| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хувьтөгөлдөрийн Идэр |
| Хэргийн индекс | 185/2019/0035/Э |
| Дугаар | 38 |
| Огноо | 2019-01-07 |
| Зүйл хэсэг | 17.2.1., 18.6.1., |
| Улсын яллагч | Б.Уранчимэг |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 07 өдөр
Дугаар 38
1. Чингэлтэй дүүргийн прокуророос газраас шүүгдэгч Б.Х-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар зүйлчилж ирүүлснийг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 болгон,
-шүүгдэгч Д.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилж ирүүлснийг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 болгон тус тус хөнгөрүүлэн өөрчилсүгэй.
2. Б.Х-г 23 удаагийн үйлдлээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг гэм буруутайд,
Д.Г-г гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул шүүгдэгч Д.Г-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Б.Х-г 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Х-т шүүхээс оногдуулсан 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дүрс бичлэгийн 1 ширхэг CD-г энэ хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, 1 хос пүүзийг устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн ирсэн эд хөрөнгөгүй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Х-ын цагдан хоригдсон 362 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.
8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Б.Х-аас нийт 26.622.120 төгрөгийг гаргуулж хохирогч Г.Цэрэн-Очирт 316.500 төгрөг, Т.Орхонд 337.000 төгрөг, Ж.Төмөрбатад 599.920 төгрөг, К.Цэцэгсүрэнд 192.000 төгрөг, Э.Нэмэхбаярт 2.140.000 төгрөг, Б.Жавхланд 292.000 төгрөг, Б.Баярбатад 1.316.000 төгрөг,Т.Аюурсайханд 4.139.400 төгрөг, С.Чинбатад 170.000 төгрөг, С.Оргихт 2.480.000 төгрөг, Б.Содбаярт 380.000 төгрөг, Н.Уранчимэгт 480.000 төгрөг, Ш.Мягмаржавд 800.000 төгрөг, М.Өнөржаргалд 2.500.000 төгрөг, Б.Алтангэрэлд 1.508.000 төгрөг, Б.Сарнайд 450.000 төгрөг, Д.Банзрагчид 1.670.000 төгрөг, Б.Наранчимэгт 150.000 төгрөг, Т.Доржхандад 800.000 төгрөг, Б.Намуунд 1.110.000 төгрөг, Н.Бат-Эрдэнэд 420.000 төгрөг, Б.Гантүлхүүрт 936.300 төгрөг, Т.Мөнхсаруулд 1.695.000 төгрөгийг тус тус олгосугай.
9. Б.Х-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
10. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Х-т авсан цагдан хорих, Д.Г-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ИДЭР
ШҮҮГЧИД Б.МӨНХ-ЭРДЭНЭ
С.ОЮУНЧИМЭГ