Шүүх | Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Нямжавын Гэрэлтуяа |
Хэргийн индекс | 152/2016/00309/и |
Дугаар | 00383 |
Огноо | 2016-06-03 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 06 сарын 03 өдөр
Дугаар 00383
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа би,
Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сум 7 дугаар баг, 21-39 тоотод оршин суух, 1976 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар ОЮ76021428, Зуутраг овогтой Цэвэгмэдийн Сайнзаяагийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 6 дугаар багийн 2-46 тоотод оршин суух, Юүндэн овогтой Баатарын Хасагаад холбогдох,
Гэм хорын хохиролд 500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, 2016 оны 5 дугаар сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Сайнзаяа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие нь 2016 оны 3 дугаар сарын 13-ны өдөр өөрийн нөхөр Ц.Баттөгсийн эзэмшлийн 29-79 УВХ улсын дугаартай Тоёота Приус-11 маркийн авто машиныг жолоодон Улаангом сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт махны захын ар талд байх хаалгаар гарах үед 50-56 УВХ улсын дугаартай Хьюндай маркийн авто машин ирж урд талын буферийг мөргөж хагалсан. Мөн авто машины тэнхэлэг тохиргоог гажуулсан. Тэр даруй Цагдаагийн байгууллагад хандаж үзлэг шалгалт хийлгэсэн бөгөөд ослыг Увс аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Ц.Мөнхжаргал шалгаад, 2016 оны 3 дугаар сарын 18-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах саналтай прокурорын хяналтанд шилжүүлсэн ба аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор П.Удвал 2016 оны 3 дугаар сарын 23-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тогтоол гарган шийдвэрлэсэн байна. Хэрэг материалыг Цагдаагийн газарт шалгах явцад Б.Хасгаа нь Монгол Улсын Замын хөдөлөгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт заасныг биелүүлээгүйн улмаас осол гарсан нь тогтоогдсон. Тухайн үед Б.Хасагаа нь миний авто машинд учруулсан хохирлыг нөхөн төлж барагдуулна, засуулна гэж амаар хэлж байсан боловч одоог хүртэл хохирол барагдуулаагүй, эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тогтоол гарснаас хойш уулзахгүй зугатааж, утасаа авахгүй байх болсон. Даатгалын байгууллагад хандсан боловч 50-56 УВХ улсын дугаартай Хьюндай Портер маркийн авто машин нь Б.Хасагаагийн нэр дээр даатгалд хамрагдаагүй гэх үндэслэлээр хохирол барагдуулахаас татгалзсан хариу өгсөн. Миний авто машин эвдэрхий учир хөдөлгөөнд оролцох боломжгүй бөгөөд би өөрөө хөл хүнд тул байнга явган явж чадахгүй, сургуулийн хүүхэд хүргэж авах, ажилдаа явах зэрэгт хүндрэл гарч чирэгдэл учирч байна. Иймд гэм буруутай этгээдээс миний хохирлыг барагдуулж хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгч Ц.Сайнзаяа шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “Миний бие нь Б.Хасагаагаас 500.000 төгрөг нэхэмжилсэн. Б.Хасагаа нь 100.000 төгрөг өгсөн болно. Одоо цаашид Б.Хасагаагаас нэхэмжлэх зүйлгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Сайнзаяа нь хариуцагч Б.Хасагаад холбогдуулан, гэм хорын хохиролд 500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Хасагаа нь 100.000 төгрөгийг төлсөн байх ба нэхэмжлэгч нь цаашид хариуцагчаас нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Ц.Сайнзаяагийн төлсөн 15.650 төгрөгийн 50 хувь буюу 7.825 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 7.825 төгрөгийг Увс аймгийн Төрийн сангийн 150000941 тоот данснаас гаргуулж Ц.Сайнзаяад олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖИЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т зааснаар хариуцагч Б.Хасагаагаас “гэм хорын хохиролд 500.000 /таван зуун мянга/ төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч Ц.Сайнзаяа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Ц.Сайнзаяагийн төлсөн 15.650 /арван таван мянга зургаан зуун тавь/ төгрөгийн 50 хувь буюу 7.825 /долоон мянга найман зуун хорин тав/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 7.825 /долоон мянга найман зуун хорин тав/ төгрөгийг Увс аймгийн Төрийн сангийн 150000941 тоот данснаас гаргуулан нэхэмжлэгч Ц.Сайнзаяад олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА