| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намширын Нарантуяа |
| Хэргийн индекс | 186/2018/0750/Э |
| Дугаар | 154 |
| Огноо | 2019-02-19 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Ц.Батбямба |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 02 сарын 19 өдөр
Дугаар 154
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нарантуяа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ө.Бт холбогдох эрүүгийн 1811011190399 дугаар 186/2018/0750/Э индекстэй хэргийг 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга: Б.Номинзул,
Улсын яллагч Ц.Батбямба,
Шүүгдэгч Ө.Б /шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлсөн/
Хохирогч Б.Б нар оролцов.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1985 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Төв аймгийн Заамар суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, дасгалжуулагч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, гэр бүлийн байдал 3, эхнэр, хүүхдийн хамт оршин суудаг, урьд ял шийтгэгдэж байгаагүй, Өөлд овогт Ө.Б
Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар: Шүүгдэгч Ө.Б нь 2018 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Чингэлтэйн 2 дугаар гудамжны 40 тоотод өөрийн хамтран амьдрагч Б.Бийг зодон гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:
Шүүгдэгч Ө.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй... гэх мэдүүлэг
Хохирогч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...Бид хоёр байр хөлсөлж хамт амьдарч байгаад Ө.Бын ахын гэрт байдаг болсон. Ө.Бын гар утас руу нэг эмэгтэй байнга залгадаг байсан. Би 2018 оны 03 дугаар сарын 31–ний шөнийн 01 цагт өдөр хамт амьдаръя гэчихээд өөр эмэгтэй хүмүүстэй холбоотой байсан асуудлаас болж бид хоёр маргасан. Тэгээд гарна гэхэд нь би гаргаагүй, тэрнээс болоод намайг түлхээд нүүр рүү цохисон. Ах эгчид нь хэлсэн ч миний хэлснийг тоогоогүй, ах нь харж байгаад намайг цохиулсан. Миний уруул дотор талдаа 2 язралт үүссэн байсан. Хэрэг гарсны дараа би дүүгийнхээ гэрт ирсэн. Манай дүү найзуудтайгаа байр хөлсөлдөг байсан. Тэгээд Ө.Б орж ирээд намайг чи өөрөө өөр хүнтэй явсан биздээ ална гээд дайраад байсан. Надад дандаа бурууг өгдөг байсан. Бид хоёрыг хоёр талын гэр бүлээс дэмждэг хүн байхгүй, зөвшөөрдөггүй... гэх мэдүүлэг
Хохирогч Б.Б мөрдөн байцаалтын шатанд: ...Би Өлзийсайхан овогтой Бтай 2011 онд Орхон уул аймагт танилцаж байсан ба түүнээс хойш үерхэж байгаад 2015 оноос хойш хамтран амьдарч байгаа. Б бид хоёрын дундаас үр хүүхэд байхгүй. Би Бтай нийлэхдээ хүүхэдтэй нийлсэн ба одоо нэг хүүхэд 9 настай, нөгөө хүүхэд 6 настай юм. Харин Б нэг хүүхэдтэй боловч хүүхэд нь салсан эхнэр дээр нь байдаг. Манай хоёр хүүхэд ч ээж дээр Хөвсгөл аймагт байдаг юм. Бид хоёр Орхон аймагт амьдарч байгаад 2018 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод ирж ажил хөдөлмөр эрхэлж ажил амьдралаа сайжруулахаар ирсэн боловч бид хоёр тодорхой ажил олдохгүй өнөөдрийг хүрч байгаа юм. Би цагдаагийн байгууллагад хандах болсон гол зүйл маань Бтай Улаанбаатар хотод ирээд Бын төрсөн ах болох Булгантамирын гэрт ирж байрласан ба 2018 оны 03 дүгаар сарын 31-ний шөнө Булгантамир ахынх нь гэрт байж байтал шөнийн 01 цагийн орчимд Бын гар утсанд дуудлага ирээд, би авсан чинь согтуу хүүхэн залгаад намайг доромжлоод байсан. Тэгэхээр нь би Бт ярь гэж хэлээд утсыг өгсөн. Б яриагүй утсаа шүүрч аваад чамайг хэн ярь гэсэн юм гэж хэлээд над руу уурлаж намайг орноос түлхэж унагаасан. Тэгэхээр нь би босож ирээд Бын гар орчимд нь цохисон. Тэгсэн чинь Б босож ирээд намайг түлхэж газар унагаад цээж хэсэгт нэг удаа өшиглөөд хувцасаа өмсөөд гарах гэхээр нь би гаргахгүй гэж хэлээд зууралдаж зулгаасан чинь миний нүүр орчимд нэг удаа цохиод утас болон бэлэн байсан 180.000 төгрөг аваад гарах үед нь би ч гэсэн наад мөнгөнөөс чинь аваад явмаар байна гэхэд надад мөнгө үлдээлгүй гараад явсан учир цагдаагийн байгууллагад хандаж байна... гэсэн мэдүүлэг /хх-10-12/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн №4468 тоот шинжээчийн дүгнэлтэд:
Шинжээч эмч Н.Туяа гэсэн дүгнэлт /хх-22/,
Яллагдагчаар Ө.Б мөрдөн байцаалтын шатанд: ...Ноцолдоод байхаар нь би нүүр рүү нь тохойгоороо нэг удаа цохисон. ...Би гаргасан үйлдэлдээ маш их гэмшиж байна. Дахин ийм үйлдэл гаргахгүй... гэсэн мэдүүлэг /хх-27-29/,
Шүүгдэгчийн хувийн байдлын талаарх: Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-30/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-31/, ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх-32/, зөрчлийн бүртгэл /хх-33-35/ зэрэг нотлох баримтууд болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Улсын яллагч дүгнэлтэндээ: Шүүгдэгч Ө.Б нь 2018 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Чингэлтэйн 2 дугаар гудамжны 40 тоотод өөрийн хамтран амьдрагч Б.Бийг зодон гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгчид Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар 700 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна. Нийт 33 хоног цагдан хоригдсон ба цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд нь оруулан тооцуулах саналтай байна. Бусдад төлөх төлбөргүй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч дүгнэлтэндээ: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1-д зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөрөө нөхөн төлсөн, ажил эрхэлдэг зэргийг харгалзан үзэж, торгох ял оногдуулж Эрүүгийн хуулийн ерөнхий 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хэсэгчлэн төлөх боломжийг олгоно уу гэв.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан дээрх шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгүүд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтын шаардлага хангажээ.
Хохирогч болон гэрч нарт эрх үүргийг сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг бэхжүүлж авсан байна. Иймд дээрх нотлох баримтуудыг энэ хэрэгт хамааралтай, хэргийн үйлдлийг хангалттай нотлож чадсан, хууль ёсны шаардлагыг хангасан, үнэн зөв баримтууд мөн гэж үнэлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах тухай санал гаргаагүй бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, эргэлзээгүй, тухайн хэргийг хангалттай нотлож байх тул хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлэн шийтгэх тогтоолын үндэслэл болгов.
Шүүхээс шүүгдэгчид холбогдох хэргийн нотлох баримтуудыг үнэлж, мэтгэлцэгч талуудын дүгнэлтийг сонсоод дараах дүгнэлтийг хийв.
Хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт
Шүүгдэгч Ө.Б нь 2018 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Чингэлтэйн 2 дугаар гудамжны 40 тоотод өөрийн хамтран амьдрагч Б.Бийг зодон гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн: ...Ноцолдоод байхаар нь би нүүр рүү нь тохойгоороо нэг удаа цохисон. ...Би гаргасан үйлдэлдээ маш их гэмшиж байна. Дахин ийм үйлдэл гаргахгүй... гэсэн мэдүүлэг, хохирогч Б.Бийн: ...Би Өлзийсайхан овогтой Бтай 2011 онд Орхон уул аймагт танилцаж байсан ба түүнээс хойш үерхэж байгаад 2015 оноос хойш хамтран амьдарч байгаа. Б бид хоёрын дундаас үр хүүхэд байхгүй. Би Бтай нийлэхдээ хүүхэдтэй нийлсэн ба одоо нэг хүүхэд 9 настай, нөгөө хүүхэд 6 настай юм. Харин Б нэг хүүхэдтэй боловч хүүхэд нь салсан эхнэр дээр нь байдаг. Манай хоёр хүүхэд ч ээж дээр Хөвсгөл аймагт байдаг юм. Бид хоёр Орхон аймагт амьдарч байгаад 2018 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод ирж ажил хөдөлмөр эрхэлж ажил амьдралаа сайжруулахаар ирсэн боловч бид хоёр тодорхой ажил олдохгүй өнөөдрийг хүрч байгаа юм. Би цагдаагийн байгууллагад хандах болсон гол зүйл маань Бтай Улаанбаатар хотод ирээд Бын төрсөн ах болох Булгантамирын гэрт ирж байрласан ба 2018 оны 03 дүгаар сарын 31-ний шөнө Булгантамир ахынх нь гэрт байж байтал шөнийн 01 цагийн орчимд Бын гар утсанд дуудлага ирээд, би авсан чинь согтуу хүүхэн залгаад намайг доромжлоод байсан. Тэгэхээр нь би Бт ярь гэж хэлээд утсыг өгсөн. Б яриагүй утсаа шүүрч аваад чамайг хэн ярь гэсэн юм гэж хэлээд над руу уурлаж намайг орноос түлхэж унагаасан. Тэгэхээр нь би босож ирээд Бын гар орчимд нь цохисон. Тэгсэн чинь Б босож ирээд намайг түлхэж газар унагаад цээж хэсэгт нэг удаа өшиглөөд хувцасаа өмсөөд гарах гэхээр нь би гаргахгүй гэж хэлээд зууралдаж зулгаасан чинь миний нүүр орчимд нэг удаа цохиод утас болон бэлэн байсан 180.000 төгрөг аваад гарах үед нь би ч гэсэн наад мөнгөнөөс чинь аваад явмаар байна гэхэд надад мөнгө үлдээлгүй гараад явсан учир цагдаагийн байгууллагад хандаж байна... гэсэн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн №4468 тоот шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Хэргийн үйлдлийн талаарх дүгнэлт:
Шүүгдэгч Ө.Б нь 2018 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Чингэлтэйн 2 дугаар гудамжны 40 тоотод өөрийн хамтран амьдрагч Б.Бийг зодон гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдлоо.
Шүүгдэгч Ө.Б гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үр дагавартаа шууд санаатай хандсан гэж дүгнэв.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Ө.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь заалтад заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ө.Бт эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, эрүүгийн хариуцлагын зорилтод нийцүүлэн Ө.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь заалтад зааснаар 495 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 495.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Хохирогч Б.Б шүүгдэгч Ө.Баас нэхэмжилсэн зүйлгүй байна.
Шүүгдэгч Ө.Б 33 хоног цагдан хоригдсон байна.
Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, төлөх төлбөргүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.