Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 4

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Алтанзул,

Улсын яллагч Ц.Амгаланбаатар,

            Шүүгдэгч Х.Бнарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, урдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаас, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн, Боржигон овогт Хөхөөгийн Бөд холбогдох эрүүгийн 1809038101178 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Х.Бнь 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр, Дамбадаржаагийн 59-806 тоотод

 

байрлах иргэн Р.Эрдэнэцогтын гэрт амьдарч байхдаа мөнгөн аяга 2 ширхэг, 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр зэс домбо 1 ширхэгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч, Р.Эрдэнэцогтод 690.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Гэм буруугийн талаар маргах зүйлгүй.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

хохирогч Р.Эрдэнэцогтын мэдүүлэг /хх-15-17/, гэрч Х.Эрдэнэчимэг /хх-21/, Г.Баттулга /хх-22/, шүүгдэгч Х.Бгэрчээр мэдүүлсэн мэдүүлэг /хх-19-20/, хөрөнгийн үнэлгээ /хх-26-29, 30-32/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн шүүгдэгчийг яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

Учир нь Х.Бнь 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр, Дамбадаржаагийн 59-806 тоотод байрлах иргэн Р.Эрдэнэцогтын гэрт амьдарч байхдаа мөнгөн аяга 2 ширхэг, 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр зэс домбо 1 ширхэгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч, Р.Эрдэнэцогтод 690.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь,

шүүгдэгч Х.Бийн гэрчээр мэдүүлсэн “....би Р.Эрдэнэцогтын эд хөрөнгийг захиран зарцуулах эрх байхгүй, эд зүйлийг би авч ломбарданд тавьсан...” гэх 19-20/, хохирогч Р.Эрдэнэцогтын “...Х.Бнь манай эд зүйлийг авсан, асуухаар хуц, солиор гээд байхаар нь цагдаа дуудсан...” гэх 15-17/, гэрч Х.Эрдэнэчимэгийн “...Х.Бөөс асуухад ломбарданд тавьсан гэхээр нь эд зүйлээ очиж авсан...” гэх /хх-21/, гэрч Г.Баттулгын “...Б гэгч хүний тавьсан домбыг эгч нь гэх Эрдэнэчимэг хүрч ирээд төлбөрийг нь төлөөд аваад явсан...” гэх /хх-22, хөрөнгийн үнэлгээний тайлан “2 ширхэг мөнгөн аяга 240.000 төгрөг, зэс домбо 450.000 төгрөг...” /хх-26-29, 30-32/ хохирогч Р.Эрдэнэцогтын гомдол саналгүй гэх баримт /хх-59/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх үзлээ.  

Шүүхээс шүүгдэгч Х.Бөд холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх

 

нотлох баримтуудаас дүгнэхэд:

Шүүх шүүгдэгч Х.Бийн үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүх хялбаршуулсан журмаар Х.Бөд холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан байх тул түүнд хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж, түүнд хяналт тавьж ажиллахыг зохих байгууллагад даалгаж, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг давхар хүлээлгэхээр шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Х.Бнь гэм буруу болон эрүүгийн хариуцлагын талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Х.Бнь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: