Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 348

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Энхтайван би Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын нэхэмжлэлтэй Э.Энхбаатар холбогдох “100,500 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 06 сарын 16-ны өдөр хүлээн авч танилцаад;

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 

...Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 1 дүгээр баг 2 дугаар хэсгийн задгайд оршин суух Энхжаргал овогтой Энхбаатар нь 2016 оны 05-р сарын 17-ны өдөр Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 62 тоот шийтгэвэрээр 30 хоног баривчлагдан 30 хоногийн зардал 100,500 төгрөгийг гаргуулж хохиролгүй болгож өгнө үү гэжээ.  

Хариуцагч Алтанбулаг сумын 1 дүгээр баг 2 дугаар хэсгийн задгайд оршин суух Энхжаргал овогтой Энхбаатар нь шүүхэд гаргасан тайлбартаа:

... Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас нэхэмжилж байгаа 100,500 төгрөгийг хариуцагч Э.Энхбаатар би бүрэн хэмжээгээр төлөхийг зөвшөөрч төлбөрийг 2016 оны 08-р сарын 10-ны дотор төлж барагдуулна. Улсын тэмдэгтийн хураамж төлнө гэжээ.  

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газар нь Э.Энхбаатарт холбогдуулан “100,500 төгрөг гаргуулах”-аар шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч Э.Энхбаатар нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн болох нь түүний шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байна. 

Хариуцагчийн энэхүү зөвшөөрсөн байдал нь хууль ёсны бөгөөд гуравдагч этгээдийн ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул  нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн төлбөл зохих улсын тэмдэгтийн хураамжийн 4550 төгрөгийн тал хувь болох 2275 төгрөгийг хариуцагчаас нөхөн гаргуулж орон нутгийн төсвийн орлогод оруулах нь зүйтэй.

 

            Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар  зүйлд  заасныг удирдлага болгон  ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр  зүйлийн 74.2 дахь хэсэгт заасн100,500 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Э.Энхбаатар нь бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэлжлэгч нь  тэмдэгийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, нэхэмжлэлийн шаардлагад тохирох улсын тэмдэгтийн хураамж 4550 төгрөгийн тал хувь болох 2275 төгрөгийг хариуацгчаас гаргуулан ороно нутгийн төсвийн орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын  журмаар  хянуулахаар гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд гомдол гаргах  эрхгүйг дурьдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Л.ЭНХТАЙВАН