| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сумъяагийн Пүрэвсүрэн |
| Хэргийн индекс | 105/2019/0395/э |
| Дугаар | 0425 |
| Огноо | 2019-03-19 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Б.Чимгээ |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 03 сарын 19 өдөр
Дугаар 0425
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж,
нарийн бичгийн дарга: Д.Амуундарь
улсын яллагч: Б.Чимгээ
шүүгдэгчийн өмгөөлөгч: О.Цэрэнпунцаг
шүүгдэгч: Г.М нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б овогт Г М холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1806066120262 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б овогт Г М,19 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 1, Орхон аймгийн Баян-Өндөр сумын дүгээр баг дугаар гудамжны тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоо оршин суух хаяггүй, улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, РД:
Холбогдсон хэргийн талаар:
Г.М нь 2018 оны 8 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо 12 дугаар байрны 30 тоотод оршин суух Л.Ж гэрт ажиллаж байхдаа авдарт нь байсан мөнгөн аяга, бэлэн 100.000 төгрөгийг хулгайлж 600.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхэд талуудын гаргасан дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.
Шүүгдэгч Г.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн учир нэмж ярих зүйлгүй гэв.
Шүүгдэгч Г.М мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Миний бие Ж гэдэг ахтай 2018 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн орчим танилцсан ба Ж ах хувиараа пицца хийх гэж байгаа гэж ярьж байсан. Тэгээд надаар пиццаны хайрцагны загвар болон байгууллагын лого зэргийг хийлгэхээр ярилцсан. Ж ах бид хоёр үнэ тохироод пиццаны хайрцагны загвар болон байгууллагын лого зэргийг бэлтгэн хийж миний бие Жн ахаас цалин аваад ажиллахаар болсон. Тэгээд би Жн ахын гэрт нь 2018 оны 7 дугаар сарын 28-ны өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 3-ны өдрийг хүртэл хамт 5-6 хоносон. Намайг тэднийд байх хугацаанд 2018 оны 8 дугаар сарын 2-3-нд шилжих шөнө 05.00 цагийн орчимд Ж ах бага зэргийн халамцуу орж ирээд унтсан бөгөөд өглөө нь босоод Ж ах надад хандан түрийвч гаргаад өг гээд байхаар нь би аваагүй гэхэд чамаас өөр хэн авах юм гээд байсан. Тэгээд Ж ахыг нойл орох хооронд нь би авдранд нь байсан мөнгөн аягыг авчихсан. Ж ахыг нойлоос гараад ирэхээр нь би явлаа гээд гараад явчихсан. Намайг түрийвч авсан гээд гүтгээд байсан болохоор нь би гэрээс нь гарахдаа кармаагаа нэгжүүлсэн. Тэгээд би хэвлэлийн газартаа ирээд Ж ахын юмыг хийж байхад араас ирээд мөн л түрүүвч гаргаад өг гээд байсан. Сүүлдээ бүр уурлаад над руу дайрах шинжтэй болохоор нь би гараад явчихсан юм. Би Ж ахын гэрээс авсан мөнгөн аягыг нэг ломбарданд 100.000 төгрөгөөр тавьсан. Би Ж ахын гэрээс 1 ширхэг мөнгөн аяга л авсан өөр зүйл аваагүй гэжээ. /хх-ийн 22/
Хохирогч Л.Ж мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би 2018 оны 8 дугаар сарын 3-ны өдөр Хятад улсруу ажлаар яваад 2018 оны 8 дугаар сарын 9-ны өдөр ирсэн. Гэртээ ирээд байж байтал гэрт байдаг тахилын өрөө нэг өөр болчихсон юм шиг санагдаад байхаар нь үзтэл жижиг тахилын авдарт байсан бэлэн 100.000 төгрөг алга болсон байсан. Том авдараа үзтэл нэг мөнгөн аяга алга болсон байсан. Манай гэрт 2018 оны 7 дугаар сарын сүүлээс М гэх залуу компьютер дээр юм хийж хонож ажиллаж байсан юм. Тэр залуу манайд амьдарч байсан гэж үзэж болно. 2018 оны 8 дугаар сарын 1-ны өдөр юмнуудаа үзэхэд бүх зүйл байсан юм. Би гэрийхээ түлхүүрийг Мөгөөд гадуур явж байгаад шөнө орж ирсэн. М унтаж байгаад хаалга тайлж өгсөн. Тэгээд өглөө нь буюу 8 дугаар сарын 2-ны өдөр эд зүйлээ үзэхэд 100.000 төгрөгнөөс 20.000 төгрөг нь алга байсан. Тэгэхээр нь би М яах гэж мөнгө авсан юм бэ гэхэд би аваагүй бурханыг чинь уурлуулсан бол май гээд 20.000 төгрөг өгөхөөр нь би аваагүй юм. Тэгээд би цагдаад хэлнэ шүү гэхэд хэл гээд байсан. Тухайн үед би М жинхэнэ нэрийг ч мэдэхгүй байсан. Зөвхөн утсыг нь л мэдэж байсан юм. Намайг Хятад улс руу явсан хойгуур манай гэрийн ойролцоо явж байхыг манай төрсөн дүү харсан байсан. Би эхлээд мэдээгүй байж байгаад тахилын том жижиг авдартаа эд зүйлээ үзэхэд мөнгөн аяга 1 ширхэг, 100.000 төгрөг алга болсон байсан гэжээ. / хх-н 16-21/
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 11-15/
Гэрч Г.Э мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би М төрсөн дүү нь байгаа юм. Манай ах 1985 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Орхон аймагт төрсөн. Сургууль соёлоор явж байсан. Хамгийн сүүлд ШУТИС-д суралцаж байгаад ар гэрийн шалтгаанаар сургуулиа орхисон. Компьютерийн чиглэлээр сургалтанд суугаад тэр мэргэшлээрээ Улаанбаатар хотод ХХАА яаманд дизайнер, Оргил Пресс хэвлэлийн газарт ажиллаж байгаад Орхон аймагт хувиараа хэвлэлийн үйлчилгээ явуулдаг байсан юм. Тэнд орлого муутай байсан болохоор тэр ажлаа зогсоосон. Түүнээс хойш архи дарс хэрэглэдэг болсон. Манай ах эхнэр 2 хүүхэдтэй ба тэд нартайгаа маргалдаад тусдаа байхдаа ийм хэрэгт холбогдсон байх. Зан байдлын хувьд даруухан цайлган зантай гэжээ. /хх-н 23/
Гэрч Б.С мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би Г.М гэдэг хүнийг танихгүй. Харин манай ломбарданд мөнгөн аяга 2018 оны 8 дугаар сарын 5-ны өдөр тавьж байснаар нь мэднэ. 6-ын хэмжээтэй мөнгөн аяга тавьсан. Уг мөнгөн аяга нь сүүлийн үеийн мөнгөн аяга биш модон тагштай мөнгөн аяга байсан. Орж ирээд аяга тавих гэсэн юм гээд тавьсан. Манайх буцааж эзэн нь авдаг болохоор хэний аяга бэ хаанаас авсан бэ гэж асуудаггүй юм. Манайх аягыг худалдан борлуулсан болохоор одоо буцааж өгөх боломжгүй гэжээ. /хх-н 24/
Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 26/
Дамно хөрөнгийн үнэлгээний тайланд: мөнгөн аягыг 500.000 төгрөгөөр үнэлжээ. /ххн 27-29/
Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-н 30-31/
Сэжигтэн Г.М мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би хохирогч Л.Ж ахын гэрээс мөнгөн аягыг 2018 оны 8 дугаар сарын 2-ны өдөр түүнийг гэртээ ариун цэврийн өрөөндөө байхад нь нууцаар аваад гараад гэрийх нь ойролцоо байдаг ломбарданд 100.000 төгрөгөөр тавиад мөнгөөр нь утсаа аваад Орхон аймаг руу явсан. 2018 оны 8 дугаар сарын сүүлээр цагдаад баригдаад мөнгөн аягыг авах мөнгө олохоор ажил хийж байхдаа цагдаа дээр ирээгүй юм. Би уг нь 100.000 төгрөгийг аваагүй юм гэжээ. /хх-н 32-33/
Г.М шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчлах тухай мөрдөгчийн тогтоол, баривчилсан тэмдэглэл, цагдан хорих таслан сэрийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн санал. Прокурорын санал. Шүүгчийн захирамж /хх-н 34-39/
Г.М иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 50/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 53 /, /хх-н 43/
Г.М Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-н 40/, прокурорын тогтоол /хх-н 43/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 41-42/ зэрэг болно.
Г.М нь 2018 оны 8 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо 12 дугаар байрны 30 тоотод оршин суух Л.Ж гэрт ажиллаж байхдаа авдар дээр нь байсан мөнгөн аяга, бэлэн 100.000 төгрөгийг хулгайлж 600.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хохирогч Л.Жйн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... 8 дугаар сарын 2-ны өдөр эд зүйлээ үзэхэд 100.000 төгрөгнөөс 20.000 төгрөг нь алга байсан. Тэгэхээр нь би М яах гэж мөнгө авсан юм бэ гэхэд би аваагүй бурханыг чинь уурлуулсан бол май гээд 20.000 төгрөг өгөхөөр нь би аваагүй юм. Тэгээд би цагдаад хэлнэ шүү гэхэд хэл гээд байсан. Тухайн үед би М жинхэнэ нэрийг ч мэдэхгүй байсан. Зөвхөн утсыг нь л мэдэж байсан юм. Намайг Хятад улс руу явсан хойгуур манай гэрийн ойролцоо явж байхыг манай төрсөн дүү харсан байсан. Би эхлээд мэдээгүй байж байгаад тахилын том жижиг авдартаа эд зүйлээ үзэхэд мөнгөн аяга 1 ширхэг, 100.000 төгрөг алга болсон байсан гэсэн мэдүүлэг, Гэрч Б.С мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... манай ломбарданд мөнгөн аяга 2018 оны 8 дугаар сарын 5-ны өдөр тавьж байснаар нь мэднэ. 6-ын хэмжээтэй мөнгөн аяга тавьсан. Уг мөнгөн аяга нь сүүлийн үеийн мөнгөн аяга биш модон тагштай мөнгөн аяга байсан. Орж ирээд аяга тавих гэсэн юм гээд тавьсан. Манайх буцааж эзэн нь авдаг болохоор хэний аяга бэ хаанаас авсан бэ гэж асуудаггүй юм. Манайх аягыг худалдан борлуулсан болохоор одоо буцааж өгөх боломжгүй гэсэн мэдүүлэг , шүүгдэгч Г.М мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... Ж ахыг нойл орох хооронд нь би авдранд нь байсан мөнгөн аягыг авчихсан. Ж ахыг нойлоос гараад ирэхээр нь би явлаа гээд гараад явчихсан. Би Ж ахын гэрээс авсан мөнгөн аягыг нэг ломбарданд 100.000 төгрөгөөр тавьсан. Би Ж ахын гэрээс 1 ширхэг мөнгөн аяга л авсан өөр зүйл аваагүй гэсэн мэдүүлэг /хх-н 24/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Г.М холбогдох хэргийн зүйлчлэл зөв тохирсон байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Хохирогч Л.Ж хохирлын 600.000 төгрөгийг төлж барагдуулсан ба хохирогч гомдол саналгүй, нэмж нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Г.Мэ нь 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс энэ өдөр хүртэл 48 хоног цагдан хоригдсон байна.
Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм хорыг арилгасан зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Б овогт Гн Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.М нь 48 хоног цагдан хоригдсон болохыг дурьдсугай.
4. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Г.М авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс нэхэмжилсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Г.М нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
7.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Г.М авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ С.ПҮРЭВСҮРЭН