Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2023/02184

 

 

 

 

 

    2023          12            18                                        210/МА2023/02184

 

Ц.Э -ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч С.Энхбаяр, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2023/03283 дугаар шийдвэртэй,

Ц.Э-н нэхэмжлэлтэй, “Ш” ТБАГУТҮГазарт холбогдох

Тус сургуулийн захирал /үүрэг гүйцэтгэгч/-ын 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Б/622 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн Физикийн тэнхимийн багшийн ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Ц.Э нь Ш-д 2010 оноос хойФизикийн тэнхимийн багшаар ажилласан ба 2020 оны 7 дугаар сард сургуулийн шаардлагын дагуу өөрийн хүсэлтээр ажлаасаа халагдаж байсан. Улмаар ажлын боловсон хүчний асуудлаас болж дахин ажиллах хүсэлт тавьснаар 2021 оны 9 дүгээр сард эргэж Физикийн тэнхимийн багшаар ажиллаж эхэлсэн.

1.2. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 2022/ШЦТ/814 дүгээр шийтгэх тогтоолоор Ц.Э ыг нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилээр хассан нь тушаалд дурдсан шүүхээс багш, ажилтны гэм бурууг тогтоож, түүнд ногдуулсан шийтгэлийн улмаас ажил үүргээ биелүүлэх боломжгүй болсон үндэслэл бибөгөөд нийтийн албан тушаалтанд багшийн албан тушаал хамаарахгүй тухай Авлигын эсрэг хуульд тодорхой заасан. Шүүхийн шийтгэх тогтоолоор тухайн үйлдэлдээ шийтгүүлсэн тул ажлаас халагдах шийтгэлийг дахин давхардуулж ногдуулсан тушаал үндэслэлгүй байхаас гадна Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3, 123.4, 123.5 хэсэгт заасныг тус тус зөрчсөн.

Иймд Ш-ийн захирлын үүрэг гүйцэтгэгчийн 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Б/622 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ “...2020 оны 7 дугаар сард сургуулийн шаардлагын дагуу өөрийн хүсэлтээр ажлаас халагдаж байсан. “... Ц.Э ын хувьд тухайн хэрэг учрал болох үед өөрийн хүсэлтээр ажлаас халагдаж байсан...” гэж бичсэн байна. Гэтэл Ц.Э нь Ш-ийн Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн захиргаанд 2020 онд гаргасан өргөдөлдөө “Ц.Э миний бие өөр ажилд шилжих болсон тул намайг 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөс ажлаас чөлөөлж” өгнө үү гэсэн хүсэлт гаргасан бөгөөд түүний гаргасан хувийн хүсэлт, Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн саналыг үндэслэн 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн Б/147 тоот тушаалаар Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн Физикийн тэнхимийн ахлах багшийн албан тушаалаас чөлөөлсөн. Улмаар Ц.Э нь 2021 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Ш-ийн захиргаанд ажилд орох хүсэлт өгсөн тул Ц.Э ын хүсэлт, хөдөлмөрийн гэрээг үндэслэн 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн Физикийн тэнхимийн багшийн албан тушаалд 3 сарын туршилтын хугацаагаар 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс жинхлэн ажиллуулсан.

2.2. Гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг арилгуулах тухай 2022 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 1/37 дугаар прокурорын мэдэгдэл Ш-ийн Хэрэглээний шинжлэх ухааны сургуульд ирсэн бөгөөд Ш-ийн Авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх 2022 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, Нийслэлийн Прокурорын газрын 2022 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 1/37 дугаар прокурорын мэдэгдлийг хэрэгжүүлж, Хэрэглээний шинжлэх ухаан сургууль, Механик тээврийн сургууль, Шинжлэх ухаан технологийн их сургуулийн харьяа Ерөнхий боловсролын ахлах сургуулийн нийт багажилтнуудыг хамруулан “Авлигын хор хөнөөл, эрх зүйн зохицуулалт”, “Стресс менежмент” сэдвүүдээр 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр цахимаар сургалт зохион байгуулж, энэ талаарх хариуг хүргүүлсэн.

2.3. Хэрэглээний шинжлэх ухааны сургуулиас хүсэлт гаргах тухай 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 236 дугаар албан бичиг Ш-ийн захирлын ажлын албанд 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр ирсэн. Дээрх албан бичигт Ц.Э нь цалинтай чөлөө авах хүсэлтийг өгсөн бөгөөд өргөдлийг шийдвэрлэх үед Ц.Э аас хэрэг хэрхэн шийдвэрлэгдсэн талаар тодруулж шүүхийн шийдвэрийг ирүүлэхийг хүсэхэд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 2022/ШЦТ/814 дүгээр шийтгэх тогтоолыг эх хувиар 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр өгсөн. Уг шийтгэх тогтоолд 1. ... хахууль авах гэмт хэрэг үйлдсэн ... гэм буруутайд тооцсугай. 2. ... нийтийн албанд томилогдох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж ... 3. ... шүүгдэгч Ц.Э ын хөрөнгө цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг хуульд заасан 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосон.

Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.6 дахь хэсэгт энэ хуулийн 123.4, 123.5-д заасан хугацаа, ... эрх бүхий байгууллагаас шалгах хугацаанд тасалдана гэж заасны дагуу Ц.Э ын оюутан суралцагчаас мөнгө авсан гэх хэргийг Авлигатай тэмцэх газраас шалгаж илрүүлэн, шүүхээс гэм буруутайг тогтоосон 2020 оны 5 дугаар сарын 15-наас 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүртэлх хугацаанд сахилгын шийтгэл ногдуулах хугацаа тасалдсан гэж үзэж байна. Иймд Ц.Э тай 2022 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулж, ажилтан хөдөлмөрийн гэрээнд заасан гэрээний үндсэн нөхцөл, ажилтны эрх, үүрэг, хөдөлмөрийн гэрээг цуцлах ноцтой зөрчил гаргасан тохиолдолд гэрээг ажил олгогчийн санаачлагаар шууд цуцлахыг талууд бүрэн ойлголцож зөвшилцсөн тул Ц.Э гарын үсгээ зурж баталгаажуулсан. Хөдөлмөрийн гэрээний 4.1-д хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах нөхцөлийг заасан ба 4.1.15-д ...мөнгө эд зүйлс /хахууль/ авсан..., 4.1.19-т гэмт хэрэг үйлдсэний улмаас уг ажил үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэх боломжгүй болсон, ял оногдуулсан шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон гэж заасан тул ажил олгогчийн зүгээс хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн. Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол заасан үндэслэл журмын дагуу албадан гүйцэтгэх ёстой. Ц.Э ын нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хассан нь тодорхой албан тушаал эрхлэх эрхийг хасах буюу Шд багшлах эрхийг 3 жил хассан гэж ойлгож байна. Учир нь, Төрийн албаны тухай хуулийн 6 дугаар зүйлд төрийн албыг ангилсан бөгөөд 6.1.4-д төрийн үйлчилгээний алба, 14 дүгээр зүйлийн 14.1.2-т боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд, урлаг спорт зэрэг төсвөөс санхүүждэг төрийн үйлчилгээний байгууллагын дарга, эрхлэгч, бусад удирдах, гүйцэтгэх, туслах албан тушаалыг зааж өгсөн байдаг. Улсын бүртгэлийн байгууллагаас 2009 оны 5 дугаар сарын 21-ний өдөр олгосон Ш-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулийн этгээдийн нэр, хариуцлагын хэлбэр хэсэгт төрийн байгууллага, албан газар, улсын төсөвт үйлдвэрийн газар гэж тэмдэглэсэн байдаг.

2.4. Ц.Э ыг ажлаас чөлөөлөх сахилгын шийтгэл ногдуулах тухай Ш-ийн захирлын 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Б/622 дугаар тушаалыг Ц.Э 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр гардаж авсан. Эрх олгох тухай 2015 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн А/191 дүгээр тушаалын 1.1-д заасны дагуу ажилласан хугацаанд ногдох ээлжийн амралтыг ажлын 14 өдрөөр тооцон олгох тухай Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн захирлын 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/25 дугаар тушаал гарч, 1024 дүгээр төлбөрийн даалгавраар 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 1,140,665 төгрөгийг Ц.Э ын дансанд шилжүүлсэн. Ш-ийн захирлын 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Б/622 дугаар тушаалыг үндэслэн Ц.Э нь 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр ажлаа хүлээлгэн өгсөн. Нэхэмжлэгчийн маргаад байгаа асуудал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлд хамаарахгүй байна. Мөн Хөдөлмөрийн хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2 дахь хэсэгт хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойдараах хугацаанд урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандах эрхтэй гэж заасан. Гэтэл нэхэмжлэгч Ш-ийн Хөдөлмөрийн маргаан таслах комиссоор энэ маргаан шийдвэрлэгдэх ёстой байхад өнөөдрийг хүртэл хугацаанд өргөдөл хүсэлт өгөөгүй. Шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх талаар хуульд заасан журмыг зөрчсөн байна.

Иймд Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн Физикийн тэнхимийн багЦ.Э т ажлаас чөлөөлөх сахилгын шийтгэл ногдуулсан нь хууль эрх зүйн үндэслэлтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасныг баримтлан Ш-ийн захирал /үүрэг гүйцэтгэгч/-ын 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Б/622 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн Физикийн тэнхимийн багшийн ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгах тухай Ц.Э ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1. Хариуцагчаас Хөдөлмөрийн хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх хэсэгт заасан ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан, мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.5 дахь хэсэгт ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлана гэх заалтыг баримтлан нэхэмжлэгчийг сахилгын шийтгэл гаргасан гэж үзэж хөдөлмөрийн гэрээ цуцалсан. Нийслэлийн Прокурорын газрын 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 1/3 дугаар прокурорын мэдэгдэл хүргүүлж, тус мэдэгдлийн дагуу арга хэмжээ авсан тухай хариуг хариуцагч талаас Нийслэлийн Прокурорын газарт 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 146 дугаар албан бичгээр сургалт зохион байгуулсан талаар мэдэгдсэн хариуг хүргүүлсэн.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 2022/ШЦТ/814 дүгээр шийтгэх тогтоолд гэрч, Ш-ын Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн Физикийн тэнхимийн эрхлэгч Ч.А гийн “Ц.Э багшийн асуудал яригдаж багшийн асуудлыг хэлэлцээд Ц.Э багөөрийн хүсэлтээр ажлаас гарахаар болсон гэж, гэрч оюутан Э.Эгшиглэнгийн “Ц.Э багшийн мөнгө нэхсэн асуудлаараа өргөдөл өг, сургуулиас албаны шалгалт явуулна гэхээр нь би сургуулийн захиргаанд өргөдөл бичиж өгсөн” гэсэн мэдүүлгүүдээс үзэхэд Ш-ийн хувьд Ц.Э ын багшийн гаргасан үйлдлийг тухайн үед буюу 2020 оны 05 дугаар сард мэдсэн ажил олгогчийн зүгээс мэдсэн байсан ба Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийы 123.4 дэх хэсэгт сахилгын зөрчил гаргасан өдрөөс эсхүл зөрчил үргэлжилсэн тохиолдолд зөрчил гаргасан сүүлийн өдрөөс хойзургаан cap, ажил олгогч түүнийг илрүүлснээс хойнэг сарын дотор хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна” гэх заалтыг зөрчиж сахилгын шийтгэл ногдуулсан байхад шүүх ажил олгогчийн буюу нэг талын гаргаж өгсөн баримтыг үндэслэн мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.6 “126.6 Энэ хуулийн 123.4, 123.5-д заасан хугацаа нь ажилтан эмнэлгийн магадалгаатай, ээлжийн амралттай, хувийн чөлөөтэй байх, эсхүл сахилгын зөрчлийг хууль хяналтын болон аудит, эрх бүхий бусад байгууллагаас шалгах хугацаанд тасалдана” гэж заасны дагуу ба хөөн хэлэлцэх хугацааг 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл хугацаанд тасалдсан гэж үзсэн нь үндэслэлгүй ба хөдөлмөрийн эрх зүйн маргааны хувьд ажил олгогч давуу байдалтайгаар нотлох баримтыг бүрдүүлэх боломжтой байдаг тул хэргийн үйл баримт, нотлох баримтыг аль болох эргэлзээгүй талаас нь үнэлж дүгнэх шаардлагатай.

4.2. Шүүх хариуцагч талыг сахилгын шийтгэл ногдуулах заалтыг баримтлан тушаал гаргасан гэж тайлбарласаар байхад Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зуйлийн 80.1.4 дэх хэсэгт ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил  гаргасан гэж заасны дагуу Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох  эрхтэй гэж заасны дагуу хөдөлмөрийн гэрээнд ноцтой зөрчил гаргасан байх талаар тодорхой тусгасан байх ёстой байсан, тэр талаар тушаалын үндэслэлд тусгаагүй байна гэж нэхэмжлэлийн шаардлагаас хальж тушаалыг Хөдөлмөрийн хуулийн 78 дугаар зуйлийн 78.1.6-д заасантай нийцсэн боловч тушаалд дурдаагүй байна гэж шүүхээс шүүхийн шийдвэрийг танилцуулахдаа ноцтой зөрчлийг заасан заалтыг оруулаагүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.6-д заасны дагуу тушаалыг гаргах ёстой, Ц.Э ыг ажлаас чөлөөлөх сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг зөвтгөж нэхэмжлэлийн шаардлагыг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн ба шийдвэрийг уншиж сонсгосноос өөр байдлаар бичгэн хэлбэрээр буусан байна.

4.3. Хариуцагч талаас Ц.Э ыг халсан тушаалд хахууль авах гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон, шүүх хуралдааны явцад гаргасан тайлбартаа нийтийн албан тушаалд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хассан, шүүхээс багш, ажилтны гэм бурууг тогтоож түүнд ногдуулсан шийтгэлийн улмаас ажил үүргээ биелүүлэх боломжгүй байдал үүссэн гэх тайлбарыг өгч нэхэмжлэгч тал Ц.Э нь нэгдүгээрт нийтийн албан тушаалтан биш, хоёрдугаарт ногдуулсан шийтгэлийн улмаас ажил үүргээ биелүүлэх боломжгүй нөхцөл үүсээгүй, зорчих эрхийг хязгаарласан эсхүл хоригдоогүй талаар үндэслэл бүхий байдлаар буюу Нийтийн албан нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлыг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т “Нийтийн албан тушаалтан гэж энэ хуулийы 4.1-д заасан этгээдийг гэж, 4 дүгээр зүйлийн 4.1-т Авлигын эсрэг хуулийн 4 дүтээр зүйлд заасан этгээдийг 4.1.2-т “төрийн үйлчилгээний удирах албан тушаалтан болон ерөнхий нягтлан бодогч гэж заасан ба Ц.Э нь Төрийн албаны тухай хуулиар төрийн үйлчилгээний албан тушаалтанд хамаарах боловч удирдах албан тушаалтан, ерөнхий нягтлан бодогч, нягтлан бодогч бигэж мэтгэлцсэн атал шүүх Авлигын эсрэг конвенцийн 2 дугаар зүйлийн төрийн албан тушаалтан гэх тодорхойлолтыг үндэслэн хувийн эрх зүйн маргааныг шийдвэрлэхдээ хуулиуд хоорондоо зөрчилтэй байвал шүүх нарийвчилсан зохицуулалттай хэм хэмжээг ойлгож баримтлана гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Монгол улсад Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэхийг хориглох ба иргэний шүүх эрүүгийн хуулийг талбарлан нийтийн албан тушаалтан гэдгийг явцууруулж ойлгож байгаа учир иргэний хэрэг хянан шийдвэрлэхэд Авлигын эсрэг конвенцийг баримтлана гэж үзсэн үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Авлигын эсрэг конвенцийн 2 дугаар зүйлд төрийн албан тушаалтан гэж оролцогч улсын хууль тогтоох, гүйцэтгэх, захиргааны буюу шүүхийн байгууллагад байнга буюу түр хугацаагаар томилогдсон буюу сонгогдсон, цалинтай буюу цалингүй ажилладаг хүнийг албан тушаалын зэрэглэлээс нь үл хамааран, оролцогч улсын дотоодын хууль тогтоомжид тодорхойлсон бөгөөд тэрхүү оролцогч улсын хуулийн холбогдох салбарт хэрэглэж байгаагийн дагуу төрийн байгууллага буюу улсын үйлдвэрийн газарт төрийн чиг үүрэг гүйцэтгэдэг, эсхүл төрийн үйлчилгээ үзүүлдэг хүнийг, оролцогч улсын дотоодын хууль тогтоомжид төрийн албан тушаалтан гэж тодорхойлсон хүнийг тус тус хэлнэ.

Харин энэхүү конвенцийн 2-р бүлэгт заасан зарим тодорхой арга хэмжээний зорилгоор төрийн албан тушаалтан гэж оролцогч улсын дотоодын хууль тогтоомжид тодорхойлсон бөгөөд тэрхүү оролцогч улсын хуулийн холбогдох салбарт хэрэглэж байгаагийн дагуу төрийн чиг үүрэг гүйцэтгэдэг буюу төрийн үйлчилгээ үзүүлдэг хүнийг хэлж болно гэж заасан. Нийтийн албан тушаалтан, төрийн албан тушаалтан хоёрын ялгааг гаргалгүй шүүх адилтгаж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн зорилго, хууль ёсны зарчмын агуулга, цаашилбал шударга ёсыг дээдлэх төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмыг тус тус үгүйсгэх үндэслэл болохгүй, Ц.Э ын нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан шийдвэрлэхэд маргааны зүйл болсон нийтийн алба нийтийн албан тушаалтан гэх ойлголтууд Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлоөс урьдчилан сэргийлэх тухай хуулиуд болон Авлигын эсрэг НҮБ-ын конвенцид агуулгаар зөрүүтэй тодорхойлогдсон тул илүү нарийвчилсан заалтыг баримтлан тайлбарлан хэрэглэсэн гэжээ. Анхан шатны шүүх хуулийг зөвхөн хэрэглэх ёстой бөгөөд хуулийг нэг талд ашигтай байдлаар тайлбарлан хэрэглэх эрхгүй. Түүнчлэн нийтийн албан тушаалтан гэдэг байдлыг өөр өөр байдлаар дээрх хуулиуд тайлбарлаагүй болохыг анхаарч үзэхийг хүсэж байна.

Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн тайлбарын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.6 дахь хэсэгт зааснаар эрх бүхий байгууллагаас шалгах хугацаанд хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан. Ш-ийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа ямар үе шатанд явагдаж байгаатай танилцаагүй тул шийдвэр гаргаагүй байсан. Уг нөхцөл байдалтай холбоотойгоор анхан шатны шүүхээс шийдвэр гарсны дараа нэхэмжлэгчид сахилгын шийтгэл оногдуулсан.

Нэхэмжлэгчийн зүгээс нийтийн албан тушаал болон төрийн албан хаагчийн талаарх ойлголтыг зөрүүтэй ойлгож маргасан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ц.Э ын цалин хөлснөөс бусад байдлаар орлого олох боломжийг харгалзан оногдуулсанд торгох ялыг хуульд заасан 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосон. Анхан шатны шүүхээс тогтоосон торгох ялыг хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд 15 нэгжтэй тэнцэх торгох ялыг 1 хоногийн хорих ялаар солихыг мэдэгдсэн. Эрүүгийн шүүхээс гаргасан тогтоолд Ц.Э ыг цаашид ажил хийх боломжгүй учраас 2,900,000 төгрөгийг хуваан олгох асуудал яригдсан. Нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хориглосон байдаг. Хариуцагч нь төрийн сургууль бөгөөд хувийн хэвшлийн байгууллага биучраас албан тушаалын хувьд хамаарах этгээд мөн гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч Ц.Э нь хариуцагч “Ш” ТБАГУТҮГазарт холбогдуулан тус сургуулийн захирал /үүрэг гүйцэтгэгч/-ын 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Б/622 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн Физикийн тэнхимийн багшийн ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Хэргийн баримтаар дараах үйл баримтууд тогтоогдсон байна. Үүнд:

Нэхэмжлэгч Ц.Э нь 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Ш-ийн Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн захиргаанд өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан тул Ш-ийн захирлын 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн Б/147 дугаар тушаалаар Ц.Э ыг өөрийнх нь хүсэлтийн дагуу 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөс Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн Физикийн тэнхимийн ахлах багшийн ажил албан тушаалаас чөлөөлсөн. /хх-ийн 72-73/

3.а. Үүний дараа Ш-ийн захирлын 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн Б/191 дүгээр тушаалаар Ц.Э ыг Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн Физикийн тэнхимийн багшийн албан тушаалд 3 сарын туршилтын хугацаагаар, захирлын 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/337 дугаар тушаалаар тухайн албан тушаалд жинхлэн ажиллуулсан. /хх-ийн 74-84/

3.б. Нэхэмжлэгч Ц.Э нь Ш-ийн Хэрэглээний Шинжлэх Ухааны сургуульд физикийн багшаар ажиллаж байх хугацаандаа тус сургуулийн оюутнуудын 2019-2020 оны хичээлийн дүнг үнэлэхдээ тэдний хичээлийн дүнгээ нэмэгдүүлэх ашиг сонирхлын үүднээс “шан харамж буюу мөнгө нэхэх, ном худалдан авах”-ыг шаардсан нь сургуулийн “багажилтаны ёс зүйн дүрмийн 3.1.5, 3.2.6, 3.3.5-д заасныг зөрчсөн талаар шүүх зөв дүгнэжээ.

3.в. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн физикийн тэнхимийн багЦ.Э ыг хахууль авах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул хариуцагч Ш-ийн захирлын 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Б/622 дугаар тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлөх сахилгын шийтгэл ногдуулсан байна. /хх-ийн 5/

4. Анхан шатны шүүх “Ш” ТБАГУТҮГазарт холбогдох, тус сургуулийн захирал /үүрэг гүйцэтгэгч/-ын 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Б/622 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн Физикийн тэнхимийн багшийн ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгах тухай Ц.Э ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байх тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

4.а. Учир нь Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 2022/ШЦТ/814 дүгээр шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ц.Э ыг хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,900,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн байх бөгөөд шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болжээ. /хх 19-26/

4.б. Түүнчлэн, Хөдөлмөрийн дотоод журмын 10.3.17-д шүүхээс багш, ажилтны гэм бурууг тогтоож, түүнд ногдуулсан шийтгэлийн улмаас ажил үүргээ биелүүлэх боломжгүй болсон бол сахилгын ноцтой зөрчилд тооцож, ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцлахаар заажээ.

Иймд ажилтныг ажлаас халсан тушаал Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх хэсэгт заасантай нийцсэн, хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан нь үндэслэлтэй байна.

5. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийг Сүхбаатар дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах 3 талт хороонд хандсаныг урьдчилан шийдвэрлэх журам хэрэглэсэн гэж, мөн нэхэмжлэгч зөрчигдсөн эрхийг сэргээн тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасныг 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүртэлх хугацаанд Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4, 123.5 дахь хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа нь энэ хуулийн 123 дугаар зүйлийн 123.6 дахь хэсэгт зааснаар тасалдсан гэж тус тус зөв дүгнэсэн байх тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч “... Ц.Э нь нийтийн албан тушаалтан биш, түүнийг зорчих эрхийг хязгаарласан эсхүл хоригдоогүй, шүүх Авлигын эсрэг конвенцийн 2 дугаар зүйлийн төрийн албан тушаалтан гэх тодорхойлолтыг үндэслэн хувийн эрх зүйн маргааныг шийдвэрлэхдээ хуулиуд хоорондоо зөрчилтэй байвал нарийвчилсан зохицуулалттай хэм хэмжээг ойлгож баримтлана гэж дүгнэсэн нь үндэслэлгүй ...” гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

6.а. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т “нийтийн албан тушаалтан” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээдийг гэж, мөн хуулийн 4.1-д энэ хуулийн үйлчлэлд Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан “албан тушаалтан” хамаарна гэж, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т “төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан болон ерөнхий нягтлан бодогч, ахлах нягтлан бодогч” хамаарна гэж заажээ.

6.б. Нэхэмжлэгч Ц.Э нь Төрийн албаны хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2, 6 дугаар зүйлийн 6.1.4-т заасан төрийн үйлчилгээний албанд ажиллаж байсан төрийн албан хаагч байх бөгөөд тэрээр төрийн албан тушаалыг эрхэлж эрх үүргээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл баталгаагаар хангагдан ажиллаж байсныг анхан шатны шүүх нийтийн албан тушаалтанд хамааруулан дүгнэснийг буруутгахгүй.

6.в. Эрүүгийн хуулийн зорилго нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр зохицуулсан тул авилга албан тушаалын гэмт хэрэгт шийтгүүлсэн хүнийг нийтийн албан тушаалд ажиллуулахыг хориглох агуулгатай. Иймд анхан шатны шүүх Авлигын эсрэг НҮБ-ын конвенцын удиртгал хэсэг болон Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиудын зорилтыг тус тус харгалзан үзэж нарийвчлан зохицуулсан Авлигын эсрэг НҮБ-ын конвенцын 2 дугаар зүйлд заасныг баримталж нэхэмжлэгч Ц.Э  нь шийтгэх тогтоолд заасан 3 жилийн хугацаа дуусаагүй тул тэрээр төрийн албанд нийтийн албан тушаалтнаар ажиллах ёсгүй гэж дүгнэн, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

7. Харин Ц.Э ыг ажлаас чөлөөлсөн тус сургуулийн захирлын 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Б/622 дугаар тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх хэсэгт заасныг үндэслэсэн байхад шүүх ажил олгогчийн шийдвэр Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.6 дахь хэсэгт заасантай нийцсэн гэж дүгнэсэн нь буруу байгааг давж заалдах шатны шүүхээс залруулан дүгнэв.

8. Түүнчлэн, шүүхийн шийдвэр уншиж танилцуулснаас өөр байдлаар бичигдсэн болох нь хэргийн баримтаар тогтоогдохгүй байх тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2023/03283 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч талын давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хой14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хой14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Г.ДАВААДОРЖ

             ШҮҮГЧИД                                         С.ЭНХБАЯР

                                                                               Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ