Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 342

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Энхтайван би “Хаан” банкны Сэлэнгэ салбарын нэхэмжлэлтэй Д.Дунгармаа, М.Баттулга нарт холбогдох “11.500.309.20 төгрөг гаргуулах“ тухай  иргэний хэргийг 2016 оны 05-р сарын 12-ны өдөр хүлээн авч танилцаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Хаан банкны Сэлэнгэ салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Зээлдэгч Д.Дунгармаа, Б.Баттулга нар нь тус банкны Сэлэнгэ салбарын Баянхан хэрэглээний зээлийн тооцооны төвөөс 2013 оны 08 дугаар сарын 07-ны өдөр 481 тоот зээлийн гэрээ, байгуулан 16.000.000 төгрөгийн цалингийн зээлийг жилийн 21,6%-ийн хүүтэй, 36 сарын хугацаатай авсан бөгөөд зээлийн барьцаанд Сэлэнгэ, Сүхбаатар сум 5 дугаар баг 2 дугаар хэсэг 024 тоот дахь зурагт, хөргөгч, компьютер, Сэлэнгэ аймаг Сүхбаатар сумын 5 дугаар баг 2 дугаар хэсэг 024 тоот №000102522 гэрчилгээний дугаартай Ү-1317000993 бүртгэлийн дугаартай 72 мкв талбайтай хашаа байшин газрын хамт тус тус барьцаалуулан зээлийг авсан юм. Зээлдэгч нь зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.2.1 дэх хэсэгт заасны дагуу зээл хүүг төлөх төлбөрийн хуваарийн дагуу үндсэн зээлд 9,183,196.69 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 2,362,770.5 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 56,673.81 төгрөг, нийт 11,602,941 төгрөгийг төлж барагдуулсан билээ. Зээлдэгч нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа 495 хоног хэтэрч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн. Иймд банк зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1 дах хэсгийг үндэслэн дараах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. 2011 оны 05 дугаар 11-ний өдөр 548 тоот Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн байдлаарх зээлийн төлбөрийг гаргуулах, үндсэн зээл 8,355,084.36 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 2,889,213.88 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 256,010.95 төгрөг нийт 11,500,309.20 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөр 9,800 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ. 

Зохигчид нь шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ:

... Хаан банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Түвшинжаргал, хариуцагч Д.Дунгармаа, нар нь Хаан банкны зээлийн төлбөр болох 11.500.309.20 төгрөгийг дараах байдлаар төлөлт хийж дуусгахаар харилцан тохиролцож энэхүү гэрээг байгуулав. 

Эхний удаад  2016.07.15-ны дотор хүү болох 3.145.224.83 төгрөг

2.2016.08.15-нд 759.600 төгрөг

3.2016.09.28-нд 759.600 төгрөг

4. 2016.10.28-нд 759.600 төгрөг

5. 2016.11.28-нд 759.600 төгрөг

6.2016.12.28-нд 759.600 төгрөг

7. 2017.01.28-нд 759.600 төгрөг

 

8. 2017.02.28-нд 759.600 төгрөг

9.2017.03.28-нд 759.600 төгрөг

10. 2017.04.28-нд 759.600 төгрөг

11. 2017.05.28-нд 759.600 төгрөг

12. 2017.06.28-нд 759.084.36 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцов.

Эвлэрлийн гэрээ байгуулсан:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч                          Б.Түвшинжаргал

                           Хариуцагч                           Д.Дунгармаа гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

“Хаан” банкны Сэлэнгэ салбарын нэхэмжлэлтэй Д.Дунгармаа, М.Баттулга нарт холбогдох “11.500.309.20 төгрөг гаргуулах“  тухай иргэний хэргийн зохигч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дараах байдлаар эвлэрэн хэлэлцэж гэрээ байгуулсан байна. 

Уг гэрээгээр хариуцагч Д.Дунгармаа нь эхний ээлжинд 2016 оны 07-р сарын 15-нд зээлийн хүү болох 3.145.224.83 төгрөгийг төлж, үүнээс хойш 2017 оны 06-р сарын 28-ны өдрийг хүртэл сар бүр 759.600 төгрөгийг графикийн дагуу төлж нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлэхээр болж талууд эвлэрэн хэлэлцсэн байна. 

Талуудын байгуулсан эвлэрлийн гэрээ нь хууль ёсны бөгөөд гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 198.955 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 99.477 төгрөгийг, үлдэх тал хувь болох 99.477 төгрөгийг орон  нутгийн төсвийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй. 

 

               Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар  зүйлд  заасныг удирдлага болгон  ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр  зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар “Хаан” банкны Сэлэнгэ салбарын нэхэмжлэлтэй хариуцагч Д.Дунгармаа, М.Баттулга нарт холбогдох “11.500.309.20 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийн зохигчид нь нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд эвлэрсэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 198.955 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 99.477 төгрөгийг , үлдэх тал хувь болох 99.477 төгрөгийг орон нутгийн  төсвийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын  журмаар  хянуулахаар гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд гомдол гаргах  эрхгүйг дурьдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Л.ЭНХТАЙВАН