэж 2 сар орчим зогссон ба машин авах хүн байхгүй байсан. Ингээд Г- гэж залуу манай охин луу залгаад машин байна уу гэхээр нь аав дээр ийм машин ирсэн байгаа гэж хэлэхэд Г- над дээр ирж уулзсан. Таньд бэлэн 10 сая төгрөг өгье үлдэгдэл 7 саяыг өнөө маргаашгүй өгнө. Ингээд үлдэгдэл 28,5 сая төгрөгийг зээлийн хугацаагаар төлж хүүг нь төлж 3 сарын хугацаанд төлж барагдуулна гэсэн гэрээ хийсэн. 3 сарын хугацаанд төлж барагдуулна гэсэн. Г- нь манай нэг ах Булган аймагт тариа тарьдаг, энэ хүнтэй гэрээ хэлцэл хийж цааш худалдан борлуулна гэж ярьж байсан” гэх мэдүүлэг.

            Гэрч Б.Батхүрэлийн /1хх-н 112-113, 3 хх-н 239/ “Г- надад 20 сая орчим төгрөгийн тооцоо үлдсэн байсан ба би мөнгөө нэхэхээр Г- одоогоор мөнгө байхгүй гээд явдаг байсан би ингээд 2015 оны 09 сард Г- надад нэг цагаан өнгийн land cruiser-100 маркын машин байна, хэрэв чи сонирхож байгаа бол үз, тэгээд өрөндөө суутгаад үлдсэн мөнгийг бэлнээр өгчих гэхээр нь би Ганбямбын хамт 1000 машины зогсоол дээр очиж үзсэн. Машиныг үзэх үед Гончигсүрэн гэж хүн зарах гээд зогсож байсан. 43 сая төгрөгөөр худалдаж авахаар болсон. Тэгээд би Гончигсүрэн гэдэг хүнтэй худалдах худалдан авах гэрээ хийгээд машиныг өөрийн нэр дээр шилжүүлэн авсан. ...20 сая төгрөгийг өгөхийн тулд машиныг “Бичил глобус” банк бус санхүүгийн газар зээлийн барьцаанд тавьж мөнгийг Г-д бэлнээр өгсөн. Гончигсүрэн гэдэг хүнтэй машины төлбөр тооцооны талаар бол яриагүй. Г- уг хүний машиныг зарж өгч байгаа гэж ойлгосон. Намайг машиныг худалдаж авч байгаа гэдгийг Гончигсүрэн мэдсэн. Гэхдээ намайг өрөндөө авч байгаа гэдгийг хэлээгүй. Би машиныг 33 сая төгрөгийн зээлийн барьцаанд тавиад 20 сая төгрөгийг Г-д өгсөн, Г- машин авсан хүмүүстээ урьдчилгаа гэж энэ мөнгөнөөсөө өгсөн юм шиг байна лээ. 2015 оны 10 сарын 09-ний өдөр Хашчулуун гэдэг хүнд итгэмжлэл хийж өгөн зарсан байгаа. Машиныг ББСБ-д барьцаанд тавих үед машин эзэмшигчийн нэрийг тэр ББСБ-д шилжүүлсэн байсан санагдаж байна Харин машин худалдаж авсан хүн ББСБ-аас нэр шилжүүлж авсан болохоор надтай ямар нэгэн гэрээ хэлцэл хийгдээгүй” гэх мэдүүлэг.

Гэрч Б.Баасанжаргалын /1хх-н 114/ “...Би уг нь Б.Г гэдэг хүнийг огт танидаггүй байсан харин Ууганбаяр гэдэг хүнийг таних ба Ууганбаяр надаас хүүтэй мөнгө зээлж авдаг байсан юм. Гэтэл 2015 оны 07 сарын 10-ны үед байх Ууганбаяр ирээд манай дүүд мөнгөний хэрэг болоод байна, чи манай дүүгийн энэ машиныг авч үлдээд 18 сая төгрөг өгчих, 2015 оны 07 дугаар сарын 25-ны өдөр гэхэд мөнгийг чинь өгөөд энэ машиныг буцаагаад авна гэж хэлээд хар өнгийн Toyota harrier машиныг үзүүлсэн, тэгээд би тэр машины бичиг баримтыг үзэхэд Б.Г гэдэг хүнд итгэмжпэл бичигдсэн, гаалийн бичиг болон холбогдох бүх бичиг гэрээ хийгээд 18 сая төгрөгийг Ганбямбын банкны дансаар тал мөнгийг, үлдсэн тал мөнгийг бэлнээр өгсөн тэгээд би тэр машиныг аваад үлдсэн. Ингээд тохирсон хугацаа болоход Г-, Ууганбаяр нарын хэн ч ирээгүй тул би тэдний утас руу нь зөндөө залгаж "машиныг зарлаа” гэдэг талаар хэлээд эцэст нь ирж авахгүй байсан тул автомашин худалдаж авдаг ченж дуудаад Мөнхцэцэг гэдэг хүнд 20.000.000 төгрөгт тооцон зарсан. Би одоо яг хэн, хэнд хэдэн төгрөгийг өгсөн гэдгийг санахгүй байна ямарч байсан Ганбямбын дансаар мөнгө шилжүүлсэн, Г- машиндаа сууж байхад би гараад үлдсэн мөнгийг нь Ууганбаярт бэлнээр өгсөн. Би Г-д нэг ч төгрөг өгөх ёсгүй, Г- надад 18 сая төгрөгт машинаа худалдсан, би мөнгийг бүгдийг нь бүрэн төлсөн 7 сарын 25-ны өдөр авна гэсэн боловч ирээгүй тэгээд би 8 сарын 06-ны өдөр хүртэл хүлээгээд ирэхгүй байсан тул ченж авах үнээр Мөнхцэцэг гэдэг хүнд зарсан” гэх мэдүүлэг.

Гэрч У.Ууганбаярын /1хх-н 116,3 хх-н 209/, “2015 оны 07 сарын эхээр шиг санаж байна, ямар ч байсан наадам их дөхсөн байхад Г- надруу залгаад “ахаа автомашин ломбарданд тавих гэсэн юм, өндөр үнэлгээтэй авчих газар байна уу, танд ийм газар олоод өгөөч” гэж асуусан, тэгээд би 6-р бичил хорооллын арктай байранд байрлан үйл ажиллагаа явуулдаг барьцаалан зээлдүүлэх газрын эзэн Баасанжаргал гэдэг хүнтэй уулзуулсан ба тэгээд Г- Баасанжаргал нар хоорондоо ярьж тохироод автомашиныг үзэж хараад 18,000,000 төгрөг авсан. ... үүнээс хойш 1 сарын дараа байх Баасанжаргал надруу залгаад “нөгөө залуугийн машиныг зарлаа шүү, хугацаа дууссан” гээд яриад байхаар нь Г-д энэ талаар хэлэхэд “Г- одоо яг мөнгө зохицуулж чадахгүй байна, хэсэг хүлээж бай” гэж хэлээч гэхээр нь би Баасанжаргалд “хэсэг хүлээж байгаач ” гэж хэлэхэд “тийм зүйл байхгүй” гээд нөгөө машиныг зарсан байсан Би ер нь Баасанжаргалаар өөрийн байрны барьцааг чөлөөлүүлж байсан ба эргээд Баасанжаргалд хүүгийн төлбөрт баригдаад би байраа зараад мөнгийг нь төлж байсан тухайн үед би 32,000,000 төгрөгийн зээл чөлөөлүүлэн 2 сарын дараа буцаагаад 42,000,000 төгрөг болгон төлж байсан. Тэгсэн хирнээ дахин надаас мөнгө нэхээд байсан, миний хувьд Баасанжаргалтай ямар ч төлбөр тооцооны асуудал байхгүй. ...зээлийн гэрээн дээр байгаа гарын үсэг бол миний гарын үсэг мөн ба Б.Г бид хоёрын хооронд байгуулсан гэрээ мөн юм. Дээрх зээлийн гэрээг бусдын болон Б.Ганбямбын дарамт шахалтаар хийгээгүй. Дээрх 7 зээлийн гэрээний нийт мөнгө болох 215,000,000 төгрөгөөс 148,800,000 төгрөгийг нь төлсөн ба одоо үлдэгдэл нь 66,200,000 төгрөг байгаа. Зээлийн хүү болох 194 сая төгрөгнөөс одоогийн байдлаар нэг ч төгрөг төлөөгүй байгаа. Би Тоон хээ аудит ХХК-ны санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн тайлангийн надад холбогдуулан гаргасан, миний Б.Гас авсан мөнгө, уг мөнгөний зээлийн хүү зэргийг бодож гаргасан дүгнэлттэй танилцлаа. ... уг мөнгөнүүд нийлээд 22,800,000 төгрөг болж байгаа гэх мэдүүлэг. /3 хх-н 209-210/,

Land cruiser-100 маркын машины үнэлгээ 50 сая төгрөг /1хх-131-135/,

Toyota harrier машины зах зээлийн үнэлгээ 23 сая төгрөг /1хх-125-129/,

хохирогч Г.Одонтуяа Б.Г нарын хооронд байгуулсан итгэмжлэл /1 хх-н 136/

худалдах, бусдын нэр дээр шилжүүлэх 1 жилийн хугацаанд Энхсайханаас Г.Одонтуяад олгосон итгэмжпэл /3 хх-н 100/, “автомашин худалдах, худалдан авах” гэрээ /1-хх-137/, Р.Гончигсүрэн, Б.Батхүрэл нарын зээлийн гэрээ 2015-09-01, Г.Одонтуяа Б.Г нарын зээлийн гэрээ 2015-07-06 /1-хх-138/, 2015.07-06-аас 2015-10-06 хүртэл 23 сая төгрөг 4 хувийн хүүтэй. Р.Гончигсүрэн, Б.Г нарын зээлийн гэрээ 2015-09-01 /1-хх-139/, 2015-09-01-ээс 2015-11-30 хүртэл 23 сая төгрөг 3,5 хувийн хүүтэй. Тоёото Ландкруйзер 100 , Харриер автомашины лавлагаа, бичиг баримт , нэр шилжсэн, барьцаалж зээл гаргасан гэрээ баримтууд/1 хх-н 146-183/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн дүгнэлт /2 хх-н 217-218/

“...Г- нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна, мэдүүлэг өгөх чадвартай, хэрэг хариуцах чадвартай 2016/09/02.

Хэргийн хохирлын тооцоо / 4 хх-н 118/, Улаанбаатар хот дахь Гаалийн газар тоот / 2 хх-н 210-211/,

2016-10-10 хүртлэх хугацаанд Гаалийн мэдээллийн санд бүртгэлгүй, импорт экспортын бүрдүүлэлт хийж байгаагүй. Гаалийн Ерөнхий газрын албан тоот /2 хх-н 213-215/, 2014 оны 07 сараас 2015 оны 11 сарын 18 хүртэл бүрдүүлэлт хийсэн.

Яллагдагч Б.Ганбямбын иргэний үнэмлэхний лавлагаа /2-хх-77, 4-хх-3/, хүүхдийн гэрчилгээ /2-хх-78, 82/, хорооны тодорхойлолт /12 хх-н 79/, дээд боловсролын гэрчилгээний хуулбар /12 хх-н 80-81/, ял шалгасан хуудас /2 хх-н 85, 4 хх-н 5/, Ундрах боломж ХХК-ны нэр дээрх тээврийн хэрэгслийн лавлагаа /2-хх-96-97/, Ундрах боломж ХХК-ны дүрэм /2 хх-н 20-21/, үл хөдлөх хөрөнгийн лавлагаа /2 хх-н 99-100, 4 хх-н 7/, Ундрах боломж ХХК -ны улсын бүртгэлийн мэдээлэл /2 хх-н 105-106/, арилжааны банктай харилцаж байсан лавлагаа /2 хх-н 107-183/, гэрлэлт бүртгэлгүй лавлагаа /4 хх-н 4/,

яллагдагч Б.Ганбямбын мэдүүлгүүд: /1 хх-н 118-120, 121-123, 2 хх-н 232, 3 хх-н 244-245, 246-247, 4 хх-н 1-2, 90-91/,

2015 оны 7 дугаар сард өөрийн танил Одонтуяатай ярилцаж байгаад 3 сарын хугацаатай Одноогийн өөрийнх нь зарж борлуулж байсан тоёото харриер маркийн автомашиныг 3 сарын хугацаатай зээлийн гэрээ хийж сарын 4 хувийн хүүтэй мөнгө өгөхөөр тохиролцсон байгаа. Тэгээд энэ машинаа би 23,000,000 төгрөгөнд бодож өгсөн. Надад 15,000,000 төгрөг өгсөн ба үлдсэн 8 сая төгрөгөө одоог хүртэл өгөхгүй боломжгүй байна гэсэн зүйл ярьж байгаа. Тэгээд би 15.000.000 төгрөгөөрөө өөрийн ажиллуулдаг Ундрах боломж ХХК-аас зээл гаргаад дуусчихсан. Би харриерээ аваад нэг их удаагүй 7 сарын дундуур наадмын өмнө зээлээр худалдсан. 3 сарын хугацаатай 10 дугаар сарын 01-ний өдөр гэж ярилцаж тохиролцсон байсан ба Одонтуяад уг харриер маркийн машины хүүний мөнгө гэж одоог хүртэл хаан банкных нь дансаар сарын 920,000 төгрөг шилжүүлж өгч байгаа, харин 2015 оны 1 сард нэг сарын хүүний мөнгийг нь өгөөгүй. Тэгээд байж байтал Одонтуяа бид хоёр 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр тоёото ландкруйзер 100 маркийн автомашин зээлээр худалдаж авахаар болоод нийт 45,500,000 төгрөгний машины урьдчилгаа мөнгө гэж 10,000,000 төгрөгийг бэлнээр Одонтуяагийн данс суу шилжүүлээд Одонтуяагийн төрсөн эцэг Гончигсүрэнтэй зээлийн гэрээ хийсэн ба 2 сарын хугацаанд сарын 3,5 хувийн хүүтэй урьдчилгаа мөнгө 17,000,000 төгрөгийг бэлнээр өгсөн мэт гэрээ хийж 7,000,000 төгрөгийг нь би Гончигсүрэнд 2015 оны 9 дүгээр сардаа багтааж өгөхөөр тохиролцоод үлдэгдэл 28,500,000 төгрөгийг 2015 оны 12 сарын 01-ний өдөр гэхэд өгч дуусгахаар тохиролцсон байгаа. Ингэж гэрээ хийсний дараа машинаа мөн итгэлцлээр өөрийн танил Ууганбаяр гэх хүнд өр авлагны өмнөх тооцоо байсан тул 44,000,000 төгрөгөнд бодож өгсөн байгаа. Би уг 2 машиныг зээлийн гэрээгээр худалдаж авсан ба машиныхаа мөнгийг машинаа зарж борлуулж байж өгнө гэж анх ярилцсан. ... уг хүн маань мөнгө нь бүтэхээ болиод надад 13-р хороололд байр өгье гэж ярьдаг байсан ба уг асуудал нь бүтэхээ болиод надад 100 айлд байрлах 64 мкв байр өгсөн. Би Одноод байр орж ирнээ гэж ярьж байсан ба гэрчилгээ нь ороод ирвэл мөнгөний чинь зөрүүнд тохиролцьё гэж ярилцаж байсан. Одноогийн аав дүү нарт 100 айлын байрыг үзүүлсэн. Би машинаа худалдан борлуулсан боловч мөнгөнүүдээ авч чадахгүй байдалд хүрчихээд байна. Би уг 2 машинаас нийт 28.000.000 төгрөг авах ёстой байгаа. Гэрээнд заасны дагуу би өөрөө хувьдаа ашиглах нөхцөлтэй байсан.

...би Г.Одонтуяагаас машинаа өмнөх харриер маркын машин шиг зээлээр өгөх юм уу гэхэд зээлээр өгч болно гэхдээ 17,000,000 төгрөгийн урьдчилгаа өг гэсэн

тул би найз Батхүрэлд 23,000,000 төгрөгийн өртэй байсан. Батхүрэл надаас мөнгөө нэхээд байсан тул би Батхүрэлд чи машин авах уу манай найзын машин байгаа юм. 45,000,000 төгрөгт зарна гэхдээ урьдчилгаа 17,000,000 өгч ав гээд байна гэхэд Батхүрэл зөвшөөрөөд 43,000,000 төгрөг бодож авъя гэхээр нь зөвшөөрсөн тул 1000 машины зогсоол дээр очин Гончигсүрэн ахтай уулзаад машиныг энэ хүнд зарж байгаа юм гээд Гончигсүрэн ах Батхүрэл нар худалдах худалдан авах гэрээ хийгээд Батхүрэл машиныг өөрийн нэр дээр болгож авсан. Харин би Гончигсүрэн ахтай 28,500,000 төгрөгийн 1 сарын 3,5 хувийн хүүтэй зээлийн гэрээ байгуулсан. 32,000,000 төгрөгийн үлдэгдэл байгаа, үүн дээр харриер маркын машины 23,000,000 төгрөгийг нэмж тооцохоор 55,000,000 төгрөгийн төлбөр гарч байгаа.        ...өөрөөр маргаантай асуудал хэрэг дээр болон хохирогч нарын гаргасан хохиролын нэхэмжлэлтэй холбоотой маргаан байхгүй, өөрийн хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Ууганбаяр удахгүй мөнгө өгнө л гээд байгаа, “Тоо сүлжээ аудит” ХХК-нд шинжээч томилсон тогтоолтой танилцсан, би шинжилгээний төлбөрт 3 сая төгрөг нэхэмжилсэний дагуу 500,000 төгрөгийг нь өгсөн байгаа, одоо үлдэгдэл мөнгийг нь 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр өгнө гээд тохирсон байгаа гэх мэдүүлэг /2 хх-н 232/

...би Ууганбаяраас авсан мөнгийг ажпынхаа үйл ажиллагаанд зарцуулдаг байсан. Би тухайн үед авто ломбард ажиллуулдаг байсан. Би өмнө нь 2015 оны 5-р сард У.Ууганбаяраас СБД-ийн нутаг дэвсгэрт 100 айл орчим 24а дугаартай байрны 9 давхарт байрлах 87 сая төгрөгний үнэлгээтэй 2 өрөө орон сууцыг миний нэр дээр шилжүүлээд надаас 50 тонн арматур төмрийг 50 сая төгрөгөөр тохирч, үлдэгдэл 37 сая төгрөгийг өрнөөсөө хасна гэж тохирсон байсан. Би тухайн үед Ууганбаяраас уг байрыг шилжүүлж авчихаад арматур төмрийг нь өгч чадаагүй юм. Ууганбаяр надаас болж энэ байрыг алдсан гэж үзээд байгаа юм. Ууганбаяр надад “50 сая төгрөг олоод ир, СБД-ийн нутаг дэвсгэрт 100 айл орчим 24а дугаартай байранд 3 өрөө байр 1, 2 өрөө байр 1-ийг өгье” гэж хэлсэн. Тэгэхээр нь би Одбаяраас 40 сая төгрөг зээлж аваад Ууганбаяртай уулзсан. Тэр үед Ууганбаяр “эхний ээлжинд 30 сая төгрөг хэрэгтэй юм байна” гэж хэлэхээр нь би Ууганбаярт 30 сая төгрөг өгсөн. Тэгсэн 3 өрөө байрны гэрчилгээ миний нэр дээр гарсан. Ууганбаяраас үлдсэн 2 өрөө байр яасан бэ” гэж асуухад “хэд хоногийн дараа болно, эсвэл он гараад бүтнэ” гэж хэлсэн Тэгээд Ууганбаяр бид хоёр ярилцаж тохироод миний нэр дээр шилжүүлсэн 3 өрөө байрыг хувь хүнд 3 сарын хугацаатай, 4 хувийн хүүтэй 50 сая төгрөгний барьцаанд тавьсан. Энэ мөнгөнөөс 20 сая төгрөгийг нь Ууганбаяр авсан. Би үлдэгдэл 30 сая төгрөгийг өмнө өртэй байсан хүмүүст өгсөн. Ууганбаярын “оны дараа мөнгөтэй болно” гэсэн үгэнд итгээд Одбаяраас зээлсэн мөнгийг оны дараа өгнө гэж тооцоолоод удаасан юм. ... Би хохирогч нараас мөнгө зээлж авсан үйлдэлдээ буруугаа хүлээж байна. Учирсан хохирлыг барагдуулах нь миний үүрэг гэдгийг ухамсарлаж байна” гэх мэдүүлэг,

...би хохирогч нараас мөнгө зээлсэн нь үнэн. Гэхдээ тэдгээр хохирогч нарыг хуурч мэхлэн мөнгийг нь аваагүй. Тухайн үед Ууганбаяр надаас авсан мөнгийг цаг хугацаанд нь өгсөн бол би хохирогч нарын мөнгийг тухайн үед нь буцаан өгөх боломжтой байсан. Би ийм зүйл болно гэж төсөөлж ч байгаагүй. Би “Одонтуяад яаралтай мөнгөний хэрэг байна, мөнгө зээлээч” гэж хэлсэн. Тэр үед Одонтуяа “зарагдахгүй удаж байгаа машин байна, чи энэ машиныг аваад мөнгө болгоод ав, 3 сарын дараа өг” гэж хэлсэн. Одонтуяа надад 2015 оны 7-р сарын 06-ны итгэмжлэл

хийж өгөөд 23 сая төгрөгийн үнэтэй, улсын дугаар аваагүй гаалийн бичигтэй Тоёото харриер маркийн автомашиныг өгсөн. 2015 оны 7 сарын 06-ны өдөр Одонтуяа надтай 23 сая төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй зээлсэн гэрээ байгуулж нотариатаар батлуулсан. Би 2015 оны 7 сарын 7-ны өдөр Ууганбаярын танилцуулсан Баярдаваагийн Баасанжаргал гэх эмэгтэй тэр Тоёото Харриер маркийн автомашиныг 1 сарын 8 хувийн хүүтэйгээр барьцаанд тавьж 16 сая төгрөг зээлж авсан. 2015 оны 7 сарын 07-ны өдөр Баасанжаргалтай “Худалдах худалдан авах гэрээ” байгуулж, машиныг Баасанжаргалын заасан хашаанд байрлуулж тавьсан. 2015 оны 7 сарын 18-ны өдөр Баасанжаргалыг олж уулзахад “наад машин чинь зарагдчихсан байгаа, чи Ууганбаяртайгаа тооцоогоо хий” гэж хэлсэн. Тэгэхээр нь би Ууганбаяртай холбогдоход “би наад машины чинь зөрүү 7 сая төгрөгийг чамд өгье” гэж хэлсэн. Ууганбаяр “удахгүй мөнгө бүтнэ, тэр үед мөнгийг чинь асуудалгүй өгчихнө” гэж хэлсэн. 2015 оны 9 сарын 01-ний өдөр Одонтуяагаас мөнгө зээлэх талаар асуухад Одонтуяа өмнөх шигээ “45 сая төгрөгний үнэтэй Тоёото ланд круйзер-100 маркийн автомашиныг зарж мөнгийг нь зээлж ав” гэж хэлсэн. ... Би өмнө нь Батхүрэлд 20 сая төгрөгний өртэй байсан ба тэр үед Батхүрэл надаас мөнгөө нэхэж байсан болохоор энэ Ландкруйзер-100 маркийн автомашиныг 42 сая төгрөгт тооцож өгсөн. Батхүрэл өмнөх 20 сая төгрөгийн өр зээлээ хасаад 22 сая төгрөг өгөхөөр тохирсон. 2015 оны 9 сарын 01-нийй өдөр Батхүрэл надад бэлнээр 10 сая төгрөг өгсөн. Үлдсэн мөнгийг дараа өгнө гэж тохирсон. Батхүрэл үлдэгдэл 12 сая төгрөгийг 2015 оны 11-р сар гэхэд цувуулж өгсөн. Би энэ мөнгөнөөс 9 орчим сая төгрөгийг Одонтуяад дансаар шилжүүлэн өгсөн. 3 сая төгрөгийг нь өөрөө хэрэглэсэн гэх мэдүүлэг /4 хх-н 1-2/ болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх үзлээ.  

Хохирогч нар нь шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар Б.Ганбямбын үг, үйлдэлд хууртагдан, урьдын харилцааны явцад бий болсон итгэлд хууртагдаж түүнд мөнгө өгсөн талаараа тодорхой мэдүүлдэг бөгөөд хохирогч, шүүгдэгч, гэрч нарын мэдүүлэг зэргээр хохирогчид учирсан хохирлын хэмжээ тогтоогдсон байх тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзэв.

Шүүгдэгч Б.Г нь бодит бус асуудлын үр дүнгийн талаар зохиомол байдлыг зориудаар бий болгож, хохирогч нарт мөнгийг эргүүлэн төлөх баталгаа, тооцоололгүй, мөн урьдын харилцаанд бий болсон хохирогч нарын итгэлийг урвуулан ашиглаж, хохирогчид хуурамч амлалт бусдын мөнгөн хөрөнгийг өөрт шилжүүлэн авч захиран зарцуулж байгаа нь бусдын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх, хариу төлбөр хийх зорилгогүйгээр тэдгээрийн эд хөрөнгийг авч байгаа буюу бусдыг залилан гэмт хэргийн шинжийг бүрэн тодорхойлж байна гэж дүгнэхээр байна.

 

Ийнхүү дээрх байдлаар шүүгдэгч Б.Ганбямбын хуурч мэхлэн, итгэл эвдэх аргаар зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан бусдын эд хөрөнгийг залилан авч их хэмжээний хохирол учруулсан гэм буруу хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж түүнийг гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч нарт нийт 155.150.000 төгрөгийн хохирол учирсан байх ба хохирогч Г.Одонтуяа нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ “...Шүүгдэгч Б.Г нь хохирогч Г.Одонтуяа надад учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан, одоо надад нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй, шүүх хуралдаанд оролцохгүй өмгөөлөгч Д.Бурмаа оролцоно.” гэсэн хүсэлтийг ирүүлсэн бөгөөд түүний өмгөөлөгч Д.Бурмаа шүүх хуралдаанд хохирогчийн шүүхэд гаргасан байр суурийг илэрхийлсэн тул шүүгдэгч Б.Г нь хохирогч Г.Одонтуяад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Харин шүүгдэгч Б.Гас нийт 77.150.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Э.Одбаярт 76.075.000 төгрөгийг, хохирогч Г.Золзаяад 1.075.000 төгрөгийг тус тус олгох нь зүйтэй байна.

 

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас “...Шүүгдэгчид Б.Ганбямбыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.2-т зааснаар бусдад их хэмжээний хохирол учруулсан гэж гэм буруугийн шүүх хуралдаанаар үзсэн тул 6 жилийн хугацаагаа хорих ял оногдуулах, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хаалттай хорих ангид эдлүүлэх саналтай байна...”, гэсэн саналыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: “…Улсын яллагч хүндрүүлэх нөхцөл байдлыг маргасан гэж хүндрүүлж ял оногдуулсан байдлыг хуулийн буруу хэрэглээ гэж үзэж байна. Шүүгдэгчээс өнөөдөр шүүх хурлын явцад нэг ч оролцогч гэм буруу дээрээ маргаж байна уу? гэж асуугаагүй, Б.Г бас маргаж байгаа талаар нэг ч зүйл дурдаж хэлээгүй байхад гэм буруу дээрээ маргаж байна гэж хэргийг зүйлчилж байгаа нь учир дутагдалтай юм. Хавтаст хэрэгт авагдсан  3 хохирогчийн 1-ний хохирлыг бүрэн барагдуулсан байна. Цаашид үлдэгдэл хохирлын төлж барагдуулахаа илэрхийлсэн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан бага хугацааны ял шийтгэл оногдуулж, мөн дэглэмийн хувьд нээлттэй ангид хувиарлаж өгнө үү …” гэсэн хүсэлтийг,

Хохирогч Г.Одонтуяагийн өмгөөлөгчөөс: “...хууль заасан хариуцлага хүлээлгэх.” гэсэн саналыг,

Хохирогч Г.Золзаяагаас: “...гэм буруугаа хүлээхгүй байгаа тул хууль заасан хариуцлага хүлээлгэх” гэсэн саналыг тус тус гаргасан бөгөөд хохирогч Э.Одбаяр ямар нэгэн санал, хүсэлт гаргаагүй болохыг дурьдах нь зүйтэй байна.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

Шүүх шүүгдэгч Б.Гд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Б.Гд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдлийн тоо, бусдад учруулсан хохирлын хэмжээ зэргийг

харгалзан Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан төрөл хэмжээний дотор хорих ял шийтгэхээр шийдвэрлэснээс гадна хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтов.

 

3. Бусад асуудлаар:

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй болно.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2, 36,3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр  зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Б.Г-г урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж зохиомол байдлыг зориудаар бий болгон баримт бичиг ашиглаж хуурч бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж бусдад их хэмжээний хохирол учруулж залилсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Б.Ганбямбыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт зааснаар 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. 

3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ганбямбын эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Б.Гас 77.150.000 төгрөгийг гаргуулж хохирогч Э.Одбаярт 76.075.000 төгрөгийг, Г.Золзаяад 1.075.000 төгрөгийг тус тус олгосугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Б.Г нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дудсугай.

6. Шүүгдэгч Б.Гд урьд авсан хувийн баталгаа гаргах болон хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Гд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Х.ИДЭР