Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 231

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Батбаатар даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Х, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Э нарыг оролцуулан “Ч” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал газрын тосны газарт холбогдох “Ашигт малтмал газрын тосны газрын 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 1/2244 тоот “Ч” ХХК-ийн гаргасан хүсэлтийг шийдвэрлэхээс татгалзсан Захиргааны ерөнхий хуулийн 37.2-т заагдсан татгалзсан захиргааны үйл ажиллагаа байх тул үүнийг татгалзах эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоолгох” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н нь шүүхэд бичгээр гаргасан хүсэлтдээ: “Ашигт малтмал газрын тосны газрын 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 1/2244 тоот “Ч” ХХК-ийн гаргасан хүсэлтийг шийдвэрлэхээс татгалзсан Захиргааны ерөнхий хуулийн 37.2-т заагдсан татгалзсан үйл ажиллагаа байх тул үүнийг татгалзах эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоох нэхэмжлэлийн шаардлагатай нэхэмжлэлээсээ татгалзав...” гэжээ.

   ҮНДЭСЛЭХ нь:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-т “...нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзах...”, мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т “нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзаж болно.”, 66.2-т “нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх...” гэж заасны дагуу нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н нь Ашигт малтмал, газрын тосны газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсанаа шүүхэд бичгээр илэрхийлж, түүнээс гарах үр дагавартай танилцаж, хүсэл зоригоо илэрхийлсэн тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаар уг асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхээ алддаг болох; мөн хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болох тухай үр дагаврыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт тайлбарлан танилцуулсан болно.    

 

              Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т заасныг баримтлан “Ч” ХХК “Ашигт малтмал газрын тосны газрын 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 1/2244 тоот “Ч” ХХК-ийн гаргасан хүсэлтийг шийдвэрлэхээс татгалзсан Захиргааны ерөнхий хуулийн 37.2-т заагдсан татгалзсан захиргааны үйл ажиллагаа байх тул үүнийг татгалзах эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоолгох” тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, Ашигт малтмал, газрын тосны газарт холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд хэргийн оролцогчид энэхүү шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                             Л.БАТБААТАР