Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лхагвын Энхтайван |
Хэргийн индекс | 148/2015/00605/И |
Дугаар | 324 |
Огноо | 2016-06-07 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 06 сарын 07 өдөр
Дугаар 324
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Энхтайван даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Б.Оюунтуяа, Ц.Тунгалаг нарын нэхэмжлэлтэй Э.Сайнзаяа, Ч.Батжаргал нарт холбогдох 8,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв. Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч Ц.Тунгалаг
Хариуцагч Э.Сайнзаяа, Ч.Батжаргал, түүний өмгөөлөгч Р.Атарцэцэг
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Шинэбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Зохигчид шүүх хуралдаанд гаргасан эвлэрлийн гэрээндээ: ...Сэлэнгэ аймгийн Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд Б.Оюунтунгалаг нь Э.Сайнзаяа, Ч.Батжаргал нарт холбогдуулан Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын Моностой буйлааст гудамжны 10-ын 17 тоот 1 өрөө орон сууцны үнэ /үнэлгээгээр/ 3,842,600 төгрөг, мотоциклийн үнэ 500,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснээс дараах байдлаар хариуцагч нартай эвлэрэн тохиролцож эвлэрлийн гэрээ байгууллаа:
1. Анх нэхэмжлэгч 8 сая төгрөг нэхэмжилсэн. Өрөө орон сууцны үнэ 3,842,600 байсан нэхэмжлэгч Оюунтуяа болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Тунгалаг бидний зүгээс Жавхалант сумын моностой буйлааст гудамжны 10-ын 17 тоот 1 өрөө Улсын бүртгэлийн Ү-130500101 бүртгэгдсэн 000124390 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээтэй орон сууцны үнэн нь зах зээлийн ханшаар 3,842,600 төгрөгөөр үнэлгээний байгууллагаас үнэлэгдсэнийг хоорондоо тохирч 3 сая төгрөг авч 842,600 төгрөгнөөс татгалзаж байна.
2. Мөн мотоциклийн үнэ 500,000 төгрөг авахгүйгээр түүнээсээ татгалзаж байна.
3. Тохиролцсон 3 сая төгрөгийг боломжтой хугацаандаа хэсэгчлэн төлнө гэсэн саналыг хүлээн зөвшөөрч байна.
4. Нэгэнт 1 өрөө байрны үнийг хариуцагч нараас авч байгаа тул уг байрны Ү-130500101 дугаарт бүртгэгдсэн 000124390 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээтэй Батжаргалын Батзаяа, Батбаатарын Оюунтуяа нарын нэр дээрхи үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгБАтжаргал овогтой Бат-Ирээдүйн нэр дээр шилжүүлж өгөхийг зөвшөөрч байна. гэсэн байдлаар хэлэлцэн тохиролцов. Хариуцагч Батжаргал, Сайнзаяа нарын зүгээс:
1. Талийгаач хүү Батзаяагийн эхнэр Б.Оюунтуяад Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын Моностой буйлааст 10-17 тоот 1 өрөө хувийн орон сууцны үнэнд тохиролцож 3 сая төгрөгийг нэхэмжлэгч нарын хүсэлтийн дагуу өгөхийг зөвшөөрч байна.
2. Уг орон сууцны байрны үнийг анх нэхэмжлэгч нар 8 сая төгрөгөөр үнэлж нэхэмжлэсэн бөгөөд зах зээлийн өнөөгийн үнээр, мэргэжлийн үнэлгээний газраар үнэлүүлэхэд 3,842,600 төгрөгөөр үнэлэгдсэн. Энэ үнэлгээнээс 3 сая төгрөг дээр тохирч 842,600 төгрөгнөөс татгалзаж байгааг хүлээн зөвшөөрч байна.
3. Мотоциклийн 500,000 төгрөгийг авахгүйгээр татгалзсан болно.
4. Тохиролцсон 3 сая төгрөгийг 2016 оны 09 дүгээр сараас эхлэн төлөхийг / тэтгэвэрийн зээл авч/ зөвшөөрч байна.
5. Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын Моностой буйлааст 10-17 тоот 37,4 МКВ Б.Батзаяа, Б.Оюунтуяа нарын нэр дээрхи 000124390 дугаартай улсын бүртгэлийн Ү-130500101 тоот бүртгэгдсэн 1 өрөө хувийн байшинг Батжаргалын Бат-Ирээдүйн нэр дээр шилжүүлж өгөхөөр ярилцсан тохирч эвлэрлийн гэрээ байгууллаа.
Нэхэмжлэгч Б.Оюунтуяа, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Тунгалаг нарын зүгээс дахин байрны болон бусад эд хөрөнгийн талаар маргаан үүсгэхгүй болно.
Эвлэрлийн гэрээ байгуулсан:
Нэхэмжлэгч Б.Оюунтуяа РД: ФБ-85111805
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Тунгалаг РД: ФБ-62050103
Хариуцагч Ч.Батжаргал РД: МУ-56032976
Хариуцагч Э.Сайнзаяа РД: МУ-58101266 гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Зохигчдийн дээрх эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул энэхүү эвлэрлийг нь баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 150,950 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, орон нутгийн төсвийн орлогоос улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 75,475 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид, 3 сая төгрөгд ногдох улсын тэмдэгтийн хураамж болох 62,950 төгрөгийн тал хувь болох 31,475 төгрөгийг хариуцагчаас гаргуулан гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4, 106.5-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч Ч.Батжаргал, Э.Сайнзаяа нараас талийгаач хүү Батзаяагийн эхнэр Б.Оюунтуяад Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын Моностой буйлааст 10-17 тоот 1 өрөө хувийн орон сууцны үнэнд тохиролцож 3 сая төгрөгийг нэхэмжлэгч нарын хүсэлтийн дагуу өгөхийг зөвшөөрч,
2. ...орон сууцны үнэлгээний 3 сая төгрөгний 842,600 төгрөгнөөс нь татгалзаж байгааг зөвшөөрч байна.
3. Мотоциклийн үнэ 500,000 төгрөгийг авахгүйгээр татгалзаж байна
4. Тохиролцсон 3 сая төгрөгийг 2016 оны 09 дүгээр сараас эхлэн төлөхийг / тэтгэвэрийн зээл авч/ зөвшөөрч байна.
5. Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын Моностой буйлааст 10-17 тоот 37,4 МКВ Б.Батзаяа, Б.Оюунтуяа нарын нэр дээрхи 000124390 дугаартай улсын бүртгэлийн Ү-130500101 тоот бүртгэгдсэн 1 өрөө хувийн байшинг Батжаргалын Бат-Ирээдүйн нэр дээр шилжүүлж өгөхөөр ярилцсан тохирч эвлэрлийн гэрээ байгууллаа. Б.Оюунтуяа, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Тунгалаг нарын зүгээс дахин байрны болон бусад эд хөрөнгийн талаар маргаан үүсгэхгүй болно гэж талуудын гарын үсгээ зурсан эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 150,950 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, орон нутгийн төсвийн орлогоос улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 75,475 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид, 3 сая төгрөгд ногдох улсын тэмдэгтийн хураамж болох 62,950 төгрөгийн тал хувь болох 31,475 төгрөгийг хариуцагчаас гаргуулан гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар энэхүү захирамжинд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, энэ асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭНХТАЙВАН