Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 153

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нарантуяа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Д.Од холбогдох эрүүгийн 1811024750981 дугаар 186/2019/0083/Э индекстэй хэргийг 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга Б.Номинзул,

Улсын яллагч Д.Агар,                             

Шүүгдэгч Д.О, шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн,

Хохирогч Г.Э, хохирогчийн өмгөөлөгч Н.Бямбадорж нар оролцов.  

 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1968 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 50 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, нягтлан бодогч ажилтай, гэр бүлийн байдал 4, нөхөр, хүүхдийн хамт оршин суудаг, ял шийтгэгдэж байгаагүй, Монгол овогт Д.О

Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар: Шүүгдэгч Д.О нь 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Мандухай” зочид буудлын хашаан дотор тээврийн хэрэгслийн зогсоолоос болж иргэн Г.Этэй маргалдан улмаар биед нь халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                       

 

                                               ТОДОРХОЙЛОХ нь:   

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:

 

Шүүгдэгч Д.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 13 цаг орчим хүүгийн хамт “Мандухай” зочид буудлын гадна талын зогсоолд нь машин тавих зогсоолгүй байхаар нь хүүхдээ оруулж манаачийн зөвшөөрөл аваад машинаа хашаан дотор тавьсан. Нэг цаг гучин минутын дараа машинаа гаргах гэтэл гарцны хажууд нэг машин хаалга нь онгорхой, гарах хаалга хаагаад машинаа тавьчихсан байсан. Дотор нь хүн байгааг анзаараагүй.  Хүүгээ зогсоолын төлбөр төл гээд явуулахдаа манаачид нь ард байгаа машиныг холдуулаад өгөөч гэж хэлээрэй гэсэн. Тэгээд манаач хаалга хааж тавьсан машинд очиж хэлж байсан. Манаач ирээд жолоочийг нь дуудуулчихсан удахгүй энэ машины жолооч гараад ирэх байх гэсэн. Хэсэг хугацааны дараа жолооч нь гарч ирэхгүй байхаар нь манаачид  машин дотор нь хүн байгаа юм чинь түлхүүр нь байвал машинаа ухраагаад тавьчих эсвэл хашлага руу шахаад тавьчих гэж хэлээд өгөөч гээд дахиад хүсэлт тавихад манаач машинд байсан хүнд очиж хэлсний дараа буцаж над дээр ирээд жолооч нь удахгүй ирнэ гэж байна гэсэн. Удалгүй Г.Э гарч ирээд энэ хэсгээр багтаад гарч болно шүү дээ, хэн эхнэр, хүүхэд загнаад байгаа юм бэ, хөдлөхгүй гэвэл чи яах юм гээд байсан. Тэгээд машинаа хөдөлгөхгүй гээд жолооч талын эсрэг талын толио хөдөлгөөд зогсоод байхаар нь чи утсаа гаргаж ирээд бичлэг хий гэж би хүүдээ хэлсэн. Тэгсэн чинь нэг зог тусаж хараад машинаа хөдөлгөсөн. Би манаачид зөндөө төвөг удсан учраас манаачаас уучлалт гуйгаад гарах гэтэл араас гүйцэж ирээд машины арын цонхыг цохиод манай хүүгийн утсыг булааж авах гээд оролдоод миний хүүг хойшоо болоход нүүр рүү нь хэд хэдэн удаа цохисон. Машин руу орох гээд зүтгээд байхаар нь би машиныхаа удирдлагаар хаалгануудаа цоожлоход, миний хаалганаас бусад нь цоожлогдсон. Манай хүүгийн сууж байсан талын хаалга онгойхгүй болохоор Г.Э тойрч ирээд миний талын хаалгыг татаж онгойлгоод над руу дайраад байсан. Тэгээд машин цохиод байхаар нь чи ер нь яах гээд байгаа юм бэ гээд машинаасаа буугаад барьж авах гэтэл Г.Э гэдэргээ хойшоо болсон. Тэгээд футболкноос нь татахад урагдчихсан. Тэгтэл өө, чи миний футболкийг урчихлаа гээд Э инээгээд байсан ба зориуд миний футболкийг урсан. Би дахиад барьж авах гэтэл энгэр хэсэг нь урагдсан. Тэгээд хойшоо зугтаад байхаар нь би хөлөөрөө нэг савсан. Тийм  л зүйл болсон... гэх мэдүүлэг

   Хохирогч Г.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр “Мандухай” зочид буудлын 19 дүгээр цэцэрлэгт бэлтгэлтэй гээд 2 сартай нялх хүүхдээ дагуулаад явж байсан. Би хүүхдээ дотор хувцаслаад байж байтал эхнэр залгаад нэг машин гаръя гэж байна, чи гялс гараад ир, нэг эгч уурлаад, загнаад байх шиг байна гэж хэлсэн. Тэгээд том хүүгээ хувцаслаад гарах гэж байхад дахиад эхнэр залгаад энэ эгч уурлаад загнаад байна, барьж идлээ, хурдан гараад ир гэсэн. Би машинаа хашлага руу шахаж тавьсан, араар нь машин багтах зай байгаа биз дээ гэхэд эхнэр мэдэхгүй, өөрөө гарахгүй зогсоод байна зогсоолын хүн нь бас машинаа холдуул гээд байна гэхээр нь би гүйж гарсан. Тэгээд намайг гарч ирэхэд миний машины араар хангалттай машин багтах зай байсан. “Мандухай” зочид буудлын доор байрлах компьютер тоглоомын газрын бичлэгээс тодорхой харагдана. Би машин гарч багтах зай байна, наашаа яваа, машиныг чинь гаргаад өгье гэхэд чи битгий олон юм яриад бай гээд бичлэг хийгээд эхлэхээр нь би за больё гээд машинаа холдуулаад ухрахад хашаанаас гаран гартлаа бичлэгээ хийгээд байхаар нь цахим сүлжээнд бичлэгээ тавиад дараа нь бас маргаан гарах юм болов уу гэж санаа зовоод гүйж очоод бичлэг хийхийг болиулах гэж гар утсыг нь авах үйлдэл хийсэн. Миний хийсэн үйлдэл цохиж байгаа юм шиг харагдсан байх. Машин дээр нь гүйж очиход хаалга нь түгжээтэй байсан. Тэгээд нөгөө талаар нь тойроод за явъя гээд буцаад алхахад араас гарч ирээд маажсан. Би зориуд инээж байгаад ээж шиг минь настай хүний цамцийг нь урсан асуудал байхгүй. Намайг зуурсан байх үед адилхан зууралдаж байхад Д.Огийн хувцас урагдсан байх. Би энэ бичлэг цахим сүлжээнд тавигдаад бөөн асуудал үүсэх нь гэж санаа зовоод энэ эгч рүү биш хүүхдийн гар утсыг авах гэж л ийм үйлдэл хийсэн. Нэг мэдэхэд миний нүүр ам, хүзүү, цээж сорви болсон байсан... гэх мэдүүлэг

Хохирогч Г.Э мөрдөн байцаалтын шатанд: ...миний бие 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр эхнэр, бага хүүхдийнхээ хамт том охиноо цэцэрлэгээс нь авахаар Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо “Мандухай” зочид буудлын хашаан дотор байх төлбөртэй зогсоолд ороод тарах арай болоогүй байхаар нь 30 орчим минут гурвуулаа сууж хүлээж байгаад би охиноо авахаар 15 цаг болгоод машинаасаа бууж явсан. Охины цэцэрлэг нь урд талд нь байдаг бөгөөд би ороод охиноо хувцаслаад байж байтал эхнэр Уянга 2-3 удаа залгаад энд нэг эгч гарах гээд уурлаад, загнаад байнаа гэж хэлсэн. Би охиноо хувцсыг нь өмсүүлчихээд удалгүй гараад ирсэн ба машин дээрээ ирэхэд машины хойд талаар багтаад гарчихаар зай байхаар нь энд зай байна шүү дээ, наашаа яв би хэлээд гаргаад өгье, та багтаад гарах зай байхад нялх нойтон хүүхэдтэй хүн загналаа гэж хэлтэл өөдөөс тэр жолооч эмэгтэй янз бүрийн юм яриад орилоод загнаад байсан. Би хэрүүл маргаан хийгээд яахав гээд машинаа холдуулах гэтэл хажууд нь сууж байсан хүүхэд нь бололтой залуу гар утсаа гаргаж ирээд бичлэг хийгээд байсан. Би машиндаа суугаад ухраад зам тавиад өгтөл хашаанаас гарах хүртэл бичлэг хийгээд байхаар нь би машинаасаа буугаад тэр машин дээр очоод бичлэгээ больчихоо, наад бичлэгээ устгачихаач гэхэд хүүхэд нь өөдөөс нэг юм яриад байсан ба би гар утсыг нь булааж аваад устгах санаатай авах гэтэл өгөхгүй байхаар нь би болъё гэж бодоод буцаад машин руугаа алхаж байхад жолооч эмэгтэй нь машинаасаа бууж гүйж ирээд над руу шууд дайрч футволкноос зуурч, зулгаагаад энд тэндээс маажиж, өшиглөөд дайрахаар нь би хойшоо болоод зугтаасан. Намайг зугтаахад хойноос хөөгөөд гүйж ирээд маажиж, өшиглөөд байхаар нь би холдуулах гээд зууралдах үед мөн тэр эмэгтэйн өмсөж байсан футволк нь урагдсан. Тэгж байгаад тэр эмэгтэй машин руугаа ороод суухаар нь би хойноос нь очоод хаалгыг нь онгойлгоод утсыг нь авах гэж оролдоод хүүхэд нь утсаа өгөхгүй, бичлэгээ хийсээр байсан. Би жолооч эмэгтэйн дээгүүр даваад хүүгээс нь утсыг нь авах гэж хэд хэдэн удаа оролдсон. Тэр үед жолооч эмэгтэй миний нүүр, хүзүү, гар, цээж хэсэгт маш олон удаа маажиж гэмтэл учруулсан. Ийм зүйл болоод би болъё, шийддэг газраар нь шийдүүлье гээд манай эхнэр цагдаа дуудсан ба бид нар хамтдаа цагдаагийн хэлтэс дээр ирж өргөдлөө гаргасан. Миний биед энд тэндгүй маажигдаж гэмтэл учирсан ба мөн миний төмсөг рүү хэд хэдэн удаа өшиглөсөн бөгөөд бага зэрэг хавдчихсан байсан. Тухайн гэмтлүүдийг бол жолооч эмэгтэй л учруулсан. Өөр надад гар хүрсэн хүн бол байхгүй. Бичлэг хийж байсан залуугийн гар утас бол цагдаа дээр ирсэн хойно жолооч эмэгтэй мэдүүлэг өгч байхад нь би хүүхдийнх нь хамт бичлэгийг нь үзэж байхад утсанд нь ямар нэгэн гэмтэл байгаагүй, дэлгэц нь зүгээр байсан. Машины дотор талын толь бол эвдэрсэн эсэхийг би анзаарч хараагүй, ямар байсныг нь мэдэхгүй байна... гэсэн мэдүүлэг /хх-16-17/,

 

Гэрч А.Бат-Уянга мөрдөн байцаалтын шатанд: ... 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр миний бие ээж Огийн хамт дугаартай “Рав-4” маркийн машиныг нь “Мандухай” зочид буудлын урд талд нь байх төлбөртэй зогсоолд тавьчихаад 1 цаг орчим болоод эргээд ирэхэд урд талд нь цагаан өнгийн “Кроун” маркийн машин нь гарах зам таглаад зогсчихсон байхаар нь зогсоолын манаач залууд нь тухайн машиныг холдуулах талаар хэлсэн. Тухайн машин дотор нэг эмэгтэй сууж байсан ба нэг хүнтэй яриад сууж байсан. Тэгээд 10 орчим минутын дараа жолооч залуу болох Э гэгч нь хүүхэд дагуулчихсан хүрч ирээд ийм зайтай байхад багтаад гарч чадахгүй байна уу, өөрсдөө гарахгүй юу, би холдуулж чадахгүй гэх мэтээр хэлээд байсан ба манаач залуу нь зохицуулахгүй хараад зогсоод байсан. Тэр үед манай ээж Эөд чи гарц хаагаад зогсчихоод байгаа юм биш үү, чи цаадах замаа харахгүй юу, энүүгээр яаж машин багтаж гарах юм бэ гэхэд аргалаад гарахгүй юу гээд машины урд ирчихээд уурлаад байсан. Тэгэхээр нь би гар утсаа гаргаж ирээд бичлэг хийхэд өөрийнхөө машин руу очоод толио тэгшлээд явахгүй байсан. Ээж бид хоёр машинаа урагшлуулчихаач гэхэд ухраагаад гаргасан ба бид хоёр хажуугаар нь өнгөрөөд гарч байхад Э машинаасаа бууж ирээд зайлаач гээд машины хойд цонх руу цохьсон ба миний цонхоор тонгойж орж ирээд миний утсыг булааж авах гэсэн ба би гар утсаа холдуулаад байж байтал намайг нүүр орчимд цохиод утас булааж авах гээд дайраад байсан. Тэгж байх үедээ намайг мөн цохих гэж оролдсон. Тэгж байгаад цонхоор оруулсан биеэ татаж аваад машины хойгуур тойрохоор нь манай ээж мөн машинаас буугаад Э рүү очоод хувцаснаас нь зуураад автал хойш нь татахад өмсөж явсан цамц нь урагдсан ба Э мөн ээжийн хувцаснаас зулгайж цамц, футволкийг нь урсан. Би тэр үед машин дотроо суугаад Эийн эхнэр гэх эмэгтэйтэй яриад байж байсан ба эхнэр нь чи наад бичлэгээ устга гээд мөн миний утсыг авах гээд байхаар нь би нөхрөө болиулаач гэж хэлсэн. Тэгээд байж байтал ээж машин дотроо орж ирээд суухад Э хаалгыг нь онгойлгоод хөлнөөс нь татсан ба ээж эсэргүүцээд хөлөө татаж аваад суудалдаа суухад ээжийн дээгүүр нь даваад утас булаах гээд дайраад байсан ба ээжийн хүзүү болон толгойны ар хэсгээс нь базаад байсан. Тэр үед ээж Эийг холдуулах гэж түлхэж байсан. Тэр үед Эийн нүүр ам маажигдсан байсан. Тэгээд дахиад машинаас биеэ гаргаад ээжийн хөлнөөс татсан ба тэр үед эхнэр нь хүүхдээ тэврээд хажууд нь зогсож байсан. Тэгснээ дахиад ээжийн дээгүүр гараад миний гар утсыг булаасан ба бид хоёр утсаа бариад булаацалдаад байж байхад ээж Эийг цааш нь түлхэж холдуулсан. Тэгээд маргалдаж байгаад цагдаа дуудсан. Тухайн үед миний барьж байсан Самсунг Ж-5 маркийн гар утасны дэлгэц нь хагарсан. Мөн манай машины дотор талын дунд толины тогтоогч нь хугарчихсан байсан... гэсэн мэдүүлэг /хх-22-23/,     

 

Гэрч З.Уянга мөрдөн байцаалтын шатанд: ... 2018 оны 08 дугаар сарын 31-ний
өдөр нөхөр Эийн машинтай 3 сартай охинтойгоо явж байгаад “Мандухай” зочид буудлын хашаанд машинаа байрлуулаад нөхөр хүүхдийн цэцэрлэг рүү ороод би машин дотроо хүүхдээ тэврээд сууж байхад цаад талаас машин хүрч ирээд тулж зогсоод сигнал дарахаар нь би машиныхаа хаалгыг хаасан. Тэгтэл хамгаалагч залуу нь хүрч ирээд жолоочийгоо дуудчих гэж хэлэхээр нөхөр рүүгээ залгатал одоо гарч байна гэсэн. Тэгэхэд нөгөө машины жолооч эмэгтэй сигнал дараад уурлаад байсан. Тэгэхээр нь нөхөр рүүгээ хэлэхэд яг очиж байна гээд удалгүй ирсэн. Ирээд хангалттай зай байхад чинь юундаа бухимдаад, яагаад эхнэрийг загнаад байгаан гэхэд олон юм яриад байлгүй хурдан гарга гэх зүйлийн юм яриад хоорондоо маргалдаж байгаад манай нөхөр машиндаа суугаад ухарч байх үед хүүхэд нь болох залуу утсаараа бичлэг хийгээд байхаар нь би нөхөртөө хайраа наад бичлэгийг нь болиулаач ээ гэсэн бөгөөд бид 2 хамт машинаасаа буусан. Би хүүхдээ тэврээд нөгөө залуу дээр очиж чи ингэж болохгүй, наад бичлэгээ устгачих, яасан гэж бичлэг хийж байгаа юм гэсэн чинь нөхөр хүрч ирээд чи наад бичлэгээ устга гээд утсыг нь авах гэхэд утсаа хойш нь болгоод өгөхгүй байсан. Би хүүхдээ уйлахаар нь холдоод нөгөө залуутай юм ярьж байх үед жолооч эмэгтэй машинаасаа бууж гарч ирээд машиных нь ард талд манай нөхөр рүү өшиглөсөн бөгөөд юм яриад байх шиг байсан. Нэг харахад л манай нөхөр, нөгөө эмэгтэй хоёрын хувцас нь урагдчихсан нөхрийн цээж болон нүүр нь маажигдчихсан байсан. Тэгээд жолооч эмэгтэй хувцасаа бариад машиндаа суусан бөгөөд манай нөхөр бид хоёр жолооч талын хаалгаар очоод ээжийнхээ цаад талд урд сууж байгаа хүүхдээс нь утсыг нь авах гээд булаацалдаад байсан ба тэр үед ээж нь дахин нэмж нүүр болон хүзүүнээс нь олон удаа маажиж цус нөжийг нь гаргасан. Тэгээд явуулахгүй гэж байгаад би цагдаа дуудсан юм... гэсэн мэдүүлэг /хх-24-25/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн №10707 тоот шинжээчийн дүгнэлтэд:

  1. Г.Эийн биед гэмтлийн гаралтай төмсөгний хурц үрэвсэл, дух, зүүн дээд зовхи, дээд уруул, амны зүүн хажуу хэсэг, хүзүүний урд хэсэг болон зүүн хажуу хэсэг, баруун эгэм, зүүн мөр, цээжний урд хэсэг, зүүн дал, зүүн бугалга, зүүн шуу, баруун шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.
  5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

Шинжээч эмч Н.Туяа гэсэн дүгнэлт /хх-29-30/,

 

Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-13-14/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-42-43/, хохирлын баримт /хх-44-48, 50-53, 55-57/, хөрөнгийн үнэлгээний төв ХХК-н тайлан /хх-64-70/,  

Шүүгдэгчийн хувийн байдлын талаарх: иргэний үнэмлэхний лавлагаа /хх-37/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-38/, зөрчлийн бүртгэл /хх-39-40/ зэрэг нотлох баримтууд болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

 

Улсын яллагч дүгнэлтэндээ: Шүүгдэгч Д.О нь 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Мандухай” зочид буудлын хашаан дотор тээврийн хэрэгслийн зогсоолоос болж иргэн Г.Этэй маргалдан улмаар биед нь халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцож, шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгж буюу 550.000 төгрөгийн торгох ял оногдуулах, хохирогчид 2.530.000 төгрөгийг гаргуулах саналтай байна. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг СиДиг хэрэгт хавсаргах саналтай байна. Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн зүйлгүй гэв.   

Хохирогчийн өмгөөлөгч дүгнэлтэндээ:  Улсын яллагчийн саналыг дэмжиж байна. Монгол улсын Үндсэн хуульд хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна гэж заасан байдаг. Хуульд заасны дагуу ял шийтгэлийг оногдуулж өгнө үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч дүгнэлтэндээ: Ял шийтгэлийн хувьд хэлэх санал байхгүй. Гэм буруугүй байдлыг нь нотолж тогтоолгохын төлөө дараа дараагийн шатны шүүхэд хандана гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан дээрх шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгүүд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтын шаардлага хангажээ. 

 

Хохирогч болон гэрч нарт эрх үүргийг сануулж хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг бэхжүүлж авсан байна. Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын болон шүүх хуралдааны үед гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч  нарын мэдүүлгээр давхар батлагдаж байна. Иймд дээрх нотлох баримтуудыг энэ хэрэгт хамааралтай, хэргийн үйлдлийг хангалттай нотлож чадсан, хууль ёсны шаардлагыг хангасан, үнэн зөв баримтууд мөн гэж үнэлэв.       

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах тухай санал гаргаагүй бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, эргэлзээгүй, тухайн хэргийг хангалттай нотлож байх тул хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлэн шийтгэх тогтоолын үндэслэл болгов.                 

 

Шүүхээс шүүгдэгчид холбогдох хэргийн нотлох баримтуудыг үнэлж мэтгэлцэгч талуудын дүгнэлтийг сонсоод дараах дүгнэлтийг хийв.

 

Хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт:

Шүүгдэгч Д.О нь 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Мандухай” зочид буудлын хашаан дотор тээврийн хэрэгслийн зогсоолоос болж иргэн Г.Этэй маргалдан улмаар биед нь халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь хохирогч Г.Эийн: ...миний бие 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр эхнэр, бага хүүхдийнхээ хамт том охиноо цэцэрлэгээс нь авахаар Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо “Мандухай” зочид буудлын хашаан дотор байх төлбөртэй зогсоолд ороод тарах арай болоогүй байхаар нь 30 орчим минут гурвуулаа сууж хүлээж байгаад би охиноо авахаар 15 цаг болгоод машинаасаа бууж явсан. Охины цэцэрлэг нь урд талд нь байдаг бөгөөд би ороод охиноо хувцаслаад байж байтал эхнэр Уянга 2-3 удаа залгаад энд нэг эгч гарах гээд уурлаад, загнаад байнаа гэж хэлсэн. Би охиноо хувцсыг нь өмсүүлчихээд удалгүй гараад ирсэн ба машин дээрээ ирэхэд машины хойд талаар багтаад гарчихаар зай байхаар нь энд зай байна шүү дээ, наашаа яв би хэлээд гаргаад өгье, та багтаад гарах зай байхад нялх нойтон хүүхэдтэй хүн загналаа гэж хэлтэл өөдөөс тэр жолооч эмэгтэй янз бүрийн юм яриад орилоод загнаад байсан. Би хэрүүл маргаан хийгээд яахав гээд машинаа холдуулах гэтэл хажууд нь сууж байсан хүүхэд нь бололтой залуу гар утсаа гаргаж ирээд бичлэг хийгээд байсан. Би машиндаа суугаад ухраад зам тавиад өгтөл хашаанаас гарах хүртэл бичлэг хийгээд байхаар нь би машинаасаа буугаад тэр машин дээр очоод бичлэгээ больчихоо, наад бичлэгээ устгачихаач гэхэд хүүхэд нь өөдөөс нэг юм яриад байсан ба би гар утсыг нь булааж аваад устгах санаатай авах гэтэл өгөхгүй байхаар нь би болъё гэж бодоод буцаад машин руугаа алхаж байхад жолооч эмэгтэй нь машинаасаа бууж гүйж ирээд над руу шууд дайрч футволкноос зуурч, зулгаагаад энд тэндээс маажиж, өшиглөөд дайрахаар нь би хойшоо болоод зугтаасан. Намайг зугтаахад хойноос хөөгөөд гүйж ирээд маажиж, өшиглөөд байхаар нь би холдуулах гээд зууралдах үед мөн тэр эмэгтэйн өмсөж байсан футволк нь урагдсан. Тэгж байгаад тэр эмэгтэй машин руугаа ороод суухаар нь би хойноос нь очоод хаалгыг нь онгойлгоод утсыг нь авах гэж оролдоод хүүхэд нь утсаа өгөхгүй, бичлэгээ хийсээр байсан. Би жолооч эмэгтэйн дээгүүр даваад хүүгээс нь утсыг нь авах гэж хэд хэдэн удаа оролдсон. Тэр үед жолооч эмэгтэй миний нүүр, хүзүү, гар, цээж хэсэгт маш олон удаа маажиж гэмтэл учруулсан. Ийм зүйл болоод би болъё, шийддэг газраар нь шийдүүлье гээд манай эхнэр цагдаа дуудсан ба бид нар хамтдаа цагдаагийн хэлтэс дээр ирж өргөдлөө гаргасан. Миний биед энд тэндгүй маажигдаж гэмтэл учирсан ба мөн миний төмсөг рүү хэд хэдэн удаа өшиглөсөн бөгөөд бага зэрэг хавдчихсан байсан. Тухайн гэмтлүүдийг бол жолооч эмэгтэй л учруулсан. Өөр надад гар хүрсэн хүн бол байхгүй. Бичлэг хийж байсан залуугийн гар утас бол цагдаа дээр ирсэн хойно жолооч эмэгтэй мэдүүлэг өгч байхад нь би хүүхдийнх нь хамт бичлэгийг нь үзэж байхад утсанд нь ямар нэгэн гэмтэл байгаагүй, дэлгэц нь зүгээр байсан. Машины дотор талын толь бол эвдэрсэн эсэхийг би анзаарч хараагүй, ямар байсныг нь мэдэхгүй байна... гэсэн мэдүүлэг, гэрч А.Бат-Уянгын:  ... 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр миний бие ээж Огийн хамт дугаартай “Рав-4” маркийн машиныг нь “Мандухай” зочид буудлын урд талд нь байх төлбөртэй зогсоолд тавьчихаад 1 цаг орчим болоод эргээд ирэхэд урд талд нь цагаан өнгийн “Кроун” маркийн машин нь гарах зам таглаад зогсчихсон байхаар нь зогсоолын манаач залууд нь тухайн машиныг холдуулах талаар хэлсэн. Тухайн машин дотор нэг эмэгтэй сууж байсан ба нэг хүнтэй яриад сууж байсан. Тэгээд 10 орчим минутын дараа жолооч залуу болох Э гэгч нь хүүхэд дагуулчихсан хүрч ирээд ийм зайтай байхад багтаад гарч чадахгүй байна уу, өөрсдөө гарахгүй юу, би холдуулж чадахгүй гэх мэтээр хэлээд байсан ба манаач залуу нь зохицуулахгүй хараад зогсоод байсан. Тэр үед манай ээж Эөд чи гарц хаагаад зогсчихоод байгаа юм биш үү, чи цаадах замаа харахгүй юу, энүүгээр яаж машин багтаж гарах юм бэ гэхэд аргалаад гарахгүй юу гээд машины урд ирчихээд уурлаад байсан. Тэгэхээр нь би гар утсаа гаргаж ирээд бичлэг хийхэд өөрийнхөө машин руу очоод толио тэгшлээд явахгүй байсан. Ээж бид хоёр машинаа урагшлуулчихаач гэхэд ухраагаад гаргасан ба бид хоёр хажуугаар нь өнгөрөөд гарч байхад Э машинаасаа бууж ирээд зайлаач гээд машины хойд цонх руу цохьсон ба миний цонхоор тонгойж орж ирээд миний утсыг булааж авах гэсэн ба би гар утсаа холдуулаад байж байтал намайг нүүр орчимд цохиод утас булааж авах гээд дайраад байсан. Тэгж байх үедээ намайг мөн цохих гэж оролдсон. Тэгж байгаад цонхоор оруулсан биеэ татаж аваад машины хойгуур тойрохоор нь манай ээж мөн машинаас буугаад Э рүү очоод хувцаснаас нь зуураад автал хойш нь татахад өмсөж явсан цамц нь урагдсан ба Э мөн ээжийн хувцаснаас зулгайж цамц, футволкийг нь урсан. Би тэр үед машин дотроо суугаад Эийн эхнэр гэх эмэгтэйтэй яриад байж байсан ба эхнэр нь чи наад бичлэгээ устга гээд мөн миний утсыг авах гээд байхаар нь би нөхрөө болиулаач гэж хэлсэн. Тэгээд байж байтал ээж машин дотроо орж ирээд суухад Э хаалгыг нь онгойлгоод хөлнөөс нь татсан ба ээж эсэргүүцээд хөлөө татаж аваад суудалдаа суухад ээжийн дээгүүр нь даваад утас булаах гээд дайраад байсан ба ээжийн хүзүү болон толгойны ар хэсгээс нь базаад байсан. Тэр үед ээж Эийг холдуулах гэж түлхэж байсан. Тэр үед Эийн нүүр ам маажигдсан байсан. Тэгээд дахиад машинаас биеэ гаргаад ээжийн хөлнөөс татсан ба тэр үед эхнэр нь хүүхдээ тэврээд хажууд нь зогсож байсан. Тэгснээ дахиад ээжийн дээгүүр гараад миний гар утсыг булаасан ба бид хоёр утсаа бариад булаацалдаад байж байхад ээж Эийг цааш нь түлхэж холдуулсан. Тэгээд маргалдаж байгаад цагдаа дуудсан. Тухайн үед миний барьж байсан Самсунг Ж-5 маркийн гар утасны дэлгэц нь хагарсан. Мөн манай машины дотор талын дунд толины тогтоогч нь хугарчихсан байсан... гэсэн мэдүүлэг, Гэрч З.Уянгын: ...2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр нөхөр Эийн машинтай 3 сартай охинтойгоо явж байгаад “Мандухай” зочид буудлын хашаанд машинаа байрлуулаад нөхөр хүүхдийн цэцэрлэг рүү ороод би машин дотроо хүүхдээ тэврээд сууж байхад цаад талаас машин хүрч ирээд тулж зогсоод сигнал дарахаар нь би машиныхаа хаалгыг хаасан. Тэгтэл хамгаалагч залуу нь хүрч ирээд жолоочийгоо дуудчих гэж хэлэхээр нөхөр рүүгээ залгатал одоо гарч байна гэсэн. Тэгэхэд нөгөө машины жолооч эмэгтэй сигнал дараад уурлаад байсан. Тэгэхээр нь нөхөр рүүгээ хэлэхэд яг очиж байна гээд удалгүй ирсэн. Ирээд хангалттай зай байхад чинь юундаа бухимдаад, яагаад эхнэрийг загнаад байгаан гэхэд олон юм яриад байлгүй хурдан гарга гэх зүйлийн юм яриад хоорондоо маргалдаж байгаад манай нөхөр машиндаа суугаад ухарч байх үед хүүхэд нь болох залуу утсаараа бичлэг хийгээд байхаар нь би нөхөртөө хайраа наад бичлэгийг нь болиулаач ээ гэсэн бөгөөд бид 2 хамт машинаасаа буусан. Би хүүхдээ тэврээд нөгөө залуу дээр очиж чи ингэж болохгүй, наад бичлэгээ устгачих, яасан гэж бичлэг хийж байгаа юм гэсэн чинь нөхөр хүрч ирээд чи наад бичлэгээ устга гээд утсыг нь авах гэхэд утсаа хойш нь болгоод өгөхгүй байсан. Би хүүхдээ уйлахаар нь холдоод нөгөө залуутай юм ярьж байх үед жолооч эмэгтэй машинаасаа бууж гарч ирээд машиных нь ард талд манай нөхөр рүү өшиглөсөн бөгөөд юм яриад байх шиг байсан. Нэг харахад л манай нөхөр, нөгөө эмэгтэй хоёрын хувцас нь урагдчихсан нөхрийн цээж болон нүүр нь маажигдчихсан байсан. Тэгээд жолооч эмэгтэй хувцасаа бариад машиндаа суусан бөгөөд манай нөхөр бид хоёр жолооч талын хаалгаар очоод ээжийнхээ цаад талд урд сууж байгаа хүүхдээс нь утсыг нь авах гээд булаацалдаад байсан ба тэр үед ээж нь дахин нэмж нүүр болон хүзүүнээс нь олон удаа маажиж цус нөжийг нь гаргасан. Тэгээд явуулахгүй гэж байгаад би цагдаа дуудсан юм... гэсэн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн №10707 тоот шинжээчийн дүгнэлт зэрэг  нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Хэргийн үйлдлийн талаарх дүгнэлт:

Шүүгдэгч Д.О нь 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Мандухай” зочид буудлын хашаан дотор тээврийн хэрэгслийн зогсоолоос болж иргэн Г.Этэй маргалдан улмаар биед нь халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдлоо.      

 

Шүүгдэгч Д.О нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үр дагавартаа шууд санаатай хандсан гэж дүгнэв.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:        

Шүүгдэгч Д.Од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.                                                                   

 

Шүүгдэгч Д.Од эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, эрүүгийн хариуцлагын зорилтод нийцүүлэн Д.Од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  заалтад зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Хохирогч Г.Э нь хэдийгээр 3.840.000 төгрөг нэхэмжилсэн боловч хэрэгт хавсаргасан зарим баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй байна.

Иймд шүүгдэгч Д.Огаас эмч болон эмнэлгийн хуудсаар тогтоогдсон 2.530.000 төгрөгийг гаргуулж хохирогч Г.Эөд олгуулахаар шийдвэрлэв.

Хохирогчоос гаргасан нотлох баримтын шаардлага хангахгүй гэж шүүхээс үзсэн 1.310.000 төгрөгний баримтыг хэрэгсэхгүй болгов.

Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг Сиди-г хэрэгт хадгалахаар шийдвэрлэв.

Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.